Саруулын ACE MEF ертөнц

Саруулын ACE MEF ертөнц Нийтийн Далд Ухамсрыг Сэрээх Баярлалаа төв ТББ-ын зөвлөх багш

09/05/2024
Доржпалам-Очир-Эрдэнэ-АЛМАЗ-DiamondАлмаз нь хамгийн сүүлийн үеийн техник технологийн түүхий эд болж байгаа ч ямар ч цаг ...
30/04/2024

Доржпалам-Очир-Эрдэнэ-АЛМАЗ-Diamond

Алмаз нь хамгийн сүүлийн үеийн техник технологийн түүхий эд болж байгаа ч ямар ч цаг үед тансаг гоёл чимэглэлийн топ 1-т орсон хэвээр байна.

Байгалийн цэвэр тунгалаг алмазыг хамгийн үнэтэй чулуу гэдгийг хүн бүхэн мэдэх ч, ач тус, сөрөг үр нөлөөг нь тэр бүр сайн мэдэхгүй байх талтай.

Очир-Эрдэнийн чулуу нь зүүсэн хүндээ хайр, аз, амжилтыг татах чадвартай, шийдвэр гаргалт, бүтээлч байдал, эерэг мэдрэмжийг нэмэгдүүлж, мэдрэлийн ядаргаа тайлдаг ба тэсвэр тэвчээр хүч чадлыг танд авчрах болно.

Эзнийхээ хайр, романтик харилцааг гүнзгийрүүлж, мэдрэмж таашаалыг нэмэгдүүлнэ, арьс, зүрх, тархи, бөөрний үйл ажиллагааг сайжруулна. Хэрэв та ер бусын зүйл, сөрөг энергиэс айдаг бол сэтгэлийг тань тайвшруулж, дотоод амар амгаланг авчирахад туслана.

Аура, бие системийг цэвэрлэж, нэгдсэн бүхэл цул болгоход туслах ба сүнслэгийн мэдлэг-аз жаргалыг мэдрэх, урам зоригийг өгөх болно.

Энэ эрдэнийг олон хүнтэй харьцдаг хүмүүс зүүхэд тохиромжтой байдаг гэнэ: хаадууд, төрийн түшээд, генерал офицерууд, улс төрчид гэх мэт.

Гэхдээ бүх хүмүүст тохиромжтой гэсэн үг биш зүүсэн хүн Та эгогоо маш сайн дарах ёстой.

Учир нь доржпалам нь дэндүү хүчтэй, хатуу чулуу учраас хэр баргийн хүнд “хүнддэг” байна.

Ямар ч байсан энэ эрдэнийг өөрөө өөртөө худалдаж авах, хулгайлах зэргийг цээрлэх хэрэгтэй. Учир нь ийм доржпалам бүх сайн чанараа гээхээс гадна зүүсэн эзнийхээ амь насанд ч цөвтэй гэнэ.

Бэлгэнд, эсвэл өв залгамжилж авбал аюул багатай. Хэрэв чулуунд толбо, цав мэтийн ямар нэгэн сэв суусан бол ийм чулуу танд зөвхөн муу зүйлсийг л авчирах болно.

Алмаз нь хамгийн их гэрэлтэгч чанараараа нар сарны дараа 3-т ордог Сугар гарагийн захирдаг чулуу бөгөөд аз жаргал, хөгжил цэцэглэлт, чинээлэг, тансаг бүхнийг хариуцдаг, үзэсгэлэнтэй эрдэнийн чулуу юм юм.

Өрнийн улс орнуудад алмазыг тансаг гоёл, сүйн болон хуримын бөгж болгон байнга зүүж хэрэглэдэг байхад Дорнын ард түмэн очир алмазыг их хатуу чулуунд тооцож, өргөн дэлгэр хэрэглэхээс татгалзаж иржээ.

Иймээс өрнө дорнын ард түмний уламжлал, хэрэглээнд зарим нэг ялгаатай талууд байдаг.

Эрдэнийн чулууны мэргэжилтэнгүүд болон ведийн зурхайд алмаз нь хүн бүрт тохирдоггүй, сайн эсвэл муу нөлөөг үзүүлж байдаг гэж үздэг.

Иймээс алмаз зүүхээсээ өмнө түүний талаар зарим зүйлийг мэдэх нь маш чухал юм. ҮҮнд:

- Сугар гарагийн захирдаг алмаз чулууг зөв эдлэж хэрглэвэл асар их баялаг, боломжийг танд олгодог. Харин таарамжгүй нэгэнд нь амьдралыг нь доройтуулагч, “бурхад”-ын уур хилэнгийн дуудлага байх болно.

Алмазын тунгалагшил, хатуулаг, өнгө, хэмжээнээс хамаарч үйлчлэл нөлөө нь янз бүр байх ба ордуудын хувьд, хүн бүрт өөр өөрөөр нөлөөлнө.

Жн нь: ***хонины ордын хувьд: Өрнийн зурхайгаар энэ ордны ээлтэй чулуу алмаз гэдэг боловч Ведийн зурхайд гал цогтой оргилуун, урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн хүчирхэг хониныхны “догшин сүр хүчтэй” дотоод хүчийг сулруулж даруу, ноомой болгох магадлалтай тул зүүхээс татгалзах хэрэгтэй гэжээ.

Хэрэв тухайн хүн эдлэж хэрэглэхийг ихэд хүсэж байвал Сугарын Махадаша үеүүдийн ээлтэй өдрүүдэд зүүж болох юм байна.

***ХИЛЭНЦ: Хилэнцийн ордны эзэн нь Ангараг гараг юм. Ангараг, Сугар гараг туйлын дайсагналтай. Тиймээс энэ ордны хүмүүс алмаз зүүхээс татгалзах хэрэгтэй.

*** ХУМХ: Сугар бол Хумхын ордоны хувь заяанд маш сайн нөлөөтэй гариг гэж тооцогддог тул ажил бизнес, амьдралд нь амжилт, хөгжил цэцэглэлтэд хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг.

Хумхийн хүмүүс очир алмааз эдэлж хэрэглэдэг бол дэлхийн бүхий л хөгжил дэвшлийг олох боломжийг хүртэх азтай.

За ингээд цааш нь бичвэл зурхай судлаач болох гээд байна ккк.

Энгийнээр АЛМАЗ зүүж эхэлсний дараа танд дараах өөрчлөлтүүд танд гарч байвал тохирохгүй байна гэсэн үг юм.

-Хайртай дотны хүмүүстэйгээ болон гэр бүлийн асуудалтай болох
-Тайван бус байдал, стресс, нойртой холбоотой асуудлууд

-Ганцаардах, зожигрох
-Азгүйтэл, бүтэлгүйтэл

-Их хэмжээний өр, саад бэрхшээл
-Эд хөрөнгөө алдах, уналтанд орох

-Ядарч сульдах, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүсэх,
-Царай цонхийх, дааврын тэнцвэргүй байдал

-Чихрийн шижинтэй хүмүүсийн сахарын хэмжээ нэмэгдэх
- Маш их хүч хөдөлмөр зарцуулж үр дүнд хүрэх

АЛМАЗЫН СОНГОЛТ:

Алмаз тохиромжгүй болон худалдаж авах боломжгүй хүмүүс синтетик аргаар гаргаж авсан алмаз зүүж болно. Тэд Очир-Эрдэнээс үнэ бага ч мөн үр нөлөөлөл ч сул гэсэн үг.

Эсвэл цагаан молор, циркон эсвэл цагаан трумалин, цагаан болорыг цалин цагаан мөнгөн дээр шигтгэж зүүж болно.

Цуцлах өргөдлийг дэмжиж гарын үсгээ дараах линкээр орж зураарай Миний мэдэхийн бүх өргөдөлд 10.000 хүний гарын үсгийг цу...
25/01/2024

Цуцлах өргөдлийг дэмжиж гарын үсгээ дараах линкээр орж зураарай

Миний мэдэхийн бүх өргөдөлд 10.000 хүний гарын үсгийг цуцлуулах нөхцөл тавьдаг.

Энэ удаа бүр 100.000 хүн гэсэн байна. ТЭГЭХ ТУСАМ БҮГДЭЭРЭЭ
1 САЯ БОЛЖ НЭГДЭЦГЭЭЕ.

Линк: https://petition.parliament.mn/Detail?id=4b6ef5d2-0582-4a79-9906-3376ea53d42b

https://petition.parliament.mn/Detail?id=4b6ef5d2-0582-4a79-9906-3376ea53d42b

Муурын нүд шинээр ирлээ.  ***99027769
31/10/2023

Муурын нүд шинээр ирлээ. ***99027769

Тун ховор олдоцтой Муурын нүд чулуунаас хэдхэн ширхэгийг л олж авчирлаа.Хэрэгтэй хүн нь 99027769 утсаар холбогдоод аваар...
02/08/2023

Тун ховор олдоцтой Муурын нүд чулуунаас хэдхэн ширхэгийг л олж авчирлаа.

Хэрэгтэй хүн нь 99027769 утсаар холбогдоод аваарай.

Энэ удаагийнх үнэ нь жаахан нэмэгдэж ирсэн шүү.

13/06/2023
"НИЙТИЙН ДАЛД УХАМСРЫГ СЭРЭЭХ БАЯРЛАЛАА ТӨВ" ТББ“ДАЛД УХАМСАР” ЦУВРАЛ ЛЕКЦ ХИЙГДЭЖ БАЙСАН ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ  8 жилийн ө...
05/04/2023

"НИЙТИЙН ДАЛД УХАМСРЫГ СЭРЭЭХ БАЯРЛАЛАА ТӨВ" ТББ

“ДАЛД УХАМСАР” ЦУВРАЛ ЛЕКЦ ХИЙГДЭЖ БАЙСАН ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ

8 жилийн өмнө Баярлалаа төвөөс олон нийтэд зориулсан “Далд ухамсар” цуврал лекцийг анх толилуулж байсан нь 2015.04.19-ний өдөр буюу миний төрсөн өдрөөр тохиож надад онцгой сайхан дурсамжийг үлдээж байсан нь саяхан мэт санагдаж байна.

Түүнээс хойш энэ үйл ажиллагаа жил бүрийн хавар уламжлал болон тасралтгүй явагджээ.

Энэ жилийн “ДАЛД УХАМСАР-8” лекц 2023.04.22-нд болох гэж байна. Лекцэнд урилгаар:

ОУ-ын зөвлөх багш Б.Бадамханд “Ухамсарын өсөлт – Ёс суртахуун”
Зөвлөх багш П.Тунараа “Үерхэл-хайр-харилцаа”
Зөвлөх багш Ү.Баярмаа “Уучлахуй”

лекцээр тус тус оролцох болно.

Өмнөх түүхэн цаг үеийг ухрааж хэзээ, ямар багш, ямар сэдвээр лекц тавьж байсныг та бүхэндээ сонирхуулье гэж бодлоо.

1. 2015.04.19 “ДАЛД УХАМСАР-1” МҮЭСТО

Б.Бадамханд “Ухамсрын шилжилт”
М.Хүүхэндорж “Гуравдагч мэлмий”
Х.Бямбасүрэн “Ухамсраар анагаагдахуй”
Б.Гандулам “Зүрх сэтгэлээрээ сонсохуй”

2. 2016.04.24 “ДАЛД УХАМСАР-2” МҮЭСТО

Б.Бадамханд “Та орчлонгийн бүтээгч”
П.Тунараа “Гараг эрхсийн нөлөөлөл”
О.Цэрэнтогтох “Эго”
Ц.Аюуш “Пирамидын гайхамшиг”

3. 2017.04.08 “ДАЛД УХАМСАР-3” МҮЭСТО

Б.Бадамханд “Гэгээрэл”
Х.Бямбасүрэн “Гэрэл”
П.Тунараа “Харанхуй”

4. 2018.04.21 “ДАЛД УХАМСАР-4” ШИНЭ ЭРИН лекц МҮЭСТО

Б.Бадамханд “ACE MEF ухаан”
Б.Дагвадорж “Инээд”
Д.Энхтуяа “Миний ухаарал”

5. 2019.04.14 “ДАЛД УХАМСАР-5” МҮЭСТО

Никила Тарини Рамеш “Урагшлах хүч”
Д.Ууганбаяр “Газрын сөрөг давтамж”

6. 2020.03.31-ээс 2021.12.31-ний өдрийг хүртэл өдөр бүр Б.Бадамханд “Далд ухамсрыг сэрээх 9 минутын бясалгал”-аа цахимаар шууд нээлттэй удирдан хийж байсан.

7. 2021.04.19 “ДАЛД УХАМСАР-6” Цахимаар

Б.Бадамханд “Сэрэмсэр Ухамсар Эрчимийг өдөөн сэрээгч - Далд ухамсарыг сэрээх 9 минутын бясалгал”

Хөл хорио цаг үеийн байдлаас шалтгаалан онлайнаар шууд нээлттэй бүх нийтэд явагдлаа.

8. 2022.04.17 “ДАЛД УХАМСАР-7” 1000-лаа бясалгая-Цахимаар

Сегу Кришна Рамеш
Никила Тарини Рамеш
Б.Бадамханд

“Орчлон ертөнцийн амар амгалан таны дотоод амар амгалангаас эхэлнэ.”


Та бүхнийг хүндэтгэсэн
Д.Саруултуяа

Бүх зүйлс харилцан хамаарал, шүтэлцээ, шалтгаан үр дагавараар нөхцөлдсөн орчлонд “Хамгийн агуу зүйл ч хамгийн энгийн бай...
23/03/2023

Бүх зүйлс харилцан хамаарал, шүтэлцээ, шалтгаан үр дагавараар нөхцөлдсөн орчлонд “Хамгийн агуу зүйл ч хамгийн энгийн байдаг” хэмээн Доктор Сегу Кришна Рамеш багш маань өгүүлжээ.

Зүгээр л дэлгүүр ороод гоё харагдсан, таалагдсан ээмэг бөгжөө худалдан авдаг ч түүний цаана бидэнд чулууны татах хүч үйлчилж байдаг аж.

Тэр дундаа эрдэнийн чулуу эзнээ таньдаг. Танд ирсэн чулуу таньд ирэх гэж л тэрхүү чулуу таныг далдын хүчээр дууддаг увдистай гэдгийг мэдэх үү.

Жишээ нь таны амьдралд нэг л хэцүү, мухардсан, харанхуй үе тулсан юм шиг үе хааяа хааяа тохионо, заримдаа гэм хоргүй ажил төрлөө хийгээд л зүтгээд явж байхад л санамсаргүй байдлаар буруушаагдах, гүтгэгдэх, хэл аманд өртөнө, эсвэл бүүр гүн гүнзгий асуудалтай ч тулгарна.

Тэр үед хүн бүр л би зовж байна, ямар хэцүү юм бэ гээд л хямраад байхаас биш, энэ яагаад надад тохиолдов, миний амьдралд ямар өөрчлөлт ирж байна гэдгийг ер ойлгодоггүй.

Жишээ нь яг ийм үед та муурын нүд чулуутай учирвал ёстой аз од чинь гийгээд асуудлаас сугараад л гараад ирнэ гэвэл итгэмээргүй байгаа биз.

Гэхдээ үүний гол нууц нь тус чулууны нууц увдис бөгөөд улс төрчид, бизнесменүүдийн аз хийморийг тэтгэгч чулуу юм.

Муурын нүд бол эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой бөгөөд муу зуршилуудаас ангижруулах, сэтгэлийн гүн хямралаас гарах, харвалт болон саажилт, хүнд хэлбэрийн өвчлөлөөс ангижруулан, ой санамжийг сайжруулж, сэтгэлийн зовиур, хий бодлын ядаргаанаас ангижруулдаг хэмээн эртнээс итгэсээр иржээ.

Мөн түүнчлэн харанхуйг гийгүүлэгч бөгөөд эзнээ бүх аюулаас хамгаалахын зэрэгцээ дотор байдаг амин гэрлийг нь асааж өгдөг шидтэй.

Тэрхүү амин гэрэл гэдэг нь таны дотоодод, сүнсэнд байх хүч юм. Цагтаа энэ чулууг зөвхөн хамба ламаас дээш цолтой санваартан ба хааны удам язгуурын хүмүүс хэрэглэдэг байжээ.

Хамгийн алдартай чулууны нэг нь нэр, төр, үзэсгэлэн гоо, баян чинээлэгээрээ бишрүүлж явсан Энэтхэгийн Бародагийн хатан хаан Сита Девагийн муурын нүд юм.

Энэ гайхамшигтай чулууг бусдад түгээхдээ би баяртай байдаг.
Хэрэгтэй бол холбогдоно бизээ.

Далд ухамсартайгаа  холбогдож эргэлзээтэй асуултынхаа хариуг хурдан зөв сонгоход тусалдаг ACE MEF пендулам бол гайхамшиг...
22/03/2023

Далд ухамсартайгаа холбогдож эргэлзээтэй асуултынхаа хариуг хурдан зөв сонгоход тусалдаг ACE MEF пендулам бол гайхамшигтай шүү

Address

Chingeltei District, 3 Khoroo
Ulaanbaatar
15000

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Саруулын ACE MEF ертөнц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram