16/09/2023
Хүний биед, тэр дундаа эрэгтэйчүүдийн түрүү булчирхайд сайн нөлөө үзүүлдэг зарим хүнсийг танилцуулж байна.
🍅 Улаан лооль нь хорт хавдартай тэмцэх хүчтэй нэгдэл болох ликопенээр баялаг тул бүх төрлийн хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг.
🐟Тослог загас нь омега-3 тосны хүчлээр баялаг бөгөөд түрүү булчирхайн хорт хавдраас үүдэлтэй үрэвслийг багасгахад тусалдаг.
🥦Цэцэгт байцааны төрлийн ногоонууд буюу бидний сайн мэдэх броколли, цэцэгт байцаа, ердийн байцаа зэрэгт хорт хавдрын эсрэг эсрэг үйлдэлтэй фитохимийн бодис өндөр, түүнчлэн шимт чанар өндөртэй хүнсний ногоонууд юм.
🌰Хушга самар нь найрлагандаа өөхний хүчил болон омега-3 ихээр агуулдаг учраас түрүү булчирхайн хорт хавдрын эсрэг үйлдэлтэй хүнс гэж тооцогддог.
🫖Ногоон цай нь антиоксидант болон хамгаалалтын полифенолоор баялаг бөгөөд энэ нь хорт хавдартай тэмцэх хүчирхэг нэгдлийн нэг гэж тооцогддог.
🫛Тестостероны түвшинг багасгадаг гэсэн буруу ойлголтоос болж зайлсхийдэг шар буурцаг нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдлийг хамгийн сайн буруулах нөлөөтөй хүнс юм.
☕Кофены антиоксидант шинж нь түрүү булчирхайн хавдрын эсрэг үйлчилгээтэй.