
02/01/2020
Олон үйлчлүүлэгч нар маань биднээс өвлийн улиралд бид юу идэх вэ? юуг анхаарах вэ? яаж хоололвол зүй зохистой вэ? гэх мэтчилэн олон асуулт асуудаг. Иймээс та бүхэндээ доорх багахаан зөвлөгөөг хүргэж байна.
• Өвлийн цагт усыг тохируулж уугаагүйгээс дотор хаван үүсэх шалтгаан болж бөөрийг гэмтээдэг. Учир нь монгол хүний бие махбод эрс тэс хүйтэн сэрүүн уур амьсгалд дасан зохицож усыг биеэсээ гадагшлуулахгүй байх зохицолтой байдаг бөгөөд өвлийн улиралд шар усны сүв хаагдаж бие дотор усыг барьж байдаг.
• Ходоодны галын илч өвлийн цагт хүч төгөлдөр их байх учраас хоол ундны хэмжээг багадуулвал цусны эргэлт багасч бие махбод сульдана. Тиймээс та тамир тэнхээгээ тэтгэн тэжээллэг хүнс хэрэглэхээс гадна Аму брендийн тамир нөхөх хүнс болон цагаан буурцаг зэрэг бэлдмэлийг хоолны цэсэндээ нэмж эрч хүчээ төгөлдөржүүлээрэй.
• Өвлийн улиралд бүлээн чанартай хүнс болох хонь, адуу зэрэг малын махны шөл бүхий шим тэжээлтэй хоол хүнсийг гол болгож бурам сүү, хоормог, тараг, сүүтэй цай, хярам, арвайн цай, балжингарам, боролзгоны цай зэрэг шимтэй шингэн зүйлийг уух нь тохиромжтой. Өвлийн улиралд усан махбодтой бөөр давсагны үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжих шаардлагатай байдаг тул та бүхэн манай Аму брендийн бөөрний бэлдмэл болон өөрийн биеийн онцлогт тохирсон цайнуудаа сонгон өвлийн хүйтнийг ажралгүй даваарай.
• Хийг дарж илчийг сэлбэх зорилгоор Аму брендийн хар буурцаг, читоник, бөөрний хүнс зэрэг бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжтой. Хар буурцаг нь таны бөөр нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжихээс гадна цусан дахь өөх тосыг багасгадаг бөгөөд исэлдэх процессыг удаашруулдаг мөн төмөр цайр зэрэг элементийг агуулдаг учраас цус багадалтаас урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой.
• Цаг уур бидний биед эрчим нөлөөгөө үзүүлж байдаг. Монгол улс хуурай, хүйтэн, салхины эрчим ихтэй байдаг нь Монгол хүний биеийн онцлогийг бий болгодог. Энэ уур амьсгал нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлснөөр өтгөн хаталт ихтэй, ходоод болон элэг цөсний үйл ажиллагаа нь эрчимжсэн, бөөрний үйл ажиллагаа нь дийлэнхдээ сул байдаг.