OneMore Турк Нано наалт

OneMore Турк Нано наалт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from OneMore Турк Нано наалт, Health & Wellness Website, SHD, Ulaanbaatar.

02/05/2025

👑1-р энергийн үүсгүүр муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад бна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчдог.
Яагаад мууддаг вэ? гэж үү, Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гсн үг.

👪2-р энергийн үүсгүүр муудвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлийнхэнтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлийнхэндээ хоол хийж өгч хамтдаа баяр жаргалтайгаар хооллоход энэ энерги амархаан засагдана.

💱3-р энергийн үүсгүүр муудвал орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй бна гдг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гсн үг. Дүүрнэ гдг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад бна гсн үг. Сав бохирдоно гдг нь бохир саванд юу ч хийсэн муудаж муу хий ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андаш үгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах нь уу? Ходоодоо эмчилнэ гсн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог. Мөн банда төрлийн амьсгалын дасгал хийнэ.

💚4-р энергийн үүсгүүр муудсаныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй бга юм шиг санагдана. Ганцаардана. Та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд 2ыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй бдг.

💎5-р энергийн үүсгүүр амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсаныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойг гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ. Амархан бгаа биз😊

☝6-р энергийн үүсгүүр шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татна. Хар талх аваад ир гэхэд чи цагааныг авчраад л загнуулна. Хувцсаа угаагаад өмссөн бхад л индүүдэж өмссөнгүй гээл чичлүүлнэ😁 Чиний хийсэн үйлдэл бусдад таалагдахаа болино. Хүндэрвэл шүүх цагдаагийн асуудал ч тулгарна. Хүнд тус болсон ч өөрөө хохироод үлдэх жишээний. Бас л чухал хүрд шүү.

👼Харин 7р үүсгүүр гэмтэхэд зүүд зөн буруутаж харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Мэдрэмжгүй болно гэх юмуу даа. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн үүсгүүр хүчтэй ажиллах болго

14/04/2025
17/10/2024

Хүний хөлөнд:
6 булчин, 40 шөрмөс, 52 яс, 60 үе, 66 зүүний цэг, 72 рефлексологи, 7200 мэдрэлийн төгсгөл байдаг.
Хөгшрөлтийг удаашруулахын тулд өдөрт тогтмол алхах , хөлийн шилбэ, уланд зориулсан цэгэн бариа хийлгэж байх хэрэгтэй.
Өдөрт 10-15 минут хөлийн уланд цэгэн бариа хийснээр бие амарч ядаргаа тайлагддаг.

СБД -т нэр дэвшиж байгаа мундаг дүүдээ саналаа өглөө та бүхэн маань сонгуульдаа идэвхитэй оролцоорой👏👏
11/10/2024

СБД -т нэр дэвшиж байгаа мундаг дүүдээ саналаа өглөө та бүхэн маань сонгуульдаа идэвхитэй оролцоорой👏👏

02/10/2024

Лайкны төлөө үхэж чадах лайвчдаас л хол сонголт хийгээрэй!

Залуусыг л дэмжинэ, тэр тусмаа хотжилтын хэдэн зууны түүхтэй улс оронд суралцаж, энэ хүнд нийгэмд орон зайгаа тодорхойлж яваа залуусыг дэмжинэ. Тэдний хандлага, хүсэл мөрөөдөл, боловсролд тэмүүлсэн зорилго нэг л өөр байдаг, өөрчлөлт шиг тийм л өөр, тэгсэн хэрнээ зүг чигтэй, зүрх сэтгэлтэй. Ганбаатарын Алтантүрүү ХҮН-ээс Баянзүрхийн 4-р тойрогт нэр дэвшиж байгаа, эгэл амьдрал, эгэл олныхоо дунд явдаг, хариуцлага гэж юу байдгийг, хаана, юу хэрэгтэйг мэддэг. Нэвтрүүлэг болгоноороо ямар нэг санаа, ухаарал, асуудал хөнддөг, үлдээдэг сэтгүүлч. АН-аас Хан-Уулын 8-р тойрогт нэр дэвшиж байгаа Баясгалангийн Онон гэж 25 настай залуу байна, хотын унаган иргэн, мэргэжлээ сонгохдоо хүртэл төрөлх хотоо утаанаас салгахаар зорьж, сэргээгдэх эрчим хүчний инженерээр Лондонд төгссөн, Моносфарм компанийн гүйцэтгэх захирал. Английн Queen Mary их сургуульд дипломын ажлаа "Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах нь" гэсэн сэдвээр хамгаалсан гэж байгаа. Шинэ технологи нэвтрүүлж, өрх бүр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байж чадна гэж үздэг. МАН-аас Сүхбаатар дүүргийн 7-р тойрогт нэр дэвшигч Батмөнхийн Ану-Үжин Америкт олон улсын бизнесийн чиглэлээр төгссөн, Рийч поинт үл хөдлөх хөрөнгийн менежмэнтийн компанийн гүйцэтгэх захирал. Хот төлөвлөлтийн буруу бодлогоос болж иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ, борлуулалтанд сөрөг нөлөө бий болж байгаад шүүмжлэлттэй ханддаг. За энэ мэтээр нийслэлийн унаган иргэд, салбар, салбарын сэтгэл зүтгэлтэй, биеэ засаад гэрээ зассан залуус энэ удаагийн НИТХ-д нэр дэвшиж байна. Улс төрд яах аргагүй үе солигджээ, шинэ үеийнхэн бодлого, зорилготойгоо босгоор алхаад ороод ирлээ. Энэ залуус л ажил хийнэ, түүнээс биш лайвчид лай байвал сенсаацалж, гай байвал дундуур нь гүйж, үйлдэл биш үг хөөж, хэдэн лайкны төлөө хэрээ дагаж, хэрүүлээр тоглоно. Тиймээс амтайг нь биш ажилтайг нь л сонгоорой. Залуу үеэ намтар боловсролыг нь харж байгаад дэмжээрэй, бас аль болох солонгоруулаад өгөөрэй. Их хот 2027 он гэхэд 2.4 сая иргэнтэй болох судалгаа бий. Их хотын төсөв 4.0 их наяд, бонд 500 сая ам.доллараас яригдаж байна. Баахан бэлэн мөнгө тараачихаад баас зуурч, утаа уугиулж суух нь тодорхой хүмүүсээс хол сонголт хийнэ шүүүү.

Address

SHD
Ulaanbaatar
0308

Alerts

Be the first to know and let us send you an email when OneMore Турк Нано наалт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share