30/11/2022
Эрүүл өсөлтийн үндэс
Хүүхдийг эрүүл саруул өсгөхөд цагийн хуваарьт 🕛сургах их чухал учраас🍶 хооллох, 😗сэрүүн байлгах, 😴нойрсуулах нь цаг хугацааны дадал суулгаж, анх удаагаа үйл ажиллагаагаа бие даан явуулж байгаа бие махбодь, эрхтэн системийн хэвийн идэвхитэй ажиллах горимд оруулж өгдөг.
Тиймээс хүүхдийг бүр эхний хэд хоногоос нь цагийн хуваарьт дадуулахыг хичээнэ.
Сэрсний дараа хөхүүлж, хэсэг сэрүүн байлгаад унтуулах дарааллыг ой хүртэл нь барих нь зөв.
Тодорхой цагийн хуваарьт дадуулсан хүүхдэд ямар нэг нэмэлт тайвшруулалт: бүүвэйлэх, байнга тэврэх, соска хөхүүлэх онцын шаардлагагүй байдаг.
• Төрсөн цагаас 3⃣ хүртэлх сартай хүүхдийг өдөрт 6⃣↔8⃣удаа хөхүүлэх ба хоорондын зай нь 2⃣↔4⃣цаг байна. (Чөлөөтэй хөхүүлэх үед хэлбэлзэл 2,5-4,5 цаг байна). Хөхүүлэлтийн хооронд хүүхдийн сэрүүн байх цаг нь 1-1,5 цаг. Хүүхэд өдрийн цагт 1,5-2 цагаар өдөрт 4⃣ удаа унтана.
• 3⃣↔6⃣ хүртэлх сартай хүүхдийг өдөрт 6 удаа 3,5 цагийн зайтай хөхүүлнэ. Энэ үед хүүхэд өдрийн цагаар 4 удаа унтах ба хоорондынх нь сэрүүн байх цаг 1,5-2 цаг. 3 хүртэлх сартай хүүхэд хөхөө сайн хөхөөд хооронд нь 3,5 цаг өлсөхгүй байвал бас энэ дэглэмээр байж чаддаг.
• 6⃣➡1⃣0⃣ сартай хүүхдийг 4 цагийн зайтай өдөрт 4 удаа хооллох ба сэрүүн байх хугацаа нь 2-2,5 цаг болж ирнэ. Өдрийн нойрсолт нь 2 цагаар өдөрт 3 удаа шөнийнх 10-11 цаг байна.
• 1⃣0⃣↔1⃣2⃣хүртэлх сартай хүүхдийг 4-4,5 цагийн зайтай 4-5 удаа хооллох ба өдрийн цагаар 2-2,5 цагаар 2 удаа унтах бөгөөд сэрүүн байх хугацаа нь 3-3,5 цаг болж уртсаад шөнөдөө 10-11 цаг унтана.
Тайван нойрсуулах, сэрүүн байх цагийг зохицуулах, зохих дадал суулгахын тулд хүүхдийг тогтмол цагт, тодорхой цагийн зайтай хооллож хэвшүүлэх нь нэн чухал.
Эхний сард өдрийн тодорхой дэглэм барих боломж бага.
Хүүхэд их бага хөхөх, цадсан эсэхээс шалтгаалан хөхүүлэлт хоорондын хугацаа 2,5-4,5 цагийн хооронд хэлбэлзэх ба аажимдаа хүүхдэд “өөрийн” тодорхой хэвшил бий болно.
Тогтмол хооллож сургасан тохиолдолд 2 дахь сарын эхэн гэхэд хөхөх цаг нь дөхөөд ирэхэд өөрөө сэрдэг болно. Тэгээд хооллосны дараа бүрэн сэрж, бүрэн сэрүүн байх хугацаа 40 минутаас 1 цаг хүрэх ба унтахдаа илүү гүн нойрсож чадна.
Ойролцоогоор 4-6 долоо хоногтойгоос буюу (1сартайгаас 1сар хагастай )сэрүүн байх болон нойрсох цагийн хэмнэлд сургах нь зүйтэй.