20/06/2023
📌Уй гашуу📌
Ойр дотны хайртай хүнээсээ хагацах юмуу үнэт зүйлсээ алдсан үед уйтгарлан гашуудах сэтгэл зүйн хариу урвалыг уй гашуу гэнэ. Хүн бүр өөр хоорондоо ялгаатай байдаг тул уй гашууг даван туулах нь ч мөн адил өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Уйтгарлах, гашуудах зэрэг нь богино хугацаанд үргэлжлээд амьдралын хэвийн байдалдаа эргэн орохгүй удаан хугацаагаар үргэлжилж эрүүл мэнд болон өдөр тутмын амьдралд сөрөг нөлөөлөл үзүүлэхийг уй гашуу тохиолдох үеийн сэтгэл зүйн эмгэг гэнэ.
📌Шалтгаан📌
📍Хувь хүний үнэт зүйл хөндөгдөх
📍Хувь хүн үнэт зүйлээ алдах
📍Бие хүний онцлог шинж чанар
📍Үхэл хагацал олон удаа тохиолдох
📍Ойр дотны хүмүүс ойр ойрхон нас барах
📍Олон жил ханилсан ханиа алдах
📍Үр хүүхдээ алдах
📍Ойр дотны хүмүүс гэнэт золгүй байдлаар нас барах
📌Илрэх шинж тэмдэг📌
📍Хамгийн хайртай дотны хүнээ, үнэт зүйлээ алдсанаа сэтгэлээрээ маш хүчтэй мэдрэх
📍Гашуудах
📍Тухайн хүний тухай байнга бодох
📍Уйтгарлан гуниглах
📍Нойр хулжих
📍Хар дарж зүүдлэх
📍Сэтгэл түгших
📍Сэтгэл тогтворгүйтэх
📍Амархан уйлах
📍Тухайн хүний үхэлд өөрийгөө буруутгах
📍Анхаарал төвлөрөлт буурах
📍Мартамхай болох
📍Хоолны дуршил буурах
📍Үг яриа цөөрөх, бодлогоширох
📍Сэтгэл санаа гутранги байх
📍Юм хийх идэвх сонирхол буурах
📍Өөрийгөө зэмлэх, буруутгах, шүүмжлэх
📍Хөдөлмөрийн бүтээмж буурах
📍Ирээдүйдээ итгэх итгэлгүй болох
📍Нийгмийн харилцаанаас зайлсхийх
✅Даван туулах арга✅
-Уй гашуу тохиолдсон хүнд найз нөхөд болон ойр дотны хүмүүстэй сэтгэл санаагаа хуваалцаж ярилцах боломжыг олгох
-Тухайн уй гашуу болсон талаар ямар мэдрэмж төрж байгааг өөрөөр нь яриулж сөрөг мэдрэмжийг гадагшлуулах
-Уй гашуу тохиолдсон хүнийг тухайн үйл явдал тохиолдсон хэд хоногт ганцааранг нь үлдээхгүй байх
-Гэр бүл ойр дотны хүмүүс нь шаардлагатай зүйлээр нь туслах