Эмчилгээний Био Энергийн цахилгаан бариа

Эмчилгээний Био Энергийн цахилгаан бариа Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эмчилгээний Био Энергийн цахилгаан бариа, Medical and health, Баянзүрх дүүрэг 26-р хороо Энканто таун, Ulaanbaatar.

Намрын налгар өдрийн мэнд дэвшүүлье😊Манай эмчилгээг сонгон үйлчлүүлдэг та бүхэндээ баярлалаа🙏🏻Манай Хүчил төрөгчийн эмчи...
16/09/2024

Намрын налгар өдрийн мэнд дэвшүүлье😊

Манай эмчилгээг сонгон үйлчлүүлдэг та бүхэндээ баярлалаа🙏🏻
Манай Хүчил төрөгчийн эмчилгээнд орж байгаа болон орох хүсэлтэй байгаа та бүхэнд тараах мэдээллийг хүргэе☝️

Бид хүчилтөрөгч, азот, устөрөгчийн холимогоор амьсгалдаг. Тэр дундаас хүний биеэр гемоглобиныг тараадаг учир бодисын солилцоо болон исэлдэх үйл явцад оролцдог байна. Хүний организмд явагдаж буй исэлдэлтийн дүнд эс дэх шимт бодисууд шатаж, ус болон эрчим хүчийг бий болгоно. Харин хүчилтөрөгчгүй орчинд хүний тархины үйл ажиллагаа 2-5 минут зогсдог аж. Агаар дахь хүчитөрөгчийн хувь 20-21% байхад хүн хэвийн амьсгалдаг аж. Харин бүгчим, олон хүнтэй газар агаар дахь хүчилтөрөгчийн хувь 16-17% болтлоо буурснаар толгой өвдөх, нозоорох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Иймээс хүчитөрөгчийн хий хүнд зайлшгүй шаардлагатай бөгөөд экологийн бохирдлоос болж хүн биед хэрэгтэй хүчилтөрөгчөө авч чадаагүй тохиолдолд бодисын солилцоо муудаж, элдэв эмгэгт нэрвэгдэх нь ихэснэ
Автомашин, үйлдвэр, түүхий нүүсний утаанаас үүдсэн агаарын бохирдол өсөн өндийж буй хотын оршин суугчдын амьсгалах агаараас хумсласнаар гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдалд орж, эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлдэг. Үүнд :

☝️Нойр муу байх, унтсан ч гүн бат бөх унтахгүй байх
☝️Хөл гар хүрч, хөлрөх
☝️Уур уцаартай болж стрессд орох
☝️Толгой байнга өвдөх, сэтгэн бодох чадвар буурах
☝️Царай цагаан , Хөл гар хүйт даах
☝️Доод зовхи хөхрөх
☝️Өтгөн хатах
☝️Утас зэрэг суугаа байдалд хийж болох зүйлд донтох хандлагатай байх
☝️Сурах идэвх сул амархан мэдрэлийн ядаргаанд орох гэх мэт..
Иймээс агаарын бохирдол ихтэй үед цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалах хамгийн чухал байдаг юм шүү😊
☝️Манай хүчил төрөгчийн аппаратны үс нэрэх процесс

Хаяг📍Хан-Уул Имартын эсрэг талд Энканто таун 1
📞 99038298

☝️Манайд таны эрүүл мэндэд нэн шаардлагатай шинэ үйлчилгээ нэмэгдлээХүн өдөрт хэдэн литр хүчилтөрөгчөөр амьсгалдийг мэдэ...
09/09/2024

☝️Манайд таны эрүүл мэндэд нэн шаардлагатай шинэ үйлчилгээ нэмэгдлээ

Хүн өдөрт хэдэн литр хүчилтөрөгчөөр амьсгалдийг мэдэх үү? ☀️🌲🌴🌳

Хүн өдөрт дунджаар 520 литр агаараар амьсгалдаг гэж үздэг үүний ердөө 20-30% нь хүчилтөрөгч байдаг...

Тэгвэл Манай Oxygen cabin-д 30 минут сууж амьсгалснаар 8 цаг ой модонд амьсгалах хүчилтөрөгчтэй тэнцэх 99%-н өтгөрүүлсэн цэвэр хүчилтөрөгчийг авдаг шүү😊

Хүчил төрөгчийн хийн солилцоо амьсгалын замаар л хамгийн сайн шимэгддэг гэдгийг та мэдэх үү?

Амьсгалын замаар О2 авснаар юу болох вэ😊
-Эсийн түвшинд хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ.
-Биеийн эрчим хүч эрс нэмэгдэнэ.
-Дархлал сайжирна.
-Анхаарал төвлөрөл, ой тогтоолт сайжирна.
-Мэдрэлийн систем тайвширна.
-Халдварт өвчний голомтыг устгахад эрчим хүчээ зарцуулах биш, бие мах бодод амьдралын чухал үүргээ гүйцэтгэхэд нь хүчилтөрөгчийг зарцуулах боломжолгоно.
-Элдэв өвчин үүсгэгч нянгууд, мөөгөнцөр, шимэгчдийг түргэн зуур маш үр дүнтэй устгана.
-Аминдэм, эрдэс бодис бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг тэжээллэг бодисуудын шингэцийг сайжруулна.
-Бие махбодиос элдэв хорт бодисуудыг гадагшлуулах үйл явцыг хурдасгана.
-Шархны эдгэрлийг 50 хувиар түргэсгэж, биеийн хүч тамирыг сэргээнэ.
-Зүрх судасны болон амьсгалын замын олон өвчнийг анагаахад гол хүчин зүйл

Хүчил төрөгчийн кабин дэлхий нийтэд ковидын дараа дэлгэрч байгаа уушгины өвчлөлийн хамгийн үр дүнтэй эмчилгээ болж байна 🙂

📞: 99038298
📍Хан~Уул Имарт 26~р хороо Энканто таун 1 305р байр.

ТУНГАЛАГИЙН БУЛЧИРХАЙН ТАЛААРЛимф буюу тунгалагийн булчирхай нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ н...
18/08/2024

ТУНГАЛАГИЙН БУЛЧИРХАЙН ТАЛААР

Лимф буюу тунгалагийн булчирхай нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бидний биеийн хамгийн хөдөлмөрч цэвэрлэгч бөгөөд хорт бодисыг цуглуулж, зайлуулдаг. Яг л цэвэрлэх байгууламж, усаа цэвэр байлгадаг гол шиг. Хөдөлгөөнгүй болон урсгал ус хоёрын ялгаа тодорхой гэдгийг та өөрөө мэднэ. Урсгал байгаа газар амьдрал, эрч хүч, эрүүл мэнд байдаг.

Тунгалагийн булчирхай нь мөн хүний дархлааны функцийг гүйцэтгэдэг. Энэ нь бие махбодийг халдвар, хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлээс хамгаалдаг. Тунгалгийн булчирхай зогсонги байдалд ороход цусны эргэлт муудаж, үйл ажиллагаа удааширч, бие махбодид хорт бодис хуримтлагдах, үрэвсэлт өвчин тусах магадлал ихэсдэг. Мөн арьсны тууралт, хавагнах, байнгын ядрах, хөл чилэх, сэтгэлийн таагүй байдал, толгой өвдөх, нойргүйдэх, ханиад эсвэл бусад өвчнүүд, ерөнхийдөө дархлаа сулрах зэргээр таагүй мэдрэмжийн мөчлөг эхэлдэг. Нойргүйдэл, стрессд өртөнө.

Бохирдсон организм.
Тунгалагийн булчирхайн урсгалыг дараах байдлаар сайжруулдаг:
~Булчингийн агшилтыг үүсгэдэг аливаа дасгал хөдөлгөөн, биеийн тамирын дасгал.
Идэвхитэй алхаж эсвэл үсрэх нь уушигны үйл ажиллагаа болон цусны лимфийн урсгалыг сайжруулна.
~Мөн дугуй унах, усан санд сэлэх, янз бүрийн биеийн тамирын дасгал (тулаан, түлхэлт).

Амьсгалах програмууд.
Ашигтай бөгөөд маш энгийн дасгалууд. Жишээлбэл, гараа хажуу тийш нь өргөхдөө гүнзгий амьсгаа авах, доошлуулахдаа амьсгаагаа гаргах. Дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтана.

Чичиргээний програмууд.
~Өглөө сэрсэн даруйдаа хэвтэж байхдаа гар, хөлөө өргөж, унадаг дугуй унаж байгаа мэт хөлөө сэгсэрнэ.
~Босохдоо хөлийнхөө хуруун дээрээ босч, өсгий дээрээ буу. Энэ дасгалыг 32 удаа хий. ~Өглөө босоод лимфийг хөдөлгөх нь маш их ашиг тустай байх болно. Химийн бодис агуулаагүй угаалгын өрөө, шүршүүр, саун. ~Бүрэн унтах, бие махбодийг хязгаарладаггүй хувцас.
~Массаж. Тунгалагийн булчирхайн системийг идэвхижүүлэхийн тулд массажийг доороос дээш, жишээлбэл хөлийн хуруунаас өвдөг хүртэл, өвдөгнөөс тохой хүртэл хийдэг. Массаж хийх эхний алхам бол лимфийн гадагшлах урсгалыг сайжруулахын тулд дээд ба эгэмний доорх хэсгийг идэвхжүүлэх явдал юм. Эс тэгвээс та ядрах, өвдөх, хавдах гэх мэтийг мэдрэх болно.
Тиймээс өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, эрүүл байгаарай.

☝️Манай эмчилгээний барилтад орсон хүн бүрийн Тунгалгагийн булчирхайн бохирдол маш сайн цэвэрлэгдэж цусны эргэлт маш сайжирч захын бүх мэдрэлүүд сэргэдэг гайхамшигтай үр дүн үзүүлдэг шүү 🤩

Аз жаргалтайгаар хохир.Сайхан сэтгэлтэй гэнэн цайлган байхаар хүмүүст ашиглуулаад байх юм гэж гомдлох хүмүүс олон байдаг...
07/07/2024

Аз жаргалтайгаар хохир.
Сайхан сэтгэлтэй гэнэн цайлган байхаар хүмүүст ашиглуулаад байх юм гэж гомдлох хүмүүс олон байдаг. Адилхан л муу санаа гаргаж байхгүй бол болохгүй юм байна яах уу? Ашиглуулаад байх уу? Муу санаатай болох уу? Гэж хүмүүс их асуух юм. Би аз жаргалтайгаар хохир гэж хариулдаг. Хайрлаж байгаагаа, үнэнээрээ байгаагаа, сайхан сэтгэлтэй байгаагаа битгий алд. Сүүлд нь харамсах зүйл үгүй. Бурханы өмнө ч нүүр бардам. Тэгэж байхад ингээд байхдаа яахав дээ гэж бүү өөрийгөө зовоо. Зөв байгаадаа сэтгэл хангалуун байж зовж биш жаргаж уйлж биш инээж тусла. Яагаад гэвэл үйлийг чи үнэн хийсэн бол үр дүн гарах нь үнэн байдаг юм. Санаа бүү зов. Аз жаргалтайгаар хохир. Яагаад заавал муухай сэтгэлтэй хүнийг дагаж муухай сэтгэлтэй болох ёстой гэж. Сайхан сэтгэлээ хэзээ ч битгий алд. Энэ чиний үнэ цэнэ эрхэм нандин зүйл чинь байх болно.Яг үнэндээ чиний зүгээс хохирол биш жаргал байх болно.❤
via: Бурханч лам Г.Пүрэвбат

💚ӨӨРТӨӨ ЗОРИУЛАХ 40МИНУТ💚Эмчээр яваад эдгэдэггүй, оношлуулаад онош нь олддоггүй маш олон зовиурууд байгаа бол бид танд ч...
18/06/2024

