Гурван Гал эмнэлэг - Мэс засал

Гурван Гал эмнэлэг - Мэс засал Хүүхэд болон насанд хүрэгчдийн мэс заслын чиглэлээр э? Манай эмнэлэгт бүх төрлийн мэс засал хийгдэж байна.

26/03/2025

ХАТИГ, БУГЛААНЫ талаар үйлчлүүлэгчдийн асуудаг нийтлэг 10 асуулт
1. ХАТИГ ЯАГААД ГАРДАГ ЮМ БОЛ?
Хүний биеийн дархлаа суларсантай холбоотой хувийн ариун цэвэр муу, арьс бохирлогдсоноос үүсдэг өвчин юм. Энэ халдвар нь идээрүүлэгч нянгаар (MRSA, St.Aureus г.м) үүсгэгддэг. Мөн арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, гэмтэл авах, ил шарх үүсэх, шарх сэдрэх, хорхой шавжинд хазуулах, дасгал хөдөлгөөн хийх, иог, фитнес зэргээр хичээллэх нь /хүний биеийг хөлөргөж /арьсны гадаргуу дээр байгаа нянг халдвар дамжуулж хатиг гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг.

2. ХАТИГ ДАХИЖ НАД ДЭЭР ГАРАХ БОЛОВ УУ?
Дахиж гарахыг үгүйсгэхгүй, гол нь биеийн эсэргүүцлээ сайжруулан, орчны болон хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Тиймээс зөв мэдээлэл авч урьдчилан сэргийлснээр дахин гарахгүй эмчлэгдэж болно.

3. ОЛОН ДАХИН ГАРААД БАЙХ ЮМ?
Та гарсан идээт тууралт, шархаа дур мэдэн оролдож халдварыг өөрөө өөртөө дамжуулсанаар дахин гарах эрсдэлийг үүсгэж байгаа гэсэн үг. Хэрвээ таны биеийн аль нэг хэсэгт улайж,хавдсан, эмзэглэлтэй зүйл гарвал гэрийн нөхцөлд тос түрхэж, шархыг битүү далд наалтаар наах хэрэгтэй, харин гэртээ ил идээт шархаа оролдох, шахах үйлдэл гарсанаар идээт халдвар хувцасаар, гараар, эд хэрэгсэлээр дамжин биеийн аль нэг хэсэгт дахин гарах болон гэрийхэнд чинь халдвар дамжих эрсдэлтэй байдаг. Мөн биеийн ерөнхий болон арьсны дархлаа муу бол хэд ч гарахыг үгүйсгэхгүй. Дэглэм сайн барих,нойр хоол, хувийн болон нийгмийн стрессээ багасгах хэрэгтэй.

4. ХУВИЙН АРИУН ЦЭВЭР МАШ САЙН САХИДАГ ХИРНЭЭ ГАРААД БАЙНА?
Өдөрт та хэдэн удаа ч усанд орсон бай, өмнө өмссөн хувцасаа эргүүлэн өмсөх, ор дэрний даавуугаа солихгүй байх, орчны цэвэрлэгээ / гар утас, TV удирдлага / ариутгаагүй байснаар эргүүлэн халдвар дамждаг. Тиймээс өөрийн эдэлж хэрэглэдэг бүх зүйлийг ариутгаж цэвэрлэх нь зүйтэй. Мөн орчин цэвэр байсан ч дархлаа муутгах олон хүчин зүйл байдгийг ойлгох хэрэгтэй.

5. ДАРХЛААГАА ЯАЖ ДЭМЖИХ ВЭ? / ЯМАР ЭМ, ВИТАМИН УУХ ВЭ /
Дархлааг дэмжихийн тулд шингэн, дусал, эм хэрэглэхээс илүүтэй, ядарч байвал унтаж амрах, өлсөж байвал идэх зэрэг биеийн тав тухыг илүүтэй үзэж витаминД, витаминС зөвлөх шаардлагатай бол шинжилгээг үндэслэн эмийн болон бусад эмчилгээг зөвлөдөг.

6. ЭМИЙН САНГААС ЛЕНТ АВЧ НААСАН, ЭМ УУСАН ГЭРЭЭР ЭМЧЛЭЭД НЭМЭР АЛГА?
Гэрийн нөхцөлд хүмүүс дур мэдэж эм уух, шахах, эсгэгч уух, гурил тавих, ойролцоох эмийн сангаас орж лент авч наах зэрэг арга хэмжээ авсан байдаг. Сүүлийн үед солонгос, японы үйлдвэрийн дотроо хар эмтэй наалт наачихаад ирдэг. Энэ нь арьсны гадаргууг нимгэрүүлэн шархны хэмжээг томруулан шархны эдгэрэлтийг удаашруулж олон хоног боолт хийлгэх шаардлагатай болгодог. Мөн өргөн хүрээний үндэслэлгүй антибиотикийг хэрэглэж ирснээр идээнээс бактериологи авах нөхцөлгүй болгож дахин гарах үед нь ямар антибиотик эмчилгээ хийх сонголтгүй болж эмчилгээг удаашруулдаг. Тиймээс антибиотик дур мэдэн хэрэглэхгүй байх, зориулалтын шархны битүү наалтыг нааж эмчид хандах нь зүйтэй.

