PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв

PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв

S1E2- Жендерийн хэвшмэл ойлголт ялгаварлан гадуурхалт. Жендерийн хэвшмэл болон ялгаварлан гадуурхалт гэж юуг хэлээд байн...
29/10/2023

S1E2- Жендерийн хэвшмэл ойлголт ялгаварлан гадуурхалт.
Жендерийн хэвшмэл болон ялгаварлан гадуурхалт гэж юуг хэлээд байна вэ? Үүнээс үүдэн ямар үр дагавар үүсэж байгаа болон үүсэж болзошгүй талаар энэ 7 хоногийн мэдээлэлдээ оруулахаар шийдлээ. Тайлбар хэсэгт илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан тул дуустал нь уншихыг хүсье.
Жендерийн хэвшмэл ойлголт: Бид бие махбодь болон сэтгэл зүйн тал дээр дахин давтагдашгүй гэж ярьдаг хэрнээ жендерийн тал дээр эрэгтэйчүүд бүгд адилхан байх ёстой, эмэгтэйчүүд бүгд адилхан байх ёстой гэх тодорхой шаардлагуудыг их багагүйгээр тавьсаар ирсэн. Энэ ойлголт нь эргээд эерэг болон сөрөг үр дагаварыг бидэнд авчирсаар ирсэн. /Жишээ нь: Эрэгтэйчүүд ширүүн, эрэмгий, хүчтэй, эмэгтэйчүүд дорой, даруу, эсвэл тэвчээртэй гэх мэт/ Жендерийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар бодитой мэдээлэл болж чаддаггүй, харин тэдэнд шударга бус хандах, шударга бус зүйлийг зөвтгөх үндэслэл болдог тул ихээхэн сөрөг үр дагавартай байдаг. Жендерийн хэвшмэл ойлголт нь хувь хүний зан чанар, хандлага, илэрхийлэлийнх нь салшгүй нэг хэсэг болсон байдаг тул өөрчлөх даван туулахад багагүй цаг хугацаа, хүч чармайлт шаарддаг. Энэ нийгэмд, хувь хүн үүссэн хэвшмэл ойлголт нь хүний жендерийн үнэлэмжийг бүрдүүлж, жендерийн үүргээ ойлгох цар хүрээ хязгаарыг тогтоосон байдгыг та бид заавал мэдэх учиртай билээ.
Сөрөг үр дагавар: Монгол улсын хамгийн тод жишээ бол бид эрэгтэй хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ эмэгтэй хүнд гар хүрч болохгүй, эрэгтэй хүн хүчтэй байх ёстой, эрэгтэй хүн уйлдаггүй гэж хүмүүжүүлдэг учраас эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ гар зөрүүлэх нь байж болох л зүйл, хүчтэй гэдгээрээ хүчирхийлэл үйлдэх, уйлдаггүй гэхээрээ доторх мэдрэмжүүдээ гаргахгүй явсаар сэтгэл зүйн хувьд асуудалтай, хүнд итгэлгүй болох зэрэг томоохон асуудлууд үүсч байна. Эмэгтэйчүүдийн хувьд бол тэвчээртэй байх ёстой, гэр орны ажлыг зөвхөн эмэгтэйчүүд хийх ёстой, эхнэр болох учир боловсролтой болох шаардлаггүй зэрэг ойлголтуудаас хамаарч эмэгтэй хүний эрх зөрчигдөх, хүчирхийллийг чимээгүй өнгөрөөх, хүүхэд төрүүлсэн л бол гэртээ хүүхдээ хараад хоолоо хийгээд байж байхад болно зэргээр сөрөг үр дагаврууд үүссээр байна.
Энэ мэтчилэн жижиг мэт боловч нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос та бид өдөр тутмын амьдралдаа их багагүй хохирол амссаар ирсэн.
Жендерийн ялгаварлан гадуурхалт: Хүйсээс хамааран ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэх нь хүний эрхийг хамгаалах суурь нөхцөл болно гэж үздэг. Монгол улсад эмэгтэйчүүдийн эрх гэж ярьдаг олон Төрийн бус байгууллага /ТТБ/, эмнэлэг зэрэг байдаг ч эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага, эрэгтэйчүүдийн эмнэлэг гэх зүйл тэр бүр байддаггүй. Үйл ажиллагаа ажил хөдөлмөр эрхлэхэд зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэх хүйс заасан байдаг нь ялгаварлан гадуурхалтын томоохон илрэл юм.

