29/01/2025
Хүүхэд гөлрөх нь хэвийн үзэгдэл үү? 📍📍📍
🔷 Хүүхэд ямар нэг зүйл рүү эсвэл хүн рүү гөлрөх, ширтэх нь хэвийн өсөлт хөгжлийн үед цөөнгүй ажиглагддаг.
🔷Гэвч зарим тохиолдолд таталтын ба таталтын бус шалтгаантай (хүүхэд хөгжлийн хоцрогдол, Аутизм, анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг) ялган оношлох шаардлагатай.
🔷 2011-2021 оны хооронд АНУ-д хийгдсэн, хүүхэд гөлрөлтийн шалтгааныг илрүүлэх зорилготой хийсэн судалгаанд 1496 хүүхэд оролцсон ба тархины цахилгаан бичлэг, эмчийн үзлэг, хөгжлийн үнэлгээ хийгдсэн үр дүн нь 2023 онд нийтлэгдсэн юм.
🎈 Энэхүү судалгаанд 0-3 насны хүүхдүүд дунд:
- 72% нь хэвийн
- 28% нь таталтын ба хөгжлийн эмгэг шалтгаант
🎈 3-13 насны бүлэгт:
-46%-д Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD),
- 12%-д нь таталт
-20%-д нь өөрчлөлтгүй хэвийн гарсан байна.
🔷 Иймээс 4 ба түүнээс дээш сартай хүүхэд ойр ойрхон гөлрөхийн зэрэгцээ дараах шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн эмчид хандаарай. Үүнд:
1. Давтамж ба хугацаа: Абсенс таталт нь 10-20 секундийн хугацаатай өдөрт олон давтамжтай ажиглагддаг.
2. Таталтын үед орчин тойронд юу болж байгааг мэдрэхгүй гөлөрдөг.
3. Таталтын үед бусад биеийн хөдөлгөөн бага ажиглагддаг. Нүдээ анивчих, нүдээ эргэлдүүлэх хөдөлгөөн ажиглагдана.
4. Өдөр тутмын ахуй амьдралд нөлөөлөх, хүүхдийн хөгжил хоцрох, бусад өвөрмөц зан төрх ажиглагдах, сурлагын амжилтад нөлөөлөх.
Зинт клиник
Хүүхдийн эмч О. Тунгалаг