Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн

Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн The page was created on the wish of healing the society by educating and advising each member of a family.

МЕТА сэтгэл судлалын хүрээлэн НҮТББ нь 2020 оны 3 сард байгуулагдаж Германы “OH Cards Institute”-ийн албан ёсны төлөөлөгч болон ажиллаж байна. Мөн сэтгэл зүйн туслагч чиглэлээр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам болон Мэргэжлийн боловсролын үнэлгээний төвийн албан ёсны гэрчилгээтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтуудыг явуулж байна.

Та заримдаа өөрөөсөө ч ичмээр санагддаг эсвэл бусдад хэзээ ч харуулж боломгүй санагддаг тэр мэдрэмжүүдээ анзаардаг уу? С...
20/05/2026

Та заримдаа өөрөөсөө ч ичмээр санагддаг эсвэл бусдад хэзээ ч харуулж боломгүй санагддаг тэр мэдрэмжүүдээ анзаардаг уу? Сэтгэл судлаач Карл Юнгийн хэлснээр "Бидний нууж дарагдуулсан тэр зан чанарууд ухамсаргүйгээр бидний амьдрал, сонголтыг удирдаж байдаг" гэжээ.

Өөрөөр хэлбэл Бид өөрсдийнхөө зөвхөн "сайн", "хөөрхөн", "амжилттай" талыг л бусдад харуулж, өөртөө ч хүлээж авахыг хичээдэг. Гэвч хүн бүрийн дотор атаархал, уур хилэн, айдас, дутагдалтай талууд нуугдаж байдаг. Сэтгэл судлалд үүнийг "Сүүдэр тал" (Shadow Self) гэж нэрлэдэг бөгөөд үүнээс зугтах тусам тэр биднийг улам бүр удирдсаар байдаг юм.

Өөрийнхөө сүүдрийг хүлээн зөвшөөрч, түүнтэй нүүр тулна гэдэг бол өөрийгөө үзэн ядах биш, харин бүрэн бүтэн болохын эхлэл юм.

"Өөрийнхөө сүүдрийг олж харахгүйгээр хэн ч гэрэлд хүрч чадахгүй."

Сэтгэл хөдлөлөө зөв зохицуулна гэдэг нь сөрөг мэдрэмжээ нуух биш, харин өөрийгөө ойлгож тайван хариу үйлдэл үзүүлж сурах...
18/05/2026

Сэтгэл хөдлөлөө зөв зохицуулна гэдэг нь сөрөг мэдрэмжээ нуух биш, харин өөрийгөө ойлгож тайван хариу үйлдэл үзүүлж сурах юм.

Эерэг бодол бол бүх зүйл төгс байхыг хүлээх биш, ямар ч нөхцөлд өөртөө итгэлтэй үлдэх хүч юм.
Өөрийгөө шүүмжлэхээс илүү өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, сайн сайхныг олж харахыг хичээгээрэй.

16/05/2026
ГАЦСАН МЭДРЭМЖЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА МЭТ МЭДРЭГДДЭГ ҮҮ?Та нэг л газраа эргэлдээд, урагшлах гэж хичээгээд ч дотроосоо...
14/05/2026

ГАЦСАН МЭДРЭМЖЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА МЭТ МЭДРЭГДДЭГ ҮҮ?

Та нэг л газраа эргэлдээд, урагшлах гэж хичээгээд ч дотроосоо “гацчихсан” мэт санагддаг уу?

Заримдаа асуудал нь дотоод ертөнцөө сонсох завгүй удаан явсанд байдаг.

Inner Journey тоглоомоор дамжуулан та өөрийн амьдралд тулгамдаж буй асуудлуудын тусгалыг харах болон тэдгээрийг хэрхэн зөвөөр шийдвэрлэж, гацалтаас гарч болох замаа харах боломжтой.

Inner journey тоглох хуваарьт тогтмол бүртгэл хийгдэж байна. Та утсаар болон чатаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
90955999

Бид зарим сэтгэл хөдлөлүүдийг хооронд нь ялгаж таньдаггүй төдийгүй сэтгэл зүйн асуудалтай ч андуурч өөртөө "шошго наах" ...
14/05/2026

Бид зарим сэтгэл хөдлөлүүдийг хооронд нь ялгаж таньдаггүй төдийгүй сэтгэл зүйн асуудалтай ч андуурч өөртөө "шошго наах" тохиолдол түгээмэл болжээ.

Сэтгэл хөдлөл бол ихэвчлэн тодорхой нөхцөлөөс үүдсэн, түр хугацааны мэдрэмж байдаг. Харин сэтгэл зүйн асуудал нь удаан хугацаанд үргэлжилж, хүний бодол, зан үйл, харилцаа болон өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэлдэг. Сэтгэл зүйн асуудлын шинж тэмдгүүд ихэвчлэн 14 буюу түүнээс дээш хоног үргэлжилсэн байдаг.

12/05/2026

Бид ямар нэг зүйлийг мартахыг хичээх тусам тархи маань "Нөгөө мартах ёстой зүйл маань мартагдсан уу?" гэж тогтмол шалгаж эхэлдэг. Үр дүнд нь бодол маань бүр илүү тод болж хувирдаг. Үүнийг сэтгэл зүйд "Ироник процесс" гэж нэрлэдэг.

Бодлоо зогсоох гэж тэмцэх биш, зүгээр л хажуугаар чинь өнгөрч буй үүл мэт ажиглаад өнгөрөөгөөрэй.

