Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлаж буй бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх It provides surgical care to more than 12,000 people.

Манай улсад 1921 оны 8-р дугаар сарын 25-нд иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулах тухай Бүх Цэргийн Зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлгийн үүсэл хөгжлийн суурь тавигджээ.

1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол

эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байна.

Ардын эмнэлгийг 1935 оноос Клиникийн эмнэлэг болгон өргөжүүлсэн ба хөгжлийн он жилүүдэд өнөөгийн эрүүл мэндийн салбарт тэргүүлж буй олон эмнэлэг тус эмнэлгээс салбарлан гарсан юм.

Тус эмнэлэг нь 1971 онд Чехословак улсын тусламжаар баригдсан 24656 м2 талбай бүхий 240 ортой, эмнэлгийн байртай болсон бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 150-р тогтоол, Эрүүл мэндийн яамны сайдын 278 дугаар тушаалаар Нэгдсэн 1-р эмнэлгийг Улсын Клиникийн Төв Эмнэлэг болгон үйлчлэх хүрээг өргөтгөн зохион байгуулж 600 ортойгоор ажиллуулж эхэлсэн. 2015 онд дахин 6542 м2 талбай бүхий эмнэлгийн зориулалтын өргөтгөлийн байрыг ашиглалтанд оруулж одоо нийт 568 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын Клиникийн Төв Эмнэлгийн нэрийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 231 тоот тогтоолоор Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болгон өөрчилсөн юм. On October 25, 1925, 8 European hospitals, 7 Tibetan monastic hospitals, 1 Russian and 3 Mongolian doctors were renamed the People's Hospital in the territory of the IX khoroo of Ulaanbaatar at that time. The cornerstone of the current First State Central Hospital was laid. Oriental medicine was expanded to become a Clinical Hospital in 1935, and over the years, many of the world's leading hospitals have branched out. The hospital was built in 1971 with the help of Czechoslovakia. It has 240 beds and a hospital building with an area of 24,656 m2. The hospital was expanded to serve as the State Clinical Central Hospital with 600 beds. In 2015, another 6,542 m2 hospital extension building was commissioned and now has a total of 568 beds. The name of the State Clinical Central Hospital was changed to the First State Central Hospital by Resolution No. 231 of the Government of Mongolia dated July 4, 2012. Today, the First State Central Hospital provides specialized medical referral services nationwide, conducts medical training and research, provides tertiary referral services to all levels of medical institutions, and develops diagnostic and treatment standards, clinical guidelines, and methodologies. , is the first public hospital in the country to conduct surveillance of population morbidity, disease prevalence, and other clinical areas. The Center provides outpatient and inpatient care in 21 government and 9 districts of Ulaanbaatar. It provides outpatient care to more than 370,000 people annually in 495 countries with a total area of 31,504 m2, with a staff of more than 800 people.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, Монголын Телерадиологийн нийгэмлэгтэй хамтран “ТАРХИНЫ ХАВДРЫН ОН...
09/06/2023

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, Монголын Телерадиологийн нийгэмлэгтэй хамтран “ТАРХИНЫ ХАВДРЫН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТ, МЭС ЗАСАЛ” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж байна
Тус сургалт, зөвлөгөөнөөр тархины хавдрын оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж байна.

Тархины хавдрыг эрт оношлох нь хамгийн чухал бөгөөд ингэснээр эмчилгээний үр дүн илүү нөлөөлдөг байна. Монголд энэ төрлийн оношилгооны үйл явц хангалттай сайн хөгжсөн. бөгөөд олон улсад хийгддэг бүх оношилгооны аргыг ашиглаж байна.

Цаашид бид тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч тус сургалт, зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

09/06/2023
08/06/2023
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР 6 ДУГААР САРЫН 8-НЫ ПҮРЭВ ГАРАГИЙН 16:00 ЦАГТ БҮХ НИЙТИЙН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГ...
08/06/2023

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР 6 ДУГААР САРЫН 8-НЫ ПҮРЭВ ГАРАГИЙН 16:00 ЦАГТ БҮХ НИЙТИЙН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.

🔎ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ

1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай

📍 Аюулгүйн түр цугларах талбайн байршлыг дараах холбоосоор орж харна уу bit.ly/3BGKG3z

Онцгой байдлын ерөнхий газар

06/06/2023

7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
👉УНТЭ нь өнгөрсөн 7 хоногт үзүүлсэн тусламж үйлчилгээний тойм мэдээлэл болон цаг үеийн ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙГ хүргэж байна.