💚ӨӨРТӨӨ ЗОРИУЛАХ 40МИНУТ💚

Эмчээр яваад эдгэдэггүй, оношлуулаад онош нь олддоггүй маш олон зовиурууд байгаа бол бид танд чин сэтгэлээсээ туслахдаа таатай байна.
Дорнын анагаах ухааны зүү, төөнүүр, сувгийн массаж, цэгэн иллэг, галын эмчилгээ бумба, шарлага гуаша массаж зэргийг биоэнергийн аппарат нэгэн дор нэгтгэсэн гэсэн үг юм. Товчхондоо хэлэхэд аппаратны нэг удаагийн эмчилгээ 10 удаагийн бариа засалтай дүйцэхүйц байдаг.
Та өөрийнхөө төлөө 50 минутыг гаргаарай.

1. Бохирдол гадагшуулж, цус цэвэрлэнэ.

2. Цусны эргэлтийг сайжруулна.

3. Бодисын солилцоог идэвхижүүлнэ.

4. Эд эсийг идэвхижүүлж, дархлааг дээшлүүлж, хүний биеийн байгалиасаа өөрийгөө эмчлэх чадварыг дээшлүүлнэ.

5. Хаван бууруулж өвдөлт намдааж чангарсан булчинг суллаж, ясыг бэхжүүлнэ.

6. Мэдрэлийн системийг тэнцвэржүүлж, нойргүйдлийг зохицуулна.

7. Дотоод шүүрлийг зохицуулж, биеийг галбиржуулж гоо сайханд үйлчилгээ үзүүлнэ /гэдэсний харвин багасгана/.

8. Меридиан сувгаар дамжин, цусны өтгөрлийг шингэрүүлнэ.
📞99038298

Эмчилгээний барианд орж байгаа үйлчлүүлэгч нар маань үр дүнгээ уралдан ярьж байгаа нь ямар гоё мэдрэмж байдаг гээч🤩Эерэг...
05/06/2024

Эмчилгээний барианд орж байгаа үйлчлүүлэгч нар маань үр дүнгээ уралдан ярьж байгаа нь ямар гоё мэдрэмж байдаг гээч🤩
Эерэг сайхан өөрчлөлтүүдийг сонсоно гэдэг бөөн аз,жаргал эрч хүч урам зориг юмдаа🙏🏻🙏🏻
Манайхыг зорин ирж байгаа үйлчлүүлэгч нартаа маш их баярлалаа😍
Бид чанартай үйлчилгээ халуун дулаан уур амьсгалаараа та бүгдийгээ үргэлж угтан авахын төлөө хичээн ажилланаа🙏🏻🙏🏻Хамгийн хөөрхөн нь шүлсээ гоожуулаад унтаад өгчихдөг боллоо гээд хөөрхөн,хөөрхөн юм их ярьнаа😅

04/06/2024

👉Энэ аппарат нь: Зүү, төөнүүр, бариа, бумба, гуаш массаж, шарлага зэрэг эмчилгээг нэгэн зэрэг үзүүлдэг.

👉Аппаратанд нэг удаа ороход гараар 10 удаа бариулсантай тэнцдэг

👉Энэ аппаратанд орсноор дараах өвчин, зовиур арилж байна.
-Хуян хөөрөх, толгой өвдөх
-Хөл гар дулаацахгүй байх
-Үе мөч, өвдөг, нурууны өвдөлтийг намдааж эдгээнэ
-Тураах, өөх хайлуулах үйлчилгээтэй
-Цусны даралтыг тогтворжуулна.
-Цусыг шингэлж цэвэрлэн хорыг гадагшлуулна.
-Цусны эргэлтийг сайжруулна.
-Харвалтын, мэдрэлийн саажилтыг эмчилнэ
-Ядаргаа тайлж нойргүйдлыг бүрэн шийддэг, технологийн дэвшлийг шингээсэн бүтээгдэхүүн.
📍Энканто таун 1 305р байр
📞99038298

Хөөрхөн хүүхдүүд баярын өдрөөрөө алжаал ядаргаагаа тайлаад жаргаж байвал яахуу😍Хүүхдүүд ч гэсэн том хүнээс ялгаагүй ядар...
02/06/2024

Хөөрхөн хүүхдүүд баярын өдрөөрөө алжаал ядаргаагаа тайлаад жаргаж байвал яахуу😍

Хүүхдүүд ч гэсэн том хүнээс ялгаагүй ядарддаг булчин нь чангардаг,стрессддэг юм шүү😊
Хөөрхөн үрсдээ анхаарал тавиарай☝️

☝🏻Ахынх нь нуруу хонгоо дагаад  өгзөгрүү янгинаж өвдөөд унтаж чадсангүй гээд хэд хоногийн өмнө өглөө эрт 7цагт чүү ай ха...
29/05/2024

☝🏻Ахынх нь нуруу хонгоо дагаад өгзөгрүү янгинаж өвдөөд унтаж чадсангүй гээд хэд хоногийн өмнө өглөө эрт 7цагт чүү ай хаалгаар орж ирээд барианы курс эмчилгээ хийлгээд гадагшаа аялахаар болсон юм хумаа бэлдье гээд бөөн баяр болчихсон чинь сэтгэлийн талархал дүүрэн явлаа🙏🏻

Манай 1удагийн барилтаар зөвхөн нуруу гэлтгүй
☝🏻Сахар
☝🏻Даралт
☝🏻Эрэгтэйчүүд
☝🏻Эмэгтэйчүүд
☝🏻Дотоод эрхтэн
☝🏻Нойргүйдэл ядаргаа гээд олон талын эмчилгээг хавсарч хийгддэг болохоор үр дүн мааш сайн төдийгүй таны ЭНЕРГИ сайжирч эрч үч дүүрэн болдог😊

🔹СУУДЛЫН мэдрэл ДАРАГДАХ🔹

🔸 Хонго, өгзөг үрүү янгинаж өвдөөд, өвдөлт нь гуяны араар, хажуугаар зарим тохиолдолд түнх цавиар ороож доош гуяны урдуур дамжиж өвдөж байгаа бол бүсэлхийн доод нугалмуудын түвшинд цүлхийлт үүсэн , суудлын мэдрэл дарагдсан гэсэн үг шүү.

🔸Суудлын мэдрэл өвдсөн үед
1. Хэвийн хотгорыг үүсгэснээр доод нуруунд ирэх ачааллыг бууруулах
2. Булчин суллах
3. Үрэвсэл намдаах
4. Өвдөлт намдаах
5. Буруу дадал хэвшлийг арилгах гэсэн зарчмаар тохирох эмчилгээг сонгож хийх шаардлагатай. Гэхдээ жийргэвч хүнд зэргээр цүлхийсэн үед мэдрэл чөлөөлөх мэс заслаар эмчлэхээс өөр аргагүй тохиолдол нэлээн тааралддаг.

