
27/01/2025
Б.Балжинням: Сайн байцгаана уу фб найзуудаа. Миний оролцсон "Танайд хоноё" нэвтрүүлэг гарснаас хойш олон хүн утас мсж чатаар урмын үг хэлж тусламж үзүүлэхээр холбоо барьж байна.
Урам хайрлаж сайхан үг хэлж гэрт ирж тусламж үзүүлэх талаар ярилцаж байгаа бүх хүмүүст баярлалаа. Миний хувьд олонтойгоо байж бусдад туслахыг л хүсч амьдардаг.
Өөрөө бусдад тус болохыг хүсдэг учраас тусалья гээд ирж байгаа хүн бүхнийг өөр шигээ бодож хүлээж авч байна. Миний амьдралд дутуу зүйл байхгүй ч сэтгэлээсээ тусалья гэж ирж байгаа хүмүүсийг цаашаа гэж чадахгүй байгааг та бүхэн зөвөөр ойлгоорой.
Энэ хүнд цаг үед олон хүн өөрсдийнхөө амьдралыг чадан ядан авч явж байж бусдад тусалья гэсэн сайхан сэтгэлээр дүүрэн байгааг энэ хэд хоног харлаа. Өглөөнөөс орой болтол усаа зөөгөөд маш олон мсж чат ирсэнд хариулж чадахгүй байгаа болохоор энд бичлээ. Бүх хүмүүст баярлалаа.