Samadhi Yoga Club

  • Home
  • Samadhi Yoga Club

Samadhi Yoga Club MУИС-ийн оюутны Самади Иогийн Клуб "Carpe Diem"

Самади Иогийн клубийн энэ сарын "higlight" ✨ буюу "Иогийн Спортын УАШТ"-ийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлт...
31/10/2023

Самади Иогийн клубийн энэ сарын "higlight" ✨ буюу "Иогийн Спортын УАШТ"-ийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтээр Энэтхэг улсын элчин сайд М.П Синг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Оюутан хөгжлийн дарга В.Дашдаваа, Намастэ иогийн сургуулийн үүсгэн байгуулагч нар тус тус үг хэлсэнд гүнээ талархал илэрхийлье.

Иогийн спортын онцлог нь бусад тамирчидтай бус өөрийн дотоод амар амгаланг эрэлхиылэх замаар өөрийгөө ялан дийлж өдөр бүр давтан сургуулилт хийснээ илтгэх гайхалтай боломж юм. Байгаагаараа байх нь хамгийн гайхалтай илэрхийлэмж бол манай клуб оюутан залуучуудаа энэхүү арга хэмжээгээр дамжуулан эрүүл амьдралын хэв маяг, дотоод амар амгаланг сургуульдаа түгээх том алхам болсон гэж дүгнэж байна. Хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. ✨

Өнгөрсөн Ням гарагт Самди клубийн үйл ажиллагааны нэг хэсгээр бид ууланд гарлаа. 🧘🏻Бид уулруу дээшээ алхахдаа "mindful w...
19/10/2023

Өнгөрсөн Ням гарагт Самди клубийн үйл ажиллагааны нэг хэсгээр бид ууланд гарлаа. 🧘🏻

Бид уулруу дээшээ алхахдаа "mindful walking" дасгал сургуулилт хийсэн. Зүгээр дээш алхах биш алхам бүрээ ажиглаж, хаана яаж гишгэж байгаагаар сэтгэл санааг тогтворжуулдаг. Mөн толгойнд эргэлдэж байгаа бодлуудаа гаднаас нь ажиглах зэргээр иогийг зөвхөн гудсан дээр хийдэггүй буюу алхангаа иог хийж болдог гэдгийг сурлаа. Уулын орой дээр гараад цугтаа иогийн нэгэн хөгжилтэй төрөл зүйл болох Акро иогоор (Акробат+Иог) хичээлсэн.

Энэ үйл ажиллагаа нь хичээлийн жилийн 8 дах долоо хоног буюу оюутнуудын хамгийн завгүй, ачаалал стресс ихтэй үеийг тохиолдуулан сэтгэл санаагаа тогтоож, шалгалтын үеийн сандрал, сэтгэл гутралыг даван туулах дархлаа суулгасан шиг санагдлаа! Бусад бүх оюутнууддаа шалгалтын долоо хоногт нь амжилт :))

🕉️Оройн мэнд гишүүдээ!Иогийн аяны хүрээгээр энэ долоо хоногийн иогийн хичээлээ танхимаар биш, богд ууланд гарч иог хийцг...
11/10/2023

🕉️Оройн мэнд гишүүдээ!
Иогийн аяны хүрээгээр энэ долоо хоногийн иогийн хичээлээ танхимаар биш, богд ууланд гарч иог хийцгээе. Өмнө ирж амжаагүй гишүүд та бүхнийг урьж байна. Иогийн аяны хүрээнд сар бүр тогтмол бус үйл ажиллагаа хийх бөгөөд энэ сарынх "Mountain day and Yoga" үйл ажиллагаа зохион байгуулна.
Юу бэлдэх вэ?
-Дулаан хувцас, иогийн мат, халуун уух зүйл
Хаана цугларах вэ?
-Богд уулын зогсоолруу ордог арк дээр 08.30 цагт цуглараад явна :))
📆Хэзээ? 10 сарын 15-нд 08.30-11.00 цагийн хооронд
📍Хаана? Богд ууланд

10/10/2023
10/10/2023

Монголын Мэргэжлийн Иогийн Спортын xолбоо . уулзан туршлага солилцлоо.

10/10/2023

🍁Heyy! 🍁
🕉️ Samadhi Yoga Club-ын зүгээс энэ долоо хоногт зориулсан "meditation" орууллаа :)). Байгаа байрандаа, хаана ч, хэзээ ч хийх боломжтой шүү. Энэ нь өөрөө иогийн нэг хэлбэр болох билээ. За амжилт! Энэхүү бичлэгийг сонсоод өдөр бүр өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлүүдээ хөтлөөд явж болно шүү.

Энэ долоо хоног бид Байгалийн ухааны Оюутнй зөвлөлтэй хамтраад "Healthy body, Wealthy Mind" аянд гэгдэж ийм бичлэг хийлээ. Клубдээ ирж амжихгүй завгүй байгаа та бүхэндээ зориулъя. :)) Намастэ 🙏

Өөрийн маттай ирэх тул марталгүй авчраарай :)
02/10/2023

Өөрийн маттай ирэх тул марталгүй авчраарай :)

https://youtu.be/82xcICYq11Y?si=jo9Y6JR7K9C_2wMk Vashti Bunyan - I'd like to walk around in your mind🍁🍁🍁Дээрх линкээр өн...
28/09/2023

https://youtu.be/82xcICYq11Y?si=jo9Y6JR7K9C_2wMk

Vashti Bunyan - I'd like to walk around in your mind
🍁🍁🍁
Дээрх линкээр өнөөдрийн дууг сонсоорой, таны "mind" дотор өнөөдөр юу эргэлдэж байгаа бол? Ямар бодол дунд хөвөлзөж явна вэ? Дуу сонсох гоё ч хаяа ч гэсэн өөрийгөө сонсох, хайрлах орон зай үүсгэж байгаарай! Юу ч бодохгүй байх гэж бодлоо битгий үргээгээрэй, байгаагаар нь байлгаад гаднаас нь нэг ажиглаад үзээрэй.

