Shinjyuku /Mindray, United Imaging Healthcare/

Shinjyuku /Mindray, United Imaging Healthcare/ ШИНЖЬЮКҮ ХХК | 2011 оноос хойш
Дүрс оношилгооны дэвшилтэт шийдлийг нийлүүлэгч. Together Stronger Further

MINDRAY -ийн Рентген, Хэт авианы аппарат, UNITED IMAGING Healthcare -ийн MRI, CT зэрэг төхөөрөмжийн албан ёсны борлуулалт, засвар үйлчилгээ.

Эрхэм харилцагч, хамтран ажиллагч та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэнд ...
10/02/2026

Эрхэм харилцагч, хамтран ажиллагч та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье.

Өөдрөг бодол бүхэн тань биелж, ажил үйлс тань улам бүр дэвжин дэлгэрэх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

09/02/2026

Зүрхний цохилт бүр ялгаатай. Түүнчлэн цохилт бүрт титмийн судас бүрийн хамгийн тохиромжтой фаз өөр байдаг.

Уламжлалт CT системүүд олон зүрхний цохилтын мөчлөгөөс нэг л “хамгийн сайн” кардиак фазыг сонгож ашигладаг — энэ нь ихэвчлэн буулт хийсэн, төгс бус шийдэл болдог.

UIH-ийн CardioXphase энэ асуудлыг шийддэг.

Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү технологи нь зүрхний цохилт бүрд тохирох оновчтой реконструкцийн фазыг автоматаар тодорхойлохын зэрэгцээ RCA, LCA, LCX зэрэг титмийн судас тус бүрийн дүрсийг илүү нарийвчлан тохируулах боломж олгодог.

Олон кардиак циклийн турш хийгддэг титмийн CTA шинжилгээнд UIH-ийн CardioXphase бодит цагт дасан өөрчлөгдөж ажиллан — илүү өндөр нягтаршилтай, цэвэр дүрс болон оношлогооны итгэлцлийг эрс нэмэгдүүлдэг.

United Imaging Healthcare брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

29/01/2026

MR Imaging has now gone LIVE.
Хэрвээ MRI-ийн “зургийг авах”-аас “амьд дүрс бичих” түвшин хүртэл хэрхэн хувьссаныг мэдэхийг хүсдэг бол энэ мэдээлэл танд зориулагдсан.

Уламжлалт MRI нь тусгаарласан нэгж зургууд авч хадгалдаг бол uMR Ultra нь дүрслэлийг “фото”-оос “видео” болгон өөрчилж, биеийн физиологийн үйл явцыг яг болж буй мөчид нь тасралтгүй бичиж авдаг. Хөдөлгөөн, урсгал, бичил өөрчлөлтүүд болон харилцан үйлчлэлүүдийг цаг хугацааны дараалалтайгаар барьж, энгийн зургаар илрэх боломжгүй мэдээллийг ил гаргадаг.

Энэ нь клиник практикт ямар ач холбогдолтой вэ?
🔷 Физиологийн үйл явцыг нэг мөчийн зураг биш, тасралтгүй хугацаанд ажиглах боломж.
🔷 Өвчний нарийн өөрчлөлт, эмчилгээний үр дүнг илүү өндөр нарийвчлалтай хянах боломж.
🔷 Шийдвэр гаргалт ба оношлогооны загварт илүү баялаг, өгөөжтэй мэдээлэл авах боломж.

Энэ бол MRI-ийн дараагийн үе шат. Камер зургийг хөдөлгөөнт дүрс болгон өөрчилсөн шиг, LIVE Imaging нь хүний биеийг ажиглах байдлыг шинэ түвшинд гаргаж байна.

United Imaging Healthcare брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

uMR Ultra нь MRI оношилгоог статик дүрслэлээс бодит цагийн (LIVE) дүрслэл рүү шилжүүлсэн дэвшилтэт систем юм.✨LIVE Whole...
14/01/2026

uMR Ultra нь MRI оношилгоог статик дүрслэлээс бодит цагийн (LIVE) дүрслэл рүү шилжүүлсэн дэвшилтэт систем юм.

✨LIVE Whole-Body MRI – Эрхтэн, хөдөлгөөнийг бодит цагт ажиглах боломж
✨AI-д суурилсан дүрслэл (uAIFI.LIVE) – Тогтвортой, өндөр чанартай зураг
✨70 см өргөн bore – Өвчтөнд тав тухтай
✨Өндөр хүчин чадалтай RF ба градиент – Хурдан, нарийвчилсан шинжилгээ

💡 Яагаад чухал вэ?
uMR Ultra нь тархи, булчин-яс, биеийн ерөнхий MRI-д динамик үйл явцыг бодит цагт харах боломж олгож, оношилгооны шинэ стандарт тогтооно.

United Imaging Healthcare брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

Mindray-ийн гайхамшигт ZST+ платформын танилцуулга – Гуравдугаар хэсэг✨ Багана 3 – Sound Speed Compensation (SSC)Mindray...
11/01/2026

Mindray-ийн гайхамшигт ZST+ платформын танилцуулга – Гуравдугаар хэсэг

✨ Багана 3 – Sound Speed Compensation (SSC)

Mindray эхо аппаратны ZST+ платформын дараагийн чухал технологи бол Sound Speed Compensation (SSC).

Энэ нь хэт авиан дүрслэлд хамгийн түгээмэл бөгөөд анхааралгүй орхигддог физикийн суурь алдааг системийн түвшинд засдаг үндсэн шийдэл юм.

Уламжлалт хэт авиан аппаратын үндсэн хязгаарлалт:
🔹 Ихэнх эхо аппаратууд дууны тархалтын хурдыг бүх эдэд 1540 m/s гэж ерөнхийлөн тооцдог.
🔹 Гэтэл бодит байдал дээр: хэт авиа нь ус, өөх тос зэрэг зөөлөн эдэд удаан, булчин, холбогч эд зэрэг нягт, хатуу эдэд илүү хурдан тархдаг.

Энэ зөрүүгээс шалтгаалан (1540m/s гэж ерөнхийлсөн тохиолдолд):
– Бүтцийн байршил алдагдах
– Хэлбэр өөрчлөгдөх
– Фокус муудах
– Нарийвчлал муудах зэрэг алдаанууд үүсдэг.

Тэгвэл ZST+ SSC хэрхэн ажилладаг вэ?
🔹 Sound Speed Compensation нь эд бүрийн акустик хурдыг бодит цагт (live) тооцоолж, дээр дурдагдсан алдаануудыг автоматаар засварладаг.
🔹 Өөрөөр хэлбэл, “бүх эдийг ижил” гэж үздэг уламжлалт загварыг халж, эдийн бодит физик шинжид нийцүүлэн дүрсийг дахин бүтээдэг.
🔹 Энэ засвар нь post-processing биш, raw acoustic data дээр, ZST+ платформын цөм алгоритмоор хийгддэг нь онцлогтой.

🎯 SSC-ийн бодит үр дүн

SSC нь ZST+-ийн бусад багануудтай уялдан дараах клиник давуу талыг бий болгодог:

✔ Геометрийн нарийвчлэл эрс сайжирна
✔ Зүсэлтийн бүх гүнд фокус жигдэрнэ
✔ Дүрсний гажуудал (artifact) багасна
✔ Doppler ба strain-ийн нарийвчлал сайжирна

📌 Дүгнэлт

SSC бол зөвхөн “зургийг гоё болгох” функц биш.
Энэ бол хэт авианы оношилгоонд олон жил хэрэглэгдсэн буруу таамаг (1540 m/s)-ийг зассан,
физик суурьтай, системийн түвшний супер технологи юм.

👉 Дараагийн удаад бид ZST+ платформын 4 дэх багана болон эдгээр технологиуд клиник хэрэглээнд хэрхэн нэг цогц болж ажилладгийг танилцуулах болно ✨.

Mindray брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

🖤RESONA SERIES нь өндөр нарийвчлал, тогтвортой ажиллагаа, дэвшилтэт технологийг нэг дороос санал болгодог дээд зэрэглэли...
06/01/2026

🖤RESONA SERIES нь өндөр нарийвчлал, тогтвортой ажиллагаа, дэвшилтэт технологийг нэг дороос санал болгодог дээд зэрэглэлийн хэт авиан аппарат юм.

-Өдөр тутмын ачаалалтай клиникт
-Итгэлтэй оношилгоо
-Урт хугацааны найдвартай ашиглалт

All in one.

Mindray брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

🎄✨ Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
30/12/2025

🎄✨ Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

11/12/2025

Яаралтай тусламж, ICU, мэс заслын өрөөнд шаардлагатай бүхнийг нэг дор шингээсэн – Mindray TEX20✨

🔍Яаралтай тусламж:
eFAST, уушги, хэвлийн үнэлгээг гүн, тод дүрслэлтэйгээр шууд харуулж
шок, гэмтлийн шалтгааныг хэт богино хугацаанд илрүүлнэ.
🔍ICU:
Амьсгал, шингэний байдал, зүрхний насослах үйл ажиллагааг
Smart B-Line, Smart IVC, AutoEF зэрэг автомат анализ-аар үнэлж,
эмчилгээний тактикийг бодит цагт зөв чиглүүлнэ.
🔍Мэс заслын өрөө:
Мэдээ алдуулалт, guided procedure, хяналтын үеийн дүрслэлд
тогтвортой, өндөр нягтралтай зураг өгч, эрсдэл бууруулна.

Khanbank | Golomt Bank | Xac Bank | TDB Bank | Invescore ББСБ -аар зээлээр авах боломжтой.💳
✅2 жилийн баталгаат хугацаа болон засвар үйлчилгээтэй.

Mindray брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mи

Mindray-ийн гайхамшигт ZST+ платформын танилцуулга - Хоёрдугаар хэсэг✨ Багана 2 – Dynamic Pixel FocusingMindray эхо аппа...
07/12/2025

Mindray-ийн гайхамшигт ZST+ платформын танилцуулга - Хоёрдугаар хэсэг

✨ Багана 2 – Dynamic Pixel Focusing

Mindray эхо аппаратны ZST+ платформын хоёр дахь үндсэн чадвар бол Dynamic Pixel Focusing (DPF) технологи юм. Энэ нь уламжлалт beamforming-ийн физик хязгаарлалтыг бүрэн арилгаж чадсан.

DPF нь бусад брэндүүдийн уламжлалт “Fixed Focal Zone”-оос дараах үндсэн зарчмуудаар ялгаатай:

🔹 Уламжлалт технологид фокус зөвхөн 1–2 тодорхой гүнд байрлаж, түүнээс дээш/доош зайд фокус алдагддаг. Энэ нь зүрх, хэвлий, жижиг бүтцүүдийг харахад тодорхой хэмжээнд хязгаарлалт үүсгэнэ.
🔹 Зүсэлтийн бүх гүнд фокусаа алдахгүй, бүх хэсгийг динамикаар зэрэг фокусладаг. Өөрөөр хэлбэл, зураг авах мөчид бүх гүн дээр “Real-time full focusing” хийгдэнэ.
🔹 Advanced Acoustic Acquisition (AAA)-аар орж ирсэн их хэмжээний raw data-д суурилан тусгай алгоритм фокусыг цэг цэгээр нь нарийвчлан тооцоолдог.

🎯 DPF-ийн үр дүн

DPF нь аппаратын hardware-ийн хязгаарлалтыг software-ийн алгоритмаар нөхөж, дараах давуу талуудыг бий болгодог:
✔ Зүсэлтийн бүх гүнд нэгэн жигд өндөр нягтрал
– Зөвхөн гол фокусын цэг биш, эхнээс нь төгсгөл хүртэл нэгэн түвшинд хурц, тод дүрс гарна.
– Жижиг эд, эрхтэн, зангилаа, судасны нарийн бүтэц алдагдалгүй харагдана.

✔ Beam Aberration (цацрагийн гажуудал) багасч, жигд байдал сайжирна
– Өвчтөний биеийн хэлбэр, өөх тосны давхарга, эдийн нягтын ялгаа зэргээс үүдэх дүрсний гажилтыг програмын аргаар засч өгдөг.

✔ Зүрх, судсан дахь хурдан хөдөлгөөнүүдийг илүү нарийвчлалтай барьж авна
– Зүрхний хавхлагын хурдан хөдөлгөөн, зүрхний дотор ханын ирмэг, мөн судасны ханын нарийн давхаргын зузаан (IMT) зэрэг маш жижиг бүтэц, хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай илүү тод харуулдаг.

✔ Оношилгооны нарийвчлал сайжирна.
– Буруу оношлох эрсдэл багасч, баталгаатай дүгнэлт өгөх боломж нэмэгдэнэ.

👉 Дараагийн удаад бид ZST+ платформын 3 дахь багана – Sound Speed Compensation технологийг танилцуулах болно ✨.

Mindray брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

03/12/2025

🩺Их Маргад эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өвчтөнд үзүүлэх оношилгооны нарийвчлал, чанарыг ахиулахын тулд Mindray-Брэндийн Expert ангиллын Resona i9 суурин эхо аппаратыг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүллээ.

Биднийг сонгосон Их Маргад эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.🤝🌟

Mindray брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005.
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

🩺Mindray брэндийн Consona N6 суурин эхо аппаратыг амжилттай суурилуулж, Бүзи медикал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өдөр ту...
25/11/2025

🩺Mindray брэндийн Consona N6 суурин эхо аппаратыг амжилттай суурилуулж, Бүзи медикал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өдөр тутмын оношилгоондоо ашиглаж эхэллээ.

Биднийг сонгосон Бүзи медикал эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.🤝🌟

Mindray брэндийн АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ:
🔹 Shinjyuku /Шинжьюкү ХХК/
📍 ХАЯГ: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005.
📞 УТАС: +976 77131133
📧 И-МЭЙЛ: info@shinjyuku.mn

🌴“RESONA ТАЙ АЯЛАЛ” Эмч таны хөдөлмөр амралтаар шагнагдах ёстой.🩺Resona i9 эхо аппаратаа бэлэн төлөлтөөр эсвэл банк, ББС...
07/11/2025

🌴“RESONA ТАЙ АЯЛАЛ” Эмч таны хөдөлмөр амралтаар шагнагдах ёстой.🩺

Resona i9 эхо аппаратаа бэлэн төлөлтөөр эсвэл банк, ББСБ-аар худалдан аваад🌴гадаад аяллын эрхийн эзэн болоорой!
Khanbank | Golomt Bank | Xac Bank | TDB Bank | InvesCore NBFI ББСБ-аар зээлээр авах боломжтой

Эмч танд мэргэжлийн оношлогоо ба сэтгэл ханамжийг нэгэн зэрэг бэлэглэнэ.
Худалдан авагч бүрт аяллын гайхалтай эрх хүлээж байна!

📅 Урамшуулалын хугацаа: 2025/12/10 -ийг дуустал
🌴Шинжьюкү ХХК – Mindray-ийн албан ёсны дистрибьютор
📍 Хаяг: ХУД, Их Хуралдай оффис, 10 давхар, 1005
📞 Утас: +976 77131133
📧 info@shinjyuku.mn

Address

Shinjyuku LLC, Khan-Uul District, Chinggis Avenue-26, Ikh-Khuraldai Office, 10 Floor №1005
Ulaanbaatar
17030

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97677131133

Alerts

Be the first to know and let us send you an email when Shinjyuku /Mindray, United Imaging Healthcare/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Shinjyuku /Mindray, United Imaging Healthcare/:

Share