27/10/2023

PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв
Сэтгэл гэдэг бол яаг цаас шиг, Базсан цаасыг буцааж тэнийлгэж болох ч хэзээ ч анхных шигээ болохгүй.

Аав хүн хэзээ ч уйлдаггүй, Аав хүн хэзээ ч үгүй гэж хэлдэггүй, Аав хүн Хайртай гэдэг үгийг байнга хэлдэггүй ч үйлдлээрэй...
26/10/2023

Аав хүн хэзээ ч уйлдаггүй,
Аав хүн хэзээ ч үгүй гэж хэлдэггүй,
Аав хүн Хайртай гэдэг үгийг байнга хэлдэггүй ч үйлдлээрэй харуулдаг
Эр хүн байх амархан ч "Аав" байх амаргүй.
PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв

Хэрэв та амжилтад хүрэхийг хүсвэл ХҮС, ТЭМЦ, АХИН ДАХИН ТЭМЦ=ЯЛАЛТ (АМЖИЛТ)  PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв
24/10/2023

Хэрэв та амжилтад хүрэхийг хүсвэл ХҮС, ТЭМЦ, АХИН ДАХИН ТЭМЦ=ЯЛАЛТ (АМЖИЛТ)
PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв

Танай гэр бүлийн "Аз жаргал"-ын нууц юунд оршдог вэ?  Та энэ асуултыг хэзээ нэгэн цагт өөрөөсөө асууж байсан эсхүл энэ т...
24/10/2023

Танай гэр бүлийн "Аз жаргал"-ын нууц юунд оршдог вэ? Та энэ асуултыг хэзээ нэгэн цагт өөрөөсөө асууж байсан эсхүл энэ талаар огт бодож байгаагүй ч байж болно. Тэгвэл энэ асуултын хариултыг олоход тань туслая "Гэр бүл"-ийн аз жаргалын нууц жор нь эд хөрөнгө, хийсвэр болоод материаллаг зүйлсээс бус Халамжит хань, энхрий бяцхан үрс тань билээ. Хэрхэн аз жаргалтай гэр бүлийн харилцааг бий болгох вэ? танд бяцхан зөвөлгөөг хүргэе.
1. Харилцан ойлголцол (хүндлэл)
2. Бат бөх байр суурь
3. Хувийн орон зай
4. Өршөөл, уучлал
5.Баяр хөөртэй оройн зоог (амьд харилцааг бүрдүүлсэн оройн зоог)
6. Санхүүгийн зөв төлөвлөлт гэх мэт
Аз жаргалтай орчин бүрдүүлэхэд гэр бүлийн гишүүд бүрийн оролцоо чухал юм.

Эрэгтэйчүүд хогийн сав биш! Та архи согтууруулах ундаа, хорт бодис, өөх тос хэрэглэхгүй байх эрхтэй гэвч татгалзаж сурах...
21/10/2023

Эрэгтэйчүүд хогийн сав биш!
Та архи согтууруулах ундаа, хорт бодис, өөх тос хэрэглэхгүй байх эрхтэй гэвч татгалзаж сурах хэрэгтэй.
Үүнд ч мөн жендер хамаатай.
Маскулин буюу эрэгтэйлэг байх гэх нийгмийн хортой хэм хэмжээ нь эрчүүдийг буруу дадал зуршилд хөтөлж байна.

S1E1-Хүйс ба жендер нь ижил зүйл биш!!!!           Бидний үе дамжин уламжлагдаж ирсэн соёл, ёс заншил нь бидний үнэт зүй...
21/10/2023

S1E1-Хүйс ба жендер нь ижил зүйл биш!!!!
Бидний үе дамжин уламжлагдаж ирсэн соёл, ёс заншил нь бидний үнэт зүйл боловч зарим хэвшмэл ойлголт нь орчин үе, одоогийн нийгэмд тохирохгүй эсрэгээрээ үүнээс үүдэн гэр бүл, нийгмийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт болон хүний эрхийн зөрчил үүсэх шалтгаан нөхцөл болоод байна. Эрэгтэй, эмэгтэй гэх тодотгол нь хүйсийн хувьд биднийг ялгах ч бид бүгд сэтгэж, бодож, сурч боловсорч, адил түвшинд хүндлэгдэж, өөрийгөө хөгжүүлж, өөрсдийн чадлаараа сайн сайхан амьдрал руу тэмүүлэх тэгш боломжтой байх ёстой.
Гэвч өнөөдөр 2023 онд ч буруу зөвийг нь ойлгож ухамсарлаж чадахгүй байгаагаас хөгшид, залуус, бяцхан үрс хүртэл их багагүй сэтгэл зүй, бие махбодийн дарамт, гэмтэл авсаар байна.
Харин бид үүний талаар та бүхэндээ цуврал мэдээллийг 7 хоног бүр оруулж байхаар төлөвлөж байна. Бид бүгд л эцэг, эх болох нь тодорхой тул та эхлээд өөрийгөө өөрчил, дараа нь бяцхан үрсдээ ойр тойрны хүмүүстээ хүртэл энэ мэдээллүүдийг хуваацлахыг хүсье.
Жендерт суурилсан хүчирхийлэлгүй, ялгаварлан гадуурхалтгүй та эмэгтэй гэдгээсээ айдаггүй, эрэгтэй хүн гээд бүгдийг тээдэггүй адил тэгш гэрэлт нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа.
За эхний сэдэв бол "Жендер болон хүйсийн тухай ойлголт

#Жендерийнмэдрэмжтэйболцгооё #Хүйс #Жендэр #Хэвшмэлойлголтоостатгалзъя

16/10/2023
Мөрөөдөж суух биш мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийх нь чухал юм. Мөрөөдлөө биелүүлж дурсамжаа бүтээ. Хэн бүхэнд боломж бий...
14/10/2023

Мөрөөдөж суух биш мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийх нь чухал юм. Мөрөөдлөө биелүүлж дурсамжаа бүтээ. Хэн бүхэнд боломж бий.

Өнөөдөр бол тэмцэл. Маргааш бол найдвар. Харин ирээдүй бол хичээж байгаа хүмүүсийнх юм.  PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалг...
13/10/2023

Өнөөдөр бол тэмцэл. Маргааш бол найдвар. Харин ирээдүй бол хичээж байгаа хүмүүсийнх юм.
PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв

Зарим хүмүүс амжилтанд хүрэхийг мөрөөддөг бол зарим нь өглөө босоод түүнийгээ биелүүлдэг. Харин та мөрөөдлийнхөө төлөө я...
13/10/2023

Зарим хүмүүс амжилтанд хүрэхийг мөрөөддөг бол зарим нь өглөө босоод түүнийгээ биелүүлдэг.
Харин та мөрөөдлийнхөө төлөө ямар үйлдэл хийж байна вэ?
PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв

Куба гаралтай артист Йоан Капоте “Стресс” нэртэй бүтээл. 😮-Бостоны Дүрслэх урлагийн музейн орчин үеийн урлагийн ахлах ку...
12/10/2023

Куба гаралтай артист Йоан Капоте “Стресс” нэртэй бүтээл. 😮

-Бостоны Дүрслэх урлагийн музейн орчин үеийн урлагийн ахлах куратор Жен Мэргэл түүний бүтээлийг тайлбарлахдаа
“Энэ бол ямар нэг боломжгүй дарамт шахалтын эсрэг дуугарахад хэцүү байгааг илтгэх материаллаг зүйрлэл юм” гэжээ.

Address

Улаанбаатар хот, Хан уул дүүрэг
Ulaanbaatar

Telephone

+97699291977

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to PSA Сэтгэл зүй, Сургалт, Судалгааны төв:

Share

Category