27/05/2022
🏥ЦУС ШҮҮХ (ПЛАЗМАФЕРЕЗ) ЭМЧИЛГЭЭ
🗣 Хордлогонд орох, нүүрээр батга гарах гэх мэт эмгэгийн үед цусаа шүүлгэвэл зүгээр болдог тухай ам дамжсан яриа их байдаг.
💉 Цус шүүх гэдэг ойлголтын цаана цус цэвэрлэх олон арга байдгийн нэг нь Плазмаферез юм.
👩⚕️Энэ нь хүний цусанд байгаа элдэв өвчин үүсгэгч хортой бодис, харшлын антиген, бактерын хор, мөн бодисын солилцооны задралын үлдэгдэл зэрэг ашиггүй зүйлсийг механик аргаар тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар ялган авч, шүүсэн цусаа буцаан цусруу тарьдаг эмчилгээ юм.👩⚕️💉
Манай улсын таван хүн тутмын нэг нь нэг ба түүнээс дээш төрлийн харшилтай байна гэсэн судалгаа байдаг. Бидний амьдрах орчны бохирдол, буруу хооллолт зэрэг нь харшил үүсгэх үндсэн шалтгаан болж байдаг.
💉 Цус шүүх эмчилгээг хийлгэснээр цусан дахь харшил үүсгэгчийн хэмжээ багасаж, дархлааг дэмжих үр дүнтэй. Энэхүү эмчилгээг тухайн өвчний байдлаас шалтгаалан тодорхой давтамжтай хийлгэснээр зарим харшил бүрэн эдгэх ч боломжой.💯
ТУС ЭМЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ:
👍 Биеийн эсэргүүцэл сайжирч, цус төлжин, идээт үрэвслээс сэргийлдэг.
👌 Цус шингэрч, цусны эргэлт сайжирснаар арьс зөөлрөх, чийглэг болох, цайрах, зөөлөн болох нөлөөтэй тул арьс залууждаг.
👉 Амин чухал эрхтэнүүд болох тархи, зүрх, бөөр, нойр булчирхай, бусад дотооод шүүрлийн эрхтнүүдийн цусан хангамж сайжирдаг.
👏 Тархины цусан хангамж сайжирснаар ухаан санаа саруул болж, ядаргаа арилан, нойронд сайн болж тайвширдаг.
⚠ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХДЭЭ АНХААРАХ:
Эмчилгээнд орохын өмнө архи согтууруулах ундаа, өөх тостой хоол, чихэрлэг зүйл хэрэглээгүй байх хэрэгтэй. Мөн цусаа шүүлгэсний дараа огцом, хүчтэй хөдөлгөөн хийхгүй, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх, даарч хөрөхгүй байх хэрэгтэй.
☎️ Цаг авах утасны дугаар: 7272-7080
🏥 Хаяг: СБД, 100 айлын автобусны буудлын ард, NEW PLAN байрны 4 давхарт