Эрхэм асралт илч

Эрхэм асралт илч Тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих төв

Манай дэмжих төв хүүхдүүддээ зориулсан спорт заслын хөтөлбөрийг удахгүй эхлүүлэх гэж байна 💙Хүүхэд бүр өөрийн гэсэн онцл...
14/04/2026

Манай дэмжих төв хүүхдүүддээ зориулсан спорт заслын хөтөлбөрийг удахгүй эхлүүлэх гэж байна 💙

Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, бас боломжтой. Бид хөдөлгөөнөөр дамжуулан тэдний бие бялдар, сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, бусад чадваруудыг дэмжих зорилготойгоор энэхүү хөтөлбөрийг төвдөө нэвтрүүлэх гэж байна 😇🤩

Жижиг алхам бүр том ахиц авчирдаг. ❤️🤗

“Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжих төвд дараах ажлын байранд урьж байна: • Хэл засалч 🤩 • Хөд...
07/04/2026

“Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжих төвд дараах ажлын байранд урьж байна:

• Хэл засалч 🤩
• Хөдөлгөөн засалч 🤩

Тавигдах шаардлага:😇
✔ Мэргэжлийн үнэмлэх, дипломтой
✔ Хүүхэдтэй ажиллах хүсэл, хандлагатай
✔ Багаар ажиллах чадвартай

Хүүхэд бүрийн инээмсэглэлд хувь нэмэр оруулахыг хүсэж байвал манай багт нэгдэрэй. ❤️

Утас: 94946054, 94088080

33 ЗҮРХ ❤️ 1 ЕРТӨНЦ 🌎 33 ЗҮРХ❤️, 1 ЕРТӨНЦ 🌎  Хүүхдүүдийн минь Прэ-Үзэсгэлэнгийн товч зургууд 😇Манай төвд суралцдаг нийт ...
04/04/2026

33 ЗҮРХ ❤️ 1 ЕРТӨНЦ 🌎 33 ЗҮРХ❤️, 1 ЕРТӨНЦ 🌎 Хүүхдүүдийн минь Прэ-Үзэсгэлэнгийн товч зургууд 😇

Манай төвд суралцдаг нийт 80 хүүхдээс 33 хүүхэд Аутизм оноштой ба тэдний бүтээлийг орууллаа. Та бүхэн зураг тус бүрээр утгыг ойлгож хараарай ❤️😇

Удахгүй том мэдээтэй уулзая. ❤️

03/04/2026

33 ЗҮРХ❤️, 1 ЕРТӨНЦ 🌎

Хүүхдүүдийн минь Прэ-Үзэсгэлэнгийн товч бичлэгийг хүргэж байна 😇

Манай төвд суралцдаг нийт 80 хүүхдээс 33 хүүхэд Аутизм оноштой ба Аутизмыг таниулах дэлхийн өдрийн хүрээнд тэднийг ойлгох, тэднээр бахархах, тэднийхээ авъяас бүрийг нь өнгөлөх зорилгоор хүүхдүүдийнхээ зурсан зургаар үзэсгэлэнг гаргалаа ❤️

Удахгүй том мэдээтэй уулзая. ❤️

Дэлхийн аутизмын ойлголтыг нэмэгдүүлэх өдрийн мэнд хүргэе ❤️“Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжи...
02/04/2026

Дэлхийн аутизмын ойлголтыг нэмэгдүүлэх өдрийн мэнд хүргэе ❤️

“Эрхэм нандин сувд” ТББ-ын дэргэдэх “Эрхэм асралт илч” дэмжих төвд 33 аутизмтай хүүхэд суралцдаг. 🥰
Тэд бусдаас өөр ч бид бүгд нэг ертөнцөд амьдардаг билээ 😇

Постерийн утга:

Энэ зураг нь ялгаатай байдал бол саад биш, харин гоо сайхан гэдгийг илэрхийлж байна.
Өнгө өнгийн, өөр өөр хэлбэртэй дүрсүүд нь аутизмтай хүүхдүүдийн өвөрмөц ертөнцийг харуулна. Тэд бүгд өөр өөрөөр мэдэрч, өөр өөрөөр сэтгэж, өөр өөрөөр гэрэлтдэг.

Гэвч тэднийг холбож буй шугамууд нь нэг үнэнийг хэлнэ —
бид бүгд тусдаа биш, нэг нэгнээ ойлгож, холбогдож чаддаг нэг дэлхийн хүмүүс.

Дэлхий төвд байрласан нь:
“Бид бүгд нэг ертөнцөд, хамтдаа амьдарч байна” гэсэн санааг тодотгожээ.❤️

Энэ бол ялгааг биш,
хүлээн зөвшөөрөл, хайр, ойлголцлыг уриалсан зураг юм. 🥰😇

Эцэг эхэд зориулсан сургалт  #1  амжилттай зохион байгуулагдлаа ❤️Хүрэлцэн ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа 😇Сургалтын сэд...
28/03/2026

Эцэг эхэд зориулсан сургалт #1 амжилттай зохион байгуулагдлаа ❤️

Хүрэлцэн ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа 😇

Сургалтын сэдэв: Харилцаа ба зан үйлийн тухай

😇Яриа ба өөрийгөө илэрхийлэх;
😇Уур бухимдлыг зохицуулах ба тайвшрах арга техник;
😇Зан үйл болон стрессийг ойлгож, зохицуулах талаар Шарон мэргэжилтэн сургалт орлоо.

Энэхүү боломжийг олгосон Австралийн сайн дурын хөтөлбөр Australian Volunteers Program болон тус хөтөлбөрийн монгол дахь баг, Австралийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрийн Australia Awards Mongolia - Scholarships Program - AAM багт баярлалаа.

ЭЦЭГ ЭХИЙН СУРГАЛТ:  #1 😇Сэдэв: Communication and Behaviour/Харилцаа ба зан үйл• Speech and self-expression → Яриа ба өө...
24/03/2026

ЭЦЭГ ЭХИЙН СУРГАЛТ: #1 😇

Сэдэв: Communication and Behaviour/Харилцаа ба зан үйл

• Speech and self-expression → Яриа ба өөрийгөө илэрхийлэх

• Managing frustration and calming techniques
→ Уур бухимдлыг зохицуулах ба тайвшрах арга техник

• Understanding and managing behavior and stress→ Зан үйл болон стрессийг ойлгож, зохицуулах

Энэхүү боломжийг олгосон Австралийн сайн дурын хөтөлбөр Australian Volunteers Program болон тус хөтөлбөрийн монгол дахь баг, Австралийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрийн Australia Awards Mongolia - Scholarships Program - AAM багт баярлалаа. 🤩

🤩Сонирхсон эцэг эхчүүд 94946054 утсаар холбогдон хамрагдах боломжтой.

04/03/2026

Өнөөдрийн үг 😇

Эцэг эх, багш нар харилцан хүндэтгэлтэй, бие биендээ талархснаа илэрхийлж сурч байж л хүүхэд илүү олон зүйлийг сурч амжилт үр дүнд хүрдэг. ❤️

БИ ДӨРВӨН ХӨЛЛӨЖ СУРЧ БАЙНА 😇🤩😇 1 жил 2 сарын хугацаанд тууштөй өдөр бүрийн хөдөлгөөн заслын үр дүнд эргэх, хөрвөөх, 4 х...
03/03/2026

БИ ДӨРВӨН ХӨЛЛӨЖ СУРЧ БАЙНА 😇🤩

😇 1 жил 2 сарын хугацаанд тууштөй өдөр бүрийн хөдөлгөөн заслын үр дүнд эргэх, хөрвөөх, 4 хөллөх үйлдлийг хийж чаддаг болсон байна 🥰

10хан сартай 4 мөчний сулралтай, толгой даахгүй, эргэх хөрвөөх хөдөлгөөн хийж чадахгүй байсан бяцхан хөөрхөн Мөнх-Од-н амжилт юм шүү ❤️❤️❤️❤️

