15/03/2020
https://www.facebook.com/404078763359758/posts/925700107864285/
Тэр одоо ердийн алимтай тэнцүү хэмжээтэй, ойролцоогоор 70 гр орчим жинтэй, бүх үе мөчөө хөдөлгөх чадвартай, нүд нь хэдийгээр аниатай байх хэдий ч гэрлийг мэдрэх чадвартай болжээ.
Хэрвээ хэвлийрүүгээ чийдэнгийн гэрэл тусгавал тэр гэрлийг мэдэрч хөдөлнө.
Түүний хэлэнд амт мэдрэх, амт ялгах үүрэгтэй хөхлөгүүд үүсч байгаа.
Тиймээ, таны үр 15 долоо хоногтой буюу 4 сар хүрэхэд 7-хон хоног үлджээ.
Энэ үед хэрвээ эход харуулбал охин эсвэл хүү юу гэдэг сэтгэл догдлуулсан, нойр хүргэхгүй байгаа асуултандаа 100% хариулт авах боломжтой юм.
Таны бие ч жирэмсний өөрчлөлтүүдэд дасч, хордлого гэдэг зүйлийг мартаад хоолондоо сайжирсан байгаа. Энэ үеэс л ураг ээжийн идсэн хоолны амтанд дасч, төрснийхөө дараа тэр амтанд илүү дуртай байдаг.
Илүү дэлгэрэнгүйг манайд үзүүлээд эмчээрээ тайлбарлуулж аваарай.
#АрмониаЭмнэлэг
7718-0808