07/09/2023
Дандаа буруу асуулт асуудаг байсан байна.
📍Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахдаа асуух асуулт
Нийтлэл маань таалагдвал баярлалаа гэж бичихээ мартуузай 😊
Таны хүүхэд сургууль цэцэрлэгтээ явах дуртай болохын тулд та өөрийнхөө зүгээс сургууль цэцэрлэгтэй холбоотой эерэг холбоог бий болгох чухал.
Харин аав ээжүүд сургууль цэцэрлэгээс хүүхдээ авахдаа:
🚫Багш нь зодсон уу?загнасан уу?
🚫Хүүхэд зодсон уу? дээрэлхсэн үү? гэх мэтчилэн сөрөг холбоог бий болгох асуултуудыг
асуудаг.
🚫Ерөнхий асуулт асууж ерөнхий хариултыг авдаг / бид хүүхэдтэй тэр бүр их цаг өнгөрүүлэх боломж хомс тул энэ үеийг хүүхэдтэй харилцах харилцааг дотно болгоход ашиглаарай/.
⬆⬆⬆Үүний оронд доорх асуултуудаас асуугаарай:
1️⃣Хамгийн-хамгийн. Өнөөдөр хамгийн гоё байсан бэ? /ямар хичээл, ямар багш гэх мэт/.
2️⃣Сэтгэл хөдлөл.
👉Хэзээ хамгийн их #баярласан бэ? /гунигласан, гайхсан, уурласан,айсан,
догдолсон… /
👉 Яагаад?
👉Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
👉Оновчтой байсан уу?
👉Юу хийж болох вэ? /та өөр аргуудаас зааж өгөөрэй/
3⃣Бусдад талархах, туслах.
👉Өнөөдөр хэнд “баярлалаа” гэж хэлсэн бэ? Яагаад талархсан бэ?
👉 Өнөөдөр хэн нэгэнд тусалсан уу? Яаж тусалсан бэ?
4⃣Шинэ зүйл сурах /хичээлээс өөр зүйл байж болно/.
👉 Өнөөдөр багш нь шинэ зүйл зааж өгсөн үү? Гэртээ очиж байгаад харуулаарай
👉 Өнөөдөр найзаасаа суралцсан уу? /үсрэх, бүжиглэх, уучлалт гуйх, гадаад үг, мэдэхгүй зүйлээ асуухаасаа айхгүй байх/
5️⃣Хооллолт.
👉Өнөөдөр идсэн хоол амттай байсан уу?
👉чи хоолонд орсон бүтээгдэхүүнүүдийг нэрлээд би таах гэж оролдъё
👉 бүтээгдэхүүнүүдийн ач холбогдлыг асуух, ямар үед ашиглах тохиромжтой гээд зөв хооллох дадал хэвшилд сургах.
6️⃣Бэрхшээлийг даван туулах.
👉Өнөөдөр юу хэцүү байсан бэ? /Хэцүү зүйл хийх тусам чи илүү ухаантай болж
байгаа болохоор чамаар бахархаж байна/
👉 Өнөөдөр алдаа гаргасан уу? Энэ алдаанаасаа юу суралцаж болох вэ?
7️⃣Бусадтай харилцахыг дэмжих.
👉Өнөөдөр хэнтэй хамт #тоглосон бэ? /хичээлээ хийсэн, ярилцсан.../
Та юун дээр илүү төвлөрнө. Тэр зүйлийг хүүхэд илүү их хийнэ.
Сэтгэл зүйч Г. Хулан
🚩Жич: Хүүхэдтэй харилцах талаар сургалтыг маань сонирхоод үзээрэй.
Сургалтын дэлгэрэнгүйг энэ холбоосоор: https://forms.gle/qb8Ds5PaoVpRzVwy5 .
Инстаграм дээр намайг дагаарай 🤩
https://www.instagram.com/psychologist.khulan/