Герман Д Витамин

Герман Д Витамин Герман Д Витамин. Direkt aus Deutschland! Манайх Германаас шууд ирдэг Германы хамгийн сайн Д Витаминыг хэрэглэгч танд түргэн шуурхай хүргэж өгдөг. Vigantol.

Хүүхдүүдэд нурууны мурийлт, бөгтөр  үүсэхэд нөлөөлж байгаа голлох  шалтгаанууд:1. ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ ДАДАЛ ХЭВШИЛ.👉Сандал...
29/07/2025

Хүүхдүүдэд нурууны мурийлт, бөгтөр үүсэхэд нөлөөлж байгаа голлох шалтгаанууд:

1. ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ ДАДАЛ ХЭВШИЛ.
👉Сандал дээр хэт налж өгзөгөөрөө урагш гулсаж суудаг
👉 Хичээл хийх, амрах үедээ хазайж хажуу тийш мурийж налж суудаг
👉Хөлөө ачиж эсвэл нэг хөлөө байнга нугалж суудаг хэвшилтэй
👉 Утсаа хэт тонгойж оролддог, утсаараа удаан оролддог
👉Цүнхээ нэг мөрөндөө үүрдэг, эсвэл үүргэвчний нь 2 оосор урт богино зөрүүтэй тохируулагдсан, үүргэвчээ хэт урт оосортой үүрдэг
👉Хичээлийн завсарлагаар хөдөлгөөн дасгал хийдэггүй
👉Зарим хүүхдүүд хэт удаан, завсарлагагүй сууж хичээллэдэг
👉 Халхгар хувцас өмсдөгөөс мурийлт нь эрт үедээ анзаарагддаггүй
👉 Хичээл бичихдээ дэвтрээ буруу тавиад хэвшчихсэн
👉Спортоор хичээллэхийн өмнө бие халаалт, хичээллэсний дараа сунгалт тогтмол хангалттай хийдэггүй
👉 Мурийлтын шинж тэмдгүүд илэрсэн үед өөрсдөө анзаардаггүй, анзаарсан ч ач холбогдол өгдөггүй, ээж аавтайгаа энэ талаар дотночилж ярьдаггүй
👉Охидууд хөх ургаж эхлэх үед ичиж, хөхөө нууж мөрөө хавчдаг
👉Үзгээ буруу барьдаг
👉Зарим хүүхдүүд дэргүй, зарим нь хэт өндөр дэртэй унтдаг
👉Мушгирч, доош харж, эсвэл байнга хажуугаараа унтах мэтээр голдуу буруу байрлалд унтдаг
👉Хичээл хийхдээ янз бүрийн буруу байрлалд суудаг. Тухайлбал хажуу тийш хазайж суух, хэвтээ байрлалд хичээлээ хийх, намхан ширээн дээр тонгойж суух, явган ширээний ард сууж хичээллэх, орон дээрээ завилж сууж хичээллэх, хагас хэвтээ байрлалд хүзүүгээрээ урагш тонгойж хичээллэх
👉Ихэнх хүүхдүүд гэдсээрээ урагш түрж цээжээрээ бөхийж, хүзүүгээ урагш сунгаж зогсдог, эсвэл нэг хөл дээрээ ачааллаа авч зогсдог.

2. ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНЗААРГАГҮЙ БАЙДАЛ👉Хүүхдийнхээ нурууг жилд 1 удаа эмчид тогтмол үзүүлдэггүй
👉Хүүхдээ анх сургуульд орох үёд нь зөв суух, дэвтрээ зөв тавих, үзгээ зөв барих дадалд сургаагүй
👉Хүүхдийнхээ биеийн хэлбэрийг сайн анзаарч ажигладаггүй
👉Утсаа зөв барих дадал хэвшилд хүүхдээ сургаагүй, зарим эцэг эхчүүд хүүхэд ямар хугацаагаар утсаа оролдож байгааг хянадаггүй 👉Зөв эргономик ширээ сандлаар хүүхдээ хангадаггүй, стандарт бус ширээ сандалд суулгаж хичээллүүлдэг
👉Хүүхдийнхээ хичээллэх хуваарийг хянаж эрүүл мэндэд ялангуяа нуруунд нөлөөлөхгүй байдлаар зохицуулдаггүй
👉Хэт их хичээлэар шахдаг
👉Цүнхний жинг нь хянадаггүй, хөнгөн болгох талаар шийдэл хайдаггүй
👉Ихэнх эцэг эхчүүд зөв суу, битгий бөхий гэж хэлдэг ч өөрсдөө сайн мэддэггүй тул хүүхэдтэйгээ нарийвчлан ярилцаж хэрхэн зөв суух талаар арга техник зааж өгч чаддаггүй
👉Хүүхдийнхээ нуруунд мурийлт үүссэн гэдгийг мэдсэн ч цаг алддаг, нэмэгдүүлэхгүй байх талаар арга хэмжээ авахгүй уддаг
👉Хүүхэддээ мурийлтыг нь эдгээх бариа хийлгэдэг ч зөвхөн бариагаар нурууны мурийлт эдгэх, хүндрэхгүй байх боломжгүй гэдгийг мэддэггүй, голдуу мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй байдаг, ер нь ихэнх эцэг эхчүүд нурууны мурийлтын талаар ямар ч мэдлэг эзэмшээгүй байдаг
👉Хүүдийнх нь нуруу мурийсан байхад олон нийтийн сүлжээнээс мэдээлэл хайж, мэогэжлийн бус хүмзүсээс зөвлөгөө хүсдэг
👉Эмчилгээнд тогтмол хамрагдаж байж мурийлтын зэрэг нэмэгдэхгүй байх боломжтой гэдгийг мэддэггүй
👉Хурдан хугацаанд эдгээх эмчилгээ хайдаг, Хүүхдийн дадал хэвшлийг засаж байж мурийлт нэмэгдэхгүй болж тогтдог, цаашдаа зөв эмчилгээ тогтмол хийж байж бага багаар засардаг гэж мэддэггүй

3. БАГШ НАРЫН ОРОЛЦОО НӨЛӨӨЛӨЛ ОГТ БАЙХГҮЙ
👉Багш нар хүүхдийн нурууны мурийлт гэж юу болох, хэрхэн илрүүлэх, хэрхэн сэргийлжх талаар огт мэдлэг эзэмшээгүй байдаг
👉Хүүдүүдэд анхнаас нь зөв суух, дэвтрээ зөв тавих талаар дадал эзэмшүүлдэггүй, яаж суувал хүүхдийн нуруу мурийхгүй байх талаар өөрсдөө ч сайн мэддэггүй.
👉Ангид суух сандал ширээний нь байрлалыг улирал тутам сольдоггүй
👉Хүүхдийн ном болон цүнхний жинг хөнгөн байлгах талаар анхаардаггүй

4. СУРГУУЛИУДЫН УДИРДЛАГУУДЫН БУРУУ МЕНЕЖМЕНТ
👉Ихэнх сургуулийн анги танхимууд локергүй тул хүүхдүүд өдөр тутамд хүнд цүнх үүрч явдаг👉Смен ангиудыг буруу хуваарилдаг, 1.2-р анги, 3.4-анги, 5.6-р анги, 7.8-р анги, 9.10-анги, 11 12-р анги гэж биеийн ойролцоогоор нь смен анги болгож хуваарилдаггүй, тиймээс бага ангийн хүүхдүлд ахлах ангитай нэг ангид ээлжилж хичээллэж байгаа тохиолдолд бага ангийнханд тохирсон ширээ нь ахлах ангийнханд намддаг тохиолдол түгээмэл
👉Ширээ сандлын шинэчлэлт хийж эргономик ширээ сандал байрлуулах талаар арга хэмжээ авч санаачилга гаргадаггүй
👉Хүүхдүүдийнхээ дунд нурууны эрүүл мэнд нь ямар байгаа талаар үзлэг оношилгоо зохион байгуулдаггүй
👉Нурууны эрүүл мэндийн талаар хүүхдүүдэд ямар ч сургалт хийдэггүй
👉Багш нарынхаа нурууны эрүүл мэндийн талаар мэдлэг эзэмших талаар анхаарч ажил зохиодоггүй
👉Хүүхдийн нурууны муруйлтыг анзаарах боломжтой анхны мэргэжлийн хүн нь сургуулийн эмч. Гэтэл сургуулийн ихэнх эмч нар энэ талаар огт хайхардаггүй, эсвэл чадваргүй байдаг.

5. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД
👉Хүүхдийн цүнх, номны жин, ширээ сандлын өндөрийн талаар баримтлах шаардлагатай судалгаа шинжилгээний дүнд бий болгох ёстой стандартуудыг одоо хүртэл боловсруулаагүй, хэрвээ байдаг бол түүнийгээ баримтлах талаас нь санаачилгатай ажилладаггүй.
👉Том том хүнд номууд үйлдвэрлэдэг. Зүй нь хүүхдүүдийн цүнхэлж явдаг ном одоо байгаа хэмжээнээсээ 3-4 дахин нимгэн, 2 дахин жижиг баймаар. Хичээл дээр ажиллах ном нь ангид локерт, гэртээ даалгавар хийх ном нь гэртээ байж байдаг зөөх шаардлагагүй байдаг бол зохилтой.
👉Монгол хүүхдүүдийн нурууны мурийлтын судалгаа одоо хүртэл огт хийгдээгүй
👉 Сургуулиуд, ажилтан багш нарт, эцэг эхэд чиглэсэн хүүхдийг нурууны мурийлтаас сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ огт явуулдаггүй
👉 Үндэсний хөтөлбөр байхгүй, хүн амын цөөнхийг хамарсан өвчин гэж тооцогддог учир төдийлөн хүчтэй анхаарал хандуулдаггүй. Гэвч сүүлийн үед тохиолдол эрс нэмэгдээд байгаа.

Эх сурвалж:Алтанмед уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Алтанхундага Хундагаа

27/07/2025

Сайн байна уу? Өдрийн мэнд
Ээж аавууд болон насанд хүрсэн хүмүүс минь дээ хүүхдүүд ээ мэндлэхийг заагаад өгч болохгүй юу?

Хүүхдүүд маань хүнтэй мэндлэх дуртай. Хаана ч явсан сайн байна уу? Өглөө, өдөр, оройн мэнд гээд яриагаа эхлүүлдэг бас баярлалаа, баяртайг сайн хэлдэг юм аа.

Гадаа гарч тоглохдоо “Сайн уу найз аа?”-гэхээр хүүхдүүд ер хариу хэлэхгүй үл тоохоор эвгүй байдалд ороод яахаа мэдэхгүй хариу хэлэхийн хүлээгээд байх юм.

Энэ бол наад захын л мэндчилгээ шүү дээ

Хүүхдүүд ээ эелдэг харилцахыг болон бусдад шаардлага тавихдаа ч зөв хэлж байхыг, хүний зүйлд дураараа хүрч болдоггүйг үнэхээр л хүрч үзмээр байгаа бол тухайн хүнээсээ авч үзэж болох уу? Гээд эелдэг асуугаад үзэхийг заагаад өгөөрэй.

Анхаарал хандуулан уншсанд баярлалаа.✨✨

18/04/2025

ХҮҮХДЭЭ ӨНДӨР БОЛГОХЫН ТУЛД ХАМГИЙН САЙН, ӨНДӨР ҮНЭТЭЙ ВИТАМИН ХАЙГААД ХЭРЭГГҮЙ, ЗҮГЭЭР Л 21:00 ЦАГ ГЭХЭД УНТУУЛААРАЙ

Хүн байнашдээ, гаднаа сайхан харагдавч дотроо ямар нэгэн зүйлээр дутаж л явдаг. Урмын ганцхан үгээр, тэврэлтээр, сэтгэлэ...
13/04/2025

Хүн байнашдээ, гаднаа сайхан харагдавч дотроо ямар нэгэн зүйлээр дутаж л явдаг. Урмын ганцхан үгээр, тэврэлтээр, сэтгэлээ онгойтол ярилцах хэн нэгнээр, өмөөрч хамгаалах хүнээр, өчүүхэн ч болов гэрэлтэх итгэлийн галаар дутаж л явдаг.
Бүх зүйл тэгш дүүрэн заяасан амьдрал байх биш...🥰🥰🥰

сэтгэл зүйч хэлэхдээ:1. Хүн удаан унтвал гуниг нь гүн байдаг.2. Хоол их идсэн бол стрессдсэн гэсэн үг.3. Жижиг зүйлд ч у...
10/04/2025

сэтгэл зүйч хэлэхдээ:

1. Хүн удаан унтвал гуниг нь гүн байдаг.

2. Хоол их идсэн бол стрессдсэн гэсэн үг.

3. Жижиг зүйлд ч уурлаж байвал тэр өөрийгөө халамжлуулж, анхаарал хандуулж, хүмүүс түүнийг хайрлаасай гэж хүсдэг гэсэн үг.

4. Хэрэв тэр хэт их үйлдэл хийж эсвэл чанга инээж байвал тэр маш их гунигтай байна гэсэн үг.

