
13/10/2023
Баян-Өлгий аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас "ЦЭВЭР ЦЭМЦГЭР ӨЛГИЙ" аяны хүрээнд зохион явуулсан "Холивол хог, ангилбал баялаг" уралдаанд БАСТАМА сургуулийн ЭКО клубын гишүүд амжилттай оролцож ТУСГАЙ БАЙР эзэллээ.
Уг үйл ажиллагааг удирдан ажилласан газар зүйн багш Х.Хумырбек, тусалж дэмжсэн С.Энхзаяа, Т.Ардах, С.Жанаргүл, К.Өрикжан багш нарт баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн ЭКО клубын тэргүүн 12а ангийн сурагч С.Ахелик болон нийт сурагчдад халуун баяр хүргэе❤️👏