09/04/2026
‼️ АНХААР‼️
Шивүүр засал гэж юу вэ❓
💢Тодорхойлолт
Шивүүр засал гэдэг нь өвчний үед үүссэн "муу цус", шар усыг өвчилсөн зовиуртай хэсгээс гаргаж, сүвийг нээгдүүлэн хий, цус, цагаан судасны(мэдрэлийн) гүйдлийг эрчимжүүлэн эрүүлжүүлэх үйлдэлтэй Уламжлалт засал эмчилгээ юм.
💢Заалт:
👉Гэмтсэн болон хямарсан цус шарын халуун өвчинүүд
👉 Хуян шар ус хөөрөх
👉Толгой хүндэрч өвдөх , таллаж өвдөх
👉 Ар дагзаар хатгуулан халуун оргих
👉 Шилэн хүзүү чилж өвдөх, булчин чангарах
👉 Дал мөрөөр хөшиж өвдөх, хатгуулах
👉 Гар бадайрах, хөших хавагнах
👉 Нүүр мэнэрэх, булчингууд татах
👉 Архаг ханиаднаас шалтгаалсан амьсгал давчдах
👉 Бүсэлхий нуруу болон ташаа дагуух мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийн үед хийнэ.
💢Хориглох заалт:
Цусны эмгэг хий арвидсан эмгэгүүд, тамир дорой болон хөгшид нялхас, хоосорсон халуун, зарим хаван өвчин, жирэмсэн болон нярайлсан эхчүүдэд хориглоно.
💢Гам: архи дарс, хэт хүнд халуун, хурц хоол ундыг цээрлэнэ. Даарах, ус бороонд норох болон хэт халах зэргээс сэргийлнэ.
☝️ Үйлчлүүлэгч танд дээрх зовиур байвал Манай эмнэлэгт хандаж Уламжлалт АУ-ны мэргэжилийн эмчийн хяналтанд үзлэг оношлогоо , зөвөлгөөг авч чанартай үр дүн өндөртэй эмчилгээ хийлгээрэй.
☝️ Төлбөр
Шивүүр(1удаа)-40000₮
Зөвлөгөө болон цаг авах дугаар-85954429