Child&Family center

Child&Family center Манай төв нь хувь хүн, гэр бүл, байгууллагад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, сэтгэлзүйн боловсролын үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.

Манай "Mindly" сэтгэл зүйн төв нь хувь хүн, гэр бүл, байгууллагад зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, сэтгэлзүйн боловсролын үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.
Бид хувь хүний дотоод амар амгаланг дэмжих, сэтгэл хөдлөлийн чадамжийг хөгжүүлэх, байгууллагын сэтгэл зүйн эрүүл орчныг төлөвшүүлэх чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

06/04/2024

Сэтгэл зүйн зөвлөгөө

✍️ Ажил амьдралын чухал шийдвэр гаргах гэж байгаа бол
🫧 Уйтгар гуниг, уур уцаар, гомдол таны амьдралын хэвийн байдлыг алдагдуулж байгаа бол
🫴Найз нөхөд, ах дүү, ойр дотны хүмүүсдээ өөрийгөө илэрхийлж чадахгүй эсвэл би хэн нэгэнд сэтгэлээ нээмээр, цээжинд нэг зүйл тээглээд байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол
⚡️ Та маш том өөрчлөлт, хямралыг даван туулж байгаа бол
👎Өөрийгөө сул дорой, арчаагүй байдлаар мэдэрч байгаа бол
🌬Өөрийгөө нэг л биш байна даа гэж мэдэрч байгаа зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчээс үйлчилгээ авах боломжтой.

Манай хамт олон сэтгэл зүйн сургалтыг байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулж байна.
06/04/2024

Манай хамт олон сэтгэл зүйн сургалтыг байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулж байна.

Психосоматик өвчлөл Психосоматик өвчлөл гэдэг нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн уг үндэс нь сэтгэлд байхыг хэлнэ. Өөрө...
21/02/2024

Психосоматик өвчлөл

Психосоматик өвчлөл гэдэг нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн уг үндэс нь сэтгэлд байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүний сэтгэцийн болон сэтгэл санааны байдал шууд утгаараа бие махбодид нөлөөлдөг.
Орчин үеийн анагаахын ихэнхи эрдэмтэд бүх өвчлөлийн 80% нь психосоматик байдаг гэж үздэг. Үүнээс дүгнэхэд бидний эрүүл мэнд бидний бодол, сэтгэл санаа, хайрын дутагдал, эргэн тойрноосоо сайн сайхныг олж харж түүнээсээ таашаал, аз жаргалыг бий болгох, алдааг хүлээн зөвшөөрөх зэргээс шууд хамаардаг. Энэ бол сэтгэл судлалаар тодорхойлбол психосоматик анагаах ухаан юм.
Үлдсэн 20% нь гэнэтийн осол гэмтэлийг оруулна. Жишээлбэл: Алхаж яваад хальтраад уналаа. Шохойдуулж сэрлээ. Энд ч мөн маргаантай. Юуны тухай бодож байгаад зам дээр хальтарч унасан бэ? Анхааралгүй, өөртөө итгэлгүй байдал тэнцвэрийг алдагдуулж унахад хүргэж болно.

Зарим нэг эцэг эхчүүд психосоматик өвчин гэхэд сэтгэцийн өвчин хэмээн хүндээр ойлгож тусгаж авах үе байдаг. Яг үнэндээ энэ бол энгийн түгээмэл өвчин ба эмч удаан хугацаанд ярилцаж шалтгааныг нь тодорхойлно. Тэдгээрийг тодорхойлдог хүснэгт, арга зүй байдаг. Мөн үүнээс гадна номын дэлгүүрүүд болон интернетэд бүх төрлийн өвчнийг цагаан толгойн дарааллаар жагсаан тэдгээрийн сэтгэл зүйн шалтгаан болон үүний эсрэг юу хийх ёстойг бичсэн хүснэгтүүд олж болно. Гэвч ном уншаад өвдөж байгаа өвчнөө олоод шалтгааныг нь арилгаад болчихно гэж бодож болохгүй. Мөн эм тарианы эмчилгээг давхар хийх шаарлагатай нь хэнд ч ойлгомжтой байх. Ихэнх психосоматик өвчтэй хүмүүс дан ганц өвчнөөр өвддөггүй, олон төрлийн өвчнийг хослуулсан байх хандлагатай. Ийм үед туршлагатай мэргэжилтэнд хандаж, сэтгэл дотор хадгалагдсан гүн айдас, түгшүүр, гомдолыг тайлах нь зүйтэй. Мөн бясалгал болон амьсгалын дасгалууд сайн нөлөө үзүүлдэг.

Эх сурвалж: http: // www.balabanov.org/psihosomatika
http:// medbookaide.ru/books/fold1002/boo[1524/p1.ph

Дотоод хүүхэд бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?Дотоод хүүхэд (inner child) гэж та сонсож байсан уу? Таны дотор нэг хү...
21/02/2024

Дотоод хүүхэд бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дотоод хүүхэд (inner child) гэж та сонсож байсан уу? Таны дотор нэг хүүхэд (хүү/охин) амьдарч байна гэвэл та итгэх үү? Хосын харилцаа гэдэг нь 2 биш 4 хүний ойлголцлын асуудал байвал яах уу?

Хүүхэд насны сэтгэл хөдлөл, мэдрэмж, дурсамж, итгэл үнэмшил, ирээдүйн итгэл найдвар, мөрөөдөл гээд бүгдийг агуулан тэрээр бидний дотор сууж байдаг. Суух суухдаа бидний бодит, одоогийн амьдрал, шийдвэр гаргалт, үйлдэлд нөлөөлж байдаг байна. Тэгвэл хэрхэн яаж нөлөөлж болохыг дараах хэдэн жишээгээр тайлбарлан хүргэе.