31/05/2023
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Эрүүл Монгол Хүн үндэсний фестивальд оролцлооМонгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэ...
31/05/2023

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Эрүүл Монгол Хүн үндэсний фестивальд оролцлоо

Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэх, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн хэмээх гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна.Үүний нэг болох “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж буй бөгөөд “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивальд УНТЭ-ийн хамт олон оролцон Сэргээн засах эмчилгээний тасгаас Хөдөлгөөн заслын дасгал хөдөлгөөнийг зааж, Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн эмч нар чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх, өлөн үеийн глюкоз тодорхойлох, оношлох, үзлэг зөвлөгөөг 400 гаруй ард иргэдэд үзүүллээ.

Мөн тус арга хэмжээний нэг хэсэг болох сагсан бөмбөгийн 3*3 тэмцээнд тус эмнэлгийн эмэгтэй баг Тэргүүн байр, эрэгтэй баг 3 дугаар байранд орлоо.🎉🎉🎉

Тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор эрэгтэйчүүдийн дунд уушги болон амьсгалын замын эрхтэний эмгэг түгээмэл то...
31/05/2023

Тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор эрэгтэйчүүдийн дунд уушги болон амьсгалын замын эрхтэний эмгэг түгээмэл тохиолдож байгааг мэргэжлийн эмч анхааруулж байна

Монгол Улсын 15-64 насны эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг НЭМҮТ-өөс танилуулсан. Тамхины замбараагүй хэрэглээтэй холбоотойгоор эрэгтэйчүүдий....

30/05/2023

Авлигын эсрэг нэгдье #110

#Нэгдье
#ҮгүйГэжХэлээдӨөрчилье
#АТГ #Нэгдье
#АТГ- #ОлонНийтийнТөв

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН - ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА"Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд...
29/05/2023

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН - ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

"Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд тавдугаар сарын 31-ний өдөр “Эрүүл Монгол хүн” үндэсний фестиваль улс орон даяар зохион байгуулагдана.

"Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй 3 талт хөдөлгөөний нэг юм.

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭРХ 30 ОРЧИМ ХОЛБООД ОРОЛЦОНО

Фестивальд сагсан бөмбөгийн 3x3 тэмцээн, хөлбөмбөг, дугуйн болон скейтбоард сонирхогчдын “URBAN ZONE” -ын гайхамшигт үзүүлбэрүүд, агаарын болон газрын теннис, ширээн теннис, хүндийн өргөлт, фитнесс үзүүлбэрүүд, шугаман бүжиг, шатар, даам зэрэг нийтийн биеийн тамир, спортын чиглэлээрх 30 орчим холбоод үйл ажиллагаагаа танилцуулж, үнэ төлбөргүй хичээл, сургалт, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах ба Сүхбаатарын талбайд уулын авиралтын 8 метр ханан хад сүндэрлэх гэж байна.

ЭРҮҮЛ, ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛ, ХҮНС, БЭЛГИЙН ХУДАЛДАА

Энэ өдөр эрүүл мэндийн суурь үзүүлэлтээ та үнэгүй тодорхойлуулж, эрүүл амьдралын жороо бичүүлэн, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зөвлөмж, мэдээллийг авах боломжтой. Мөн эрүүл, зөв зохистой хоол, хүнс, хүүхдийн баярын бэлгийн хямралтай худалдаа мөн энэ өдөр дэлгэгдэнээ.

Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН – ҮНДЭСНИЙ ФЕСТИВАЛЬ
#ЭрүүлМонголХүн #ҮндэснийХөдөлгөөн #БүхНийтийнЭрүүлМэндийнТөлөө

Address

С. Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia:

Share

Category

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

Манай улсад 1921 оны 8-р дугаар сарын 25-нд иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулах тухай Бүх Цэргийн Зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлгийн үүсэл хөгжлийн суурь тавигджээ. 1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байна.

Ардын эмнэлгийг 1935 оноос Клиникийн эмнэлэг болгон өргөжүүлсэн ба хөгжлийн он жилүүдэд өнөөгийн эрүүл мэндийн салбарт тэргүүлж буй олон эмнэлэг тус эмнэлгээс салбарлан гарсан юм.

Тус эмнэлэг нь 1971 онд Чехословак улсын тусламжаар баригдсан 24656 м2 талбай бүхий 240 ортой, эмнэлгийн байртай болсон бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 150-р тогтоол, Эрүүл мэндийн яамны сайдын 278 дугаар тушаалаар Нэгдсэн 1-р эмнэлгийг Улсын Клиникийн Төв Эмнэлэг болгон үйлчлэх хүрээг өргөтгөн зохион байгуулж 600 ортойгоор ажиллуулж эхэлсэн. 2015 онд дахин 6542 м2 талбай бүхий эмнэлгийн зориулалтын өргөтгөлийн байрыг ашиглалтанд оруулж одоо нийт 568 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.