29/03/2022
Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хооллолтын горим
1. Аль болох шимтэй, тэжээллэг хүнсний зүйлсийг оруулсан /сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо г.м/ хоолыг хэрэглэх. Эдгээр нь кальци фтор болон олон төрлийн амин дэмтэй.
2. Идэвхтэй зажлалт шаардагдах хатуу, хатуувтар хүнсний бүтээгдэхүүнийг
/ааруул, ээзгий, алим/ илүүтэй хэрэглэж байх. Учир нь шүлсний ялгаралт сайжирч ам болон шүдний өөрөө цэвэрших үзэгдэл сайжирна. Мөн шүд бэхжихэд нөлөө үзүүлдэг.
3. Хоол идэхийн өмнө болон үдээс хойшдоо чихэрлэг зүйл бага хэрэглэх.
4. Хооллосны дараа жимс, жимсгэнэ, ааруул,бяслаг хэрэглэж байх.
5. Чихэр, шоколад, гурилан бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэж, унтахын өмнө идэхийг бүр хориглох хэрэгтэй. Идсэн тохиолдолд амаа сайтар зайлах хэрэгтэй.