20/01/2026
🩺 NABOTHIAN FOLLICLES гэж юу вэ?
➡️ Nabothian follicles буюу умайн хүзүүний наботын уйланхай нь ихэвчлэн умайн хүзүүний салстын сувгууд бөглөрснөөс үүсдэг, сайн чанарын, хоргүй өөрчлөлт юм. Ихэнх эмэгтэйчүүдэд ямар нэг зовиур илрэхгүй бөгөөд санамсаргүйгээр үзлэгийн үед илэрдэг.
⬇️ Зарим тохиолдолд эмэгтэйчүүд энэ өөрчлөлтийг аюултай өвчин, хавдар эсвэл бэлгийн замын халдвар гэж андуурч айх, эсвэл эсрэгээрээ “асуудал биш” хэмээн огт анхаарал хандуулахгүй орхих нь бий. Гэвч бусад умайн хүзүүний өвчлөлөөс ялган оношлох нь маш чухал.
⚠️ Nabothian follicles өөрөө ихэнхдээ эмчилгээ шаарддаггүй ч хэмжээ нь томорсон, олон тоотой болсон, эсвэл дагалдах үрэвсэлтэй үед доош хэвлийн эвгүй оргих, их ялгадас гарах, бэлгийн хавьтлын үед таагүй мэдрэмж төрөх зэрэг шинж илэрч болдог. Ийм үед заавал эмчийн хяналт шаардлагатай.
🔬 Мөн умайн хүзүүний бусад өвчин (үрэвсэл, шарх, HPV-тэй холбоотой өөрчлөлт)-тэй андуурагдах боломжтой тул зөвхөн үзлэг, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээгээр оношийг баталгаажуулна.
✅️ Тиймээс эмэгтэйчүүд жилд тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрт илэрсэн ямар ч зовиурыг үл тоомсорлохгүйгээр эмчид хандах нь хамгийн зөв шийдэл юм. Өөрөө дур мэдэн эм, лаа хэрэглэх нь оношийг бүдгэрүүлэх, асуудлыг хүндрүүлэх эрсдэлтэй.
🩺 Манай Энх Саруул А эмнэлэг нь Эмэгтэйчүүдийн үзлэг, умайн хүзүүний оношилгоо, зөвлөгөө, эмчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна.
📌 Хаяг: СБД 5-р хороо, 11-р сургуулийн урд талд
(Авлигатай тэмцэх газрын хойно)
📍 Google Map: https://maps.app.goo.gl/snNsvZx5jk7B71tZ8
☎ Холбогдох дугаар: 99066005
⏰ Цагийн хуваарь:
🔹 Даваа–Баасан: 10:00–17:00
🔹 Бямба: 11:00–16:00
🔹 Ням: Амарна