"Ярилцаж байгаа эсвэл шоолж байгаа хүмүүсээ ажиглаж бай. """

Танай гэрт ийм бяцхан хайгуулч байна уу 😍
10/04/2025

Танай гэрт ийм бяцхан хайгуулч байна уу 😍

20/12/2024

Битгий хүүхдээ загнаад байгаарай. Хоолыг нь тайван идүүл, гэрээрээ нэг тоглоомоо тараагаад тоглог, танд таалагдахгүй гэхдээ алдаа гаргаж л байг. Гэртээ биш бол өөр хаана гэж…

12/12/2024

Олон ээжүүд ханиад эм уулгахгүй яаж дарах вэ гэж пост оруулсан байна.
Тэгэхээр өөрийн хэрэглэдэг аргаа хуваалцахаар шийдлээ хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байхаа.
- адууны яс (махгүй) буцалгахаар сайхан тостой шөл гарна дээр нь нэмээд цайны идээ хийгээд бараг хар болтол нь хандалж буцалгаад орой хүүхдээ унтуулахаасаа өмнө (шөлөндөө ороод шууд унтуулна гэсэн үг)оруулчихвал ханиад эхэлж байгаа үед бол нам дардаг юм байналээ. Ханиад хүндэрсэн үед бол оруулж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна шүү!!!
- орой болгон чадвал шар тос эсвэл сүүлний тосоор хөл гарыг нь тослоод шар тос хамрын угалз хэсэгт нь түрхчихвэл хамар нь битүүрэхгүй шөнө сайхан амардаг
- цээжинд цэр хоржигноод ховхрохгүй байвал Хүүхдээ унтуулахын өмнө өвдөг дээрээ доош нь харуулж хэвтүүлээд 10-15 минут орчим (хүүхдээ уйлуулна гэсэн үг) хурууны өндгөөрөө зөөлөн тогшиж өгөөд Адууны дотор өөхийг хар хөх даавуунд шингээж бүлээтгээд нуруун дээр нь ороолт хийчихвэл (3 орой) ховхорчихдог юм байналээ шүү ээжүүдээ! Хүнд антибиотик хэрэглэхээсээ илүү ханиаж эхлэхэд нь нам дарах л хэрэгтэй санагдсандаа🙂😍😇😇

Заа манайхаан зун сарууд дуусч, намрын сар хэдийнэ эхэлчихэж ээ 😳 Хичээл сургууль орох хугацаа ч хаяанд ирлээ 😬Герман Д ...
15/08/2024

Заа манайхаан зун сарууд дуусч, намрын сар хэдийнэ эхэлчихэж ээ 😳
Хичээл сургууль орох хугацаа ч хаяанд ирлээ 😬
Герман Д витамин нь хүргэлтээр очно 🤩🤩🤩
Д витаминтайгаа, намартайгаа дархлаажуулалтаа эрчимжүүлцгээе 💪💪💪
100 ш 40000, 2025.04
200 ш 78000, 2025.06
Та захиалгаа чатаар болон утсаар өгөөрэй.

08/08/2024

Бүх эцэг эх, асран хамгаалагчдад!!!

🙏Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулаад танаас хүсэх нэг зүйл байна 🙏
Хүүхэдтэйгээ 5 минут суугаад түүнд бусдыг хэт өндөр, намхан, бүдүүн, туранхай эсвэл арьс нь ямар ч байлаа гээд шоолох зүйл биш юм шүү гэдгийг сайн тайлбарлаж хэлээрэй. Бас хэн нэг сурагч шил зүүдэг, байнга нэг хувцасаа өмсдөг байлаа гээд тэр шоолох зүйл биш,
Хуучин цүнх, шинэ цүнхний аль аль нь ижилхэн мөрөөдлөөр дүүрэн байдгийг түүндээ тайлбарлаарай.
Хэнийг ч ядуу болохоор нь нийгэмээс хасах учиргүйг зааж өгөөрэй.
Дээрэлхэх нь бусдыг гомдоодог, өвтгөдөг бөгөөд сургууль бол өрсөлддөг газар биш харин суралцдаг газар болохыг хэлээрэй.
Бид бүгдээрээ адилхан үнэ цэнэтэй.

Боловсрол гэрээс эхэлдэг.

07/08/2024

Сургууль цэцэрлэг орохоос өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжиж Д витамин уулгаарай.
☎️ 💬

22/07/2024

Шинэ 7 хоногийн мэнд. Наадмын дараа намар гэдэг дээ. Та бүхэн 8-р сарын их түгжрэлээс өмнө бэлтгэлээ базааж Д витаминаа захиалаарай

Address

Khan-Uul, Zanussi
Ulaanbaatar
17043

Telephone

+97699079145

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Герман Д Витамин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Герман Д Витамин:

Share