Uyanga Yoga Wisdom

Uyanga Yoga Wisdom Wisdom from Sri Sri Ravi Shankar & Yoga

АРВАН ЗҮҮДНИЙ ӨР(Номын ишлэл)Гадаад нөхцөл байдал, тухайн хүний төрөлх мөн чанарыг ЗҮҮД л хамгийн үнэнээр тусгадаг. Зүүд...
04/10/2023

АРВАН ЗҮҮДНИЙ ӨР
(Номын ишлэл)

Гадаад нөхцөл байдал, тухайн хүний төрөлх мөн чанарыг ЗҮҮД л хамгийн үнэнээр тусгадаг. Зүүдэнд хачир чимэг, хэтрүүлэл бараг л байдаггүй. Зүүдэлж байгаа хүн аливааг, хамгийн гол нь өөрийгөө бодтой үнэн цэгнэдэг. Мөрөөдөл бол эсрэгээр. Мөрөөдөж – сэрүүн зүүдэлж байгаа хүн бодтой нөхцлийг хэзээ ч тооцдоггүй, ямагт өөрийнхөө чадвараас илүүг хүсдэг. Унтаж буй хүн сэрүүн байгаа хүнийг бодвол төрөлх чанар, дүр төрхөө илүүтэй хадгалдаг. Мөрөөдөл бол сэрүүн зүүд.

Нойрондоо хүн зүүдэлдэг. Зүүдэнд ер бусын этгээд явдал бишгүйдээ л тохиолдоно шүү дээ. Угаасаа зүүдний ертөнц бол ер бусын ертөнц юм. Тэгэхээр бид амьдралынхаа гуравны нэгийг ер бусын явдлууд дунд өнгөрөөдөг хэлж болно. Зөвхөн энэ л гуравны нэг ч биш, бодтой сэрүүн амьрал ч бас ер бусын тохиолдлоор дүүрэн. Гагцхүү бид олж хардаггүй, мэдэрдэггүй, эсвэл мартчихдаг. Мартана гэдэг гайхамшигтай хишиг буян шүү. Хэрэв бид юуг ч мартдаггүйсэн бол, маш аймшигтай ертөнцөд аж төрөх байлаа. Аж төрөх ч биш юм аа, зүрхээ хэрхэн дэлбэрэхийг чихээрээ сонсох байлаа. Зүрх дэлбэрэх чимээг би, гэхдээ, сонсмооргүй муухай гэж бодохгүй байна. Чин үнэнийг хэлэх юм бол, тэр чимээ хэчнээн гайхамшигтай болохыг төсөөлж байна.

Зүүдийг хэрхэн тайлна, зүүдлэгчид учрах цаашдын үйл явдал яг л тийн өрнөдөг.

Хүн өөрийнхөө бүр гүнд, гүнийхээ чанад гагцхүү зүүдээрээ л дамжиж ордог.

Саяын зүүднээсээ хязгааргүйн цаад утгыг олж харлаа. Энэ зүүд ч мөн хязгааргүй. Зүүдэн дотор яг тэр зүүд өөрөө. Зүүдлэгдэн буй зүүдэнд ч бас тэр зүүд, нөгөө зүүдэнд тэр зүүд. Энэ бүхэн намайг амьд мэнд, зүгээр л унтаж байхад болж байгаа явдал тул амьдрал дотор зүүд, бүх зүйл хязгааргүй зүүд болж таарч байна.

Хүн зүүдээ сонгох биш дээ. Амьдралыг ч гэсэн ...

Орхигдож гээгдсэн, ой санамжаас арчигдсан тэр хоосон зай ... Дуртгалын тэнгэр дэх тэр оньсого мэт “хар нүх” ...

Зүүд гэдэг бол унтаж байгаа хүний сэтгэл санааны үйл амьдрал.

Ихэнх хүн зүүдээ бурхан тэнгэрээс ирдэг гэж боддог.

Ер нь хүний бараг анзаараагүй жижиг сажиг зүйлс зүүдэнд гол байр эзэлж үзэгддэг юм.

Зөвхөн эрт цагийн тайлгач бөө нар л хүнийг аврах үнэн билигт зүүд, хүнийг хөнөөх хуурмаг зүүд хоёрыг ялгах чадвартай. Орчин үед бол хүн тийм чадвараа гээсэн гэж байгаа юм.

Зүүд гэдэг туйлын үнэн зүйл. Хүний сэтгэлд үнэн бодтой байж чаддаг бүхэн л гадаад ертөнцөд жинхнээсээ оршин тогтнодог. Зүүд бол сэтгэл зүрхэн дэх ертөнц. Тэнд багтаагүй зүйл энд байх боломжгүй юм.

Зүүд гэдэг барьцгүй ертөнц шүү дээ. Тэнд болж байгаа явдлуудын хооронд уялдаа холбоо гэж байдаггүй. Бидний мэдэх цаг хугацаа ч тэнд мөрдөгдөхгүй. Хууль ёс үйлчлэхгүй. Нэг тийм анархи нийгэм ч юм уу, абсурд театрт орчихсон юм шиг.

Зүүдэнд логик үнэн гэж байхгүй. Гэхдээ ямар ч хүний зүүд тэнэг байдаггүй. Миний төсөлж байгаагаар бол, усан тэнэг хүн ч зүүдний зүй тогтлын үүднээс ухаалаг л зүүд зүүдлэх ёстой. Ерөөсөө зүүд бол лам нарын, философичдын ярьдаг гэгээрэлтэй их төстэй. Зүүдэлж байгаа хүн зовлонд гутарч, өрөвдөж, шаналах тохиолдол ховор юм шиг надад санагддаг. Ичих эрээлэх, байх ёстойгоосоо өөрөөр, жам ёсноос гадуур байх шаардлага зүүдэнд гардаггүй. Аливааг гоё муухай гэж ялгаж үзэх хэтийдсэн үзэл ч зүүдэлж байгаа хүнд байдаггүй.

Зүүд байгаа нь л тэр. Түүнийг сэрүүн байх үеийнхээ ойлголтоор “ер бусын” гэж нэрлэх хэрэггүй.

Сэрүүн байх үедээ бид зүүдийг ойлгодоггүй. Зүүдэлж байхдаа сэрүүндээ гаргадаг аашаа ч бас ойлгохгүй вий. Амьдралд огт боломжгүй явдал зүүдэнд бишгүй л болдог. Яг түүн шиг зүүдэнд ч оромгүй явдлуудаар энэ амьдрал бас дүүрэн байдаг юм шүү.

-Тэгэхээр зүүд гэж таны хувьд яг юу болж таарч байна аа?
-Ирээдүйг таамаглах оролдлого, магадгүй, боломж.

Зөнч зүүд олон л доо.

Зүүд бол биелээгүй хүслийн дуудлага юм. Ердөө л! Хүүхдүүд үүнийг сайн ойлгодог. Харамсалтай нь, хүсэл зүүдэнд биелэх, амьдрал дээр биелэх хоёулаа адилхан жинхэнэ явдал гэдгийг хүн ухамсарлаж чаддаггүй. Тиймээс ч зүүдэнд биелсэн хүсэл нь сэрсэн хойно баясал таашаал биш, гутрал харуусал төрүүлээд байдаг. Ерөөсөө ихэнх иохиолдолд хүмүүс сайхан зүүд биш, тааламжгүй зүйл л зүүдэлдэг юм шүү дээ. Нэг их тааламжгүй биш байлаа ч, үлдэх сэтгэгдэл нь тэр бүр таатай байдаггүйг миний судалгаанаас үзэж болно.

Эртний зүүдний тухай номнууд цөмөөрөө бурхан тэнгэрээс шившчихсэн юм шиг, бүх зүүдийг нэг хэвэнд цутгасан байдаг: Египетийн XII үеийн зүүдний судар (Нийтийн тоолол эхлэхээс 2000 жилийн өмнө зохиогдсон, нарийндаа Атлантидаас улбаатай эд.), Эртний Энэтхэгийн “”Парисиста” (МЭӨ тооллын V зууны эд), Шинэ Вавилоны зүүдний судар (Нийтийн тооллын өмнөх 663 он)

Мах идэж зүүдэлбэл сэтгэл амаржина гэж энэ бүх сударт дурайтал бичсэн байгаа.

Монгол судлалд нэг аймшигтай ч юм шиг, далд эрчим хүч шингэсэн бололтой нэг зүйл анзаарагдаад байдаг. Хазгайхан гишгэсэн хүн замаа алдаж, ангал руу нисчихдэг.

Зөвхөн тэр мөчүүдэд л бидэнд агшин зуурын гэгээрэл төрдөг. Харамсалтай нь ердөө агшин зуурын л гэгээрэл байдаг тул тэр саруул мэдрэмж төдхөнөө замхран оддог.

Ямар ч хүн ой санамжийнхаа тодорхой хэсгийг гээж алддаг. Түүнийгээ бид мартах гэж тун энгийнээр нэрлэдэг шүү дээ (Мартана гэдэг бол гайхамшигт хишиг буян). Ой санамжаас нь олон зүйл арчигдсаныг тэр саяхан л анзаарсан юм.

Ингэхэд яагаад хүний ой ухаанаас зарим хэсэг нь арчигддаг юм бол? Дундуур нь биеэрээ туучиж гарсан амьдралын тийм ч богинохон биш хэсэг яагаад ор тас байгаагүй юм шиг, үлдвээс зохих хамгийн хүндэтгэлтэй газар болох хүний дурсамжид үлдэж байрлах орон зайгүй болж, тэндээсээ хөөгдөөд ч болохноо тэнүүчилж явахын оронд ерөөсөө хаа ч байхгүй болчихдог хэрэг вэ? Яагаад?

Болох үйл явдлыг зүүд л хэлж өгдөг.

Маш их бодсон зүйлээ хүн зүүдэлдэггүй. Бараг бодоогүй зүйл л зүүдэнд илүүтэй ордог. Маш их бодсон зүйл тэгэхдээ амьдралд байж болох хэмжээнээсээ хэтрээд, хүнийг зохиомол орон зай, зохиомол цаг хугацааны гүнд авааччихдаг.

Хүмүүс хамгийн сүүлчийн зүүдээ л санадаг юм. Хэдийгээр нэг л зүүдийг шөнөжин зүүдэлсэн мэт боддог ч, үнэн хэрэгтээ тэр бол дөрөв юм уу тав дахь зүүд нь байдаг. Хэрэв чи шөнийн хоёр цагт сэрэх юм бол, ямар нэгэн зүүдний хэсгийг санаж байх болно. Харин тэр чигээрээ унтсаар өглөө зүүдлээд сэрэх юм бол, хоёр цагийн нөгөө зүүдийг огт зүүдлээгүй юм шиг ор тас мартчихсан байх вий. Хэрэв арван цагт боссон бол өглөөний зүүд л ой ухаанд чинь хадгалагдана. Зарим үед гурван зүүдээ хүн санадаг. Түүнээс илүүг бараг л үгүй. Гэтэл чиний санаж буй гурван зүүд гэдэг, үнэндээ бол, зургаа долоо дахь зүүд чинь шүү дээ.

Сүүлчийн зүүд л ямар байгаагаас тухайн шөнийн зүүд эрхэм үү, дэмий хоосон зүйл үү гэдэг нь хамаардаг. Гэтэл сүүлчийн зүүд гэдэг ойлголт хязгааргүй. Өнөөдөр чиний хувьд урьд шөнийн зүүд сүүлчийнх. Маргааш бол өнөө шөнийнх, нөгөөдөр бол маргааш шөнө, магадгүй нөгөөдөр үүрээр зүүдлэгдэх зүүд л хамгийн сүүлчийнх шүү дээ.

Хамгийн сүүлчийн зүүдээ л хүн санадаг. Бусад нь түүний хувьд бараг л зүүд биш гэхэд болохоор ...

Өөрийнхөө л зүүдийг үздэг, өөрийнхөө л амьдралаар амьдардаг хүн гэж бараг байдаггүй юм шүү дээ. Нэг бол бусдын зүүд ч чиний зүүд, эсвэл чиний зүүд бүхэн бусдын зүүд. Ухаан нь чи амьдралаа өөрийнхөөрөө л туулна. Гэхдээ бас бусдын өмнөөс амьдрах үе гардаг л юм.

Зүүд бүхэнд утгагүй хэсэг байдаг. Яг л амьдрал шиг.

-Бурхан гэж үнэхээр бий болов уу?
-Байлгүй яах вэ дээ. Тэр бидний дотор унтаж байгаа.
-Тэр зүүдэлдэг үү?\
-Бид унтаж байхдаа зүүдэлдэг. Бурхан үүнийг тойрох учиргүй.

Амьдрал гэдэг үнэндээ зүүдний бие юм. Амьдрал гэдэг зүүдний мэт хоосон бүхний эх бие юм. Амьдрал гэдэг ердөө л биежсэн зүүд.

Тэд хоёулаа биеэ унтаагаар нь орхичихоод зүүдний ертөнцөд уулзаж учирсан ч юм бил үү?

Амьдралын утгыг хүн тэртэй тэргүй таньж гүйцэхгүй. Харин амьдралыг өөрийг нь яаж ийгээд амьдарч барахаас өөр ямар ч зам үгүй.

Тэнгис гэв гэнэт л орон зайн тэс өөр хэмжээс рүү шагайж харах шиг болов.

Сүм бүхэн сүнсний орон.

Юу ч бодохгүй бай. Эсвэл бүх бодлоо зоргонд нь тавь. Бодол хүслээ цагдаж хорьсноос болоод дотор давчиддаг тал ч бий...

Хүний дурсамж ч бас ирээдүйн тухай төсөөлөл шиг бодит амьдралаас зөрж гаждаг.

Нэгэн зүйл дээр алдвал бусад бүх зүйл буруудна.

Хорвоог өөрийнхөө дотроос, бүр гүнээсээ харах ёстой юм билээ. Сайн муугийн үнэн дэнс бидний бүр гүнд л савлаж байдаг.

Монголчууд “гал өөдөө, ус уруугаа” гэж ярьдаг нь галын тэнгэрт тэмүүлэгч шинжийг биширсэн хүндэтгэл юм. Гал шүтэх үзэл нь Чингис хааны “Их ёс (засаг)” хуульд тодорхой туссан бий.

Дэлгэцэн дээр юм уншихад хурууны өндгөнд имрэгдэх цаасны хээ ямагт үгүйлэгддэг. Хэвлэгчээс таатай бүлээхэн хуудас ар араасаа гарч ирнэ. Амьд ч юм шиг бүлээхэн хуудсууд. Уншиж байх зуур бүлээхэн хуудсууд үхэх мэт хөрлөө. Үхэх тухай Тэнгис бодож үзсээн. Амьдрахаа больё л гэвэл больчихож болно. Энэ амархан хэрэг. Үхэхээс амьдрах нь хавьгүй хэцүү. Хүчирхэг хүмүүс аль хэцүүг нь сонгодог.

Чин үнэндээ амьдрал гэдэг эцэс төгсгөлгүй, утга учиргүй давтамжууд ч юм билүү ...

Зохиолч: Г.Аюурзана

НАЙЗ НӨХӨД, ӨСТӨН ДАЙСАН ХОЁР, МӨН ҮЙЛИЙН ҮРИЙНАРД ОРШИХ ҮЛ ТАЙЛАГДАХ НУУЦЫН ТУХАЙЮунаас болж хүний сэтгэл гонсгор болдо...
03/10/2023

НАЙЗ НӨХӨД, ӨСТӨН ДАЙСАН ХОЁР, МӨН ҮЙЛИЙН ҮРИЙН
АРД ОРШИХ ҮЛ ТАЙЛАГДАХ НУУЦЫН ТУХАЙ

Юунаас болж хүний сэтгэл гонсгор болдог вэ? Хүний сэтгэл шувуунаас, үүлнээс, байгалиас болж гонсойдоггүй. Хүний сэтгэл хүрээлэн буй орчноос болж гонсойдоггүй. Тэгвэл юу хүний сэтгэлийг гонсойлгодог вэ?

Хүн бүхэн эргэн тойрныхоо хүмүүст сэтгэл дундуур байдаг. Хүний өштөн дайсан, найз нөхөд нь сэтгэлийг нь гонсойлгодог. Эсрэгээрээ бидний өштөн дайсан бидэнд сэтгэл дундуур байдаг бол бидний найз нөхөд ч бас бидэнд сэтгэл дундуур байдаг. Хүмүүс бүхэл өдөржин өөрсдийн найз нөхөд болон өштөн дайснуудынхаа тухай боддог.

Хэдийгээр бид тэдэнд ямар ч буруу зүйл хийгээгүй байтал зарим хүмүүс бидний өштөн дайсан болж хувирдаг.

Их олон хүнд ийм зүйл тохиолдож байсан байх. Та тэр хүнд ямар ч буруу зүйл хийгээгүй, зүй бус авир гаргаагүй байтал зарим хүмүүс таны өштөн дайсан болоод хувирчихдаг. Энэ бүхэн үнэхээр гайхалтай.

Энэ үед бид дотроо “Өө, тэр яагаад миний өштөн дайсан болж байгаа юм бол? Өчигдөрхөн л тэр миний найз байсан биз дээ.” гэж боддог. Яг үүнтэй адил бид ямар ч онцгой зүйл хийгээгүй байтал зарим хүмүүс бидний найз нөхөд болдог.

Зарим хүмүүс бидний найз нөхөд болж, зарим нь өстөн дайсан болох нь гайхалтай бөгөөд нууц нь үл тайлагдах үйлийн үрээс шууд хамааралтай байдаг.

Тэгэхээр та одоо юу хийх ёстой вэ?

Бүх найзууд болон дайснуудаа нэгэн сагсанд хийгээд үүнээс чөлөөлөгд, тэгээд баяр хөөртэй бай.

Энэ бүх зүйл (найз нөхөд юмуу өштөн дайсан болох) хаанаас зохицуулж буй нь үл мэдэгдэх хүн төрөлхтний нууцыг нь тайлж чадаагүй хууль дор явагддаг. Бид өөрсдөө хүссэн, хүсээгүйгээс үл шалтгаалан хүмүүсийн бидэнд хандах сэтгэгдэл өөрчлөгддөг гэдгийг л та бүхэн мэднэ. Тийм ч учраас та найз нөхөд болон үзэн ядалтанд биш өөртөө, Бурханд итгэх хэрэгтэй.

Та хайран цагаа найз нөхөд болон өштөн дайснуудаа бодож өнгөрөөх хэрэггүй.

Та бүхэн энэ тухай юу гэж бодож байна?

Ингэж хэллээ гээд найзуудаасаа зайгаа барьж, шинээр найз нөхөдтэй болох хэрэггүй гэсэн үг биш. Би та нарт ингэж хэлэх гээгүй юм шүү. Нөхөрсөг байдал бол бидний төрөлх мөн чанар байх ёстой, хайр бидний төрөлх мөн чанар байх ёстой. Эцсийн эцэст бид нар өөрсдөө хайр шүү дээ!

Таны хажууд хэн нэгэн суувал түүн рүү хараад инээмсэглэ, тэгээд хэдэн үг соль. “Хэн миний найз нөхөд, хэн миний өштөн дайсан байхаас үл шалтгаалан бусад хүмүүстэй хуваалцах зүйл надад байхгүй.” гэж таныг бодоорой гэж би энэ бүхнийг хэлээгүй юм шүү. Байнга баргар царайлж, хүн болгонд уурлаж байдаг хүмүүс тийм ч ухаалаг харагддаггүй. Энэ бол тэнэглэл, бусдыг үл тоох үйлдэл юм.

Хүн эргэн тойрныхоо бүх хүмүүстэй харилцаа холбоо тогтоох ёстой. Гэхдээ үүнийхээ хажуугаар өөртөө бүрэн төвлөрөх ёстой. Та одоо ойлгож байна уу?

Өөртөө бүрэн төвлөрч чаддаг хүнд уйтгар гуниг төрдөггүй, тийм хүн бусдад уурладаггүй, бусад хүмүүсийг өөрийнх хэмээн өмчилдөггүй. Ийм байхад танд огтхон ч таагүй сэтгэгдэл төрөхгүй. Тэгтэл хүмүүс найзууд нь өөрсдөөс нь урвахад гуниглаж “Өө! Хар даа, би түүнтэй хэчнээн сайн найзууд байлаа, тэгтэл надтай бүр дуугардаг ч үгүй байна шүү дээ! Би тэрний дуртай зүйлийг хэчнээн ихийг хийлээ. Гэтэл одоо миний эсрэг болно гэнэ ээ!” хэмээн боддог.

Одоо цагтаа төвлөрөх ёстой байсан хайран сайхан цагаа та ийм зүйл бодож өнгөрүүлдэг. Ингэх хэрэггүй. Ойлгосон уу! Энэ хорвоогоос үнэнч найз хайх нь хий дэмий цар үрсэн ажил. Үүнийхээ оронд үнэнтэй (Тэнгэрлэгтэй) найзууд бол тэгвэл орчлон ертөнц таных болно.

Орчуулсан: Галт Шувуу Паблишин Орчуулгын товчоо
2023-09-27
Утас: 89890408
Эх сэдэв: https://wisdom.srisriravishankar.org/how-to-get-rid-of-negative-karma/

МУУ ҮЙЛИЙН ҮРЭЭС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ?Үйлийн үр, түүний үр дагавар нь мөнхөд үргэлжлэх төдийгүй хүний ойлгох чадвараас чан...
02/10/2023

МУУ ҮЙЛИЙН ҮРЭЭС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ?
Үйлийн үр, түүний үр дагавар нь мөнхөд үргэлжлэх төдийгүй хүний ойлгох чадвараас чанагш билээ. Зарим үйлдлийг хүн хийнгүүт тэр дороо үр дүн нь илэрч гарч ирдэг бол зарим үйлдлийг хийснээс хэсэг хугацааны дараа үр дүн нь илэрч гарч ирдэг. Хэрэв та гараа галд хүргэх юм бол тэр дороо л түлэгдэнэ. Харин амро юмуу наргил модны жимсний үр тарих юм бол жимс дүүрэн модтой болохын тулд дор хаяж дөрвөөс зургаан жил шаардагдана. Зарим үйлийн үрийг заавал үр дүнтэй нь нүүр тулж байж шийддэг бол заримаас нь үүдэн гарах үр дүнг өөрчилж болдог.

Богино хугацаанд таагүй нөхцөл байдал үүсгэх байсан ч урт хугацаанд таатай үр нөлөө үзүүлэх үйлдлийг бид хийх хэрэгтэй. Эсрэгээрээ богино хугацаанд таатай үр нөлөө үзүүлэх хэдий ч урт хугацаанд бэрхшээл учруулах үйлдлийг хийхгүй байсан нь дээр. Энэ бол үйлийн үрийн шалгуур юм.

Жишээлбэл, та хүүхэддээ зориулан хүүхдийн будаа хийхдээ орц найрлагыг нь тохируулан амттай хийж болно. Нэгэнт хийгээд бэлэн болчихсон хүүхдийн будааг буцаагаад хоол болгоогүй хуучин орц найрлаганд нь оруулах ямар ч боломжгүй. Тийм ч учраас хүмүүс бясалгал хийж (dhyaan), тарни уншиж (japa), галын засал хийж (yagya), буян үйлдсэнээр (daan) үйлийн үрээ өөрчлөх боломжтой. Шашны ном сударт өөрийнхөө хоолноос хэдхэн ширхэг будаа, үр тариаг шувуу болон бусад амьтадтай хуваалцахад хүн өөртөө байгаа бүх зүйлд талархах хандлагатай болдог төдийгүй өөртөө сайн үйлийн үр хуримтлуулдаг гэж дурдсан байдаг. Хэнийг ч бүү шүүмжил, хэнийг ч бүү буруутга. Өөрийгөө таних энэхүү аянд өөрийн хийсэн нүгэл хилэнц, гавьяа зүтгэлийг мартаад зүгээр л тайван амгалан, аз жаргалтай бай. Та хэр их аз жаргалтай байна тэр хэрээр бүх зүйл аяндаа хийгдэж дуусна.

Хэрэв хүн өөрийнхөө ухамсар болоод зөн совинг сонсох юм бол байгаль дэлхийтэйгээ зохицно. Тэгээд бүх зүйл сайхан болно. Хүний сүнсний ухамсар, зөн совингоос шороо, ус, гал, мод, төмөр гэх таван элементийг зохицуулах шинжлэх ухаан (vaastu), аюурведа, хөгжим, бүжиг, урлаг, шинжлэх ухаан гээд бүх мэдлэгүүд ундран гарч ирдэг. Та бясалгал хийж эхлэхэд дээрх бүх мэдлэгүүд сэргэж эхлэдэг. Зөн совин тань цаанаасаа танд энэ бүхэн “зөв” гэж хэлэх болно. Бүхнийг мэдэх хүч нь хүний дотор оршдог.

Өөрийнхөө дотоод сэтгэлийг сонс, өөрийгөө мэдэр, бусад хүмүүс өөрт тань хийгээсэй гэж хүсэхгүй байгаа зүйлээ өөр хүнд битгий хий. Тэгэх юм бол богино хугацаанд таагүй байдалд орсон ч дараа нь удаан хугацаанд таатай байдалд байх болно. Бид богино хугацаанд таатай сэтгэгдэл төрүүлдэг ч урт хугацаанд таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйлсийг хийхгүй байх хэрэгтэй. Энэ бол үйлийн үрийн шалгуур юм.

Та одоо надаас яаж муу үйлийн үрээс ангижрах вэ гэж асуухыг хүсэж байгаа байх. Тэгвэл би таниас нэг зүйл асуумаар байна. Өрөөнд гэрэл асаагаагүй байх үед тэнд харанхуй байна, тийм үү? Харин гэрэл асаахад харанхуй хаашаа явдаг юм бол? Харанхуй өөр өрөө рүү явчихсан уу? Эсвэл цонхоор гараад зугтаачихсан уу? Үүнтэй нэгэн адил танд муу үйлийн үр хуримтлагдсан байгаа бол үүнийг бага зэрэг харанхуй гээд бодчих, гэрэл одоохондоо хараахан асаагүй байна. Харин гэрэл асахад харанхуй замхран алга болох болно. Муу үйлийн үрээс хэрхэн ангижрах вэ? Бясалгал хийж, мэдлэг сурч, бусдад тусласнаар ангижирна. Орон гэргүй ядуу хүмүүст тусла. Энэ үед танд муу үйлийн үр нөлөөлөхгүй, бүр сүүдэр ч тань дээр тусахгүй.

Орчуулсан: Галт Шувуу Паблишин Орчуулгын товчоо
2023-08-06
Утас: 89890408
Эх сэдэв: https://wisdom.srisriravishankar.org/how-to-get-rid-of-negative-karma/

ҮЙЛИЙН ҮРИЙН ТУХАЙ НУУЦЭнгийнээр тайлбарлавал үйлийн үр бол үйлдэл билээ. Үйлдэл нь гурван хэлбэртэй байна. Эхнийх нь ха...
01/10/2023

ҮЙЛИЙН ҮРИЙН ТУХАЙ НУУЦ

Энгийнээр тайлбарлавал үйлийн үр бол үйлдэл билээ. Үйлдэл нь гурван хэлбэртэй байна. Эхнийх нь хараахан илрээгүй үйлдэл юм. Энэ төрлийн үйлдэл амьдрал дээр хараахан үйлдэл болж илрээгүй байгаа ч цаашдаа үйлдэл болохоор төлөвлөгдсөн байдаг. Иймэрхүү сэтгэгдлүүд нь хүний хийхийг хүсэж буй үйлдэлтэй шууд холбоотой байна. Энэ маягийн үйлийн үрийг хүнээр үйлдэл хийлгүүлэх үр гэж хэлж бас болох юм. Хүнээр ямар нэг үйлдэл хийлгүүлэх энэхүү үр нь нууцлагдмал, бас тодорхойгүй байна. Газарт үр тарихад нахиалаад мод болон хувирдаг. Тэр мод нь буцаад өөрөөсөө үрээ цацдаг. Үүнтэй адил хүн ямар нэг үйлдэл хийхэд тэр үйлдлээс дараагийн хийх ёстой үйлдлүүд нь урган гарч ирдэг. Сэтгэгдэл бол хүнээр үйлдэл хийлгүүлдэг үр нь юм. Эндээс харахад үйлийн үр бол хүний сэтгэлд маш хүчтэй үлдсэн сэтгэгдэл гэдэг нь тодорхой байна. Харин үйлдэл бол хүний сэтгэлд үлдэж хоцорсон тэр гүн гүнзгий сэтгэгдлүүдийг хөдөлгөөнд оруулан ирээдүйд биелэгдэх боломжтой болгож өгдөг гол хөдөлгөх хүч нь юм. Тэгэхээр энэ орчлон ертөнц тэр чигтээ үйлийн үртэй салшгүй холбоотой болох нь харагдаж байна. Хүний биеийн эд эс бүхэн, энэ орчлонгийн бүхий л зүйлс үйлдэл хийдэг. Энэ ертөнцөд тохиолддог байгалиас заяагдсан бүхий л түгээмэл үзэгдлүүд цаанаасаа хүчилсэн үйлдлээр зохицуулагддаг гэх философийн систем буюу онол (динамизм) хаа сайгүй үйлчилж байгааг та ойлгосон байх. Тэгэхээр хүн “Би үйлийн үрээс чөлөөлөгдөхийг хүсэж байна” гэж хэлж ярьж байгаа нь яг үнэндээ өөртөө хуримтлагдсан энэ бүх сэтгэгдлүүдээс л салахыг хүссэн хэрэг юм. Хүний өөртөө хуримтлуулахыг хүсэж буй болон хүсэхгүй байгаа тэр сэтгэгдлүүд бол мөн чанартаа сайн болоод муу үйлийн үр билээ.

Сөрөг сэтгэгдлүүд хүнд өвчин, зовлон учруулдаг бол харин эсрэгээрээ эерэг сэтгэгдлүүд хүнд аз жаргал, баяр баясгаланг өгдөг. Тэгэхээр танд сайн үйлийн үр их хуримтлагдсан байна гэдэг нь таны ухамсарт эерэг сэтгэл хөдлөлүүд их хэмжээгээр агуулагдаж байна гэсэн үг юм. Эерэг сэтгэл хөдлөл л хүний амьдралд өсөн дэгжих үр жимсийг тарьж байдаг. Та өөртөө маш их муу үйлийн үр хуримтлуулсан байна гэдэг нь таны ухамсарт их хэмжээний сөрөг сэтгэгдэл агуулагдаж байна гэсэн үг. Та өөртөө агуулагдаж буй тэр их сөрөг сэтгэгдлүүдээс бие махбодь болон сэтгэл санаагаа тайвшруулж, бясалгал хийж, амьсгалын дасгалууд хийсний хүчинд салж болно. Энэ бүхэн таныг сөрөг сэтгэгдлүүдээсээ ангижрахад тусална.

Эерэг сэтгэл хөдлөлүүдийг ч бас арилгахын тулд яах ёстой вэ? Таны төрөлх мөн чанар бол эерэг сэтгэгдэл учраас тэднийг устгаж үгүй болгоно гэсэн ойлголт хаа ч байхгүй. Хүн бүрэн тайвширч, амар амгалан байдалтай байгаа үед түүний эерэг мөн чанарууд илрэн гарч ирж байдаг. Тэгвэл таныг яг юу амар амгалан тайван бус болгодог вэ? Хүн бурхнаас заяагдсан өөрийнхөө төрөлх мөн чанараараа оршиж байгаа тохиолдолд түүнд сөрөг сэтгэл хөдлөл, сэтгэгдлүүд үүсдэггүй. Сөрөг сэтгэл хөдлөл, сэтгэгдлүүдийг өөртөө бүү агуул. Оронд нь өөртөө эерэг сэтгэгдлүүдийг шинээр хуримтлуулвал сөрөг сэтгэгдлүүдээсээ салж чадна. Учир нь энэ бүхэнд ч бас тодорхой хэмжээний хязгаар гэж байдаг. Та өөрт хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөлөөсөө ангижрахад анхаарлаа хандуулж байна гэдэг чинь эерэг сэтгэл хөдлөлөөсөө ч бас өөрийгөө чөлөөлж байна гэсэн үг. Хүн өөртөө эерэг сэтгэл хөдлөл, эерэг сэтгэгдлүүдийг хуримтлуулах тэр үед өөрийнхөө оршихуйг хянаж эхэлдэг. Өөрийгөө хэтэрхий сайн хүн гэж бодож эхлэх цагаас түүнтэй үргэлж муу хүмүүс тааралдах болно. Тэгэхээр тухайн хүний эерэг бодол эсрэгээрээ гаднаас сөрөг сэтгэгдлийг татаж байгаа биз. Миний хэлэхийг хүссэн зүйл бол энэ юм. Хүн зөвхөн муу үйлийн үрээс ангижрах ёстой биш юм. Сайн үйлийн үрээсээ ч бас ангижрах ёстой. Үүний тулд хүн эхлээд муу үйлийн үрээсээ бүрэн дүүрэн ангижирч, сайн үйлийн үрийг өөртөө хуримтлуулах хэрэгтэй болж байна.

Муу үйлийн үрээс ангижрахад эерэг сэтгэгдлүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Эерэг сэтгэл хөдлөл хуримтлуулахын тулд яах ёстойг би танд савангийн тухай жишээгээр тайлбарлаж өгье. Таны бие болоод хувцас бохирдсон үед та юу хийдэг вэ? Мэдээж хэрэг та саван хэрэглэнэ. Гэвч та савангаараа хувцсаа угаах үед таны хэрэглэсэн саван ч бас бохирддог. Та өөртөө “Би энэ саванг ийм үнэтэй авсан байтал яагаад заавал үүгээр угаах ёстой юм бол? Би энэ саванг худалдаж авахын тулд их мөнгө зарцуулсан болохоор энэ чигт нь хадгалмаар байна” гэж хэлж болох юм. Саван хэрэглэх гол зорилго бол хир бохирдлыг нь арилгах, таны худалдаж авсан саван хэрэглээд байхаар мэдээж дуусна. Тэгэхээр та эерэг сэтгэгдэл, эерэг сэтгэл хөдлөл, эерэг үйлд автахгүй байж болно. Энэ сайн хэрэг. Гэхдээ энэ бол таны хийх ёстой хоёр дахь алхам болохоос эхнийх биш юм. Юун түрүүнд бид эхлээд өөрсөддөө туслах ёстой. Та хэн нэгэн хүнтэй маргалдлаа гэж бодъё. Тэр үед та эхлээд өөрийгөө ариусган цэвэрлэх үйлийг хийх ёстой болохоос савангаа өөрөөсөө харамлан хадгалахыг эн тэргүүнд тавьж болохгүй. Та өөрийгөө савандаж угаасны дараа тэр савангаа биеэсээ бүрэн арилгах ёстой гэдгийг мэдэж байгаа. Та үүнд ямар ч учир шалтгааны ухаангүй хандаж болохгүй гэдгийг ойлгосон байх, тийм үү? Тэгэхээр үйлийн үрийг үгүй болгоход сайн үйлийн үр зайлшгүй шаардлагатай юм. Тэгж байж л муу үйлийн үр арилна. Ойлгосон уу? Энэ маягаар хүний ухамсарт хадгалагдан үлдсэн нуугдмал сэтгэгдэл үйлийн үр болж хувиран хүнээр үйлдэл хийлгүүлдэг байх нь.

Хүний яг одоо хийж буй үйлдэл ч мөн адил ухамсарт нь нуугдмал сэтгэгдэл үүсгэн дахиад нэг үйлдлийг хүнээр хийлгэдэг. Энэ бол тухайн үйлдлийг хийж байхад төрдөг сэтгэгдэл юм. Үйлдэл болон тухайн үйлдлээс болж үзүүлэх нөлөөлөл аль аль нь үйлийн үр юм. Үйлийн үр болон энэ орчлон ертөнц тэр чигтээ сэтгэгдлээр дүүрэн. Үйлийн үрд хэт авталгүйгээр амьдрах ур чадварыг иог гэж нэрлэдэг.

