
09/04/2023
Хэрвээ таньд доорх шинж тэмдэгүүдийн аль нэг нь илэрч байгаа бол та эрдэс бодисын дутагдалд орсон байж болзошгүй юм.
Эрдэс бодисын дутагдал нь хүний дархлааны системийг болон өөрөө өөрийгөө эдгээх биеийн чадварыг сулруулдаг бөгөөд оюун санаа болон бие организмд хөгшрөлтийн процессыг илүү хурдасган идэвхижихэд хүргэдэг. Үүгээр зогсохгүй тархины үйл ажиллагааг удаашруулж стресс бухимдыг эсэргүүцэх чадварыг бууруулдаг. Үүний улмаас та нойргүйдэж жижиг зүйлд хүртэл сэтгэл түгшиж, бухимддаг болдог байна.