SOS Small Animal Clinic and Pet Salon Service -SOS Мал Эмнэлэг

SOS Small Animal Clinic and Pet Salon Service -SOS Мал Эмнэлэг Манай хаяг : Баянзүрх дүүрэг, Их Монгол хороолол 904-р байр үйлчилгээний 1тоот

Манай хаяг : Баянзүрх дүүрэг, Их Монгол хороолол 904-р байр (Дүнжингарав захын баруун тал) Утас : 9404-1950

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээШинэ оны мэнд хүргэе! 🐾❣️Ирж буй 2026 онд  бяцхан саврууд маань эрүүл энх, хайраар дүүрэн ж...
31/12/2025

Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ
Шинэ оны мэнд хүргэе! 🐾❣️
Ирж буй 2026 онд бяцхан саврууд маань эрүүл энх, хайраар дүүрэн жил байх болтугай🐶🐱❤️

31/12/2025
🐾Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд🐾12 сарын 29, 1 сарын 1 тус тус амарна.Бусад өдрүүдэд хуваарийн дагуу ажиллана.
28/12/2025

🐾Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд🐾

12 сарын 29, 1 сарын 1 тус тус амарна.
Бусад өдрүүдэд хуваарийн дагуу ажиллана.

24/11/2025

Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд!

Заагдсан журмын дагуу 11 сарын 26-нд амарна.

Малын эмчийн зөвлөгөө: Туулга өгөхдөө анхаарах 5 зүйлНохой, муурны дотор шимэгч нь зөвхөн амьтанд биш, хүний эрүүл мэндэ...
14/11/2025

Малын эмчийн зөвлөгөө: Туулга өгөхдөө анхаарах 5 зүйл

Нохой, муурны дотор шимэгч нь зөвхөн амьтанд биш, хүний эрүүл мэндэд ч чухал ач аолбогдолтой юм. Иймээс туулга өгөх нь тэжээвэр амьтан болон таны гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.

1. Давтамж
~ Нохой, муурны гөлөг, зулзага: Эхийн сүүгээр ч шимэгчийн халдвар авах боломжтой байдаг тиймээс 2 сартайгаас эхлэн, зарим тохиолдолд эхээс төрөөд 21 хоногтойгоос ч ууж эхэлж болно.
~ Насанд хүрсэн амьтан: 3 сар тутамд нэг удаа тогтмол өгөх нь тохиромжтой.
Энэ нь эмчилгээ биш зөвхөн урьдчилан сэргийлэлт юм.
2. Зөв тун
Туулганы тун нь жинтэй шууд хамааралтай. Жин буруу тооцвол хордлого үүсэх эрсдэлтэй. Тиймээс малын эмчтэй зөвлөн жингийн дагуу тунг тооцож өгөх хэрэгтэй.
3. Баасыг шалгах
~Туулга уусны дараа заавал баасанд паразит байгаа эсэхийг сайтар шалгах. Хэрэв баастай хамт шимэгч хорхой гарч ирсэн бол өдөрт нэг удаа 5 хоног дарааллан ууж шимэгчийг бүрэн туулгаж эмчилнэ.
4. Хамт хэрэгжүүлэх ариун цэврийн дэглэм
~ Амьтныг туулгасны дараа 24 цагийн дотор баасыг нь цэвэрлэж, гараа сайтар угаах.
~ Элсэн хайрцаг, хэвтэр, тоглоом, аягыг тогтмол халдваргүйжүүлэх.

5. Туулгаа уусан эсэхийг баталгаажуулах
~ Туулга амаар нь шууд залгиулж уулгах нь найдвартай.
~ Хэрэв хоолонд нь туулгыг хийж өгсөн бол яг идсэн үгүйг заавал нягталж шалгах хэрэгтэй.

05/05/2025
“Animal Health Takes a Team”!🙌🏻 ~ Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн бямба гарагт Дэлхийн малын эмч нарын өдөр (World ...
26/04/2025

“Animal Health Takes a Team”!🙌🏻

~ Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн бямба гарагт Дэлхийн малын эмч нарын өдөр (World Veterinary Day) билээ. 🐾🐶🐱❣️

~ Малын Эмч нартаа баярын мэнд хүргэе!

~ Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон МОГОЙ жилийн сар шинийн мэнд дэвшүүль...
01/03/2025

~ Эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон МОГОЙ жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!

Учран золгох жилдээ ажил, амьдрал тань өөдөө дэвжиж, эрч хүч, аз хийморь, элбэг арвин байхыг хүсэн ерөөе.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй! 🐍🐾

❣️Шинэ оны баяр болж буйтай холбоотой та бүхэндээ хүргэх зөвлөмж. 🥳~Баярын өдрүүдээр та бүхэн хайртай амьтадаасаа хараа ...
24/12/2024

❣️Шинэ оны баяр болж буйтай холбоотой та бүхэндээ хүргэх зөвлөмж. 🥳
~Баярын өдрүүдээр та бүхэн хайртай амьтадаасаа хараа хяналтаа салгахгүй байхыг хүсье учир нь биднийг анзаараагүй байхад баярын ширээнээс, газраас, хог ухаж янз бүрийн зүйл түүж идэх, Гэрийн чимэглэл, тууз, гацуур модны тоглоом зэргээс хордох, хахах, түгжрэх гэх мэт аюултай.
~ Мөн салют, зурагт гэх мэт чанга дуу чимээнээс айж үргэсэн амьтад онгорхой хаалга, цонхоор гарч алга болох, бэртэж гэмтэх аюултай юм шүү!

🐾❗️Хордуулах, хахах түгжрэл үүсгэж болох хоол хүнснүүд:
-Согтууруулах ундаа
-Чихэр, шоколад
-Улаан чинжүү
-Авокадо
-Кофе
-Сармис
-Сонгино, сонгины нунтаг, сонгины хальс
-Усан үзэм
-Хатаасан Үзэм
-Бохь (түгжрэл үүсгэж болзошгүй )
-Макадамия самар
-Мөөгөнцөртэй хоол хүнс (удаан хадгалсан хоол)
-Мөөг
-Алимны үр
-Тоорын үр
-Интоорын үр
-Улаан лоолийн навч, иш (ногоон хэсэг)
-Хушга
-Ксилитол буюу нэг төрлийн сахар орлуулагч (гэрийн тэжээвэр амьтдад хортой)

10/10/2024

Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд!

Заагдсан журмын дагуу 10 сарын 11-нд амарна.

~ Бүгдээрээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

Амьтдын эрүүл мэндийг хариуцдаг эмч, ажилтнуудыг маань ирж үзэж зөвлөгөө өгсөн Э.Номин эмчдээ баярлалаа. Дархлаажуулалты...
23/09/2024

Амьтдын эрүүл мэндийг хариуцдаг эмч, ажилтнуудыг маань ирж үзэж зөвлөгөө өгсөн Э.Номин эмчдээ баярлалаа. Дархлаажуулалтыг маань дэмжиж витамин С өгсөнд баярлалаа.
Natures Aid Mongolia

Address

Ikh Mongol-904, Bayanzurkh District
Ulaanbaatar
13311

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+97676001950

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when SOS Small Animal Clinic and Pet Salon Service -SOS Мал Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to SOS Small Animal Clinic and Pet Salon Service -SOS Мал Эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram