02/11/2023
“Анагаахын Биологи”-ийн олимпиадын удирдамж
Зорилго:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд суралцаж буй оюутан залуусын Биологийн шинжлэх ухааны талаарх онолын мэдлэг, чадварыг үнэлэх, бататган дээшлүүлэх, оюутнуудын суралцах идэвх, санаачилга, сонирхлыг нэмэгдүүлэхэд оршино.
Зохион байгуулагч:
● АШУҮИС, Био-АС, Биологийн Тэнхим
● АШУҮИС, Био-АС, Биологийн Тэнхимийн харьяа “Medical Bridge” оюутны клуб
Хамрах хүрээ:
АШУҮИС-ийн I дамжаанд суралцаж буй оюутнууд
Хэзээ:
1-р шат 2023 оны 11-р сарын 15
2-р шат 2023 оны 11-р сарын 17
Хаана:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Оролцогчдод тавигдах шаардлага:
● 1-р дамжааны оюутан байх
● 1 баг 3 оюутны бүрэлдэхүүнтэй байх
● Багтаа нэр өгсөн байх /өвөрмөц байх/
Бүртгэл:
2023 оны 11-р сарын 2-оос 11-р сарын 13-ны өдрүүдэд цахимаар,
2023 оны 11-р сарын 5-наас 11-р сарын 13-ны өдрүүдэд Оюутны Хөгжлийн Төвд бүртгэнэ.
Бүртгэлийн хураамж:
Баг тус бүр 15000₮.
Бүртгэлийн холбоос: https://shorturl.at/dgory
Жич: Тухайн өдрийн арга хэмжээний мэдээллийг бүртгүүлсэн и-мэйл болон classroom-ээр дамжуулах болно.