Сэтгэл зүйч Номин Бариушанов

Сэтгэл зүйч Номин Бариушанов Хүний сэтгэлийн дотоод ертөнцийн гүнд аялая

31/12/2025

Амьдралын хүрдний нэгэн жилийг бид талархан баярлаж, харамсан гуньж, тайвширан уужирч, алдан ухаарч, урамшин зоригжиж тойрлоо.
Итгэл найдварын цаг урсаж эхэллээ. Ирж яваа он ямар байх нь хэдий тодорхойгүй ч хүний мөн чанар нь сайн сайханд итгэн найдах чадвар юм даа. Сэтгэл зүйч мэргэжилтэнүүдийн гол тулгуур нь өөрийнх нь болоод үйлчлүүлэгчийнх нь итгэл найдвар байдаг. Хүнд юу ч тохиолдсон байсан байгаагаас нь дээрдүүлэх боломж заавал байдаг гэж Эерэг сэтгэл засалд итгэл найдварын зарчим бат зогсдог.
Шинэ онд сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйл нь илүү байгаасай, хүнд ээлтэй хандлага улам их, айдас түгшүүр, гарз хохирол аль болох бага байх болтугай!
Шинэ оны мэнд хүргэе!
Итгэл найдварын цаг урсаж эхэллээ!

СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН АЖЛЫГ ОЙЛГОЁСургуулийн сэтгэл зүйчээр олон жил ажилласан сэтгэл зүйч багш маань хэдэн жилийн өмнө ирж 4 ө...
07/12/2025

СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН АЖЛЫГ ОЙЛГОЁ
Сургуулийн сэтгэл зүйчээр олон жил ажилласан сэтгэл зүйч багш маань хэдэн жилийн өмнө ирж 4 өдр йн турш сургалт ороод хамгийн төгсгөлд нь “Өсвөр насны маш том биетэй эрэгтэй хүүхэд сургууль дээрээ сэтгэл хөөрөлд ороод би дуудагдав. Нэг мэдэхэд тэр хүү намайг зуурч аваад хамаг хүчээрээ өргөсөн. Тэр мөчид хамаг амьдрал минь нүдний өмнө өнгөрч би дотроо “Бурхан минь намайг авраач” гэж залибарсан даа. Сэтгэл зүйчийн ажилд энэ мэт зөндөө эрсдэл бий. Хүнд туслах сэтгэл хүчтэй байж л энэ мэргэжилд үнэнч үлддэг дээ” гэсэн юм.
Сэтгэл зүйчид байнга сэтгэл санаа, харилцааны заримдаа бие махбодын дарамтанд ордог. Ажлаас халширалтанд ордоггүй сэтгэл зүйч нэг ч байхгүй. Харамсалтай нь сэтгэл зүйчдийн ажлаас халширах давтамж, хувь бусад мэргэжлийг бодвол өндөр байдаг.
Сургууль, эмнэлэгт, улсын байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид тэргүүн эгнээнд ажиллаж эхний давалгааны цохилтыг биеэ сэтгэлээрээ авч ажилладаг. Энэ салбарт ажлын байраа хамгийн их сольж байгаа нь ч аргагүй юм. Тогтвортой ажилладаг сэтгэл зүйчтэй газар бол удирдлага хамт олон нь “гайгүй” хүмүүс буюу сэтгэл зүйчийн ажлыг ойлгож дэмждэг тулдаа ажиллаж байгаа гэхэд буруудахгүй байх.
Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нарт хамгаалалт хэрэгтэй. Өөрийгөө хамгаалагдсныг мэдэж байж, мэдэрч байж тайван ажиллана. Сэтгэл зүйчийн ажил нь бие сэтгэлээрээ бүрэн төвлөрч бүх анхаарлаа үйлчлүүлэгчдээ өгч ажиллахыг шаарддаг, үр дүнд нь хүмүүс эмчлэгдэнэ.
Сэтгэл зүйч ажиллаж байгаа бүх газарт аюулгүй байдлын хангаж дэмжиж байгаасай. Хамгийн түрүүнд сэтгэл санааны аюулгүй байдал, үүрэг хариуцлагын тэнцвэртэй байдал. Хэдийгээр сэтгэл зүйн тусламж “үйлчилгээ” гэдэг нэртэй боловч бусад салбар шиг сэтгэл зүйч “үйлчилж” үйлчлүүлж байгаа хүний амьдралд шууд өөрчлөлт сайжирлыг авчирдаг бус тухайн хүн өөрөө амьдралаа хариуцаж байдаг. Сэтгэл зүйч олон нууцыг хадгалдаг нь буцаад маш дарамт болдог учир хууль эрх зүй талаасаа ч маш сайн хамгаалагдах хэрэгцээ их байгаа.
Сэтгэл зүйчид маань өөрийгөө хамгаалж чаддаг байгаасай, хамгаалагдах эрхтэй онцлогтой ажил хийдэг хүмүүс юм шүү.