🍀 Эхнэр хүнс цуглуулан иржээ. Уут дүүрэн хүнсэн дотор нөхрийн амтархан иддэг хиам байхгүй байлаа. Түүнийг харсан нөхөр дургүй хүрснээ хэлж муудалцав. Эхнэр иймхэн зүйл дээр хүүхэд шиг уурлах юм, ядаргаатай юмаа гэж эхнэр үглэнэ. Тэгвэл нөхрийн багад ээж нь түүний хүсэл, үзэл бодол, дуртай дургүйг үл тоомсорлодог байжээ. Эхнэрийн үйлдэл нь түүний бага насны мэдрэмжийг сануулан дахин давтаж буй байдлыг харж болох юм.

🍀Ах дүүсийн харилцаа, эв найрамдалд онцгой ач холбогдол өгдөг аавын жишээ байна. Аав багадаа ах дүүсийн харилцаа тааруу том болсон ч хооронд хүйтэн хөндий харилцаатай байв. Тэрээр хүүхдүүд нь багахан маргалдах, үл ойлгоцох төдийд бухимдах, эв найртай байхыг сануулдаг байна.

🍀Багадаа цэцэрлэгт явж байхдаа таагүй, айдас, түгшүүр, үл хайхарлыг мэдэрч байсан эмэгтэй байлаа, тэрээр охинтой болж охин нь цэцэрлэгт явахад тэр мэдрэмж дахин сэдэрч эргэн мэдрэгдэж болно. Охиноо цэцэрлэгээс нь авахад бие махбодийг шалгах, цэцэрлэгт хэцүү хүнд байгаадаа гэж бодон ажлаа хийж чадахгүй байх, эсвэл цэцэрлэгт огт явуулахгүй байх зэргээр илэрч болноо.

Сурахтай холбоотой сэтгэл зүйн сонирхолтой баримтууд
20/02/2024

Сурахтай холбоотой сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

Сэтгэл гутрал хэрхэн үүсдэг вэ?Тогтворгүй (хэт өгөөмөр, зөөлөн, эсвэл өндөр шаардлага тавьдаг), халуун дулаан сэтгэлгүй,...
31/01/2024

Сэтгэл гутрал хэрхэн үүсдэг вэ?

Тогтворгүй (хэт өгөөмөр, зөөлөн, эсвэл өндөр шаардлага тавьдаг), халуун дулаан сэтгэлгүй, хайхрамжгүй, үл тоосон, ууртай, эсвэл хувиа хичээсэн өөрийн хэрэгцээнд хэт автдаг эцэг эхчүүд хүүхдэд урьдчилан таамаглах аргагүй, ойлгомжгүй байдлыг бий болгодог. Үүний үр дүнд хүүхэд ганцаардах, төөрөлдөх, арчаагүй байдлыг мэдрэх, эцэст нь ууртай мэтээр бусдад хүртэгддэг байна. Тиймээс хүүхэд айдас, хайр, гэм буруугийн улмаас эцэг эх рүү чиглэсэн уураа дарж, өөртөө чиглүүлсэн уур хилэн болж хувиргадаг. Өөрийгөө үл тоомсорлодог үзэл баримтлал бий болж, хүүхэд "Би бол хайр татам биш, муу хүн" гэсэн бодлоос хамаардаг. Үүний зэрэгцээ хүүхэд эцэг эхдээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд гадна талдаа төгс төгөлдөр мэт дүр төрх, үйл хөдлөлийг бий болгохыг хичээж дотроо би муу, би хайрлагдах ёсгүй гэдэг итгэл үнэмшил ажилласаар байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхийн хайр, хүлээн зөвшөөрлийг олж авахын тулд төгс үйлдэл хийх ёстой гэсэн итгэл үнэмшилд баригдсан хүүхэд "невротик" эсвэл хэт их түгшүүр эсвэл сэтгэлийн хямралд өртөмтгий болдог. Мөн хүүхэд хичнээн хичээсэн ч өөрийгөө хангалттай сайн биш гэдгээ мөнхийн мэдэрдэг. Гаргасан амжилт, ахицдаа сэтгэл ханадаггүй, олж хардаггүй, ийм байх ёстой, энэ хангалтгүй гэж өөртөө хэлдэг.
Энэхүү аав ээждээ хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ бүх хүмүүс, тэр дундаа үе тэнгийнхэн, гэр бүлийн бүх гишүүд, хамтран ажиллагсад гээд эргэн тойрны бүх хүмүүст хайрлагдах хэрэгцээг мэдэрч хүрээгээ тэлдэг. Ингэснээр ямар ч үед сэтгэл ханахгүй байдал үүсдэг. Бусдаас хамааралтай энэ байдалд хүмүүс зугатааж эхэлдэг. Зугатах тусам өөрийгөө хэрэггүй хүн гэдгээ улам мэдэрсээр сэтгэл гутрал хүндэрдэг байна.

Сэтгэл заслын эмчилгээний зорилго нь хүүхдэд (одоо сэтгэл засалд хамрагдаж буй насанд хүрэгч) өөрийн итгэл үнэмшлийн алдаатай үндэслэлийг ойлгоход нь туслах явдал. Ингэснээр өөрийгөө шийтгэх, төгс байх гэсэн хүсэл, оролдлого нь багасах, өөртөө зөөлөн хандах байдлаар илэрч болно.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699977997

Alerts

Be the first to know and let us send you an email when Child&Family center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Child&Family center:

Share

Category