☝️40–45 наснаас дээш хүмүүст элбэг тохиолддог байсан бол орчин үед суугаа ажил эрхэлдэг хүн олон болсон, компьютер утасны хэт хэрэглээ зэрэг амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалан нурууны өвчин залуужиж байгаагаас өвчлөгсдийн нас улам залуужиж 20-оос дээш насны иргэд өвчлөх нь түгээмэл болсон.
▪️Гол шинж тэмдэг нь нуруу ууц хэсгээр хүчтэй өвдөхөөс гадна өвдөлт нь хонго, гуя, тахим шилбээр уруудан зарим тохиолдолд хөлийн ул хүртэл дамжина.
Өвдөлт голдуу ямар нэг хөдөлгөөний улмаас гэнэт үүсэхээс гадна бөхийж тонгойх, эргэх хөдөлгөөн хийх үед өвдөлтийн хүч нэмэгдэж, хөдөлгөөн хязгаарлагддаг онцлогтой. Шатаар өгсөж уруудах үед өвдөлт ихэснэ. Дүлэх, ханиаж найтаах, санамсаргүй огцом хөдөлгөөн хийх, хөлөө сунгаж жийх үед өвдөлт эрс нэмэгдэнэ.
Өвдөлтөөс гадна хөлд бадайрах шинж илэрдэг. Аль нугалмын түвшинд мэдрэлийн ёзоор хавчуулагдаж цочирсноос хамааран мэдрэлжүүлдэг хэсгийн арьсны мэдрэхүй ихсэх болон багасах шинж илэрдэг. Хүмүүс үүнийг хөлийн ийм хэсэгт мэдээгүй оргиод байна гэж хэлдэг.
▪️Бүсэлхийн L4-5 нугалмын түвшинд мэдрэл дарагдахад хонго, гуяны хажуу талаар өвдөхөөс гадна өвдөлт нь нь өвдөгний дотор талаар доош дамжиж хөлийн тавхай хүрнэ.
▪️Бүсэлхийн L5-S1 нугалмын түвшинд бол хонго, гуяны ар талаар өвдөхөөс гадна өвдөлт нь тахим, хөлийн эрээн булчин, шилбэний гадна талаар доош дамжиж хөлийн тавхай хүрдэг.
▪️Ууцны түвшинд мэдрэл цочирч дарагдсанаас хонго ташаагаар ороож тойрч өвдөхөөс гадна цавь, гуяны дотор талаар уруудаж өвддөг.
☝️Өвдөлтөөс гадна эдгээр хэсгүүдэд бадайрал, арьсны мэдрэлжилт алдагдах шинж илрэх нь элбэг.
Мөн эдгээр шинжээс гадна шээс олон хүрэх, бага багаар шээх, мэдээгүй шээх, эмэгтэйчүүдийн эрхтэн талаас умай унжих, бэлгийн хөрөлт, үргүйдэл, зулбалт, биеийн юмны мөчлөг алдагдах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, түрүү булчирхайн үйл ажиллагаа доголдох зэрэг шинж хааяа илэрч болно.
🔸Оношилгоо
Таны нуруунд хүчтэй өвдөлт өгөх, хөдөлгөөн хязгаарлагдах, гар хөл рүү бадайрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл та өвчнөө хүндрүүлэлгүй мэргэжлийн эмчид хандаж, рентген зураг авхуулах шаардлагатай. Хэрэв мэдрэлийн ёзоор дарагдсан байхаар нугалмуудын хоорондын зай эрс нарийссан, үений гадаргуу үрэвсэж томорсон зэрэг шинж рентген зурагт илэрч байвал эмч нарийвчилсан MRI зураг авхуулахыг зөвлөнө.
Мөн та гэрийн нөхцөлд дараах сорилуудыг хийж үзээрэй. Хэрвээ сорилоор өвдөлт өгч байвал та мэргэжлийн эмчид заавал хандаарай.
👉Хамраа чимхэж амаараа амьсгаа авч түгжээд дүлэхэд хүзүүний нугалам орчим өвдөлт өгөх
👉Хөл газар хүрэхгүй сандал дээр хөлөө унжуулан 90 градусын өнцөг үүсгэн суугаад 1 хөлөө шулуун өргөж, толгойгоо өргөсөн хөлийн өвдгөндөө хүргэхээр тонгойход бүсэлхий ууц нуруу, хөл рүү өвдөлт өгөх.
👉Дээш харан хэвтэж хөлийг шулуун өргөхөд өвдөлт өгөх
Эдгээр шинж нь мэдрэл дарагдсаны шинж

☝️Тэгэхээр бага зэргийн цүлхийлтэй бол мэс заслын заалттай болтол хүндрүүлэхгүй тулд сэргээн засах уламжлалт эмчилгээ эмчилгээний бариа засал хүнд зэргийн цүлхийлттэй үед мэдрэл чөлөөлөх мэс засал, мэс заслын дараа дахиж цүлхийлт үүсгэхгүйн тулд нөхөн сэргээх эмчилгээ зөвлөдөг гэж ойлгож болно.

28/05/2024

☝️МЕРИДАН СУВАГ НЭЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТ:
Дорнын уламжлалт анагаах ухаанын МЕРИДИАН судлал болон эрхтэн судлалын онолыг үндэслэн орчин үеийн био мэдээллийн судлал,мэдрэлийн меридиан судлал зэрэг технологитой нийцүүлэн орчин үеийн шинжлэх ухаан шинэчлэлтийг ашиглаж
ДОРНЫН АНАГААХ УХААН-ны
✅Зүү төөнүүр
✅Гуаса
✅Сувгийн массаж
✅Цэгэн иллэг
✅Хануур,төөнүүр
✅Галын эмчилгээ
✅Бумба
✅Зүү төөнүүр зэрэг эмчилгээний аргыг нэг дор цогцлоосон тусгай эмчилгээний арга юм.

☝️МЕРИДИАН СУВАГ ГЭДЭГ НЬ:
Хүний биед эргэлдэж байгаа хий,цусны эргэлтийн хоолой юм.Энэ суваг бөглөрвөл хий цус чөлөөтэй урсахгүй цусны өтгөрөл бөөгнөрөл үүссэнээр өвчин эмгэг үүснэ.Энэ урсгалыг чөлөөлснөөр бие организимын био энергийг тэнцвэржүүлж бодисын солилцоог хэвийн болгож эд эрхтний цусан хангамжийг сайжируулна.

☝️МЕРИДИАН СУВАГ НЭЭХ АППАРАТНЫ ГОЛ ҮЙЛЧИЛГЭЭ
✅Бохирдол гадагшлуулж цусыг цэвэршүүлнэ.
✅Цусны эргэлтийг сайжируулна.
✅Бодисын солилцоог сайжируулж эд эсийг идэвхжүүлж дархлааг дээшлүүлж хүний биеийн байгалиасаа өөрийгөө эмчлэх чадварыг дээшлүүлнэ.
✅Хаван бууруулж өвдөлт намдаана,чангарсан булчинг суллаж ясыг бэхжүүлнэ.
✅Мэдрэлийн системийг тэнцвэржүүлж нойргүйдлийг зохицуулна.
✅Дотоод шүүрлийг зохицуулж биеийг галбиржуулж гоо сайханд үйлчилгээ үзүүлнэ.

☝️НЭГ УДАА МЕРИДИАН СУВАГ НЭЭХЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
✅Хүний биеийн доторх хүйтэн хий чийг бам халуун хорыг гадагшлуулна.
✅Бүтэн биеийн массажанд 10удаа орохтой тэнцэнэ.
✅45минутын хугацаанд тунгалагын систэмээр дамжуулан бохирдол гадагшлуулна.
✅6км гүйж өөх тос хайлуулахтай тэнцэнэ
✅3цагийн турш сөрөг ионоор амьсгалахтай тэнцэнэ.
✅500удаа цээж дэлгэх дасгал хийсэнтэй тэнцэнэ.
✅Эд эсийн хөдөлгөөн 36саяаар нэмэгдэнэ.
✅Дотор эрхтэний хор 4,1грамаар гадагшилна.

ХЭРВЭЭ ТАНД :
ДАРАЛТ ИХСЭХ,ТАРХИ,ЗҮРХ СУДАС, ҮЕ МӨЧ,ХУЯН ХӨӨРӨХ,ГЭДЭС ДҮҮРЭХ,ЧИХРИЙН ШИЖИН,АРХАГ ЯДАРГААТАЙ БАЙВАЛ ТА МАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ШААРДЛАГАГҮЙГЭЭР ДУАУ-НЫ 7АРГАЧЛАЛЫГ НЭГ ДОРООС АВЧ АЮУЛГҮЙ,ӨВДӨЛТГҮЙ,МЭСГҮЙ,ЭМГҮЙ-ГЭЭР, ЭРҮҮЛ БОЛОХОД ТАНД ТУСАЛЪЯ.

📍Хаяг:БЗДүүрэг 26р хороо Энканто таун 1 305~р байр 1~р орц 14тоот
📞~99038298

Send a message to learn more

Address

Баянзүрх дүүрэг 26-р хороо Энканто таун
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+97699038298

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмчилгээний Био Энергийн цахилгаан бариа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эмчилгээний Био Энергийн цахилгаан бариа:

Share