Могул клиник - Mogul clinic

Могул клиник - Mogul clinic Мэдрэл, Уламжлалт, Үе мөчний эмнэлэг

07/06/2025

Миллилитр (мл) ба миллиграмм (мг) нь хоёр өөр хэмжих нэгж юм
📌 Миллилитр (мл)
Энэ нь эзэлхүүний нэгж юм.
Ус, шингэн зүйлсийг хэмжихэд хэрэглэдэг.
1 миллилитр = 1 куб сантиметр (см³)
Жишээ нь: 1 аяга сүү = ойролцоогоор 250 мл
📌 Миллиграмм (мг)
Энэ нь жин буюу массын нэгж юм.
1 грамм = 1000 миллиграмм
Жишээ нь: 1 шахмал эм = 500 мг байж болно
⚖️ Ялгаа нь:
Шинж чанар Миллиграмм (мг) Миллилитр (мл)
Юуг хэмждэг вэ? Жин, массын хэмжүүр Эзэлхүүн, шингэний хэмжүүр
Ашиглагддаг зүйл Эмийн найрлага, нунтаг, хатуу бодис Шингэн зүйл, ундаа, тос гэх мэт
Харилцан хамаарал Бодисын нягтаас хамаарч 1 мл нь хэдэн мг байх нь өөрчлөгдөнө .
🎯Жишээ:
Усны хувьд: 1 мл ус ≈ 1000 мг ус (усны нягт ≈ 1 г/мл учир)
Харин тос эсвэл зөгийн балны хувьд: 1 мл ≠ 1000 мг (нягт нь өөр тул)
Хэрвээ тодорхой бодисын мл-г мг руу (эсвэл эсрэгээр) хөрвүүлэх хэрэгтэй бол тэр бодисын нягт (density) хэрэгтэй болно.

Манай эмнэлэг нь шинэ оны хямдрал зарлалаа.  1. Мэдрэлийн эмчийн үзлэг2. Уламжлалтын эмчийн үзлэг3. Нуруу, үе мөчний эмч...
18/11/2023

Манай эмнэлэг нь шинэ оны хямдрал зарлалаа.

1. Мэдрэлийн эмчийн үзлэг
2. Уламжлалтын эмчийн үзлэг
3. Нуруу, үе мөчний эмчилгээ
4. Мэдрэлийн өвдөлтийн багц эмчилгээ
5. Сэргээн засах, физик эмчилгээ
6. Бариа засал
7. Зүү төөнө засал
8. Хануур самнуур эмчилгээнүүд хийгдэж байна.

Жирэмсэний бариа засал
1. Тайвшруулах
2. Нуруу болон хөлний булчин суллах
3. Нойрны чанар сайжрах
4. Тонус багасгах
5. Язралтаас сэргийлэх
6. Цусны эргэлт сайжирч, хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ

Хүүхдийн ханиадны үеийн эмчилгээний багц
1. Доргиох бариа
2. Зөөлөн иллэг
3. Хүүхдийн бумба
4. Халуун шавар
5. Төөнө засал
6. Зөгийн балтай татлага

Бүтэн биеийн болон хэсгийн бариа засал
1. Уламжлалтын эмчийн үзлэг, зөвлөгөө
2. Булчин суллах, алжаал тайлах бүтэн биеийн болон хэсгийн бариа
3. Бумба эмчилгээ
4. Халуун шавар
5. Инфра улаан шарлага
6. Шавар эмчилгээ
7. Төөнө засал
8. Искра

Утас: 77118858 99063335
📍Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо Замчдын гудамж, “Энхбагана” констракшны байр 3-р давхарт “Могул” клиник байрлаж байна.
#ЭмчлгээнийБариаЗасал #УламжлалтЭмчилгээ #ДархлааДэмжих #ХөлийнМассаж #ЗүүЭмчилгээ #ТолгойнБариа #НурууӨвдөх #НурууныСуулт #ХүзүүнийШохойжилт #ҮеМөч

🧑🏻‍⚕️🧠 БУГУЙН СУВГИЙН ХАМ ШИНЖ буюу бугуйн сувгийн мэдрэл дарагдлын шалтгаантай өвдөлт, бадайралтын талаар мэдээлэл хүрг...
22/09/2023

🧑🏻‍⚕️🧠 БУГУЙН СУВГИЙН ХАМ ШИНЖ
буюу бугуйн сувгийн мэдрэл дарагдлын шалтгаантай өвдөлт, бадайралтын талаар мэдээлэл хүргэж байна.

