07/05/2025
Шулуун гэдэсний дуран буюу Anorectal endoscope нь хошного шулуун гэдэсний орчмыг бодит зураглалын тусламжтайгаар зөв онош, цаашлаад зөв эмчилгээний тактик боловсруулахад өндөр ач холбогдол бүхий аппарат юм.
Шулуун гэдэсний дуранг
- Шамбарам
- Хошного шулуун гэдэсний урагдал
- Хошного шулуун гэдэс орчмын ур ургацаг
- Хошногоны буглаа, идээт цорго
- Шулуун гэдэсний хавдар зэрэг өвчний үед хэрэглэгдэнэ.
Хэрэв дараах зовиур илрэх тохиолдолд
- Шулуун гэдсээр цус их болон бага хэмжээтэйгээр гарах
- Хошного орчмоос идээ гарах
- Өтгөн нарийн гарах
- Бие засах үед өвдөлт өгөх зэрэгт шулуун гэдэсний дурангын шинжилгээг зөвлөж байна.
Манай эмнэлэг 2025 оны шинэчлэгдсэн гэрлийн CCD технологын SZZ-2000 шулуун гэдэсний дуран аппаратыг оношлогоондоо нэвтрүүлж, хошного шулуун гэдэс орчмыг өвчлөлийг үр дүнтэйгээр оношилж эхэллээ.
Цаг авах утасны дугаар: 99340173