11/05/2026

Амьдралд бидний хамгийн их энергиэ зарцуулдаг зүйл бол хянаж чадахгүй зүйлсийг хянах гэж оролдох юм.

Бид бусдын бодол, мэдрэмж үйлдэл, оршихуйг хянах боломжгүй бөгөөд хянах гэж хичээх нь БИДНИЙ СТРЕССИЙГ ИХЭСГЭЖ, СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ, СӨРӨГ ХАНДЛАГАТАЙ БОЛГОДОГ.

Эрч хүчээ хянах боломжтой зүйлдээ төвлөрүүлж, боломжгүйг нь хүлээн зөвшөөрөх нь ТААГҮЙ МЭДЭМЖҮҮДИЙГ БАГАСГАЖ, ДОТООД ТАЙВШРАЛ, ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ.

Өөрөөсөө асуух асуулт:
Өнөөдөр чи юуг хянаж, юуг зүгээр л хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна вэ?

О карт сүүлийн элсэлт 1 суудал гарлаа.90955999 утсаар холбогдон мэдээлэл аваарай.
11/05/2026

О карт сүүлийн элсэлт 1 суудал гарлаа.

90955999 утсаар холбогдон мэдээлэл аваарай.

О КАРТЫН СҮҮЛИЙН ЭЛСЭЛТ - 1 СУУДАЛ

О Картын мэргэшүүлэх сургалтын 2026 оны сүүлийн элсэлтэд 1 хүн бүртгэнэ.

Мөн тодорхойгүй хугацаагаар О картын сургалт дахин зарлагдахгүй болсоныг мэдэгдэж байна.

Мэдээлэл авах утас: 9095 5999

Хүүхэд гэртээ нохойтой хамт өсөх нь тэдний сэтгэл зүй болон зан төлөвшилд дараах эерэг нөлөөтэй.Хариуцлага ухамсарлах: А...
07/05/2026

Хүүхэд гэртээ нохойтой хамт өсөх нь тэдний сэтгэл зүй болон зан төлөвшилд дараах эерэг нөлөөтэй.

Хариуцлага ухамсарлах: Амьтныг асран хамгаалж, өдөр тутмын дэглэмд суралцсанаар хариуцлагатай болдог.

Нийгэмших чадвар: Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусадтай харилцах чадвар сайжирдаг.

Сэтгэл санааны дэмжлэг: Нохой нь үнэнч найз болж, ганцаардал болон стрессийг бууруулахад тусалдаг.

Эмпати буюу Өрөвдөх сэтгэл: Амьтны хэрэгцээг ойлгож сурснаар бусдыг ойлгох, хүнлэг чанар төлөвшдөг.

Идэвхтэй хөдөлгөөн: Нохойтой тоглож, салхилах нь хүүхдийг хөдөлгөөний дутагдал болон дэлгэцийн хамаарлаас холдуулдаг.

Сахилга бат ба Хүлээц: Амьтныг сургах, зааварлах явцад хүүхэд өөрөө сахилга баттай, хүлээцтэй байж сурдаг.

INNER JOURNEY ТОГЛООМЫН СЭТГЭГДЭЛМаш адал явдалтай, хөгжилтэй тоглоомоор дамжуулж өөрийн сэтгэл зүй, дотоод ертөнц, амьд...
05/05/2026

INNER JOURNEY ТОГЛООМЫН СЭТГЭГДЭЛ

Маш адал явдалтай, хөгжилтэй тоглоомоор дамжуулж өөрийн сэтгэл зүй, дотоод ертөнц, амьдралаа танина гэдэг хамгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй аялал байдаг.
Та ч бас тоглоод үзээрэй.

Тоглоомын цагууддаа тогтмол цаг авч байна.

Бага насны хүүхдийн сэтгэл зүйн хямрал гэдэг нь:Хүүхэд удаан хугацаанд айдас, гуниг, стрессээ даван туулж, зохицуулж чад...
05/05/2026

Бага насны хүүхдийн сэтгэл зүйн хямрал гэдэг нь:

Хүүхэд удаан хугацаанд айдас, гуниг, стрессээ даван туулж, зохицуулж чадахгүй үед энэ нь дотроо хуримтлагдаж, ааш зан өөрчлөгдөх, биемахбод хямрах, сэтгэл хөдлөл тогтворгүй болох зэргээр илрэх нь сэтгэл зүйн хямрал юм.

Бага насны хүүхэд сэтгэл зүйн хямралд өртөх нь дараах шалтгаануудтай байна.

-Эцэг эхийн байнгын маргаан, хэрүүл
-Салалт, гэр бүлийн тогтворгүй байдал
-Хайр халамж, анхаарал дутмаг байх
-Сургууль, цэцэрлэгийн орчны дээрэлхэлт (bullying)
-Орчиндоо дасан зохицохгүй байх
-Айдас төрүүлсэн орчин
-Үргэлж шүүмжлэх, шийтгэх
-Эмзэг зан төлөвтэй байх
-Шинэ орчинд шилжих
-Хайртай, ойр дотны хүнээ алдах, холдох
-Осолд орох, хүчтэй айдас цочрол авах

Дээрх шинж тэмдгүүд илэрч байвал хүүхдийн зан аашийг засахаас өмнө тэдний мэдрэмжийг ойлгож тайвшруулах нь хамгийн чухал бөгөөд Мэргэжлийн сэтгэл зүйчид хандан тусламж дэмжлэг авах шаардлагатай.

Address

Хан-Уул дүүрэг 15-р хороо Хайрхан хотхон 40-р байр 43 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн:

Share

Category