12/02/2026
🌟Агт араа❗️❗️❓❓
1. Агт араа заавал ургах ёстой юу ❓
Бидний хэлж заншиснаар 25-ны агт араа хэмээн нэрлэдэг агт араа шүд нь шүдний эгнээний хамгийн ард ургадаг их араа юм. Ихэвчлэн 16-25 насны хооронд ургадаг учраас 25-ны араа гэж нэрлэдэг.
Олон зуун жилийн хугацаанд хүмүүсийн идэж буй хоол хүнсний зүйл хэт зөөлөн, зажлуур багатай болж, зажлах үйл багассаар хүний эрүүний хөгжилд нөлөөлж эрүүний яс жижиг болж өөрчлөгсднөөр 32 шүд хүний аманд багтах зай бага болж, зарим хүнд агт араа шүд бүгд ургахгүй байх буюу 28 эсвэл 29, 30 гэх мэт тооны шүдтэй байх нь хэвийн үзэгдэл болж байгаа юм.
2. Агт араа ургахдаа яагаад өвддөг вэ❓
Өмнө хэлсэнчилэн хүний эрүүний яс жижгэрч байгаа учраас агт араа шүд огт ургахгүй эсвэл ургасан тохиолдолд багтаж гарах зай бага учраас буруу байрлалтай ургах нь элбэг болсон. Улмаар ургах явцдаа бусад шүднүүд рүүгээ шахаж өвчин оруулах, угааж цэвэрлэхэд төвөгтэй болж,хажуу талын шүдээ цооруулах зэргээр зовуурь үүсгэдэг.
3. Агт арааг заавал авхуулах ёстой юу❓
Агт араа хэрэггүй учраас авахуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг хэн нэгнээс та сонсож байсан болов уу. Эрүүний ясанд зай бага байгаасаа болж агт араа шүд ургахдаа өвдөх, хавдах, гарч ирж яадахгүй байх , буруу байрласнаас хажуугийн шүдийг гэмтээх эрсдэл үүссэн гэх мэт зовуурь илэрч байгаа бол хожим үүсэх хүндрэлээс сэргийлж цаг алдалгүй авахуулах нь зайлшгүй шаардлагатай болдог.
4. Агт арааг авхуулахгүй байж болох уу ❓
Хэрэв эрүүний ясанд агт араа ургах хангалттай зайтай, ургах чиглэл хэвийн , байрлал хэвийн, зуултанд хэвийн оролцдог бол заавал авхуулах шаардлага байхгүй .
5. Агт арааг авснаар бусад шүдэнд зай үүсэх үү❓
Бусад шүд бүрэн байхад агт арааг авснаар бусад шүдэнд зай үүсэхгүй. Эрүүний хөгжилд муу нөлөө үзүүлэхгүй.
🌟Шүд эрүүл бол бие эрүүл🌟
Илүү дэлгэрэнгүй зөвөлгөө авахыг хүсвэл манай эмнэлгийн хамт олон танд туслахдаа таатай байх болно.
🏥Хаяг : БЗД, 4-р хороо, 15-р хороолол, Жуков худалдааны төвийн баруун талд Корунд төвийн 3 давхарт 306 тоот
☎️ 99851662, 77161919