Хамтран ажилласан Хөдөлгөөн засалч багш Д. Оюунгэрэл, Ангийн багш Алтанчимэг, Гэрэлмаа тууштай хамтран ажилласан өдөр бүр тасралтгүй зөөсөн ээж аавд нь баярлалаа ❤

(Бид хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд эцэг эхээс зөвшөөрөл авч оруулсан болно)

28/02/2026

Дэмжих төвийн тухай

1. 😇 08:00-17:00 хүртэл хүүхдүүд төв дээрээ байна. Тухайн хугацаанд асаргаа сувилгаа, хооллолт, бүлгийн хөгжүүлэх хөтөлбөр хийгддэг.

2. 😇 Дэмжих төв дээр байх хугацаандаа хүүхэд ганцаарчилсан сэргээн засах эмчилгээ хийгдэнэ. ( Хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал, урлаг засал, сэтгэл засал)

3.😇 Боловсрол, танин мэдэхүйн хичээл ганцаарчилсан байдлаар орно. ( өнгө, дүрс таниулах, тоо, үсэг нүдлүүлэх, уншиж бичиж , сургах гэх мэт)

4. 😇 Тэрапист багшийн хийсэн даалгаварыг бүлгийн багш ангид, эцэг эх гэрт гэсэн 3 талын хамтын ажиллагаатай 1 зорилго тавин ажилладаг ❤️

6. Манай дэмжих төвд 1-16 насны хүүхэд суралцдаг. Хүүхдүүдийн 55% нь саа саажилт, 40% Аутизм, 5 % нь харааны бэрхшээл, сонсголын бэрхшээл, тархины усжилт гэсэн оноштой.

Өөр асуулт байвал коммент үлдээнэ үү 🤩

Манай Билгүүний амжилттай танилцаарай. ❤️Анх юм түшиж 10 МИНУТ зогсдог байсан бол одоо 40 МИНУТ юм тулж зогсож чаддаг бо...
27/02/2026

Манай Билгүүний амжилттай танилцаарай.

❤️Анх юм түшиж 10 МИНУТ зогсдог байсан бол одоо 40 МИНУТ юм тулж зогсож чаддаг болсон ❤️

😇Түнхний нугалах, тэнийлгэх булчингийн чангарал буурсан
😇Шагайн ээтийх жийх булчингийн хүч 1 баллаар нэмэгдэж сайжирсан

Хамтран ажилласан Хөдөлгөөн засалч багш О.Амарзаяа, Ангийн багш Г.Банзрагч, Б.Уранбилэг тууштай хамтран ажилласан ээж аавд нь баярлалаа ❤

(Бид Хүүхэд хамгааллын бодлогын дагуу эцэг эхээс зөвшөөрөл авч оруулсаг болно)

БИ ХЭЛД ОРЖ БАЙНА 🤩 Манай Анандын амжилттай танилцаарай. Ананд маань манай төвд 1 жил 6 сар явж буй тууштай суралцагчдий...
26/02/2026

БИ ХЭЛД ОРЖ БАЙНА 🤩

Манай Анандын амжилттай танилцаарай.
Ананд маань манай төвд 1 жил 6 сар явж буй тууштай суралцагчдийн нэг юм 🥰

😇Анхаарал төвлөрөлт сайжирсан
😇Авиа дууддаг болсон
😇Үгний эхний үеийг тод хэлдэг болсон

Хамтран ажилласан Хэл засалч багш Б.Азжаргал, Хөдөлмөр засалч багш Б.Нямаа, Ангийн багш Т.Мөнгөнцэцэг, ээж аавд , хичээнгүй хөөрхөн Ананддаа баярлалаа ❤

Тууштай байдал үр дүн дагуулна.

(Бид Хүүхэд хамгааллын бодлогын дагуу эцэг, эхээс зөвшөөрөл авч оруулсан болно 😊)

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрхэм асралт илч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share