Кришна Бурхан “Бхагават Гита” сударт “Үйл хөдлөлийг үйл хөдлөл гэж үздэггүй хүн энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй эр хүн юм. Эр хүний хувьд үйл хөдлөл хийхгүй байх нь хамгийн ухаалаг зүйл билээ.” гэж хэлсэн байдаг. Эр ч бай эм ч бай хүн бүхний хийж буй үйлдэл бүрийн цаана дахиад маш олон үйлдэл агуулагдаж байдаг. Үйл хөдлөл хийхгүй байгаа хүнтэй хамт аниргүй оршдог. Үйл хөдлөл хийхгүй байх байдал, аниргүй байдлыг ухаарч ойлгосон нэгэн өөрөө үйл хөдлөлгүй, аниргүй байдал болж хувирдаг. Ийм хүн бүх үйлдлийн гэрч болохоос гадна түүний ухамсарт орчлон ертөнц тэр чигтээ одоо цагт оршдог. Үйл хөдлөл хийхгүй байх үйлдэл нь идэвхитэй байгаа орчлон ертөнцийг ухамсартайгаар харахад хүргэдэг. Ингэж чадсан хүн орчлон ертөнцийг хязгааргүй ухамсраар харж чаддаг. Энэхүү бүхнийг байгаагаар нь хүлээж авах үйл явцыг эрх чөлөө гэж нэрлэдэг. Эрх чөлөө бол үйлдэл хийхээ болих хэрэг биш юм. Энэ бол үйлдэл хийнгээ түүнийхээ гэрч болохыг хэлж байгаа юм. Үүнтэй дүйцэх нэгэн жишээ дурдъя. Нярай хүүхдийг хүүхдийн эмч дээр авч очоод үзүүлж гэнэ. Хүүхдийн эмч нярай хүүхдэд вакцин хийхийн тулд хатгажээ. Хүүхэд эмчийг тариа хийж эхлэхээс өмнө уйлж байсан байна. Харин эмч хүүхдийг тарих үед түүний тариулсан газар нь өвдөн тэрээр түүнээсээ болоод үргэлжлүүлэн уйлж эхлэв. Харин нас биед хүрсэн нэгэн залуу эмчид үзүүлэхээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан очиж гэнэ. “Эмчээ надад чөлөө бичиж өгөөч, бас би эм уухын оронд тариа тариулмаар байна” гэж тэр залуу хэлэв. Эмч залуу хархүүд тариа тарихад тэрээр инээмсэглэсэн хэвээр юу ч дуугарсангүй. Түүнд ямар ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Яг үнэндээ бага зэрэг өвдөлт мэдрэгдсэн ч энэ нь түүний хувьд юу ч биш байлаа. Хүн бүхэн өдөр тутмын амьдралдаа тохиолдож буй үйл явдалд бүрэн дүүрэн авталгүйгээр яг ингэж үйлдэл хийх хэрэгтэй юмсанж.

Өдөр тутам хийдэг боловч огтхон ч сэтгэгдэл агуулдаггүй үйлдлүүд хүнд зөндөө бий. Шүдээ угаах, цайгаа уух, хоолоо идэх зэрэг үйлдлийг хүн өдөр болгон хийдэг боловч тэр үед танд тийм ч сүртэй сэтгэгдэл төрдөггүй. Та өглөө болгон нэгэн ижил хоол хүнс өглөөний цайндаа хэрэглэдэггүй. Та урьд өдөр нь өглөөний цайндаа уусан зүйлээ маргааш нь дахиж уудаггүй. Өдөр болгон хоорондоо адилхан биш өөр өөр зүйлс идэж уудаг. Та байнга кофейн хэрэглэдэг байж байгаад нэг өдөр хэрэглэхээ больвол таны толгой өвдөнө. Энэ бол үйлийн үр юм. Энэ бол кофены үйлийн үр юм. Эсвэл та өглөө болгон 6 цагт цай уудаг байж байгаад нэг өдөр уухгүй өнжихөд таны толгой бас л өвдөнө. Тэгвэл энэ цайны үйлийн үр болж хувирна. Энэ үед та нэг бол энэ үйлийн үрээ үргэлжлүүлэн үйлдэх үү, эс бөгөөс өөрийн бие махбодийн тогтолцоог хоргүйжүүлэх үү гэсэн хоёр сонголттой тулгарах байх. Та “Би муу зуршлаа үргэлжлүүлэн үйлдмээргүй байна. Үүнийгээ одооноос болих хэрэгтэй” гэж шийдвэрлэж болох юм. Та энэ шийдвэртээ үнэнч байж чадах юм бол аягатай кофе харсан ч танд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Иймэрхүү үйлийн үрээс өөрийгөө нэгэнт чөлөөлж чадсан хүний сонирхлыг дахиад эдгээр зүйлс татдаггүй. Тэгэхээр та өөрийгөө муу зуршлаас үүдэлтэй үйлийн үрээс чөлөөлж чадчихлаа гэсэн үг. Ямар нэгэн зүйл хэрэглэдэг ч бай үгүй ч бай бүхий л зуршлууд болон донтолтууд үнэн хэрэгтээ юу ч биш юм. Нэг үйлийн үрээс дараагийн үйлийн үрүүд төрөн гарч ирдэг билээ. Үйлийн үр бий болох гүнзгий сэтгэгдлүүдийг хүн өөрөө бий болгож байдаг. Та муу зуршлуудаасаа салж чадаж байна гэдэг чинь өөрийнхөө ухамсарт аль хэдийнэ суучихсан байсан тэр үйлийн үрүүдийг арилгах хүч танд өөрт тань байна гэсэн үг. Энэ маягаар бид өдөр тутам хийж буй үйл хөдлөлөөрөө дамжуулан өөртөө сэтгэгдлүүдийг хуримтлуулан цаашид хийх маш олон үйлдлүүдийг бий болгож байдаг. Хүн өдөр тутмын амьдралаасаа шалтгаалан сэтгэл дотроо гүн сэтгэгдэл хуримтлуулж түүнийгээ өөртөө тээн амьдардаг. Бясалгал хийх үед хүнд юу тохиолддог вэ? Тэр бүх сэтгэгдлүүдээс өөрийгөө бүрэн дүүрэн чөлөөлж байдаг. Сэтгэлдээ хуримтлуулсан тэр бүх сэтгэгдлүүсээ ангижирсан хүн дотроо хоосон бөгөөд хөндий болж хувирдаг. Цэлмэг тэнгэр мэт хоосон бөгөөд хөндий. Тэгээд дараа нь та өөрийнхөө зөн совинд хөтлөгдөн ямар ч нөхцөл болзолтой зууралдахгүйгээр өөрийнхөө дотор орших тэр цэвэр ариун мөн чанарын гүн рүү улам бүр нэвтрэн орох болно.

За тэгэхээр гурван төрлийн үйлийн үр байдаг гэж дээр дурдсан. Өөрчилж болдоггүй үйлийн үрийг (прарабда) хүн даван туулахаас өөр арга зам байхгүй. Энэ төрлийн үйлийн үр аль хэдийнэ үр жимсээ ургуулчихсан байдаг. Харин өөрчилж болдог үйлийн үрийг (санчита) бий болгодог сэтгэгдлүүд хүний сэтгэлд хуримтлагдчихсан байж байдаг. Энэ бүх сэтгэгдлүүд таны өнгөрсөн амьдралтай холбоотой гэдгийг та угаасаа мэдэж байгаа байх. Өнгөрсөнд хийсэн үйлдлээс чинь болж хуримтлагдсан өөрчилж болдог үйлийн үрийг хүн өөрөө сайн үйл хийн үгүй хийж болдог. Энэ төрлийн үйлийн үр нь ирээдүйд болох магадлалтай ч хараахан үр жимс нь нахиалаагүй байдаг. Хүн түүнээс ангижрах бүрэн боломжтой хэдий ч нэгэнт үр жимс нь нахиалчихсан тохиолдолд зугтах гарц байхгүй. Даван туулахаас өөр аргагүй байдалд орно. Хамгийн сүүлчийнх болох ирээдүйд тохиолдох үйлийн үр (агами) нь муу үр нөлөөгөө хүний ирээдүйд үзүүлэх болно.

Хүн бүхэн л бэрхшээлтэй тулгардаг. Ийм үед “Бурхан бол өгөөмөр, энэрэнгүй нэгэн юм” гэж хэлэхэд мэдээж хэцүү байх болно. Кришна Бурхан нэгэн удаа “Үйлийн үр бол ойлгохын аргагүй нууцлагдмал зүйл.” гэж хэлсэн байдаг. Хүн хэн нэгний үйлийн үрийг нарийн тодорхойлон хэлж яасан ч чадахгүй. Та газарт амро жимс, наранцэцэг, самарны үр тарьчихаад хаана тарьсан тэр газраа харахаас нааш яг альных нь үр нахиалж буйг нь хэлж чадахгүй л байх. Таны тарьсан үрнүүд хоорондоо харилцан адил биш хугацаанд нахиалах болно. Уг нь та энэ бүх үрийг нэг өдрийн дотор суулгасан боловч амро жимсний үр ургаж жимсээ өгөх хүртэл нэлээд хэдэн жил шаардагдана. Харин самарны үр ургахад хэдэн сар шаардагдах бол наранцэцэгний үр ердөө хэсэгхэн хугацааны дотор буюу хоёр долоо хоног гаруй хугацаанд ургаж цэцэглэх болно. Үүнтэй нэгэн адил хоорондоо харилцан адил биш үйлийн үр өөр өөр цаг хугацаанд бидний амьдралд нөлөөлж байдаг. Үйлийн үр тайлбарлахын аргагүй болохоор та түүнийг хэзээ ч таньж мэдэж чадахгүй. Тийм болохоор юунд ч санаа зоволгүй хийх ёстой зүйлээ л хий. Өөрийнхөө гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэ. Үйлдэл хий. Тэгэхдээ тухайн үйлдлээс гарах үр дүнд нь санаа зовох хэрэггүй. Зүгээр л буцаад тайвшир. Энэ үнэхээр сайхан зөвлөгөө шүү. Үйлийн үрийн талаар яриад ирэхээр ихэнх хүмүүс төөрөлдөж эхэлдэг.

Үйлийн үрийн хэдэн түвшин байдаг.
1. Хувь хүний үйлийн үр
2. Гэр бүлийн үйлийн үр (Тухайн гэр бүлийн ДНК)
Хүний генд агуулагдаж буй ДНК-ийн ген нь үйлийн үрийг бий болгодог сэтгэгдлээс тусдаа ойлголт юм. Хүний ген бол үйлийн үрийн нэг төрөл гэдгийг та бүхэн хэдийн мэдэж байгаа. Энэхүү өөрчилж болдог үйлийн үрийг бясалгал болон амьсгалын дасгал хийснээр үгүй хийж болдог. Зарим генийн хромосомууд эсийг дарангуйлан өвчин үүсгэх чадвартай байдаг. Энэ талаар Осло хотын доктор Фади эрдэм шинжилгээний багийнхантайгаа судалгаа хийсэн бөгөөд хүний биед байдаг 300 хормосом эсийг дарангуйлан хорт хавдар үүсгэж, зүрхтэй холбоотой өвчин үүсгэх чадвартай байдаг гэж үзсэн байна. Хүн бясалгал, амьсгалын дасгал, сударшан крияа хийснээр энэ хромосомуудын дарангуйллаас чөлөөлөгддөг болохыг тэдний судалгааны ажил мөн баталжээ. Гэхдээ нэгэнт хавдрын эс идэвхжсэн бол та энэ өвчнөөр өвдөхөөс өөр аргагүй. Зарим хүн амьсгалын дасгал хийж генийн хромосомуудад нөлөөлснөөр хавдрын эсийг идэвхгүй болгосон тохиолдол бас гарч байсан удаатай.

3. Улс үндэстэн, хот, тосгонд хуримтлагдсан үйлийн үр
Улс үндэстэн болгон өөрийн гэсэн томоохон хэтийн төлөвтэй байдаг. Та бүхэн “Яагаад цунами болдог юм бол? Цунамид өртсөн хүмүүс яагаад заавал тэр өдөр тэнд байж таардаг юм бол? Эсрэгээрээ том онгоц осолдоход тэнд зөндөө хүн байсан атал яагаад ганцхан хүн онгоцноосоо бууж амьд үлддэг юм бол?” гэж гайхаж байж магадгүй юм. Та бүхэн үүнийг яг юу гэж тайлбарлах вэ? Энэ бол үйлийн үр юм. Амьд үлдсэн тэр хүн санааандгүй байдлаар онгоцноосоо гэнэт гарч явсан байдаг. Энэ нь тэр хүн амьд үлдэж бусад хүмүүст зориулж маш их үйл хийх ёстой байсан болоод л тэр юм.

Орчуулсан: Галт Шувуу Паблишин Орчуулгын товчоо
2022-02-19
Утас: 89890408
Source: https://www.youtube.com/watch?v=iRds-yNMRCg

ҮЙЛИЙН ҮРЭЭС АНГИЖРАХ НУУЦЭнэ орчлонд гурван төрлийн хуурмаг үзэгдэл   (маяа) байдаг гэж үздэг.1.Ямар нэгэн зүйлийг хэт ...
30/09/2023

ҮЙЛИЙН ҮРЭЭС АНГИЖРАХ НУУЦ
Энэ орчлонд гурван төрлийн хуурмаг үзэгдэл (маяа) байдаг гэж үздэг.
1.Ямар нэгэн зүйлийг хэт их үгүйсгэх хуурмаг үзэгдэл (Маха – маяа)
2.Ямар нэгэн зүйлд хэт их автах хуурмаг үзэгдэл (Мох – маяа)
3.Оюун санааны замналаар замнадаг хүмүүст тохиолддог хуурмаг үзэгдэл (Иог – маяа)

Энэ гурван төрлийн хуурмаг үзэгдэл хүнийг үйлийн үрээс хамааралтай болгож байдаг. Хүний амьдралын туйлын зорилго бол энэхүү хуурмаг үзэгдлүүдийн торноос чөлөөлөгдөх явдал юм. Нэг хуурмаг үзэгдлийн торноос чөлөөлөгдөж чадсан хүн дараагийнхаас нь чөлөөлөгдөхөд ядах юм байхгүй. Тэр үед та өөрийгөө амьдралынхаа туйлын зорилгод хүрсэн гэж тооцож болно. Тэр болтол танд амьдрал чинь дутуу дулимаг санагдаж, сэтгэл санаанд чинь юу ч хүрэхгүй байгаа мэдрэмжийг байнга мэдрэх болно. Хүн хуурмаг үзэгдлээс чөлөөлөгдөх хүртлээ зовлонт амьралыг туулж өнгөрүүлдэг. Тэгж чадсан хүн учир шалтгаан ыг эрэлхийлэн, бүх зүйлийг ухамсарлан ойлгох болно. Хүмүүс ямар нэгэн зүйлээ алдахаараа өөр хэн нэгнийг үүндээ хариуцлага хүлээх ёстой гэж боддог. Хүмүүс аз жаргал, зовлон гунигийн учир шалтгааныг олж чадталаа өөрийгөө үйлийн үрээс хамааралтай байлгаж, бүр ч их үйлийн үрийг өөртөө бий болгож байдаг.

Хүмүүс, биет юмс, амьдрал бидэнд цаг хугацаа, үйлийн үрийн төлөөстэй ирж бас буцдаг. Бид ямар нэг зүйлээ алдаад буцааж авч чадахааргүй болохоороо тэр зүйлийнхээ араас уйлж, түүнийгээ буцааж авахыг хүсэх хүсэлдээ автан суудаг. Ингэснээр бид өөрсөддөө үйлийн үр хуримтлуулж, тэр үйлийн үрээсээ хараат байдалд ордог.

