АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг

АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг Хаяг: Улаанбаатар хот, БГД, 3-Р хороо, Грейс төв 5-р давхарт.

Манай сэргээн засах төв Аз Тэса/Az Tesa төв
11/05/2026

Манай сэргээн засах төв Аз Тэса/Az Tesa төв

Хүүхдээ эмчилгээнд явуулсан, одоо яах вэ?Манайд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн эцэг эхчүүдийг ажиглахад дийлэнх нь хүү...
11/05/2026

Хүүхдээ эмчилгээнд явуулсан, одоо яах вэ?

Манайд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн эцэг эхчүүдийг ажиглахад дийлэнх нь хүүхдээ эмчилгээнд явуулсны дараа “ахиж хэрэглэхгүй байх, бид хэвийн амьдрана” гэж найддаг.
Гэвч эмчилгээний дараах 1–2 жил хамгийн эмзэг үе байдаг. Гэр бүлийн үүрэг яг энэ үед хамгийн их хэрэгтэй. Эмчилгээ бол эрүүлжилтийн эхлэл бөгөөд дуусгавар биш юм. Мэс заслын дараа физик нөхөн сэргээх эмчилгээ шаардагддагтай адил, донтолтын эмчилгээний дараа тархи нөхөн сэргэхэд 1–3 жил шаардагдана. Энэ хугацаанд гэр бүлийн дэмжлэг нь эмийн нөлөөтэй дүйцнэ.

Доор эрүүлжүүлэлтийн 3 үе шатыг оруулав.

Аз Тэса/Az Tesa

Донтолтын талаар мэдлэггүйгээр дэмжих, зөвлөх гэж оролдох нь мэргэжил эзэмшээгүй хүн мэс засал хийхийг завдахтай адил. Сайн санаа дангаараа хангалттай биш зөв мэдлэг хэрэгтэй. Иймд дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
☎️ 86054737

Аз Тэса/Az Tesa төв
06/05/2026

Аз Тэса/Az Tesa төв

Архи, тамхи, мансууруулах бодис нь тархийг биологийн түвшинд өөрчилдөг гэдгийг бид мэднэ. Архи, кокаин, опиоид, никотин ...
06/05/2026

Архи, тамхи, мансууруулах бодис нь тархийг биологийн түвшинд өөрчилдөг гэдгийг бид мэднэ.

Архи, кокаин, опиоид, никотин нь бүгд допаминыг маш ихээр ихэсгэдэг. Энэ нь (high) мэдрэмжийг үүсгэж, тархинд кодлон хэрэглэх хүслийг бий болгодог.
Харин Чихрийн шижин, таргалалтад хэрэглэдэг Ozempic (semaglutide) нь зөвхөн ходоодонд биш тархины яг "аз жаргалын дохио"-г зохицуулдаг хэсэгт нөлөөлдөг болохыг судлаачид нээжээ.

Glucagon-like peptide-1 (GLP-1) нь гэдэсний L-эсүүдээс ялгардаг инкретин гормон юм. Анхдагч үүрэг нь:
• Нойр булчирхайгаас инсулин ялгаруулах
• Глюкагон дарангуйлах
• Тархинд ханасан мэдрэмж дамжуулах байсан гэтэл сүүлийн судалгаагаар GLP-1 рецептор нь гол донтогч зан үйлийг үүсгэж байгаа допаминергик урамшуулын системийн бүтцүүдэд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

2025 оны 2-р сард JAMA Psychiatry-д нийтлэгдсэн туршилтаар:
🔴Архины донтолттой хүмүүст 9 долоо хоногийн эмчилгээний дараа архины хэрэглэсэн хэмжээ мэдэгдэхүйц буурсан
🟢Архи хэрэглэх хүсэл плацебоос илэрхий бага байсан
🟡Тамхи татдаг хэсэг оролцогчдод өдрийн тамхины тоо ч буурсан

Амьтан дээрх судалгаагаар кокаин, никотин, опиоидын хэрэглээнд ч ижил
нөлөө тогтоогдсон.
Уг судалгаа нь донтолт бол хүслийн асуудал биш, харин тархины өвчин мөн гэдгийг дахин баталж байна.

Хэрэв энэ эм туршилтаас гарч, клиникт нэвтэрвэл дэлхийн 40 сая гаруй хүн донтолтоос гарах бодит найдвар нь
болох болно.
АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг

#донтол #сэтгэлзүй #эмнэлгийн #Зөвлөгөө #сэтгэлсудлал

05/05/2026

Хүүхдийнхээ хар тамхиныг санхүүжүүлдэг гол этгээд нь ихэнх тохиолдолд эцэг эх байдаг.

SAMHSA-ийн 2021 оны Үндэсний Судалгаагаар: донтолтод нэрвэгдсэн хүмүүсийн 73% нь санхүүгийн тусламжийг гэр бүлийн гишүүнээс авдаг. Тэдний дотор 58% нь эцэг эхээс. Иймд өөхшүүлэлд болон дэмжлэг хоёрыг ялгаж салгах нь маш чухал.

- Хоол идэх хэрэгтэй байна гэхэд шууд мөнгө-ийн өгөх,
- Байрны түрээсийн төлөх, машины түлхүүрээ өгөх,
- бензин байхгүй байна хэдэн төгрөг өгөөч гэхэд нь шууд өгөх
- Ломбардсан утсыг нь авч өгөх, зээлийн app-уудаас авсан зээлүүдийн төлж өгөх
- Зарим эцэг эх хар тамхи зардаг хүүхдээсээ хүртэл мөнгө авах жишээний.
АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг
Journal of Substance Abuse Treatment (2019)-д нийтлэгдсэн судалгаагаар гэр бүлийн санхүүгийн тасралтгүй дэмжлэг авч байсан хүмүүс дунджаар 2.7 жилийн дараа эмчилгээнд хандсан. Харин санхүүгийн хязгаарлалт тавигдсан тохиолдолд тэр хугацаа 11 сар болж богиносжээ. Таны өөхшүүлэлд хүүхдийнхээ эмчилгээнд хандах хугацааг хоёр жилээр хойшлуулж байна.

Ахиад хэлье өөхшүүлэлд болон дэмжлэг хоёрыг ялгаж салгах нь маш чухал шүү‼️

#донтол #сэтгэлзүй #эмнэлгийн #Зөвлөгөө

05/05/2026

Архины асуудлаа шийдэхийн тулд эрүүлжээд нэг сар болж байна. Бодис болон архины хамааралаа даваад дөрвөн сар болжээ. Та нар маань өдөр бүр өөрийгөө өөрчлөхийн төлөө хичээн, тэсэж, тэвчиж, тэмцэж байгаад чинь үнэхээр их баярлалаа.🥰
Аз Тэса/Az Tesa төв

Тархыг байгалиасаа тайвшруулагч бодисыг  GABA гэх ба архи уух үед хиймлээр өдөөдөг. Тиймээс уусны дараа:- Тайвширна- Бие...
04/05/2026

Тархыг байгалиасаа тайвшруулагч бодисыг GABA гэх ба архи уух үед хиймлээр өдөөдөг. Тиймээс уусны дараа:
- Тайвширна
- Бие суларна
- Таагүй бодол, түгшүүр “алга болсон” мэт мэдрэмж өгдөг.

Гэвч тархи гаднаас тайвшруулагч ирж байна гэж үзээд өөрөө хийх шаардлагагүй гэж шийдэн байгалийн GABA-ын ялгарлыг аажмаар бууруулж эхэлдэг.
Үр дүнд нь архи уухгүй үед хүн илүү санаа зовж, түгшиж, байж ядна. Архи уухаар л хэвийн болсон юм шиг санагддаг.

АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг

Ерөнхий түгшүүрийн эмгэгийн сорил (GAD-7)Энэхүү сорил нь танд эмчилгээ шаардлагатай, түгшүүрийн эмгэгтэй эсэхийг олж мэд...
30/04/2026

Ерөнхий түгшүүрийн эмгэгийн сорил (GAD-7)

Энэхүү сорил нь танд эмчилгээ шаардлагатай, түгшүүрийн эмгэгтэй эсэхийг олж мэдэхэд туслах болно.
Танд хэчнээн нийтлэг шинж тэмдэг илрэхийг тооцоолж, таны хариултад үндэслэн бага зэргийн түгшүүрээс хүнд хэлбэрийн түгшүүртэй эсэхийг тодорхойлдог.

АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг
Аз Тэса/Az Tesa төв

Сүүлийн хоёр долоо хоног дараах асуудлууд таны санааг хэр их зовоосон бэ?Үүнийгээ бодож доорх🔻 7 асуултуудаас 0-3 онооны хооронд сонгоно уу.

Үр дүнг хамгийн сүүлд байгаа зургаас хараарай!! ☺️

Манай улсад сүүлийн үед яагаад мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа вэ? Яагаад амиа хорлолтын түвшнээрээ...
29/04/2026

Манай улсад сүүлийн үед яагаад мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа вэ?
Яагаад амиа хорлолтын түвшнээрээ японоос дээгүүр буюу 2-т явж байгаа вэ?
Эдгээр баримтууд бол нийгэм хэцүү байгаагийн л илрэл.

- ДЭМБ-ын судалгаагаар донтолттой хүмүүсийн 70 гаруй хувь нь хүүхэд ахуйн trauma-тай;
- Хүүхэд насны гэмтлийн тоо 4-өөс дээш болох тусам архины донтолт үүсэх эрсдэл 7 дахин нэмэгддэг;
- Бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлд байсан хүмүүст донтолт 3-5 дахин илүү тохиолддог.

ДОНТОЛТ бол бодис хэрэглэх тухай биш харин сэтгэл зүйн суурь асуудлуудаа шийдэх тухай юм.

Аз Тэса/Az Tesa төв
АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг

28/04/2026

Монголд 15–24 насны залуучуудын дунд хар тамхи хэрэглэлт жил ирэх тусам
нэмэгдэж байна. Хамгийн аюултай нь эцэг эх нь хожуу мэдэхэд хүүхдийнх нь
хамаарал аль хэдийн гүнзгийрсэн байдаг.

Эцэг эхчүүл минь урьдчилан сэргийлэх үүднээс дараах энгийн зүйлсийг ажиглаж хянаж байгаарай‼️

Аз Тэса/Az Tesa төв

o Унтах биологийн цаг өөрчлөгдөх. Шөнийн 12–4 цагт гэр дотроо холхих, утсаар ярих, гэрээс гарах энэ бол сэргээш төрлийн бодис хэрэглэсний шинж. Өдрийн 12–14 цаг хүртэл сэрэхгүй унтах, сэрүүлэгт хариу өгөхгүй байх, сургуульд огт явахгүй болох 2–3 хоног унтахгүй байгаад 20+ цаг унтах;
o Нүдний цагаан нь улайх, хүүхэн хараа өөрчлөгдөх, хуруу, хумсны үзүүр харлах, ам зуурах;
o Байнга ханцуйтай хувцас өмсөх, гараа нуух;
o Ойр дотны найз, гэр бүлээсээ
зайлсхийх, сургуулиас тогтмол хоцрох, даалгавар хийхгүй байх;
o Тайлбаргүй мөнгө зарцуулах, гэрийн эд зүйл алга болох, зарж борлуулах, хурдан уурлах, тайван бус тогтворгүй байх, утсаа нуух, хаана явааг хэлэхгүй байх, шинэ, тодорхойгүй найзтай болох.

Address

Грейс төв, 5-р давхар
Ulaanbaatar
16051

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when АЗ ТЭСА Сэтгэц Мэдрэл Донтолт Хордлогын Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share