07/05/2026
#Хөгжлийн бэрхшээлийн төрлүүдэд тохирсон дасгал хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээний зөвлөмж
1. Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд
• Сунгалтын дасгал: Үе мөч хөшилт, булчин чангарлаас сэргийлэх зорилготой.
• Булин чангаруулах дасгал: Резинэн татлага, хөнгөн жингийн ачаа ашиглах
• Суудлын дасгалууд: Суудлаас босох, хөл гарын хөдөлгөөнийг сайжруулах дасгал.
• Физиотерапи: Өрхийн эмнэлгийн сувилагч, эмчийн заавраар хийгдэнэ.
• Бариа засал: Булчин сулрал, хөшилттэй хэсэгт хийгдэх энгийн бариа.
• Амьдралын чадварын сургалт: Хувцаслах, хооллох, бие засах үйлдлийг заах.
2. Харааны бэрхшээлтэй иргэдэд
• Тэнцвэрийн дасгал: Тай чи, йог зэрэгт анхаарлаа төвлөрүүлэх.
• Амьсгалын дасгал: Тогтмол хэмтэй амьсгал авах, гаргах дасгалууд.
• Орон зайн баримжааг сайжруулах дасгал: Гарын мэдрэхүй ашиглан орчныг таних.
• Хөдөлгөөн удирдах дасгал: Суга таяг, туслах хэрэгслийг зов ашиглах дадал.
• Сэтгэл зүйн дэмжлэг: Стресс, айдсыг бууруулах ярилцлага, зөвлөгөө.
3. Сонсголын бэрхшээлтэй иргэдэг
• Харааны дохио ашигласан дасгал: Дохионы хэл ашиглан дасгал заавар erex.
• Биеийн ерөнхий дасгалууд: Жингээ хянах, булчингаа чангаруулах.
• Тэнцвэр сайжруулах дасгалууд: Ялангуяа дотоод чихний тэнцвэр алдагдсан тохиолдолд.
• Биеийн хэлийг ойлгомжтой болгох дасгалууд: Харилцаа сайжруулах зорилгоор.
• Сэтгэл засал: Харилцааны хүндрэлтэй холбоотой стрессийг багасгах.
• Давтамжтай, хялбар дасгалууд: Алхаа, сунгалт, хөнгөн хөдөлгөөн.
• Тоглоомон дасгалууд: Багийн тоглоом, бөмбөг дамжуулах гэх мэт. • Өдөр тутмын амьдралын үйлдлийг дадуулах: Хооллох, хувцаслах.
Оюуны сэргэлтийн дасгал: Пазл өнгө ялгах уг холбох
4. Мэдрэлийн гаралтай хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд
• Мэдрэхүй сэргээх дасгалууд: Температур, бүтэц ялгах дасгалууд.
• Хөдөлгөөний дасгал: Хөл, гарын хөдөлгөөнийг аажмаар нэмэгдүүлэх.
• Хэл заслын дасгал: Хэл яриа, залгих үйлдэлтэй холбоотой дасгалууд.
• Баруун/зуун талыг ялгах дасгал: Харааны болон хөдөлгөөний уялдааг хөгжүүлэх
• Физиотерапи, бариа: Булчин сэргээх, хөшсөн хэсгийг хөдөлгөөнд оруулах.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохирох дасгал хөдөлгөөнүүд
1. Сунгалтын дасгалууд
• Булчингийн агшил, үе мөчний хөшилтөөс сэргийлнэ.
• Хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүсийн хувьд асран хамгаалагчийн хүмүүсийн хувьд асран хамгаалагчийн тусламжтайгаар хийх боломжтой.
2. Тэнцвэр зохицуулалтын дасгал
• Тай чи, йогийн хялбар хувилбарууд.
• Нуруу нугасны гэмтэлтэй, мэдрэлийн гаралтай хүнд тохиромжтой
3. Булчин чангаруулах хөнгөн дасгалууд
• Суудлаас босох, гараа өргөх, резинэн татлага ашиглах
• Ялангуяа тулгуур эрхтний сулралтай хүмүүст
4. Амьсгалын дасгал
• Удаан амьсгаа авах, гаргах.
• Тархины харвалт, уушгины өвчтэй хүмүүст тустай.
5. Хөдөлгөөний эргонимик дасгал
• Хөдөлгөөний зөв хэв маягт дасгах.
• Тэргэнцэртэй евчтөнд тохиромжтой