НЭМУС Клуб

НЭМУС Клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from НЭМУС Клуб, Medical and health, Ulaanbaatar.

10/04/2021
🌱 "Аутизмтай хүмүүс ертөнцийг өөр өнцгөөс, олон хүний хэзээ ч төсөөлж байгаагүй арга замаар хардаг" - Тина Ж.Ричардсон.🌱...
03/04/2021

🌱 "Аутизмтай хүмүүс ертөнцийг өөр өнцгөөс, олон хүний хэзээ ч төсөөлж байгаагүй арга замаар хардаг" - Тина Ж.Ричардсон.

🌱 Өнөөдөр буюу 4 сарын 2 бол “АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”

🌱 Аутизм нь нийгмийн харилцаа хэл ярианы дутмагшил болон давтагдмал үйлдэл, явцуу сонирхолоор илэрдэг оюуны бэрхшээл юм. Аутизмын хүрээний эмгэгийг мэргэжлийн сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар үнэлгээний тусгай арга ашиглан хүүхэдтэй тоглох, ажиглах үйл явцын үр дүнд үнэлэн оношлох бөгөөд гол төлөв
🧩Өвөрмөц үйлдэл байнга хийх
🧩Бусадтай холбоо тогтоож чадахгүй байх
🧩Хэл ярианы хоцрогдолтой байх
🧩Дуу чимээнд хэт мэдрэг эсвэл хэт сул
🧩Бусалтай харилцахдаа нүд рүү харахгүй байх
🧩Хэт мэдрэг эсвэл хэт сул мэдрэхүйтэй байх
🧩Нойрны хямралтай байх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг байна.

🌱 Аутизмыг таниулах энэхүү өдрийг дэлхий дахинд 14 дахь жилдээ, Монголд 9 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилготой ээлтэй, олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар иржээ.

🌱 2021 оны 4-р сарыг “Аутизмыг таниулах сар” бус “Аутизмыг хүлээн зөвшөөрөх сар” болгож буй ба өмнөхөөс ялгаатай нь боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урт хугацааны цогц үйлчилгээнд үзүүлэх дэмжлэг, боломжийг сайжруулахад чиглэгдэж байгаа юм. Баримтаар 19-23 насны аутизмтай залуучуудын 35 хувь нь эрхэлсэн ажилгүй эсвэл ахлах сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн боловсрол эзэмшээгүй байна. (Shattuck et al., 2012)

🌱 Монгол улсад 9 жилийн хугацаанд хийгдсэн Аутизмыг таниулах зорилготой үйл ажиллагааны хүрээнд хүн амын тодорхой хувь аутизмын ойлголттой болж аутизмтай хүүхэд, тэдний гэр бүлийн ойлгож, дэмжих асуудал нийгмийн зүгээс нааштай байгаа ч одоогоор боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг асуудлууд бүх шатанд сайжруулахад төрийн бодлого, үйл ажиллагаа сул байна. Тухайлбал аутизмтай хүүхдийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд байдаг.

🌱 Судалгаанаас үзэхэд аутизмтай хүүхдүүд хоол боловсруулах эрхтний архаг нэг буюу хэд хэдэн өвчнөөр бусад хүүхдүүдээс бараг найм дахин их өвчилдөг. Мөн сэтгэлийн хямрал аутизмтай хүүхдийн нийт 7%-д, насанд хүрэгчдийн 26%”-д нөлөөлдөг гэсэн Америкийн судалгаа байдаг ч Монголд энэ хувь хэд байгааг мэдэх судалгааны ажил хийгдээгүй байдаг. Илүү оролцоотой нийгмийг хамтдаа бүтээцгээе!

#ХҮЛЭЭНЗӨВШӨӨРЬЕ #ОЙЛГОЁ #ХАЙРЛАЯ
#Аутизмыгтаниулаххүлээнзөвшөөрөхсар

01/04/2021

Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээ өгөх дараалал. Баярлалаа.

30/03/2021
Дотоод орчны агаарын чанараа сайжруулцгаая 🙋‍♀️👨‍👩‍👧‍👦👐
15/03/2021

Дотоод орчны агаарын чанараа сайжруулцгаая 🙋‍♀️👨‍👩‍👧‍👦👐

29/12/2020
14/11/2020

АШУҮИС зөвлөж байна✍️

Аливаа сөрөг сэтгэл хөдлөлд авталгүй, аль болох эерэг байхыг зөвлөж байна 💪🙆‍♀️🤩

Маскаа зүүж өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалцгаая 🧑‍🔬👩‍🔬😷💦💧Эх сурвалж: ДЭМБ
11/11/2020

Маскаа зүүж өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалцгаая 🧑‍🔬👩‍🔬😷💦💧
Эх сурвалж: ДЭМБ

15/10/2020

📣📣📣ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР🧴🖐️
- Анх 2008 онд НҮБ-аас жил бүринй 10 дугаар сарын 15ны өдрийг "Дэлхийн гар угаах өдөр" гэж зарласнаас хойш манай улс энэ өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Та гараа тогтмол зөв угаасанаар:
🛇 Халдварт шар буюу гепатит А, Е 🧬🦠
🛇 Цусан суулга, вирусын гаралтай суулгалт халдварууд 💉🩸
🛇 Балнад, иж балнад, булчин задрах тахал
🛇 Ханиад, томуу🤧😷
🚫 Хялгасан хорхойтох, бэтэг зэрэг бохир гараар дамждаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. ✔✔✔

11/10/2020

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙГДЭНЭ 🤗👍👍👍

ЭМСайдын тушаалын дагуу, НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимээс санаачлан Бразил улсад үйлдвэрлэсэн BUTANTAN FLU вакциныг АШУҮИС-ийн нийт багш, ажилтан, ажилчид, албан хаагчид болон оюутан залуусдаа үнэ төлбөргүй хийх гэж байна.

ХЭЗЭЭ: 🗓 2020 оны 10 сарын 12-ны өдөр ⏰ 10:30-18:00 цаг хүртэл

ХААНА: 🏣 АШУҮИС-ийн Төв байр, НЭМС-ийн 324 тоот өрөө

Идэвхтэй хамрагдана уу!

НЭМУС клубын  2020-2021 хичээлийн жилийн намрын шинэ элсэлтийн ярилцлагын шатанд тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе! 🥳🤩👏👏20...
10/10/2020

НЭМУС клубын 2020-2021 хичээлийн жилийн намрын шинэ элсэлтийн ярилцлагын шатанд тэнцсэн оюутнууддаа баяр хүргэе! 🥳🤩👏👏
2020.10.12-ны өдрийн 18:00 цагт анхны хуралдаа хүрэлцэн ирнэ үү.
Та бүхэнд амжилт хүсье! 👏👏👏

Address

Ulaanbaatar

Telephone

+97695724837

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when НЭМУС Клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram