11/09/2023
🌈Хэвлийдээ бяцхан үрээ тээж буй ээж бүхний хэрэгцээ
Найрлага: 1 капсулд
Фолийн хүчил: 400мкг
Үнэ: 29000
Утас: 94123401
Хүргэлт: Үнэгүй
💫ФОЛАТ (ФОЛИЙН ХҮЧИЛ) - В9 ВИТАМИН ГЭЖ ЮУ ВЭ?
Фолийн хүчил нь витамин В9-ийн байгалийн хэлбэр бөгөөд усанд уусдаг ба хоол хүнсэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг. ДНХ, РНХ үүсгэхэд тусалдаг ба уургийн солилцоонд оролцож шинэ эс үүсэхэд дэмжлэг болно. Фолат нь эрүүл цусны улаан эсийг бий болгоход шаардлагатай бөгөөд жирэмслэлт, ургийн хөгжил зэрэг хурдацтай өсөлтийн үед маш чухал юм.
💫Фолийн хүчлийн хоногийн хэрэгцээ
🧬Фолийн хүчлийн хоногийн хэрэгцээ 19 ба түүнээс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс 400 мкг. Жирэмсэн 600 мкг бол хөхүүл эмэгтэйчүүдэд 500 мкг шаардлагатай байдаг. Насанд хүрэгчдэд баяжуулсан хоол хүнс эсвэл нэмэлт тэжээлээр агуулагдах фолийн хүчлийн дээд тун өдөрт 1000 мкг гэж тогтоодог.
💫Фолийн хүчлийн ач тус
🤰Жирэмсний эхний долоо хоногуудад фолийн хүчлийн дутагдлаас болж нялх хүүхдийн тархи, нуруу, нугасны гажиг үүсгэдэг.
🫁Хөх, гэдэс, уушиг, нойр булчирхай зэрэг зарим хорт хавдраас хамгаалдаг.
🫀Зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг.
👩👧Эмэгтэй хүн, хүүхдийн цус багадалтыг бууруулдаг.
😣Сэтгэлийн хямдрал, түгшүүрийг даван туулахад тусалдаг.
💫Фолийн хүчлийн эх үүсвэр
Төрөл бүрийн хоол хүнс нь байгалиасаа фолийн хүчил агуулдаг боловч хоол хүнс, нэмэлт тэжээлд нэмдэг фолийн хүчил нь илүү сайн шингэдэг.
Фолийн хүчлийн сайн эх үүсвэрүүд нь:
🥦Хар ногоон навчит ногоо (манжин, бууцай, брокколи)
🫘Шош
🥜Газрын самар
🌼Наран цэцгийн үр
🧃Шинэ жимс , жимсний шүүс
🧩Элэг
🌊Далайн хоол
🍳Өндөг
🍱Баяжуулсан хоол хүнс, нэмэлт тэжээлүүд
💫Фолийн хүчил яагаад дутагддаг вэ?
Олон төрлийн хоолонд агуулагддаг тул фолийн хүчил дутагдал нь ховор тохиолддог. Гэсэн хэдий ч дараахь нөхцөл байдал нь хүмүүсийг эрсдэлд оруулж болзошгүй юм.
🧬Согтууруулах ундаа нь фолийн хүчил шингээхэд саад учруулж, фолийн хүчил задарч, биеэс ялгарах хурдыг хурдасгадаг. Архинд донтсон хүмүүс фолийн хүчил багатай чанар муутай хоол идэх хандлагатай байдаг.
🧬Жирэмслэлт. Фолийн хүчил нь ургийн эсийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг тул жирэмсэн үед түүний хэрэгцээ нэмэгддэг.
🧬Гэдэсний мэс засал, хоол боловсруулах эрхтний эмгэгүүд нь шингээлтийг бууруулдаг.
💫Фолийн хүчлийн дутагдлын шинж тэмдэг
🧬Мегалобластик цус багадалт (хоолны дэглэм дэх фолийн хүчил дутагдалтай эсвэл шингээлт муутайгаас болж цусны улаан эс бага, хэмжээ нь хэвийн хэмжээнээс томрох нөхцөл байдал)
🧬Сул сулбагар байдал,
🧬Ядрах,
🧬Тогтмол бус зүрхний цохилт,
🧬Амьсгал давчдах,
🧬Анхаарал төвлөрөхөд бэрхшээлтэй болох,
🧬Үс унах,
🧬Арьс цонхийх,
🧬Амны шарх үүсэх.