Womanly menstrual cup-ний танилцуулга
Эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ болох menstrual cup буюу сарын тэмдгийн аяга гэдэг нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн шингэнийг цуглуулж авдаг хэрэглэл юм. Уг аягыг сарын тэмдэг эхлэхээс дуусах хүртэл хугацаанд хэрэглэх ба зааврын дагуу үтрээнд хийж шингэнийг дотроо цуглуулдаг юм.
Нэг ширхэг menstrual cup-ыг 5-10 жил хэрэглэнэ. Уламжлалт ариун цэврийн хэрэгсэлүүд нь шингэнийг өөртөө шингээж авдаг бол сарын тэмдгийн аяга нь шингэнийг дотроо цуглуулдаг учир биед таагуй мэдрэмж төөрүүлэхгүй, хөдөлгөөнд саад учируулахгүй мөн үнэр гарахгүй зэрэг олон давуу талтай.
Menstrual cup-ийг анх усан спортын эмэгтэй тамирчидад зориулж зохион бүтээгдсэн түүхтэй. Одоо зах зээлд олон брэндийн янз бүрийн онцлоготой аяганууд худалдаалагдаж байгаа бөгөөд жил ирэх бүр хэрэглэгч эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа.
Menstrual cup нь эрүүл мэндийн болон гоо сайхны мэс засалд ашигладаг дээд зэрэглэлийн силикон материалаар хийгддэг тул хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй давуу талтай.
...
Ариун цэврийн хэрэглэл болон тампон нь хүний биед сөрөг нөлөөтэйгээс гадна ихэнхдээ байгальд шингэдэггүй, шингэж задрах хүртлээ маш олон жил байгалийг бохирдуулж, хорт бодисыг ялгаруулж байдаг юм.
Орчин үед биднээс хэвшсэн хэрэглээгээ өөрчлөхийг шаардаж байна. Тиймээс бид ариун цэврийн нэг удаагийн хэрэглэл болон тампоныг орлох байгальд ээлтэй эрүүл мэнд болон эдийн засгийн хэмнэлттэй аюулгүй бүтээгдэхүүн болох Womanly menstrual cup-ыг албан ёсны эрхтэйгээр бүсгүйчүүддээ зориулан оруулж ирж байна.