🩻 Бугуйн сувгийн хам шинж гэдэг нь шууны дотор хэсгээс гарын алгаруу чиглэсэн дунд мэдрэлийн судал бугуйн үенд дарагдсан эсвэл шахагдсан үед үүсдэг нийтлэг мэдрэлийн эмгэг юм.
Шинж тэмдэг:
Сарвуу чичигнэх, ойр ойрхон халуу оргих, загатнах эсвэл ирвэгнэх, зэрэг шинж өгөх ба алганы хонхор, эрхий хуруу, долоовор хуруу зэргээр эдгээр шинж тэмдэг илэрдэг.

🩺 Бугуйн суваг гэдэг нь бугуйн дотор хэсэгт байрлах холбоос болон ясны хооронд үүссэн нарийхан сувгийг хэлнэ. Шууны булчингуудын урт шөрмөс үүгээр дамжин алганы яс болон хуруунуудын шивнүүрт очиж бэхлэгдэнэ. Дунд мэдрэлийн судал /median nerve/ нь энэхүү сувгаар дайрч өнгөрөх ба гарын сарвууны булчингуудыг мэдрэлжүүлж хуруунуудаас ирэх мэдрэхүйн сэрлийг дамжуулна. Бугуйн сувгийн хам шинжийн үед дунд мэдрэл дарагдан алганы сувгийн эд хавдаж зовиурлах шинж өгнө.

🩺 БУГУЙН СУВГИЙН ХАМ ШИНЖЭЭР ХЭН ХАМГИЙН ИХ ӨВДДӨГ ВЭ?
Чихрийн шижингийн үеийн мэдрэлийн ширхэгийн үрэвсэл, жирэмсний үед, бугуйн гэмтэл, хэрлэг өвчин, олон давтагдсан дасгал хөдөлгөөн, компьютерийн болон таблет гар утас их оролддог хүмүүст ихэвчлэн тохиолдоно.

🩺 ЭМЧИЛГЭЭ БОЛОН ОНОШИЛГООГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Бодит үзлэгээр ихэвчлэн бугуй, хуруунуудын үений хөдөлгөөн мөн мэдрэлийн дарагдал зэргийг тусгай сорилоор илрүүлж болно. Мөн MRI, болон рентген зургаар гарын бугуйнд бүтцийн өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлдог. Цахилгаан эмчилгээ болон үрэвслийн эсрэг тариа мөн дасгал хөдөлгөөн зэргээр эрт үед нь эмчилж болно. Харин хүндэрсэн үед мэс заслын аргаар бугуйн сувгийг /carpal tunnel/ нээх ажилбар хийгддэг. Эрт үед нь оношилгоо эмчилгээг зөв хийснээр энэхүү өвчинг хүндрэлгүй эдгээх боломжтой юм.

🩺 ХЭРХЭН БУГУЙН СУВГИЙН ХАМ ШИНЖ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?
Бугалганы үеийг тогтмол хөдөлгөөнтэй байлгах ба нэгэн хэвийн нумралттай байлгахаас зайлсхийх хэрэгтэй.
📞Утас: 77118858
📍Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо Замчдын гудамж, “Энхбагана” констракшны байр 3-р давхарт “Могул” клиник байрлаж байна.

“Уламжлалт анагаах ухаан”-ы эмчилгээнүүд нь хүний биеийн дархлааг дэмжих замаар  өөрийгөө анагаах чадамжийг сайжруулах з...
17/09/2023

“Уламжлалт анагаах ухаан”-ы эмчилгээнүүд нь хүний биеийн дархлааг дэмжих замаар өөрийгөө анагаах чадамжийг сайжруулах зорилготой байдаг. Та биеийнхээ эд эс болгоныг өөрөөр нь сайжруулах эмчилгээний багцаа сонгоорой. 💫Мэдээж эдгээр эмчилгээнүүд нь ядаргаанаас гадна нойргүйдэл, толгойн өвдөлтүүд нурууны суулт, булчингийн чангарал, мэдрэлийн ёзоорын дарагдал зэрэгт үр дүн өндөртэй эмчилгээ юм.
📞Утас: 77118858
📍Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо Замчдын гудамж, “Энхбагана” констракшны байр 3-р давхарт “Могул” клиник байрлаж байна.
#ЭмчлгээнийБариаЗасал #УламжлалтЭмчилгээ #ДархлааДэмжих #ХөлийнМассаж #ЗүүЭмчилгээ #ТолгойнБариа #НурууӨвдөх #НурууныСуулт #ХүзүүнийШохойжилт #ҮеМөч

👨🏻‍⚕️👉 АЙРАГ ҮЕ МӨЧНИЙ ӨВДӨЛТИЙГ СЭДРЭЭДЭГ ҮҮ? Айраг нь хэдий уураг ихтэй тэжээллэг чанар өндөртэй ч гэсэн үе мөчний өвч...
06/09/2023

👨🏻‍⚕️👉 АЙРАГ ҮЕ МӨЧНИЙ ӨВДӨЛТИЙГ СЭДРЭЭДЭГ ҮҮ?

