28/05/2026
🎓 Отгонтэнгэр их сургуулийн сэтгэл судлалын багш Б.Анхнаран "Боловсролын сэтгэл судлал" хичээлийн хүрээнд сэтгэл судлалын 4-р курсийн оюутнуудтай хамтран "Боловсролын сэтгэл судлал" хялбаршуулсан гарын авлагыг бүтээж, олны хүртээл болголоо. 👏🏻👏🏻👏🏻
Боловсролын сэтгэл судлал нь сургалт, хүмүүжлийн үйл явцын сэтгэл зүйн зүй тогтлыг танин мэдэх, суралцагчийн хөгжлийг дэмжих шинжлэх ухааны үндэслэлтэй арга замыг эрэлхийлдэг чухал салбар билээ. Өнөөдөр боловсролын орчин нөхцөл хурдацтай шинэчлэгдэж буй энэ үед багш, сурган хүмүүжүүлэгч бүр сэтгэл зүйн мэдлэгтэй байх нь нэн тэргүүний шаардлага болоод байна.
🌟 Энэхүү бүтээл бол багш, оюутнуудын хамтын хөдөлмөр, эрэл хайгуул, бүтээлч сэтгэлгээний бодит үр дүн билээ.
Сэтгэл судлалын 4-р курсийн оюутнууд онолын мэдлэгт суралцаад зогсохгүй, түүнийгээ хэрхэн хялбаршуулж, бусдад яаж ойлгомжтой хүргэх арга ухаанд давхар суралцлаа. Тэд энэхүү гарын авлагын бүтцийг боловсруулах явцдаа мэргэжлийн болон хувийн ур чадвараа бүрэн дайчилж, өөрсдийгөө хамтдаа маш сайн хөгжүүлж чадсан юм.
Мэдлэгийг бүтээлчээр ашиглаж, ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох анхны том алхмаа хийсэн, өөрсдийн гэсэн бахархам бүтээлтэйгээр сургуулиа төгсөж буй оюутнууддаа дахин халуун баяр хүргэе.
Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. 👏🏻👏🏻👏🏻