7. ИДЭЭНЭЭС БАКТЕРИОЛОГИ ШИНЖИЛГЭЭ ЗААВАЛ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дотор гарна. Манай эмнэлгийн хувьд антибиотикийг олон улсын стандартын дагуу шинжилгээний хариунд үндэслэж зөвхөн мэдрэг антибиотик уухыг зөвлөдөг. Ялангуяа хатиг, буглаа 1-с дээш гарсан үед заавал өгөх шаардлагатай, бактериологи шинжилгээгээр ямар үүсгэгч гэдгийг болон ямар антибиотик хэрэглэж болох үгүйг мөн шийдэх эмчилгээний ач холбогдолтой.

8. MRSA ИЛЭРСЭН ОДОО ЯАХ ВЭ?
MRSA нян илэрсэн гээд айх, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ бактерийн халдварыг 2 замаар авч болдог. Эмнэлгийн орчноос, нөгөө нь нийгмээс. 2 хүний нэг нь ийм бактери тээж явдаг ч гэх судалгаа байдаг. Тэгэхээр хамгийн гол нь худал, үндэслэлгүй мэдээлэл интернет болон ам дамжсан ярианд автахгүй байх, худал мэдээлэлдээ итгэж стрессдэхгүй байлгаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж дархлаагаа дэмжих шаардлагатай. Уг өвчин нь зөв мэдээллийн үндсэн дээр эмчлэгддэг, урьдчилан сэргийлж болох өвчин юм.

9. БУГЛАА ГАРСАН, ХАЛУУРСАН, БИЕ ЯДАРЧ СУЛЬДАНА ЗОВИУРТАЙ ТАНАЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БОЛОХ УУ?
Манай мэс заслын тасаг олон дахин гарсан, хэмжээний хувьд томорсон, хаана гарсан зэргээс шалтгаалан цусны дэлгэрэнгүй шинжилгээг үндэслэн үйлчлүүлэгчийг тусгай өрөөнд хэвтүүлэн, өвчнийг стандартын дагуу, зохих эмчилгээг хийж эмчилдэг. Мөн хэвтэн эмчлүүлсэнээр тус өвчний оношийн дагуу даатгалаас хөнгөлөлт авдаг давуу талтай байдаг.

10. ХАТИГНААС ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Хувийн ариун цэвэр сахих / гараа угаах, амаа зайлах, хувцасаа солих, усанд орох, сэтгэл санаа тайван байх/
Орчны ариун цэвэр сахих / гар утсаа ариутгах, гадуур өмссөн гутал, хувцасаа үүдэндээ тайлах, гэр орноо ариутгаж цэвэрлэх, агаар оруулах/
Биеийн дархлаагаа дэмжих / унтаж амрах, стресдэхгүй байх, ажлын ачааллаа зохицуулах, хэт их ядрахгүй байх, илчлэг ихтэй хоол унд сайн идэх, бага багаар ойр ойрхон хооллох, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэсэн үед сайн амрах, усанд орж, хувцасаа солих, шаардлагатай үед нэмэлт витамин, амин дэм хэрэглэх, архаг хууч өвчтэй бол хяналтын эмчдээ үзүүлэх / зэрэг өөрсдийн амьдралын хэв маягаас хамааран уг өвчнөөс сэргийлж болно.

13/02/2025

Гурван гал нэгдсэн эмнэлэг "Бөөр шээсний замын" дурангийн мэс засал болон бусад урологи андрологийн тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.
Цагийн хуваарь:
Даваа-Баасан гариг 08:30-15:00 цаг
Бямба гариг 09:00-15:00 цаг
☎️Цаг авах утас: 7011-3344

13/02/2025

📣Манай эмнэлэгт мэс заслын уламжлалт аргаар шамбарамыг ЭМД-ын хөнгөлөлттэй эмчилж байна.
Та төлбөрийн талаарх мэдээлэл авахыг хүсэж байвал 40 бичнэ үү 👇
📌Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв хошного орчимд зангилаатан өргөсөх өвчин юм.
Оношилгоо
🔸 Мэс заслын эмчид үзүүлэх
🧑‍⚕️Эмчилгээ
🔸 Дэглэм
🔸 Хоол эмчилгээ
🔸 Эмийн эмчилгээ
🔸 Бага гэмтэлтэй мэс засал эмчилгээ
🔸 Шамбарамын зангилааг мэс заслын аргаар авах
Давуу тал
✅ Хагалгааны дараах өвдөлт бага
✅ Эмнэлэгт хэвтэх хугацаа бага
✅ Хөдөлмөрийн чадвар хурдан сэргэнэ
✅ Өндөр үр дүнтэй
🕘 Цагийн хуваарь
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 09:00-16:00
🔶 Ням (Хүүхдийн үзлэг, Өдрийн эмчилгээ, Эмэгтэйчүүдийн үзлэг
10:00 - 14:00),
🔶(Шүд 09:00 - 15:00)
📲 7011-3344
-------------------------------------------------------------
🏥 МАРШАЛ САЛБАР
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 10:00-16:00
📲 7755-3344
#гурвангалэмнэлэг #шамбарам #шамбарамхагалгаа

13/02/2025

📣Манай эмнэлэгт ЭМД хөнгөлөлттэй үнээр энэхүү мэс заслыг хийж байна. Та мэдээлэл авах бол 44 гэж 👇 бичнэ үү
📌Хөлийн судасны өргөсөх өвчинг
Та бидний дунд хөлийн судас нь өргөссөн хүн олонтаа байдаг.
Ялангуяа эмэгтэйчүүдэд.
📌Тэгвэл хөлийн судас өргөсөх өвчин гэж юу вэ?
Удаан явах, зогсох гэх мэт олон төрлийн шалтгаануудын улмаас хөлийн венийн судасны дүүрэлт ихэсч даралт нэмэгдсэнээр хөлийн судас өргөсч тахиралддаг өвчин юм.
Ямар шалтгаанаар үүсдэг вэ?
✅Эмэгтэй хүйс (эмэгтэй эрэгтэй хүйсийн харьцаа 4:1)
✅Эцэг, эхээс удамших
✅Жин ихтэй байх
✅Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх
✅Зогсоо ажилтай хүмүүс
✅Холоо ачиж суух
📌Өвчний үед ямар арга хэмжээ авах вэ? Хэнд хандах ёстой вэ?
Холийн судас тодорч хөхөрч харагдсан үеэс эхлэн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Өвчин EV зэрэгтэй бөгөөд эхэн буюу HI үе шатуудад мэс засалд оролгүй дэглэм памийг танд зөвхөн мэргэжлийн эмч зовлоно. ІІ-V үе шатуудад зөвхөн мэс засал эмчилгээний заалттай байдаг.
Манай эмнэлэгт нээлттэй мэс засал хийгддэг байгаа.
🕘 Цагийн хуваарь
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 09:00-16:00
🔶 Ням (Хүүхдийн үзлэг, Өдрийн эмчилгээ, Эмэгтэйчүүдийн үзлэг
10:00 - 14:00),
🔶(Шүд 09:00 - 15:00)
📲 7011-3344
-------------------------------------------------------------
🏥 МАРШАЛ САЛБАР
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 10:00-16:00
📲 7755-3344 #гурвангалэмнэлэг #хөлийнсудасныөргөсөл

12/02/2025

👉 буюу үрийн суваг боох мэс засал
Цагийн хуваарь:
Даваа-Баасан гариг 08:30-17:00 цаг
Бямба гариг 09:00-15:00 цаг
☎️Цаг авах утас: 7011-3344

21/11/2024

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТӨЛӨӨ.....

02/11/2024
10/10/2024

📣УРОЛОГИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ЭМД-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮЙЛЧИЛЖ БАЙНА.
📌Та дэлгэрэнгүй мэдээллийг 7011-3344 дугаарт холбогдон авна уу.
🏥Ажиллах цагийн хуваарь
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 09:00-16:00
🔶 Ням : (Хүүхдийн үзлэг, Өдрийн эмчилгээ, Эмэгтэйчүүдийн үзлэг 10:00 - 14:00)
🔶 (Шүд 09:00 - 15:00)
📲 7011-3344 дугаарт холбогдон #1 товчлуурыг дарж холбогдоно уу.
БГД 11-р хороо Эх нялхасын - 19.........................................................................................
🏥ГУРВАН ГАЛ МАРШАЛ КЛИНИК
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 10:00-16:00
🔶 Ням гаригт: Амарна
📲 7011-3344 дугаарт холбогдон #2 товчлуурыг дарж холбогдоно уу.
Хан-уул дүүрэг, Маршал таун хотхон 106-р байр.........................................................................................
🏥ГУРВАН ГАЛ ЯАРМАГ КЛИНИК
🔶 Даваа-Баасан 08:30-17:00
🔶 Бямба 09:00-16:00
Ням гаригт: Амарна
📲 7011-3344 дугаарт холбогдон #3 товчлуурыг дарж холбогдоно уу.
Хан-уул дүүрэг, 04-р хороо, наадамчдын гудамж 402.....................................................................................
#урологийнэмч #урологи #ГурванГалЭмнэлэг

Үйлчлүүлэгч та бүхнийг урьж байна. Манай тасгийн үйл ажиллагаатай танилцан, үнэгүй үзлэг шинжилгээнд хамрагдаарай.
05/10/2024

Үйлчлүүлэгч та бүхнийг урьж байна.
Манай тасгийн үйл ажиллагаатай танилцан, үнэгүй үзлэг шинжилгээнд хамрагдаарай.

Address

Баянгол дүүрэг, эх нялхасын/19
Ulaanbaatar
11000

Telephone

+97670113344

Alerts

Be the first to know and let us send you an email when Гурван Гал эмнэлэг - Мэс засал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Гурван Гал эмнэлэг - Мэс засал:

Share

Category