12/04/2021
......................Үргэлжлэл ........
👉👉👉НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯА
Нарны UVB цацрагийн нөлөөллөөр арьсанд химийн урвал явагдсанаар 7-dehydrocholesterol Д3 амин дэм болдог. Доорх нөхцөлүүд нь нарнаас авах Д амин дэмийн хэмжээ бага байхад нөлөөлнө:
👉Нарны тос түрхэх
Биеийг бүтэн бүрхсэн хувцас өмсөх
Гадаа бага цаг өнгөрөөх
Бараан арьстай хүмүүс (меланин гэх нарны тостой ижил нөлөө үзүүлдэг нөсөө цайвар арьстай хүмүүстэй харьцуулахад бараан арьстай хүмүүст их байдаг учир)
👉Өндөр настан
Зарим улирал болон UVB туяаны идэвхийн хэмжээ бага байдаг хойд өргөрөгт амьдардаг хүмүүс. Бостон (АНУ), Эдмонтон (Канад), Берген (Норвеги) зэрэг бөмбөрцгийн хойд хэсэгт амьдардаг хүмүүс жилийн 4-6 сард нь нарнаас хангалттай Д амин дэмээ авч чаддаггүй бол Буэнос-Айрэс (Аргентина), Кейптаун (Өмнөд Африк) зэрэг өмнөд хэсэгт амьдардаг хүмүүс өвөлдөө хавар, зунтай харьцуулахад хамаагүй бага Д амин дэмийг нарнаас авдаг аж.
🌟🌟Жич: Нарны хэт ягаан туяа нь арьсны хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг учир хүчтэй нар болон борлуулдог ор зэрэг аппаратнаас зайлсхийгээрэй.
🌟Д АМИН ДЭМИЙН ДУТАГДАЛ
Ногоон хоолтон аль эсвэл лактоз интолеранс (сүү боловсруулах чадвар алдагдах) зэрэг өндөг, загас, сүүг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүс Д амин дэмийн дутагдалтай байх эрсдэлтэй байдаг. Бусад эрсдэлд байх магадлалтай хүмүүст дараах орно:
Бүдүүн гэдэсний үрэвсэл (шархлаат колит, кроны өвчин)-тэй хүмүүс эсвэл хэвийн өөх тосны боловсруулалтыг алдагдуулдаг өөр бусад эмгэгтэй хүмүүс
Илүүдэл жинтэй хүмүүс
Ходоод тайруулах мэс засалд орсон хүмүүс
🌟Удаан хугацаанд Д амин дэмийн дутагдалтай байснаар:
Рахет: Бага насны хүүхдийн ясны эрдэсжилт багасч, яс зөөлрөн, их биеийн хэлбэр өөрчлөгдөж, хүүхдийн өсөлт хөгжил саатан биеийн эсэргүүцэл сулардаг эмгэг
Остеомалиаци: Яс суларч зөөлөрдөг эмгэг (ясны сийрэгжэлтээс өөр)..............................