Сэтгэл зүйч зөвлөж байна

Сэтгэл зүйч зөвлөж байна Сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг танд хүргэж байна!

Сэтгэл зүй гэж юу вэ?“Чи сэтгэл зүй муутай юм уу?”, “Сэтгэл зүйгээ бэлд”, “Сэтгэл зүйчид очвол яасан юм бэ?” Бидний өдөр...
22/05/2025

Сэтгэл зүй гэж юу вэ?
“Чи сэтгэл зүй муутай юм уу?”, “Сэтгэл зүйгээ бэлд”, “Сэтгэл зүйчид очвол яасан юм бэ?” Бидний өдөр тутмын ярианд сэтгэл зүй гэдэг үг улам олонтаа сонсогддог болжээ. Гэхдээ яг үнэндээ сэтгэл зүй гэж чухам юу гэсэн үг вэ?
Сэтгэл зүй (psychology) гэдэг нь хүний сэтгэл, оюун, зан төлөв, мэдрэмж, бодол санаа, харилцааны хэв маяг зэргийг судалдаг шинжлэх ухаан юм. Энэ бол тархи биш, оюун биш, зөвхөн сэтгэл ч биш харин хүн гэдэг амьтны дотоод ертөнц, гадаад илрэл хоёрын огтлолцлын судалгаа гэж ойлгож болно.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь:
Бид яагаад ингэж боддог вэ?
Бид юунаас болж ингэж мэдэрдэг вэ?
Тэр мэдрэмж яагаад бидний зан авирыг ингэж өөрчилдөг вэ?
гэх мэт асуултад хариу хайдаг.
Жишээ нь: Хэн нэгэнд сэтгэл дотроос хүчтэй уур хүрч байлаа гэж төсөөлье. Уур гэдэг бол мэдрэмж. Гэтэл тэр мэдрэмж хэлээр бус, харцаар, дууны өнгөөр, үйлдлээр илэрч эхэлдэг. Үүнийг ойлгож, тайлбарлаж, удирдах урлаг бол сэтгэл зүйг судалсны ач юм.
Америкийн сэтгэл судлалын холбоо (APA) сэтгэл судлалыг дараах байдлаар тодорхойлсон байдаг:
“Psychology is the scientific study of the mind and behavior.”
(Сэтгэл судлал бол оюун ухаан ба зан авирыг шинжлэх ухааны аргаар судлах ухаан юм.)
Тэгвэл яагаад энэ ухаан бидэнд хэрэгтэй гэж?
Учир нь:
Хүн өөрийгөө танихгүйгээр бусдыг ойлгож чаддаггүй
Өөрийн мэдрэмжээ удирдаж сурахгүйгээр амьдралын томоохон шийдвэрүүдийг зөв гаргах хэцүү
Харилцаанд тулгардаг ихэнх зөрчил буруу ойлголцлоос бус буруу мэдэрч, буруу илэрхийлснээс үүддэг
Сэтгэл зүй бол мэддэг байх ёстой хичээл биш амьдралынхаа туршид дадлагажих ухаан юм.
Тиймээс “өөрийгөө ойлгох” гэдэг нь хийсвэр бус, амьдралын хамгийн том хөрөнгө оруулалт.

27/05/2024

Хэрэв чи өөрийгөө удирдаж чадахгүй бол, өөр хэн нэгэн чамаиг удирдах болно.

14/08/2023

1. Хүн удаан унтхыг хүсэж байвал ганцаардал их байдаг
2. Хоол их идэж байвал стрессдсэн гэсэн үг.
3. Жижиг зүйлд ч уурлаж байвал тэр өөрийгөө халамжлуулж, анхаарал хандуулж, хүмүүс түүнийг хайрлаасай гэж хүсдэг гэсэн үг.
4. Хэрэв тэр хэт их үйлдэл хийж эсвэл чанга инээж байвал тэр маш их гунигтай байна гэсэн үг.
"Ярилцаж байгаа эсвэл шоолж байгаа хүмүүсээ ажиглаж бай. """

01/07/2023

Тэнэг гэж боддог хүн чинь таныг магтахад тэнэг гэдэгт нь та эргэлзэж эхэлдэг...

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч зөвлөж байна posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share


Other Ulaanbaatar clinics

Show All