26/03/2026
👩🏻⚕️БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
"МАНБА ДАЦАН-БОДЬ СЭТГЭЛТЭН" ЭМНЭЛГЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА:
📌Бөөрний өвчнийг үүсгэх ерөнхий шалтгаан нөхцөл:
• Унаж бэртэх, гэмтэх
• Хүнд ачаа өргөх
• Чийгтэй, хүйтэн сэрүүн газар удаан байх
• Даарах
• Хүйтэн шүршүүрт орох
• Хүйтэн усад удаан байх
• Шимгүй, хүйтэн, сэрүүн чанартай хоол, унд идэх
📌Бөөрний өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг:
• Нуруу таталдаж өвдөнө.
• Биеийн доод хэсгээр хүйт оргино
• Сүүж бэлхүүсээр өвдөнө
• Хөлөө чирнэ.
• Их алхсаны дараа өвдгөөр өвдөнө, хавагнана.
• Хөл бадайрч өвдөнө
• Чих шуугина, хатгуулна, сонсгол буурна
• Мах ясны завсраар халуу оргиж өвдөнө
• Шээс тасалдах, хаагдах, цустай гарах, сүвээр халуун оргих зэрэг шинжүүд илэрвэл энэ үед танд эм, заслын эмчилгээ хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандаарай
📌Гэрийн нөхцөлд:
• Бүлээн, шимтэй, хонины махтай, шингэц сайтай хоол, унд идэх.
• Сунгалтын дасгал тогтмол хийх.
• Даарахгүй дулаан байх.
• Гүнждийн үрийн тос эсвэл шар тосоор хоёр чих болон бөөр бэлхүүс орчим гарын алгаар халааж зөөлөн иллэг хийх.
🕒ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ: Зөвлөх эмч Г.Одонцэцэг эмчийн үзлэг Даваа-Баасан: 09:20-12:40
-Амбулаторийн эмчийн үзлэг:
Даваа- Баасан 09:20-16:00
Бямба, ням амарна.
☎️ЦАГ АВАХ ДУГААР: 7707-1616
📍ХАЯГ: ХУД, 11-р хороо Ривер гарден-2 хотхон, 401-р байрны урд Манба Дацан Бодь Сэтгэлтэн УАУ-ы нэгдсэн эмнэлэг.