Цаг хугацаа бол бүхнийг захирагч билээ. Цаг хуцаа бол бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн гэрч юм. Тийм ч учраас Шива Бурхан энэ тухай “Бүхий л учир шалтгааны цаана орших учир шалтгааны төлөө би цаг хугацаанд мөргөмүй.” гэж хэлдэг. Бурхан үгүй бол юу ч тохиолдохгүй. Бүх зүйл Шива Бурханы ивээлээр явагддаг. Хүн үүнийг ойлгож мэдрэх тэр агшинд өөрийнхөө бүхий л үйлийн үрээс ангижирч, хов хоосон бөгөөд бурханлаг нэгэн болж хувирдаг. Ингэснээрээ хүн энэ орчлонгийн бүхий л зүйлсийн эх үндэс, үргэлжлэл болсон, бас бүхий л зүйлийг үгүй хийгч нэгний мөн чанар ыг олж харах бөгөөд түүний хайранд умбадаг. Бурхан бол бүх зүйлийн учир шалтгаан юм. Үүнийг ойлгосон хүний үйлийн үр, уй гуниг, айдас арилж, бүхий л зүйлээс хараат бус болж чаддаг. Хүн өөрт тохиолдох бүхий л бэрхшээлүүдээсээ ангижирч чадвал бүрэн дүүрэн чөлөөлөгдөх боломжтой. Нэгэнт үйлдсэн үйлийн үрээ эдэлж буй хүнд та яаж ч туслахыг хүссэн бай нэмэргүй гэдгийг ойлгож ав. Тэр хүний үйлийн үр хэтэрхий хүчирхэг бол танд хийж чадах зүйл юу ч байхгүй. Тэр хүн нэгэнт үйлийн үртэйгээ хамааралтай байгаа учраас өөрөө тэр үйлийн үрээ эдэлж дуусгаж байж л байхгүй болгоно.

Буддагийн амьдралд хүртэл ийм үйл явдал тохиолдож байсан. Буддаг бясалгал хийж байхад нь түүний үеэл маш том бул хар чулууг түүн рүү чиглүүлэн өнхрүүлдэг. Тэр чулуу Буддагаас хэдхэн сантиметрийн зайтай зогссон юм. Буддагийн амийг аварсан зүйл бол өчүүхэн жижигхэн нүх байв. Буддатай хамт байсан бусад бүх хүмүүсийн уур хилэн дээд цэгтээ хүрч яг л цус нь буцалж буй мэт болцгоов. Будда ганцаар инээмсэглэн шавь нартаа “Тайвширцгаа. Энэ бол болох л ёстой үйлийн үр байсан юм. Бүгдээрээ энэ үйлийн үрийг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй. Тийм болохоор зүгээр л зөнгөөр нь орхи.” гэж хэлдэг. Будда үйлийн үрээс хараат бус оршдог байсан болохоор тэр чулуу түүнд ямар ч хохирол учруулж чадаагүй юм. Бусдын гаргасан алдаан дээр тулгуурлан өөрийнхөө сэтгэлд хүчтэй сэтгэгдэл дахин дахин бүү хуримтлуул. Ингэвэл танд муу үйлийн үр л хуримтлагдах болно. Тэгээд энэ үйлийн үр хэзээ ч дуусахгүй гинжин холбоо үүсгэнэ. Тэр намайг ингэсэн юм чинь би ч бас тэрнийг тэгнэ (үйлийн үрийн тойрог) гэсэн. Үүний оронд тэр үйлийн үрийг (зогсоо) дуусгавар болго.

Сэтгэлдээ урам хугарах сэтгэгдлийг тээн дараагийн үйлийн үрийг өөртөө хуримтлуулах хэрэггүй. Таных байх ёстой зүйл цаг үргэлж таных л байх болно. Тэр зүйл тань одоо таных биш байгаа бол анхнаасаа л таных байгаагүй гэсэн үг. Ямар нэг зүйл анхнаасаа л таных байх тавилантай байсан бол Бурхадын хаан (Индра) ч түүнийг чинь таниас булааж авч чадахгүй. Хүн болгон л үргэлж хүссэн зүйлээ өөрийн болгож чадаагүйгээсээ болж, өөрийнх байсан зүйлээ алдсанаасаа болж, эсвэл өөрийн байр сууриа бусдад алдсанаасаа болж сэтгэлээр унадаг. Сэтгэл санаагаа ийм хэрэггүй зүйлсээс болж тайван бус болгохгүй байлгаж чадсан нэгэн өөрийн сэтгэлээ удирдаж чадах аас гадна үйлийн үрээ эдлэж дуусгасан амар амгалан сүнс болон хувирдаг. Нэгэнт болоод өнгөрчихсөн зүйлийг тэнд нь үлдээ. Би цаашид ийм зүйлд санаа зовохгүй байна гэж бод. Учир шалтгааны цаадах учир шалтгааныг ухаарч ойлгосон нэгэн бурханлаг байдалтай болж хувирдаг бөгөөд бурханлагийн өмнө өвдөг сөхөрдөг юм. “Бурхан минь би таны өмнө мэхийн ёсолж байна.” гэж бодох юм бол та бүрэн дүүрэн амар амгаланг мэдрэх болно. Гэхдээ энэ төрлийн мэдлэгийг сурч мэдлээ гээд та ямар ч бясалгал, амьсгалын дасгал хийхгүй бол үзүүлэх онцын нөлөө байхгүй. “Гүрүдэв, таны хэлэхийг сонсох амархан санагддаг ч хэрэгжүүлэхэд хэцүү юм байна.” гэж надад хэлэх болно.

Хий хоосон үзэгдэл байдаг гэдгийг ойлгож ухамсарласан ухаарал л хүн болгоныг үүнээс чөлөөлөгдөхөд тусалдаг. Энэ ухаарал л таниар “Үгүй ээ, би цаашид дахиж өөртөө үйлийн үр хуримтлуулахыг хүсэхгүй байна. Одоо хангалттай. ” гэж хэлүүлэх болно. Бусдын гаргасан алдааг өөрийнхөө сэтгэлд тээн муу үйлийн үрээ бүү нэмэгдүүл. Ийм зүйл дээр оюун ухаанаа төвлөрүүлэх хэрэггүй. Нүгэл хилэнцийн тухай байнга ярьдаг хүнд л нүгэл хилэнц тохиолддог. Тийм болохоор сэтгэл санаагаа иймэрхүү сөрөг зүйлсээс хол байлга. Амьдрах урлагийн хүмүүс байнга оюун санааны хичээллэлт хийдэг гол шалтгаан энэ юм. Оюун санааны хичээллэлт бол дан ганц нүдээ аниад суух явдал биш билээ. Энэ нь хүний сэтгэл санааг муу муухай зүйлсээс чөлөөлж өгдөг. Мөн өмнө нь болоод өнгөрсөн зүйлийг байгаагаар нь хүлээж аваад цааш аз жаргалтайгаар амьдрахад сургадаг юм.

Орчуулсан: Галт Шувуу Паблишин Орчуулгын товчоо
2022-02-14
Утас: 89890408
Source: https://www.youtube.com/watch?v=HIlihwj0kIE

Address

Ulaanbaatar

Telephone

89890408

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Uyanga Yoga Wisdom posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Uyanga Yoga Wisdom:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram