16/02/2026
🌿 ART THERAPY – Ногоон өнгө💚
Ногоон өнгө бол байгалийн амьсгал, сэтгэлийн тайвшралын өнгө юм.
Бид ногоон өнгийг харах үед тархины стрессийн түвшин буурч, бие махбод “амрах горим”-д шилждэг. Энэ нь биднийг тайвшруулж, дотоод тэнцвэрийг сэргээж, мэдрэлийн системийг зөөлөн тогтворжуулдаг.
Гэхдээ энэ амралтын төлөв удаан үргэлжилвэл заримдаа бид аливаад гацсан, удааширсан мэт мэдрэмжтэй болдог. Өөрөөр хэлбэл ногоон өнгө бидэнд амралт өгдөг ч, хэт их үед залхуурал, идэвхигүй байдал бий болгодог.
Судалгаагаар байгалийн ногоон орчинд байх нь
✨ анхаарал төвлөрөлтийг сайжруулж
✨ стрессийн хариу урвалыг бууруулж
✨ сэтгэлийн тэнцвэрийг сэргээдэг болох нь тогтоогдсон.
Та сүүлийн үед тайвшрахыг хүсэх атлаа идэвхгүй мэт санагдаж байна уу?
Эсвэл ногоон орчинд байхдаа илүү амар тайван болдгоо анзаарсан уу?
Хэрвээ энэ мэдрэмж танд танил санагдаж байвал 1 гэж коммэнт үлдээгээрэй.
Бид танд өнгөөр дамжуулан дотоод ертөнцөө ойлгоход тусална. 🌿
📞 Холбогдох дугаар: 9998-0535
💬 Чатаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
#НогоонӨнгө #Сэтгэлзүй #ДотоодТэнцвэр #СтрессБууруулах #ӨнгөөрЭдгээх