Айраг нь хэдий уураг ихтэй тэжээллэг чанар өндөртэй ч гэсэн үе мөчний өвчин тэр дундаа тулай өвчнийг хамгийн их сэдрээдэг цагаан идээний төрөл юм🥛

👨🏻‍💻👩🏼‍💻 Удаан хугацаагаар ширээний ард сууснаар таны биед ямар хүндрэлүүд үүсэх вэ?  Хэрхэн сэргийлэх вэ? 🧐⏰ Олон цагаа...
04/09/2023

👨🏻‍💻👩🏼‍💻 Удаан хугацаагаар ширээний ард сууснаар таны биед ямар хүндрэлүүд үүсэх вэ? Хэрхэн сэргийлэх вэ? 🧐

⏰ Олон цагаар хөдөлгөөнгүй ажил, хичээлээ хийж суух нь дараах хүндрэлүүдийг үүсгэх боломжтой.
Үүнд:
👨🏻‍⚕️ 👉Удаан сууснаар багана нурууны булчингийн сулрал үүсэх ба нурууны нугалмуудын хэлбэр алдагдах шалтгаан болно. Булчингийн сулралаас үүдэн нурууны суулт, хүзүү нурууны шохойжилт, сээр нурууны кифоз буюу бөгтийлт, хүзүүний нугалмууд урагшлах, нурууны мурийлт /сколиоз/ зэрэг хүндрэлүүд үүсэх боломжтой.
👩🏻‍⚕️ 👉Өвдөгний үеэр хөших, үе хоорондын зай хөдөлгөөнгүй сууснаас ойртон өвдөлт үүсэх, өвдөгний булчин холбоосны сулралаас үүдэн өвдөг нужигнаж дугарах зэрэг хүндрэл үүснэ.
👩🏽‍⚕️ 👉Бодисын солилцоо удаашрах.
👨🏼‍⚕️ 👉Хөдөлгөөнгүй удаан суух нь биеэр эргэх цусны эргэлтийг удаашруулж улмаар цус өтгөрөх шалтгаан болно. Мөн цусны эргэлтийн системийг саатсанаар хөл хавагнадаг байна.
👨🏽‍⚕️👉Олон цагаар удаан суух нь тархины цусан хангамжийг багасган оюуны ачаалал даах чадамжийг бууруулдаг байна.

🚨Эдгээр хүндрэлээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол тогтмол 2 цаг тутамд 5-10 минут дасгал хөдөлгөөн хийж хэвших ба ингэхдээ биеийн бүхий л булчингуудыг ачаалуулаарай. Мөн дасгалын араас заавал сунгалтын дасгал хийж байх хэрэгтэй.

📍Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо Замчдын гудамж, “Энхбагана” констракшны байр 3-р давхарт “Могул” клиник байрлаж байна.
📞Утас: 99063335, 77118858

👨🏻‍⚕️👉 Таны өвдөгний үеэр алхах, шатаар өгсөх уруудах, эсвэл бага зэргийн хөдөлгөөн хийх төдийд нужигнаж дугарч байна уу...
20/07/2023

👨🏻‍⚕️👉 Таны өвдөгний үеэр алхах, шатаар өгсөх уруудах, эсвэл бага зэргийн хөдөлгөөн хийх төдийд нужигнаж дугарч байна уу? Тэгвэл асуултын хариултаа та доорх мэдээллээс аваарай.

🦵Өвдөгний үеэр нужигнаж дугарах нь хэд хэдэн шалтгаантай холбоотой байдаг. Үүнд:
1. Өвдөгний жийргэвч мөгөөрс нимгэрэх болон гэмтэл авах
2. Холбоос сунах / Үүнд өвдөгний дотор чагтан холбоос, хажуугийн холбооснууд хамаарна/
3. Булчингийн хөгжил доройтож сулрах дасгал хөдөлгөөн бага хийдэг сул биетэй байх / Хөдөлгөөний дутагдалтай холбоотой булчингийн сулрал/
4. Ачаалал ихтэй ажил хийдэг / Өвдөгний үенд огцом ачаалал өгдөг болон удаан хугацаанд өвдөгний үенд даралт өгч гүйцэтгэдэг ажил мэргэжил: хэт удаан цагаар зогсох, нэг байрлалд удаан суух, хөших хөдөлгөөн /
5. Тамирчин хүмүүст тохиолдох нь их байдаг байна.

