27/12/2025
Нарнаас хамгаалах тосыг хэрхэн зөв сонгох вэ?
Зуны улиралд хүссэн хүсээгүй наранд борлож, зарим үед арьсаа түлэгдтэл нартай найзлах ч үе бий. Гэвч бидний хувьд нарны тосыг зөвхөн аялж зугаалахдаа хэрэглэх шаардлагатай гэж боддог нь хамгийн том “ташаа ойлголт”юм.
Манай орны хувьд байгалийн эрс тэс уур амьсгалтай тул арьс арчилгааны өндөр ур чадвар биднээс шаарддаг. Гэхдээ өдөр тутмын арьс арчилгааны цэвэрлэгч, чийгшүүлэгч, өдөр шөнийн тос нь арьсан дээр үүссэн гэмтэлийг арилгах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг гэдгийг та мэдэх үү?
Арьсны гэмтэл гэдэг нь нарны тос түрхэлгүй наранд 1 цаг байснаар таны арьс хурдан хөгшрөх, үрчлээ суух, сэвхтэх, нөсөө толбог үүсэх гэх мэт гэмтэлүүдийг хэлнэ. Тиймээс нарны тосыг зөвхөн аяллаар явахдаа ч биш жирийн өдрүүдэд ч нарны хурц гэрлээс арьсаа хамгаалах үүднээс зайлшгүй түрхэх ёстой.
Ямар агууламжтай нарны тос сонгох шаардлагатай вэ?
Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн UVA, UVB хорт туяаг ялгаруулдаг.
UVB туяа нь наранд түлэгдэх, борлох, арьс улайх, загтнах зэрэг арьсны гадарга дээрх богино хугацааны гэмтэлийг учруулдаг.
UVA туяа нь UVB- туяанаасаа илүү арьсны гүнд нэвчих чадвартай байдаг тул арьсан дээр хөгшрөлт, үрчлээ суух, сэвх, толбо зэрэг илүү аюултай гэмтэл учруулахуйц, цаашлаад хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг байна. Тиймээс нарны тос сонгохдоо UVA, UVB хорт туяаг хамгаалах үйлчилгээтэй тос сонгох нь чухал.