Энэ бүтэн сайнд 09:00 цагт 502-т уулзацгаая! :))

МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү. Бид багш, оюутан хөгжлиын төвийн 5 давхарт өнөөдөр 16.00 цаг хүр...
27/09/2023

МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү.
Бид багш, оюутан хөгжлиын төвийн 5 давхарт өнөөдөр 16.00 цаг хүртэл элсэлт авч байна.

Намар цаг ойртоод л...Бүх зүйл үргэлж тэмцэл байх албагүй гэдгийг эргэн тойрон дах орчноосоо ажиглаарай. "Awareness" амь...
22/09/2023

Намар цаг ойртоод л...
Бүх зүйл үргэлж тэмцэл байх албагүй гэдгийг эргэн тойрон дах орчноосоо ажиглаарай. "Awareness" амьсгалаас эхлэх хэдий ч өдөр бүр явж өнгөрдөг зам, мод, гудамжаа ажиглах нь нэг төрлийн сэтгэлийн дасгал сургуулилалт болдог. Бид олон дахин зөрж өнгөрдөг ч тэр бүр ажигладаггүй зүйлсээ өнөөдөр нэг зогсоод анхаараад үзээрэй. Бид секунд тутамд л амьсгалж байгаа ч ажиглах хором өгөх "завгүй" байдаг. Хамгийн энгийн, бяцхан зүйлд ч гэсэн бүх зүйлийн мөн чанар оршиж болдог гэж боддог.

Тиймд та одоо байгаа байрандаа эргэн тойрноо ажиглаарай, өмсөж байгаа хувцасны материал, сууж байгаа суудал, үнэртэж байгаа үнэр.
🪷🪷🪷

Our campus🍁
Observe your surroundings, attention to tiny details and streets...hopefully the trees that surround our campus. It's all alive and we're all interconnected. One big family.

Өнөөдөр манай клубийн маань эхний уулзалт болж өнгөрлөө. 🦦Иогийн клуб юу хийдэг бол? Юу ярьж суудаг бол гэж хүн бүр гайх...
20/09/2023

Өнөөдөр манай клубийн маань эхний уулзалт болж өнгөрлөө. 🦦

Иогийн клуб юу хийдэг бол? Юу ярьж суудаг бол гэж хүн бүр гайхаж байгаа байх. Би иогийн багш ч гэсэн та нартай ижилхэн л оюутан билээ. Тиймд илүү ч үгүй, дутуу ч үгүй бөгөөд манай клубд нэг танхимд суугаад би та нарт иог гэж ийм юм байдаг талаар ярихаас илүүг хийе гэж бодсон билээ. Иогийн талаар олон ном уншаад, сонссоны оронд ирээд мэдрэхэд л болно гэдэгт итгэдэг. Тиймдээ ч "хэн" нэгэн байж, бүх зүйлээс ирж байгаа шахалтан дундаас хэсэг хормын зай завсар авах боломжийг мэдрээсэй гэсэн зорилгоор клубээ нээсэн билээ.

Тэр орон зайг дан дасгалаар биш олон янзаар бүтээж болох бүтээлч хийгээд "experimental" шинжтэй байлгая гэж бодсон. Тиймдээ өнөөдөр анхны уулзалтаа МУИС-ийн I хичээлийн байрны хойно байдаг бяцхан цэцэрлэгт амьд орчинд/байгальд иог хийсэн. Эргэн тойронд мод найгаж, салхи исгэрэх чимээнээр амьсгалаа ажиглаж удааширснаараа цаг ямагт уралддаг цагтайгаа нэг хэмнэлээр алгуур явсан байх гэж найдаж байна. Хамгийн сонирхолтой нь өнөөдрийн уулзалтын дүнд бид бороог хүртэл оруулжээ. Самади клубээ "ажил", "хичээл" эсвэл албадлага гэдэг үүднээс биш өөрсддөө олгох цаг буюу өөрсдийгөө "дэвтээх" боломж гэж бодоорой :))

Өнөөдрийн даалгаварт: өөртөө зориулж захиа бичихээр болсон ✉️📃

Мөн клубийн хүрээнд бүгд нэг дэвтэр гаргаарай (дээр нь "journaling", буюу өдрийн тэмдэглэл шиг дээр нь хүссэнээрээ зурж бичиж, тэмдэглэж болно.)

Хичээлд ирж амжаагүй гээд битгий гутраарай :)), та байгаа байрандаа иог хийж болно гэдгийг санаад өнөө орой, эсвэл маргаашийн тэмдэглэлээ бичээрэй. :))

Дараа дараагийн хичээлүүдийг долоо хоног бүрт өөр өдөр сонгож бусад цаг нь амжихгүй хүмүүстээ боломж олгоё гэж мөн шийдлээ.

Сайхан амраарай 💗

Доорхи QR кодыг уншуулаад хүсэлт явуулаарай!
17/09/2023

Доорхи QR кодыг уншуулаад хүсэлт явуулаарай!

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Samadhi Yoga Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Samadhi Yoga Club:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share