👨🏻‍⚕️Хэрхэн сэргийлэх вэ? Мөн нэгэнт нужигнаж дугардаг болсон тохиолдолд доорх зөвлөгөөг дагаарай.
1. Өвдөгний холбоос, булчингийн үйл ажиллагааг аливаа хөдөлгөөн хийж гүйцэтгэхээс өмнө тогтмол халааж хэвших. /Бие халаалт буюу ачаалал авахаас өмнө өвдөгний үе холбоос булчинг халааж хөдөлгөөнд бэлдэх/
2. Өдөр бүр биеийн жингээр болон бага зэргийн ачаалал аван суулт буюу squat дасгал хийж хэвших.
3. Хэвтээ болон суугаа нөхцөлд хийгддэг дасгалуудыг тогтмол хийж булчин холбоосны үйл ажиллагааг хэвийн болгосноор таны суларсан холбоос булчин бэхжин цаашид өвдөг нужигнаж дугарахгүй болно.

🦵🚴‍♀️ Өвдөгний хамгийн сайн эмчилгээ бол өдөр бүр тогтмол цагаар дасгал хөдөлгөөн хийж хэвших юм.

📞Утас: 77118858, 99063335
📍Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо Замчдын гудамж, “Энхбагана” констракшны байр 3-р давхарт “Могул” клиник байрлаж байна.
#ҮеМөчнийЭмнэлэг #үемөчнийүрэвсэл #ӨвдөгнийҮе #ҮеМөчнийЭмчилгээ #ДасгалХөдөлгөөн #ЭрүүлХоол

🐟 ОМЕГА 3 БА ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛ /РА/🦴🫳🦵🐡Омега-3 тосны хүчил нь хүний биеийн эрүүл мэндэд олон сайн үйлдэл үзүүлдэг байна....
17/07/2023

🐟 ОМЕГА 3 БА ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛ /РА/🦴🫳🦵

🐡Омега-3 тосны хүчил нь хүний биеийн эрүүл мэндэд олон сайн үйлдэл үзүүлдэг байна. Бидний бие нь энэхүү тосыг үйлдвэрлэж чадахгүй тул хоол хүнснээс авах хэрэгтэй байдаг. Омега 3 нь үе мөчний үрэвслийн шинж тэмдгүүдийг бууруулах үйлдэлтэй ба тэр дундаа өглөөний хөшингө , өвдөлт зэргийг бууруулах үйлдэл нь харьцангуй сайн байдаг байна. Мөн Ревматойд артрит өвчтэй хүмүүст омега-3 ийн үзүүлэх нөлөөг судалсан судалгаанаас харахад омега-3 нь цусны цагаан эсүүдийн тэнцвэрийг хадгалах, дархал бүрдэл үүсэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай нөлөө үзүүлдэг байна.

📞Утас: 77118858, 99063335
📍Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо Замчдын гудамж, “Энхбагана” констракшны байр 3-р давхарт “Могул” клиник байрлаж байна.
#ҮеМөчнийҮрэвсэл #Омега3 #РА #ӨглөөнийХөшингө

🇲🇳Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэе. “Могул к...
06/07/2023

🇲🇳Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэе.
“Могул клиник” эмнэлэг нь 7 дугаар сарын 09 өдрийг дуустал ердийн цагийн хуваариар ажиллана. 10-ны өдрөөс 16 өдрийг дуустал амарна. 7 дугаар сарын 17-ний өдрөөс хэвийн ажиллана. Та бүхэн сайхан наадаарай 🤼‍♀️🏹🏇

🏤Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо Замчдын гудамж, “Энхбагана” констракшны байр 3-р давхарт “Могул” клиник байрлаж байна.
☎️Утас: 99063335, 77118858

15/06/2023

Шөнийн цагаар утас, компьютер, зурагт зэргээс ялгарах цэнхэр гэрлийн нөлөөгөөр хүний дотоод хэмнэл \биоритм\ алдагдаж, улмаар мелатониний ялгарал багасч, бодисын солилцоо хямардаг. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул та биеийн дотоод цаг ба гадаад цагийн хоорондох харилцан үйлчлэлийн талаар мэдлэгтэй болж, өөрийн биоритмээ зөв зохицуулах боломжтой.🌞🌙🕐

Address

БГД 3-хороо, Замчдын гудамж, Энхбагана констракшны байр, 3 давхарт
Ulaanbaatar
16051

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 12:00 - 17:00

Telephone

+97677118858

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Могул клиник - Mogul clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram