Disinfection Center of Mongolia /DCM/

Disinfection Center of Mongolia /DCM/ Ахуйн шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл, ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани

08/05/2023

Хортон шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлж байна.

01/07/2022
21/05/2022

📣 САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.

Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 орчим тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

“Өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй” гэж ДЭМБ-аас мэдээллэж байна.

ANNOUNCEMENT!!!😉😉😉☝️🍀🍀🍀
02/05/2022

ANNOUNCEMENT!!!😉😉😉☝️🍀🍀🍀

06/04/2022

Эрүүл амьдрах их амархан...😉🤩🙏

Address

Ulaanbaatar

Telephone

+97699015739

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Disinfection Center of Mongolia /DCM/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Disinfection Center of Mongolia /DCM/:

Share