Сэтгэл зүйч Ж.Үйлст

Сэтгэл зүйч Ж.Үйлст Зөв зүйлд зоригтой бөгөөд тууштай байгаарай

Жаргалсайханы ҮЙЛСТ
Сэтгэцийн эрүүл мэндийн салбар, тэр дундаа сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дагнан сүүлийн 8 жил ажилласан. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хувь хүн, тэдний гэр бүлийнхэнд анхан шатны болон цогц сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлдэг.

2015 оноос богино болон урт хугацааны сэтгэл зүйн зөвлөгөө, заслыг утсаар болон биечлэн зөвлөгөө өгсөөр ирсэн. Мөн 2020 оны ковидын тусгаарлалтаас хойш сэтгэл зүйн зөвлөгөөг онлайнаар өгч байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд 317 хүн зөвлөгөө авсанаас 917 цаг онлайн, 154 цаг биечлэн, нийт 1071 цагийн зөвлөгөө өгсөн байна /2023.04.25-ны байдлаар/. Үүнээс 276 нь ганцаарчилсан, 41 нь хосын хамтран зөвлөгөө байсан.

МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ
Стресс, сэтгэлийн түгшүүр
Харилцааны асуудлууд
Сэтгэл зүйн гэмтэл /бага насны амьдралын туршлагаас үүдсэн сэтгэл зүйн асуудлууд/
Эцэг эхийн асуудал
Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨРӨЛ
Гэр бүлийн зөвлөгөө
Хосын зөвлөгөө
Ганцаарчилсан клиник зөвлөгөө
Ганцаарчилсан клиник бус зөвлөгөө

ТУРШЛАГА:
Донтолт- /архи, мөрийтэй тоглоом, идэх эмгэг, дэлгүүр хэсэх дон, ажил, дасгалд донтох/, Гэр бүлийн зөрчилдөөн үл ойлголцол, Салалттай холбоотой асуудлууд, Уй гашуу, Хардалт, Гэр бүлээс гадуурхи харилцаа-хууралт, Өөрийгөө үнэлэх чадвар, Амьдралын өөрчлөлтийг даван туулах, Ээнэгшилтийн асуудал, Нэг бодол санаанд автах, Уучлал, Гэм ба ичгүүр, Уур бухимдлаа зохицуулах, Ганцаардал, амьдралын зорилго, Сэтгэл цочирдол, Бие хүний эмгэгүүд, Гэмтлийн дараах стресс, Жирэмсний болон төрсний дараах хямрал, Үргүйлээс үүдэх хямрал, Ялгаварлан гадуурхагдах, Улирлын чанартай нөлөөллийн эмгэг, Өөрийгөө өвтгөх, өөрийгөө хайрлахтай холбоотой асуудлууд, Тогтсон хандлага болон үнэт зүйлийн гажуудал, Ажлын байрны асуудал гэх мэт кэйсүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

ЭМНЭЛЗҮЙН АРГУУД:
Ээнэгшилд суурилсан эмчилгээ (ABT) Танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ (CBT), Оюун санааны эмчилгээ, Сэдэл төрүүлэх ярилцлага, Өгүүллийн эмчилгээ, Психодинамик эмчилгээ, Шийдэлд төвлөрсөн эмчилгээ, Гэмтэлд чиглэсэн эмчилгээ, Гэр бүлийн дотоод систем, Хүлээн авах амлалт өгөх эмчилгээ (ACT), өөртөө туслах эмчилгээ, Уучлах хөтөлбөр, Психодинамик эмчилгээ.

29/01/2026

"Бага насны сэтгэлийн шарх таны амьдралд..." - ГУРВАН ЖАРААХАЙ /2026.01.29/

27/01/2026

Өнөөдөр хүү минь цахилгаан шатанд явж байхад нь тог тасарч 9 давхраас цахилгаан шат нь хаалга нь нээлттэй чигээрээ унажээ. Тэнд явсан хүмүүсийг үнэхээр бурхан ивээж бүгд гайгүй өнгөржээ. Тэр 9 давхарт буусан хүн хэрэв бууж амжаагүй тог тасарсан бол... хүү минь ганцаараа тэнд явсан байсан бол.....бодохоос ч аймар. Үнэхээр яанаа гэхээс зүрх салгалан чичирч байна. Үндсэн хуулийн 16р зүйл амьд явах эрх, эрүүл аюулгүй орчин яг хаана байна.? Энэ бүхний хариуцлагыг бид хаанаас нэхэх вэ?

Nomin Holding Дунд шатны удирдах ажилтны сургалт
22/01/2026

Nomin Holding Дунд шатны удирдах ажилтны сургалт

21/01/2026
17/01/2026
15/01/2026
13/01/2026

Гэдэс өлсөх нь өөрт мэдэгддэг бол
Оюуны өлсгөлөн бусдад мэдэгддэг

Хорвоогийн хамгийн ухаантай хүн шиг аяглах, бусдыг ухаан муутай гэж дорд үзэгсэдтэй та таарч байв уу? Тэдний ихэнхи нь х...
03/01/2026

Хорвоогийн хамгийн ухаантай хүн шиг аяглах, бусдыг ухаан муутай гэж дорд үзэгсэдтэй та таарч байв уу?

Тэдний ихэнхи нь хүлээн зөвшөөрөгдөөгүйн сэтгэлийн шархтай, ахиад тийм байдалд орохвий гэхээс айх айдастай амьдардаг.

Хөндлөнгөөс харахад тэдний үг яриа, үйл хөдлөл, тэр бүү хэл сэтгэл хөдлөл нь өөгүй цэвэр. Даган дуураймаар, хүндлэн биширмээр авчиг яг үнэндээ тэд дотроо бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх, хэн нэгнээс дутуу гэдгээ мэдрэхээс үхтлээ айж, бусдаас илүү байх хүсэлдээ зовж байдаг.

Тэр айдас нь тэднийг нэг эсвэл хэд хэдэн зүйлд бүрэн дүүрэн өөрийгөө зориулж бусдын нүдэнд төгс харагдуулдаг. Зарим нь үүнийгээ мэднэ, өөртэйгөө зөрчилдөнө, өөрийгөө засах гэж хичээнэ.

Зарим нь үүнийгээ мэдэхгүй өөрийгөө тэнгэрийн амьтан, онцгой нэгэн гэж бодохын зэрэгцээ бусдыг үгүйсгэнэ. Харамсалтай нь үнэнтэйгээ нүүр тулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байлаа гээд айдсаас нь гэтэлгэхгүй, харин ч өөрөөсөө хүртэл нуун далдалж, аймшиггүй зоригтон, агуу байлдан дагуулагчийн дүрийг бүтээж өөрийгөө болон бусдыг хуурч амьдрахвий.

Бусдыг ил далд хэлбэрээр дорд үзэх, ялгаварлан гадуурхах, үл хүлээн зөвшөөрөх, шоолох, доромжлох гэх мэт үйлдэлийг дангаар болон хослуулан хийх нь тэдний зуршил юм. Тэд хүмүүсийг тэнэг гэж шүүх нь элбэг.

Тэнэг гэдэг үгийг махчлан орчуулвал юу ч ойлгодоггүй гэсэн үг. Харамсалтай нь энэ үгийг мэдлэггүй, мэдрэмжгүй гэх үгсийг орлуулах байдлаар ашигладаг. Тэгэж өөрийгөө бусдаас дээгүүр гэсэн мэдрэмжээ авна.

Хүн цаг ямагт бүгдийг ойлгон мэдэж, байх боломжгүй. Оюун ухаанд тийм Сүпер хүч байхгүй. Ойлголт, мэдлэг хүртэл цаг хугацааны явцад хувьсдаг. Хүнд гагцхүү урьдчилан таамаглаж, түүндээ дүгнэлт хийх эсвэл хуучин мэдээлэлдээ үндэслэн дүгнэх чадвар л бий. Гэвч энэ нь хэтэрхий явцуу юм.

Тархи үргэлж ойлгомжгүй нөхцөлд байх нь түүний хөгжих ганц шалтгаан. Тэгэхээр тэнэг буюу юу ч ойлгохгүй байх нь тархины үндсэн хэрэгцээ. Бүх хүн тэнэг зүйл боддог. Энэ нь тархины хувьд нормал. Зарим нь түүнийгээ ил гаргадаггүй л болохоос.

Одоо бүгдээрээ нэгнээсээ ухаантай болох гэж уралдахаа больцгооё оо. Мөнхийн тэнэг, мөнхийн ухаантан гэж үгүй юм. Тайван байцагаа та минь! Тэнэг гэж бүү бас, ухаантай гэж бүү бард!

Өөрөөрөө байсандаа, өөрийнхөө мэдрэмжийг ил гаргасандаа бүү санаа зовж, бүү харамс. Яадгийн тэнэг харагдаа л биз. Тэгэж дүгнэгдээ л биз. Бүгд л анх удаа амьдарч байна шүү дээ. Хором мөч бүрийг хайрла, шүүмжлэгчийг шүүмжтэй нь орхиж сур.

Таны талаархи бусдын бодол бол тэдний л бодол. Тэд таныг ярихаас өмнө, алдаа гаргахаас өмнө дүгнэлтээ өгчихсөн байдаг. Учир нь тэдний дүгнэлт таниас хамааралгүй бөгөөд тэдний сэтгэл зүй, оюун бодлоос хамааралтай.

Эцэст нь богинохон энэ амьдралд хайр л түгээж амьдарцгаая. Шүүмжлэх гэж биш ойлгох гэж хичээе ээ.

Би ч бас Монгол хүний саруул ухаанд итгэдэг

Сөүл хот 2025, Үйлстээс 🌸🩷

01/01/2026

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе 🌸🥂🩷

Энэ ондоо сэтгжл төвшин, итгэл дүүрэн, урам зоригоор бялхаж байхыг хүсэн ерөөе өө ✨️🙏⚘️

Address

Ulaanbaatar
97688087708

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97688087708

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Ж.Үйлст posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч Ж.Үйлст:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category