#сэтгэлзүйч

ХУВИА ХИЧЭЭХ НЬ ЭРҮҮЛ БАЙЖ БОЛНО Хэдэн жилийн өмнө ЕБС ын багш нарт сургалт орохдоо бусдад ханддаг шигээ өөртөө зөөлөн ө...
25/11/2025

ХУВИА ХИЧЭЭХ НЬ ЭРҮҮЛ БАЙЖ БОЛНО
Хэдэн жилийн өмнө ЕБС ын багш нарт сургалт орохдоо бусдад ханддаг шигээ өөртөө зөөлөн өршөөнгүй хандах тухай ярьж байтал нэгэн багш “Сэтгэл зүйч ээ би буруу ойлгоод байна уу даа таны наад ярьсан чинь хувиа хичээсэн болчих юм биш үү?” гэсэн юм.
Аргагүй дээ хар багаасаа л томчуудын амнаас “Хувиа хичээх шиг муухай зүйл байдаггүй юм” гэдэг үгийг хаа сайгүй сонсож өссөн дөө.
Хувиа хичээх нь нэг тийм “харамч”,”бусдыг боддоггүй эедэг биш”,”Өрөвч зөөлөн энэрэх сэтгэлгүй” гэх мэт сөрөг шинж чанаруудтай холбоотой ойлголт нийгэмд байдаг.
Хувиа хичээхийг өнгөц биш илүү гүнзгий утгаар харвал өөрийн дотоод ертөнц мөн чанараа бодолцох, хүсэл сонирхол, сэтгэл зүйн хэрэгцээгээ ойлгож хангах тухай юм. Хэрэв хүн «бусдад тухтай хүн” байх гэж хичээдэг , бусдын хүсэл сонирхолыг өөрийнхөөсөө илүү дээгүүр тавиад байх юм бол яг л “ мэдээгүйжүүлэлт” хийсэн мэт өөртэйгөө холбоо харилцаа тасардаг. Өөртэйгөө холбоо харилцаа тасрахыг сэтгэл зүйн хэлрүү орчуулбал “өөрийгөө гээсэн” гэсэн үг юм. Энэ үед хүмүүс “ Би өөрийгөө нэг л ойлгохгүй байна” гэж хэлдэг. Нэгэнт ойлгохгүй байгаа болохоор өөрт хэрэгтэй үгүйг ялгахгүй, бас хэрэгцээгээ хангаж чадахгүй болдог.
Гаднаас нь харахад тэр хүн амьд мэнд эрүүл саруул магадгүй бүр ажил амьдралаа дажгүй аваад явж байж ч магадгүй. Үүний үр дагавар амьдралын утга учраа алдах амьдралаас таашаал мэдрэхээ болих, сэтгэл хөдлөлөлийн туйлдалтанд орох, сэтгэл гутрал гэх мэт нилээн өндөр “төлөөстэй”.
Хил хязгаар тогтоож , үгүй гэж хэлэх, өөрийн хүсэл сонирхолоо бодолцох, хувийн орон зайгаа хамгаалах нь “хувиа хичээх” буюу өөртэйгөө холбоо харилцаа сайтай байх эрүүл сэтгэл зүйн чадвар юм.
Эерэг сэтгэл засалд тэнцвэр гэдэг ойлголтыг чухалчилдаг. Өөрийгөө болон бусдыг бодох нь тэнцвэртэй байвал сэтгэцийн хувьд эрүүл байх үндэс.
Сэтгэл зүйн зөвлөгөөнд сэтгэл зүйч клиентээ өөртэйгөө холбоо харилцаа тогтооход тусладаг. Ингээд л хүмүүс “гээсэн өөрийгөө” хайж олж авах аялалд гарна даа.
Хувиа хичээх нь эрүүл байж болно.

23/11/2025

Шидтэн: Мөнхийн аз жаргалтай болох уу? эсвэл
сургалтанд суух уу? сонго!
Сэтгэл зүйч: Ямар сургалт юм бол?
😜

СЭТГЭЛ ЗҮЙЧ Ч БАС ХҮН, ГЭХДЭЭ…Нэг удаа сургалтанд сууж байсан нэг сэтгэл зүйч сэтгэл засалч багшийг сонсоод “Хэзээ энэ б...
22/11/2025

СЭТГЭЛ ЗҮЙЧ Ч БАС ХҮН, ГЭХДЭЭ…
Нэг удаа сургалтанд сууж байсан нэг сэтгэл зүйч сэтгэл засалч багшийг сонсоод “Хэзээ энэ багш шиг ийм сэтгэл зүйч болноо? “ гэж шүүрс алдсан юм. Нээрээ л хэзээ “ийм” сэтгэл зүйч болох юм болоо гэж үнэхээр асуумаар санагдтал урт замыг туулдаг л даа.
Би Москваад оюутан байхдаа нэгэн кафед зөөгч хийж эхэлсэн юм. Нэг өдөр Менежер намайг дуудаад “ Номио чи маргаашнаас барменаар ажиллана шүү” гэж хэлэхэд нь ёстой л тэнгэр ниргэх шиг болж билээ. Учир нь шингэн уух зүйл ус цай кофеноос эхлээд алкагольтой коктейлнууд барнаас гардаг бас бүх аяга стаканудаа бүгдийн өөрөө гараараа угаадаг энэ бүх ажлыг бүгдийн нэг л хүн хийдэг байсан юм.
Би айж эмээж байсан ч гэсэн “чадахгүй ээ би хийж байгаагүй ажил” гэж зүрхлэн хэлтэл том бор нүдтэй менежер маань их л эрс шулууханаар “ Номио хэн ч бармен болж төрөөгүй юм” гэв. Гэртээ өсвөр насны хүүхэд байхдаа аяга угаах дургүй байсан хүн чинь өнөөх олон шаазан аяга, шилэн стакануудыг бүгдийн гарын нэг жигд хөдөлгөөнөөр яаж цэв цэвэрхэн угаахаас авхуулаад бүгдийн тэгээд “ сайн ч муу ч” хийж сурсан даа.
Төрөлхийн сэтгэл зүйч хүн гэж байхгүй. Сайн сэтгэл зүйч төрдөггүй харин өөрийгөө сайн сэтгэл зүйч болгож “төрүүлэх” боломжтой санагдана.
Хувь хүнээс нь ийм их чадвар, өндөр ёс зүй, өөрийгөө хөгжүүлсэн байхыг шаардаг цорын ганц мэргэжил бол сэтгэл зүйч. Өөр хаана ч ямар ч мэргэжилд ийм шаардлага байхгүй.
Сэтгэл зүйч ч бас хүн байх эрхтэй, гэхдээ өөртэйгөө ажиллах, ёс зүйтэй байх үүрэгтэй л болж таарч байна.
“ Чи чинь сэтгэл зүйч биз дэ!!!” гэдэг шүүмжлэлийг хамгийн их сонсдог гэхэд бараг болох байх. Ажлын өрөөндөө сэтгэл зүйч өндөр ёс зүй, сэтгэл хөдлөлөө удирдах шаардлагатай, харин өрөөнөөсөө гараад үргэлжлүүлээд “сэтгэл зүйч хүн” байх бол шаардлагагүй бас боломжгүй зүйл. Хэрэв сэтгэл зүйч зүгээр л хүн байх орон зайгүй, өөртөө ч бас олгохгүй бол энэ ажил мэргэжил биш “шорон” болох байлгүй дэ.
Сайн сэтгэл зүйч бол нарийн тохиргоотой төгөлдөр хуур л гэсэн үг. Өнгө бүрээр дуугардаг, амьдралын бүхий л аяалгууг тоглох хөгжим шиг.
Багш нар их зүйрлэж ярьдаг юм “зөвлөгөөний өрөөнд байгаа хоёр хүн хоюулаа хүн, гэхдээ нэг нь нөгөөгөөсөө өөртэйгөө илүү ажилласнаараа ялгаатай байвал сайн. Тэр хүн нь тэгээд сэтгэл зүйч байвал болоод явчихна даа” гэж.
Сэтгэл зүйчийн өдрийн мэнд хүргэе мэргэжил нэгтнүүддээ!

ГЭРЧИЙН ГЭМТЭЛХүчирхийлэлийн бичлэг зураг үзэх, унших, сонсох нь бидэнд “гэрчийн гэмтэл” үүсгэдэг гэж үздэг. Бидний тарх...
15/09/2025

ГЭРЧИЙН ГЭМТЭЛ
Хүчирхийлэлийн бичлэг зураг үзэх, унших, сонсох нь бидэнд “гэрчийн гэмтэл” үүсгэдэг гэж үздэг. Бидний тархи айсан цочирол авсан зүйлээ дахин дахин давтах механизмтай байдаг тул таньд айдас түгшүүр буруутай, хүчгүй мэдрэмж, нойргүйдэл, толгой өвдөх байдлууд илэрч болзошгүй. Ямар ч мэдээлэл байсан түүнийг хэрэгтэй хэрэггүй гэж ангилалгүй боловсруулах гэж ажилладаг гэх үү дээ тархи маань.
Та юу ч хийж чадахгүй, таны амьдрал таны хяналтнаас гарчихсан юм шиг барьцгүй түшиг тулгуургүй санагдаж магадгүй. Сэтгэл хөдлөл нь хүнээс хүнд маш халдварламтгай хурдан тархдаг.

Сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалахын тулд хүчирхийлэлтэй бичлэг нээж үзэхгүй байх, өдөрт 10 минутаас илүү мэдээ уншихгүй сонсохгүй байхыг судлаачид зөвлөдөг.
Дотны хүмүүстэйгээ холбоо харилцаатай байж энгийн яриа өрнүүлээрэй, бат бөх харилцаа нь бидэнд аюулгүй мэдрэмж төрүүлдэг. “ Би амьдарлынхаа өөрийнхөө эзэн” гэдэг хяналтын мэдрэмжээ сэргээхийн тулд жижиг зүйлүүд дээр юу идэхээ, ямар хувцас өмсөхөө, хэзээ юу хийхээ өөрөө сонгоорой.
Жижиг ч гэсэн хурдан үр дүн авчрах бодит зүйлс хийгээрэй аягаа угаах, ширээгээ цэгцлэх, хогоо хаях гэх мэт.
Хэрэв айдас түгшүүр тухгүй байдал мэдрээд байвал “Надад учирсан бодит аюул занал байгаа билүү? Болсон зүйлд би ямар нэгэн буруутай юу ? Би аюулгүй тайван байж болно. Би одоо … хийж байна. би яг одоо сууж байна, миний хөл газар дээр гишгэж байна, газар бат бөх тогтвортой.. гэх мэтээр өартөө хэлж анхаарлаа өөрийгөө энд одоо авчрахад анхаараарай.
Хэрэв таны сэтгэл санаа тогтворгүй юунд ч юм санаа зовоод байгаа юм шиг болох, үр хүүхдээ яачих бол ийчэх бол гэж бодоод түгших эсвэл юм юм төвөгтэй санаснаар болохгүй санагдаад уцаарлах, уурлах байдал нэмэгдээд байвал сэтгэл зүйчтэй ярилцаарай.

Жил гаруйн өмнөх бичвэрээ зургийн солиод орууллаа.

СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХЭДЭН УДАА УУЛЗАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Сэтгэлийн зовлон асуудал бэрхшээлээс аль болох хурдан түргэн бас хохирол б...
01/09/2025

СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХЭДЭН УДАА УУЛЗАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Сэтгэлийн зовлон асуудал бэрхшээлээс аль болох хурдан түргэн бас хохирол багатай за тэгээд ямар нэг зарлагагүй салах хүсэл нь жам ёсны маш ойлгомжтой зүйл. Гэвч хүний сэтгэц яг л төгөлдөр хуур шиг нарийн нандин зохион байгуулалттай, эмзэг систем байдаг тул түүнтэй ажиллахад ур чадвар болгоомж, эв дүй чухал.

Сэтгэл зүйчтэй уулзах нь өөрчлөлтийн чухал алхам эхлэл байдаг ч бодит үр дүнд хүрэхэд нэг уулзалт хангалтгүй байдаг.
Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал гэхээр нэг тийм нууц арга ухаан, ид шид хэрэглэдэг гэсэн төсөөлөл шууд буудаг. Аан тийм нээрэн ямар нэгэн гадаад шууд үр дүн жишээ нь “зөв дадалтай” болох, “муу зуршлаасаа салах”, “ буруу бодлоо засах”, эсвэл хэн нэгнийг өөрчлөх нарийн арга сэтгэл зүйч хэлж өгнө гэсэн өндөр хүлээлттэй байх нь маш элбэг тохиолддог.
Сэтгэл зүйн зөвлөгөө, засал нь “дотоод ертөнцийн ажил” юм. Сэтгэл зүйч бол таны дотоод ертөнцтэй ажиллаж байгаа мэргэжилтэн. Дотоод ертөнц нь гадаад ертөнц шиг ил, логикоор ойлгож шууд тайлбарлагдахгүй өөр зүй тогтол механизмаар ажилладаг.
Сэтгэл зүйн асуудлыг мөсөн уултай зүйрлэдэг нь санамсаргүй хэрэг биш. Анхны уулзалт бол сэтгэл зүйч клиент хоёр хоорондоо танилцах, зөвлөгөө яаж явагдах зохион байгуулалт буюу “ ложистик” оо ярилцаад, асуудал бэрхшээл яаж илэрч байгаа шинж тэмдэгтэй буюу мөсөн уулын орой хэсгийг шүргээчгүй зүгээр ямархуу зүйл тэр орой дээр байгааг алсаас харж байгаа хэрэг юм.

Мөсөн уул ямар талбай хэмжээтэй доошоо хэр гүнзгий гэдгийг тодорхойлох буюу сэтгэл зүйч сэтгэл зүйн асуудлын үндэс шалтгааныг ойлгохын тулд таны дотоод ертөнц, хувийн онцлог, хувь хүний түүх намтрыг мэдэх шаардлагатай.

Ихэнхдээ хүмүүс асуудал нь олон жил үргэлжилж урт хугацаанд үүссэн “хуримтлагдсан ачаа” тай ирдэг. Таны амьдралын турш хуримтлагдсан ачаанаас 60 минутанд салах боломж бараг л байхгүйг хүлээн зөвшөөрөх биз ээ.
Дотоод ертөнцийн ажлын үр дүнд өөрчлөлт шинэчлэлт огцом түс тас биш харин аажуу бас чанартай явагдана.
Дотоод өөрчлөлтөнд цаг хугацаа тэвчээр бас тогтмол уулзалт чухал байдаг.
Асуудал бэрхшээлтэйгээ гүн гүнзгий түвшинд ажиллахад бэлэн, өөрчлөлт хүсч байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засалд тавтай морил!

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГГҮЙ ВЭ?20 жилийн өмнө мэргэжил нэгт найз нар маань сургуулиа төгсөөд сэтгэл зүйн төв нэ...
18/07/2025

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГГҮЙ ВЭ?
20 жилийн өмнө мэргэжил нэгт найз нар маань сургуулиа төгсөөд сэтгэл зүйн төв нээж ажиллахад зөвлөгөө 3000₮, ирэх хүн өдрийн од мэт байсныг ярьдаг. Одоо сэтгэл зүйчид ханддаг за бүр сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа тухайгаа хүмүүс өөрсдөө хэлж ирдэг боллоо.
Сэтгэл судлалаар оюутан дөнгөж болонгуут багш нар хэлж өгдөг хэдэн алтан дүрмийн нэгдүгээрт нь “ хор хохирол учруулахгүй” хоёрдугаарт нь “Сэтгэл зүйч зөвлөгөө өгөхгүй, зааварлахгүй” байдаг.
Мэдээж зөвлөгөө гэж нэртэй мөртлөө юу ч зөвлөж заахгүй, өөрийг нь л яриулаад байх нь хүмүүст маш хачин санагдаж төөрөгдөлд оруулдаг.

Зөвлөгөө заавар өгөхгүй байх хэдэн шалтгаан бий. Хүн бүрийн амьдрал, нөхцөл байдал хоорондоо адилхан юм шиг мөртлөө яг л хүний тоогоор ялгаатай байдаг. Нэг хүнд тус болох зүйл нөгөө хүнд ус болох боломжтой.

Сэтгэл зүйч бэлэн шийдэл санал болгох боломжгүй хэрэв тэгвэл энэ бол “сэтгэл зүйн хүчирхийлэл” болох биз ээ. Тэгээд ч хүн өөрөө хүсээгүй, бэлэн бус зүйлээ хийвэл сэтгэл зүйн хамгаалах механизм ажиллаж дотоод зөрчилдөөн үүсгэнэ… таньд маш тухгүй санагдана хор хохиролтой үр дагаварт хүрнээ гэсэн үг.

Сэтгэл зүйч юу хийх вэ ? Анхааралтай сонсож, асуулт тавина, дэмжлэг үзүүлэнэ, таатай уур амьсгал бүрдүүлэнэ. Хэцүү зүйлийг шийдвэрлэхэд шалтгаан эх үүсвэрийг олох чухал байдаг. Сэтгэл зүйчийн асуултууд нь шалтгааныг олох дотоод ертөнцийнх нь хаалгыг нээж өгдөг.
Энэ бол энгийн ярилцлага биш, хүн өөртэйгөө холбоо тогтоож байгаа дотоод ертөнцийн аялал учир мэргэжлийн хөтөч хэрэгтэй.
Хамаатан садан, найз нөхөд, гэр бүлийн хүмүүс үр хүүхэд тань таны сэтгэл зүйч байх боломжгүй. Болж өгвөл огт давхар харилцаагүй хүнээр сэтгэл зүйчээ сонгоорой. Зөвхөн сэтгэл зүйч-клиент гэдэг харилцаагаар л холбоотой байх нь сэтгэл зүйн зөвлөгөөг шилэн тунгалаг аюулгүй байлгаж үр дүнд хүргэдэг.
Анх удаа зөвлөгөө авах гэж байгаа бол тогтмол үйл ажиллагаатай сэтгэл зүйн төвүүдэд хандаж сэтгэл зүйч сонговол илүү аюулгүй бас найдвартай. Дүүргийн эмнэлэг бүрт сэтгэл зүйч бий төлбөргүй даатгалаараа зөвлөгөө авах боломжтой.

Зөвхөн бид л амьдралынхаа эзэн байх боломжтой. Өөрийнхөө амьдралын эзэн нь өөрөө байх эрх чөлөө хүн бүрт бий. Эрх чөлөөг мэдэрч байж бидний амьдрал утга учиртай болдог.

“ЗАЛХУУ” БАЙХ СЭТГЭЛ ЗҮЙХэрэгтэйг нь мэдэж байгаа ч хиймээргүй санагдах, хойш тавих нь хүн бүрт л их элбэг тохиолддог. Х...
08/05/2025

“ЗАЛХУУ” БАЙХ СЭТГЭЛ ЗҮЙ
Хэрэгтэйг нь мэдэж байгаа ч хиймээргүй санагдах, хойш тавих нь хүн бүрт л их элбэг тохиолддог. Хэрэв залхуурсандаа таашал авч байгаа бол энэ нь хэвийн зүйл. Хийгээгүй ч гэсэн би сэтгэлдээ ямар нэгэн ачаа дарамт мэдрэхгүй хөнгөн байх.
Харин “залхуурч” байгаадаа өөрийгөө зэмлэж, гэмшиж байгаа ч үргэлжлүүлэн “ залхуурсаар” байгаа бол энэ нь сэтгэл зүйн дотоод зөрчил үүссэн шинж тэмдэг байх магадлалтай.
Дотоод зөрчил гэдэг нь таны нэг хүсэл нөгөө хүсэлтэйгээ тохирохгүй байгааг хэлж байгаа юм.

Та сайхан амармаар байлаа гэж бодоё гэтэл нэг чухал ажил бас хийх ёстой байлаа гэж бодоё.
Залхуу нь зүгээр л нэг юм хийх хүсэл байхгүй гэдгээс илүү сэтгэл зүйн учир шалтгаантай холбоотой. Айдас түгшүүр өөртөө итгэлгүй байдалтай холбоотой бол тухай зүйлийг хийх эрч хүчийг блоколдог ( сэтгэл зүйн хамгаалалт үүсч байна гэсэн үг) ингээд бид нэг л мэдэхэд олон зүйлийг хийх хэрэгтэй ч хийхгүй байгаагаа анзаардаг. Сэтгэл зүй нь маш өндөр хамгаалалтын системтэй гэх үү дээ. Сэтгэл маань хүсэхгүй байгаа зүйлээс маань эсэргүүцэх байдлаар хамгаалдаг. Нэг л халшираад, нэг л зугтаамаар нэг л сонирхолгүй санагдана.

Сайн байхыг эрхэмлэдэг хичээнгүй хүмүүсийн хувьд залхуу нь хамгийн түгээмэл илэрдэг сэтгэл зүйн дотоод зөрчил. Хүүхэд байхад залхуу бол муу хүнд л байдаг, залхуурч байгаа бол чи муу учраас эсвэл чи “муудаж” байгаа хэрэг гээд яг таг ойлгуулчихдаг. Сэтгэл судлалд залхуу нь сайн ч биш муу ч биш зүгээр л бидэнд нэг зүйл болохгүй байнаа процесс явагдаад байна гэдэг дохио юм.

Хамгийн түрүүнд та хийх гэхээр эсвэл хийхгүй байгаадаа ямар мэдрэмж төрөөд байгааг ажиглаарай. Хэрэв айдас түгшүүр өарийгөө шүүмжлэх, гэмшил төрж байгаа бол энэ нь сэтгэл зүйн дотоод зөрчил байж магадгүй.
Юу хийх вэ гэж үү? Эхлээд таны дотор юу болоод байгаад маш анхааралтай хандаарай. Таны ямар хүслүүд хоорондоо мөргөлдсөн байж болох вэ? Нэг нь нөгөөдөө яаж саад болоод байна?
Хэрэв та дотоод зөрчлөө анзаарсан бол энэ нь хэвийн зүйл бөгөөд ямар нэгэн зүйлд өөрчлөлт хэрэгтэй болсныг илтгэж байгаа хэрэг. Өөрчлөлт хийх нь хүнд заавал айдас түгшүүр үүсгэдэг. Энэ нь муу зүйл биш харин жам ёсны сэтгэл хөдлөл. Өөрчлөлт нь заавал ирээдүйтэй холбоотой тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрсний дараа бий болдог.
Залхуу хүрээд байгаа нь мөн сэтгэл гутралтай холбоотой байх боломжтой. Энэ тохиолдолд та заавал сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандаарай.
Сэтгэл зүйн зөвлөгөө нь хүн өөрийгөө сонсож байгаа ч ойлгож чадахгүй үед тусалдаг билээ.

2 жилийн өмнөх бичвэрээ зургийн солиод орууллаа.

+ 40 нас гэдэг бол та зурагтыг биш зурагт таныг үздэг😉
17/03/2025

+ 40 нас гэдэг бол та зурагтыг биш зурагт таныг үздэг😉

НАЙЗЫНХАА СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧИЖ БОЛОХ УУ? Хүмүүс бид нар нэгнийхээ сайн гэсэн зүйлийг бараг л бодолгүйгээр шууд сонгох г...
11/03/2025

НАЙЗЫНХАА СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧИЖ БОЛОХ УУ?

Хүмүүс бид нар нэгнийхээ сайн гэсэн зүйлийг бараг л бодолгүйгээр шууд сонгох гээд байдаг. Энд давуу талууд байгаа юм л даа. Найз чинь чанарын“шалгацан” мэргэжилтэнд хандах нь цаанаа л нэг найдвартай санагдана.
Гэвч найз эсвэл хамаатан магадгүй хамт ажилладаг хүмүүс танилууд нэгэн зэрэг нэг сэтгэл зүйч, сэтгэл засалч дээр явах нь байж болохгүй зүйл гэж үздэг. Сэтгэл зүйн зөвлөгөө нь онцгой бас онцлогтой үйлчилгээ.

Энд Сэтгэл зүйч нь “хадан завсар хавчигдсан халиуны зулзага” болох өндөр эрсдэлтэй. Үйлчлүүлэгчдийн итгэж хандсан сэтгэл нь сэтгэл зүйчийн нууцыг хадгалах гэдэг ёс зүйн дүрэмтэй зөрчилд орно гэж үздэг.

Гэр бүлийн л зөвлөгөө, засал биш бол энэ тохиолдолд үйлчлүүлэгчийнхээ найз, ах дүү хамаатан садан, хамт ажилладаг хүнийг зөвлөгөөнд авахаас татгалзаж байхыг зөвлөдөг. Мэдээж нөгөө хүний зөвлөгөө засал дуусаад хугацаа өнгөрсөн зөвлөгөөнд явахгүй байгаа бол энд дээрх зөрчил үүсэхгүй тул боломжтой байгаа.

Сэтгэл зүйн зөвлөгөө, заслыг өндөр үр дүнтэй байгаасай гэж хүсч байгаа бол ажил хэргийн харилцаатай хүндээ, хамаатан садны холбоо сүлбээтэй хүндээ, найзын эсвэл дотно харилцаатай хүндээ зөвлөгөө өгөхгүй байхыг мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, заслын холбооноос зөвлөж чухалчилдаг.

Энэ тохиолдолд энэ “үйл явдлын” бүх оролцогчид буюу зөвлөгөө өгсөн авсан зуучилсан хүмүүс нь хоёрдмол харилцаа, дүр холилдох бидний хэлж заншснаар “холион бантан” - д орооцолддог байгаа.


Тэгээд ч найзад нь тусалсан шиг туслахгүй байх магадлал бас байгаа шүү дээ! Тэр тусмаа найз нь “сайн сэтгэл зүйч” гэсэн нь аль уже үйлчлүүлэгчид өндөр хүлээлт догдлол бий болгочдог. Өндөр хүлээлт нь ихэнхдээ биелэгдэхгүй. Учир нь бодит биш өндөр учраас нөгөө талаас намайг сайн сэтгэл зүйч гэж хэлсэн юм чинь гэдэг “нэрээ бодох” айдас хариуцлага нь маш том дарамт бас үйлчлүүлэгчээ “аврах гэж оролдох”, яарахад хүргэдэг. Эцэст нь сэтгэл зүйч өөрөө “бөрн аут” болж зөвлөгөө заслын ажлаас халширах боломжтой.

Сэтгэл зүйн зөвлөгөө, засалд ийм давхар харилцаанд орохгүй байх нь сэтгэл зүйч өөрийгөө болон клиентээ , клиент өөрийгөө сэтгэл зүйн гэмтлээс хамгааллаа гэсэн үг.

3 жилийн өмнөх бичвэрийнхээ зургийг шинэчлээд 1 өгүүлбэр нэмээд орууллаа.

СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧИХ НЬ СУЛ ДОРОЙН ШИНЖ ҮҮ? Амьдралын хатуу хэцүүг туулах чадваргүй за бүр зарим нь “би ямар галзуурсан...
14/01/2025

СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧИХ НЬ СУЛ ДОРОЙН ШИНЖ ҮҮ?
Амьдралын хатуу хэцүүг туулах чадваргүй за бүр зарим нь “би ямар галзуурсан биш дэ сэтгэл зүйч рүү явах шаардлага байхгүй” буюу зөвхөн сул дорой хүмүүс л сэтгэл зүйчтэй уулздаг гэдэг ойлголт одоо ч байсаар байна.
Энэ нь сэтгэл зүйдээ санаа тавих, өөрийнхөө дотоод ертөнцөө чухалчилах соёл байгаагүйтэй холбоотой учир ойлгож болмоор. Бидний үеийхэн “ ээж аав маань идэж уух, өмсөж зүүхээр дутаагаагүй өсгөсөн, хэнээс ч дутаагүй… “ гэх мэтээр сайн сайхан байдлаа тодорхойлж сурсан байдгаас үүнийг харж болно.

“Хэнээс ч гуйхгүй” яагаад гэвэл тусламж авах нь ичмээр ч юм уу сул доройн шинж. Тиймээс “Эцсээ хүртэл тэвчих” энэ хандлага өнөөдөр ч амь бөхтэй хэвээр байна.
Ихэнхдээ бид нарын сэтгэл санаагаа удирдах стратеги “тоохгүй орхих”, өөрийгөө завгүй байлгаж сатааруулах,тэр нь нэг бол ажил, хобби заримдаа хорт зуршил ч байх нь бий. Харин асуудлаа уур уцаар, бусдыг түрэмгийлж “ гадагшлуулах” эсвэл сэтгэл гутралаар “ дотроо дарах” замруу орчихдог. Энэ бүгд нь зугтаах арга барил юм. Заримдаа энэ арга тохирдог ч ихэнхдээ хүндрүүлдэгт учир бий.
Сэтгэл санаандаа ач холбогдол өгч, асуудлаа хүлээн зөвшөөрч мэргэжилтэнд хандах нь эр зориг, төлөвшсөн хүний үйлдэл юм. Яагаад гэж үү? Сэтгэл зүйчтэй уулзана гэдэг нь асуудалтайгаа “халз тулах”, даван гарах ухамсартай шийдвэр гаргалт, амдралаа гартаа авах хариуцлага хүлээж байгаа хэрэг юм.
Бусдыг эсвэл өөрийгөө асуудалд буруутгаад урсгалараа амьдрах нь амархан ч хүн бүрт өөрчлөгдөх боломж байдаг. Орчин үеийн технологийн тусламжтайгаар гэрээсээ ч гарахгүй сэтгэл зүйчтэй ярилцаж тусламж авч болж байна.
“Эцсээ хүртэл шүд зуух” хандлагаасаа салж сайн сайхан байдалдаа санаа тавихад өөрчлөгдөх хүсэл, эхний алхам байхад хангалттай.

Таны сэтгэл зүйн сайн сайхан байдал нь таны амьдралын чанар, таны хайртай дотны хүмүүсийн сайн сайхан байдал тэр байтугай хамт ажилладаг хүмүүсийн чинь цаашилбал нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлж байдаг чухал зүйл юм.

Address

Хөгжим бүжгийн ард Дүүрэн төв 4 давхрын 407 тоо оффис
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Номин Бариушанов posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч Номин Бариушанов:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category