АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлгийн цахим хуудас.

АШУҮИС-ИЙН МОНГОЛ–ЯПОНЫ ЭМНЭЛЭГ НҮДНИЙ ТОРЛОГ, ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ.АШУҮИС-ийн Монгол–Яп...
19/05/2026

АШУҮИС-ИЙН МОНГОЛ–ЯПОНЫ ЭМНЭЛЭГ НҮДНИЙ ТОРЛОГ, ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ.

АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нутагшуулах стратеги зорилтын хүрээнд нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Ингэснээр торлогийн хуурал, шилэнцрийн цус харвалт, чихрийн шижингийн шалтгаант ретинопати, шар толбоны цоорол зэрэг хараа алдалт, сохролд хүргэж болзошгүй торлог, шилэнцрийн эмгэгүүдийн үед мэргэшсэн, нотолгоонд суурилсан мэс заслын тусламж үйлчилгээг их сургуулийн эмнэлэгт үзүүлэх боломж бүрдэж байна. Энэхүү шинэ тусламж үйлчилгээ нь нүдний нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийг эх орондоо чанартай, аюулгүй тусламж авах боломжийг өргөжүүлэхэд чухал алхам юм.

АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг цаашид их сургуулийн эмнэлгийн үүрэг, хариуцлагын хүрээнд дэвшилтэт технологи, мэргэшсэн тусламж үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын төлөө тасралтгүй ажиллах болно.




АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА MОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО, ЭМЧ...
19/05/2026

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА MОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ СИМУЛЯЦЫН СУРГАЛТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Зүрхний төв Шведийн “Mentice” компанитай хамтран зүрх судас, хэм судлал болон мэдрэл судлалын судсан дотуурх мэс засал, ажилбарын симуляц үзүүлэн сургалтыг зохион байгууллаа.
Тус үзүүлэн сургалтад МЯЭ, УНТЭ, УХТЭ, ШУГТЭ, ЦТЭ, Өвөрхангай, Ховд аймгийн БОЭТ зэрэг улсын хэмжээнд ангиографийн оношилгоо, эмчилгээ хийдэг эмнэлгүүдийн эмч, суралцагч эмч, сувилагч, инженер болон тусгай мэргэжилтнүүдийг хамруулав.

Их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааны чухал хэсэг нь төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт байдаг бөгөөд үүнд симуляцын орчин дахь сургалт нь онцгой ач холбогдолтой болохыг Монгол-Японы эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн захирал, АУ-ны доктор А.Саруултүвшин онцоллоо.

Үзүүлэн сургалтын үеэр:
Зүрхний шигдээсийн үед стент тавих, Тархины судасны аварга цүлхэнд стент тавих, Цавины артерийн нарийсалд стент тавих, Зүрхэн доторх эхог /ICE/ тусгай төхөөрөмж дээр хийх, Зүрхний хэмийн аблац ажилбарын симуляцыг ангиографийн төхөөрөмж дээр бодит орчинтой ижил нөхцөлд хийсэн зэрэг байлаа.
Сургалтад оролцсон эмч, мэргэжилтнүүдийн зүгээс симуляци сургалт нь бодит ажилбартай маш ойролцоо байгаа нь өндөр үр өгөөжтэй сургалт боллоо хэмээн дүгнэж байна.

“Mentice” симуляцын төхөөрөмж нь одоогоор Монгол Улсад нэвтрээгүй байгаа бөгөөд Зүрхний төвийн хүсэлтээр БНХАУ-ын Бээжин хот дахь салбараас хоёр мэргэжилтэн ирж, үнэ төлбөргүй үзүүлэн сургалт хийсэн юм.

Энэ төрлийн симуляцын төхөөрөмж өндөр өртөгтэй хэдий ч хоёр өдрийн сургалтад оролцсон эмч, мэргэжилтнүүдийн сэтгэгдлээс харахад их сургуулийн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай сургалтын хэрэгсэл болох нь, мөн эмч нар ур чадвараа сайжруулахад чухал ач холбогдолтой болох нь харагдаж байгааг Монгол-Японы эмнэлгийн Зүрхний төвийн эрхлэгч, НЭМ-ийн магистр Д.Даваадалай онцоллоо.

Байгалийн гамшигт үзэгдэл хэзээ, хаана болохыг урьдчилан мэдэх аргагүй бөгөөд зогсоох боломжгүй байдаг. Гэхдээ үүнд бэлт...
18/05/2026

Байгалийн гамшигт үзэгдэл хэзээ, хаана болохыг урьдчилан мэдэх аргагүй бөгөөд зогсоох боломжгүй байдаг. Гэхдээ үүнд бэлтгэлтэй байснаар гамшгийн үеийн хохирлыг хамгийн бага хэмжээнд барих боломжтой.

АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг нь 2026 оны 05 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах ко...
15/05/2026

АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэг нь 2026 оны 05 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд оролцож, гамшиг, цар тахал, химийн осол, халдварт өвчин, олон нийтийг хамарсан осол гэмтлийн үеийн удирдлага, зохион байгуулалт, мэдээлэл солилцоо, эрсдэлийн үнэлгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг үнэлэх боломжийг бүрдүүллээ. Сургуулийн хөтөлбөрт 3 өдрийн турш ерөнхий цагийн байдал, цагийн байдлын даалгаврууд, хээрийн эмнэлэг дэлгэх, гамшгийн үеийн эмнэлгийн тусламжийн нэгж байгуулах зэрэг дадлага, үнэлгээний ажиллагааны туршлагаас суралцсан өгөөжтэй сургуулилт боллоо.

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАЭрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны га...
14/05/2026

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг дадлага сургуулилтад АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, гамшигт үзэгдэл, нийтийн эрүүл мэндэд ноцтой аюулт байдал үүссэн үеийн цагийн байдлыг үнэлж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, нөөц, зохион байгуулалтыг оновчтой хийх, иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр хариу арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ🇲🇳 Монгол Улсын Засгийн...
13/05/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар эхэллээ.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
13/05/2026

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН НИЙТ СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ БАЯР...
12/05/2026

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН НИЙТ СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Сувилахуйн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, хүн ардын эрүүл мэнд, амь насны төлөө мэдлэг чадвар, энэрэнгүй сэтгэлээ зориулан ажиллаж буй Та бүхний нөр их хөдөлмөр, үнэт хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Үйлчлүүлэгчдэд итгэл найдвар, асаргаа сувилгаа, хүнлэг харилцааг түгээж байдаг сувилагч Та эрүүл мэндийн салбарын үнэт хүч билээ. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

12/05/2026

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон ЭМДЕГ-ын хамтын ажиллагааны хүрээнд "Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээллээр хангах" болон "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, түүний төлбөрийн мэдээлэл зэргийг шинэчлэгдсэн тухай бүр иргэдэд ил тод мэдээлдэг байх" зорилгоор ЭМДЕГ-ын YouTube платформд байршсан бичлэгийг хуваалцаж байна.
https://www.youtube.com/watch?v=FhnuZ-ZDI-4

АРЬСНЫ ХАВДРААС УРЬДЧИЛАНСЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГАШУҮИС, АУС-ийн Арьс судлалын тэнхимийн багш нар болон резидент эмч нар Монгол...
08/05/2026

АРЬСНЫ ХАВДРААС УРЬДЧИЛАНСЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ

АШУҮИС, АУС-ийн Арьс судлалын тэнхимийн багш нар болон резидент эмч нар Монгол-Японы эмнэлгийн Үйлчлүүлэгч дэмжих албатай хамтран 2026.05.08-ны өдөр Монгол-Японы эмнэлэг дээр “Арьсны хавдраас урьдчилан сэргийлэх” олон улсын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр 100 гаруй үйлчлүүлэгчдэд арьсны хавдрын талаарх мэдлэг түгээх, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд, нарны тосны хэрэглээ, арьс арчилгааны зөвлөгөө өгөв.

Энэхүү өдөрлөгт Green Gate International компанийн Францын арьс арчилгааны Isispharma брэнд хамтран ажиллалаа.

АШУҮИС-ИЙН МОНГОЛ- ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙН АЛБАНЫХНЫ ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “АХА” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БО...
08/05/2026

АШУҮИС-ИЙН МОНГОЛ- ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙН АЛБАНЫХНЫ ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “АХА” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сувилахуйн албанаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагааны хүрээнд Амбулаторийн тасгаас сувилахуйн багийн дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь сувилахуйн хамт олны соёл, ёс зүй, харилцааны хэм хэмжээг төлөвшүүлэх, мэргэжилтнүүдийн хувь хүний хөгжлийг дэмжих, байгууллагын түүх сoёл болон танин мэдэхүйн мэдлэгийг тэлэх зорилготой юм. Мөн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх замаар багийн ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдлээ.

Тэмцээнд нийт 40 гаруй сувилагч мэргэжилтнүүд оролцож эрүүл мэнд ёс зүй,дүрэм журам, байгууллагын замнал болон танин мэдэхүйн чиглэлээр бэлтгэсэн сонирхолтой асуултуудад авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Мэдлэг ,хурд хүч, логик сэтгэлгээг сорьсон тус тэмцээн нь халуун дулаан уур амьсгал, идэвхтэй өрсөлдөөн дунд болж өнгөрлөө.

Оролцогчдын оюун мэдлэг, авхаалж самбааг шалгасан ширүүн өрсөлдөөнөөс дараах сувилагч, мэргэжилтнүүд ялагчаар тодорлоо.
• Тэргүүн байр: МХНТ-ийн мэдээгүйжүүлгийн сувилагч Э.Даариймаа
• Дэд байр: АУАлбаны аюултай хог хаягдлын ажилтан Н.Жаргалсайхан
• Гутгаар байр: ХЭТ-3 тасгийн сувилагч Г.Нямгэрэл
Шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж амжилтыг нь мялаалаа.

Мөн тэмцээний төгсгөлийн шатанд үзэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ дунд сонирхолтой асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, хамгийн сонор, соргог, мэдлэгтэй оролцогчоо шагнаж урамшууллаа.

Эхний асуултын ялагч нь сувилахуйн албаны сувилахуйн менежер О.Үүлэнсолонго, дараагийн асуултын ялагч нь амбулаторийн тасгийн сувилагч Ж.Чимэгсүрэн нар тодорлоо.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Амбулаторийн тасгийн эрхлэгч Д.Бямбасүрэн болон идэвхтэй оролцсон нийт хамт олон, сувилагч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

Мэдлэгээрээ гоёж, мэргэжлээрээ бахархсан сувилахуйн баг хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

Address

Ботаникийн гудамж
Ulaanbaatar
13270

Opening Hours

Monday 08:20 - 16:20
Tuesday 08:20 - 16:20
Wednesday 08:20 - 16:20
Thursday 08:20 - 16:20
Friday 08:20 - 16:20

Telephone

+97677002528

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category