15/05/2023
ХҮЧИРХИЙЛЭГЧ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
⛔️1-р үе шат:
Харилцааны эхэн үед хүчирхийлэгч хамгийн эелдэг зөөлөн, хамгийн зөв, хамгийн боловсон хүн шиг харагдана. Нийгэмдээ ч нэр хүндтэй, найз нөхдийнхөө дунд "сайн хүн"-ээр алдаршсан байх нь элбэг.
Love bombing-phase буюу Хайр дурлал, халамж анхаарлаар бөмбөгдөнө. Үүлэн дээр хөвүүлнэ, цорын ганц гэдгээ мэдрүүлнэ. Ийм зүйлийг мэдэрсэн хүний тархинд асар хүчтэй аз жаргалын гормон ялгарч эхэлнэ. Зүгээр lovey dovey 🥰. Орчлон хорвоо бүхэлдээ ягаан өнгөтэй харагдана.
⛔️2-р үе шат: manipulation.
Нөгөө асар их анхаарал, халамж хайрын бөмбөгдөлт эрс багасана. Аз жаргалд умбаж байсан эмэгтэй гэнэт эргэлзээнд орно. Яасан бэ? Юу буруу болсон бэ? гэх мэтээр. Амгалан тайван байдлаа алдаж эхэлнэ. Энэ хооронд тархи нөгөө аз жаргалын гормоноо нэхэж эхэлдэг. Ингээд занганд оруулах эхний алхам амжилттай хэрэгжинэ.
⛔️3-р үе шат: gaslight and blaming game.
Цочролд орсон хохирогч хүчирхийлэгчээс зогсоо зайгүй хариулт хайна. Хүчирхийлэгч хэзээ ч зохистой хариултыг өгөхгүй. Улам төөрөгдөл үүсгэнэ. Ажилтай байна, завгүй байна гэхээс өөр хариулт ирэхгүй.
Энэ хооронд хохирогч өөрийн эрхгүй бухимдаж эхэлнэ. Гомдоллоно. Хүчирхийлэгч харин " Өө , чи ямар нойтон хамуу шиг юм бэ?" " Өө , чи ямар их сэтгэл хөдлөлтэй юм бэ?" " Өө , чи миний эрх чөлөөнд халдаж байна" гэх мэтээр бүх зүйлд таныг буруутгана. Харамсалтай нь та үнэхээр тийм байдал гаргасан байдаг. Занганд орчихсон. Ингээд хохирогч өөртөө эргэлзэж эхэлнэ, өөртөө итгэх итгэлээ аажим аажмаар алдана.
⛔️4-р үе шат: Silent treatment and ghosting
Хохирогч өөртөө итгэх итгэлээ бага багаар алдаж байсан ч байр сууриа бүрэн алдаагүй байдаг. Тэрүүхэн тэндээ тэмцэл явуулсан хэвээр байна. Тэмцэл хурцдаад, хүчирхийлэгч орох байх газраа олохоо байгаад ирэхээрээ дуугаа хураана, эсвэл үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болно, эсвэл салах сарнихаар айлгана. Энэ хооронд хохирогч өөртөө итгэх итгэлээ бүрэн алдана. Өмнө нь амталсан сайхан мэдрэмжинд донтсоноосоо болоод тэр мэдрэмжийг ахиж амтлахын тулд бууж өгнө. Үлдээч гэж гуйна, өөрийгөө гэм буруутай, уучлаарай хайраа, ханиа гэж алга харсран , хошуу дэвсэн хүчирхийлэгчийн толгойг ахин дахин илнэ. Тэр хүн л амьдралд нь байж байвал өөрийн үнэ цэнэ, итгэл үнэмшил, сэтгэл санаа огт хамаагүй болсон байна.
⛔️5-р үе шат: abuse and control
Бүрэн ялалт байгуулж байгаа хүчирхийлэгч хохирогчийн өрөвдөлтэй байдал, хайр халамжаар бардам зангаа зүлгэнэ. Өөрийнхөө үнэ цэнийг улам мэдэрнэ. Улам хуншгүй авир, хувиа хичээсэн зан гаргана. Өөрийнхөө төлөө хохирогчийг үг хэлэх л юм бол салалтаар сүрдүүлнэ, нэг бол буруутгах , асуудлыг гуйвуулах тактикаа хэрэглэнэ. Хэзээ ч тантай нэг сэдвээр, нухацтай , илэн далангүй ярилцахгүй.
Тэгсэн хэрнээ эго тэжээгчээ алдахнүйн тулд хохирогчоо бяцхаан талхны үйрмэгээр хооллохоо мартахгүй. Тэр талхны үйрмэгийг нь хайраар цангасан байгаа хохирогч бөөн баяр болоод алгаа тосоод авна. Ингээд тархи эргээд унтаа байдалдаа орно. Хүчирхийлэгчээ сарнайн өнгөтэй нүдний шилээр ахиад хараад эхэлнэ.
Миний хань, хайр ийм л сайн хүн дээ этр гээд 😂😂😂
⛔️6-р үе шат: Бүрэн эрхшээлдээ оруулах
Хүчирхийлэгч өөрийгөө хохирогчид хэрэгтэй хүн гэдгээ бүрэн ухуулж амжсан байна. Санхүүгийн хараат, сэтгэл санааны хараат, дунд нь хүүхэд гэх мэтээр. Ингээд хохирогчийг хүссэнээрээ удирдаж эхэлнэ. Санасандаа хүрэхгүй бол хүчирхийллийн аргаа улам харгис болгоно. Бие мах бодын хүчирхийлэл үйлдэж эхэлнэ. Танаас сонирхол нь буурсан үедээ сэлгээний хохирогчийг хайна. Араар тавина, гадуур сэлгүүцнэ. Үүнийгээ байх ёстой зүйл мэтээр сэтгэнэ. Хэвийн үзэгдэл гэж бодно.
⛔️7-р үе шат: round and round
Хохирогч эцэст нь бууж өгнө. Салахаар шийднэ. Энэ үед хүчирхийлэгч сайн хангамжаа алдахгүйн тулд ахиад honey moon, love bomb-оо хийнэ. Тун овжин байдлаар амьдралдаа үлдээж дөнгөнө. Таныг яаж ийж байгаад ахиад зангандаа оруулна.
Ингээд ахиад тойрог давтагдана. Энэ тойрог хэзээ ч тасрахгүй. 10н жил, 20н жил яг байсан байрандаа үргэлжилнэ.
⛔️8-р үе шат: Салалт
Хохирогч азтай, ухаантай бол нэг өдөр бүрэн нүдээ нээнэ. Хамаг хүчээрээ хүчирхийлэгчээс зугтаана. Хана хэрмээ босгоно. Үүнийг ойлгосон хүчирхийлэгчийн уур хүрнэ. Бусдаар бардам зангаа зүлгүүлэн байж олж авдаг байсан өөртөө итгэх итгэл нь гангар шаазан шиг хагаран унана. Ингээд гэнэт өөрөө хохирогчийн дүрийг авна. Хохирогчийг удирдлагандаа оруулахын төлөө гаргасан цаг хугацаа, мэдрэл нерви, хүчирхийлэл, харгислал , бага багаар өгсөн талхны үйрмэгээ " агуу хайр " байсан гэж өөртөө итгүүлнэ. Би ийм сайн хүн байхад намайг зовоосон болхоор ингэлээ гэж гоншигноно. Хохирогч аль хэдийнээ хүчирхийлэгчийн хувьд маш муу хүн болон хувирсан байна. (Нөгөө хамар Ганболд Янжингаажид хоёрын салалтын драма-г санаж байгаа биздээ ? 😂😂😂)
⛔️9-р үе шат: Хүчирхийлэгчийн ялагдал
Хохирогчийнхоо өөргүйгээр нь сайн сайхан яваад итгэж чадахгүй. Дотор нь хардалт, уур хилэн, зэвүүцэл, атаархал төрнө. Боломж байдаг бол сайн сайхан замыг чинь сүйрүүлэхийг л хүснэ. Болохгүй бол гялс дараагийн хохирогчийг өөрөөр тань орлуулна. Эго, self esteem-д нь том хар нүх сийгээд байгаа болхоор шүү дээ.
Хүчирхийлэгчээс хохирогч хонзон авах гэсний хэрэггүй. Сайн сайхныг хүсээд, аль болох хол байсан нь дээр. Угаасаа өөрсдөө өрөвдмөөр байгаа хүмүүсээс нэмж тооцоо бодох гэж зүтгэвэл та өөрөө л нэмээд хохирно. Юу тарина, түүнийгээ л хураана.
‼️ # please, энэ хүчирхийллийг "хайртай" битгий андуур тэгэх үү?
‼️Өөрийгөө агуу өрөвч нимгэн сэтгэлтэй гэдэг үгээр коверлож өөрсдийгөө доромжлуулахаа больчих л доо тэгэх үү?
‼️Байгаа байдлаа хөндлөнгөөс нэг хар л даа?!
‼️Би олон хүнтэй ажиллаж байна. Бүгд өөрсдийгөө алдчихсан эмэгтэйчүүд.
Одоо сэр л дээ!!
‼️Би энэ топикийг санаанаасаа зохиож бичээгүй. Миний гурван жил бие даагаад хийж байгаа судалгааны хэсэг. Бодитой дүгнэлт. Англи хэлтэй бол интернет орчноос NPD, Narcissistic Personality Disorder гэж бичээд өөрсдөө бие даагаад судла. Мэргэжлийн хүмүүсийн судалгаа, дүгнэлтүүдтэй танилц. Минийхээс үг үсэг тийм ч их зөрөхгүй. Хохирогч болсон хүмүүсийн яриа , туршлага-ыг Quara-s олоод унш. Ирээдүй чинь хэр гэрэлтэж байгааг олж мэд л дээ.
❤️Хайр ийм байдаггүй. Хэцүү үед чинь дэргэд чинь түшиж тулдаг, маргаан гарсан ч хүний ёсоор учраа олдог, байнга өсөж өндийхөд чинь уриалж, хэрэгтэй газар урам өгч, хэсэг баларч явахад чинь хазаарлахыг хайр гэдэг юм ❤️
🚫🚫🚫 Эцэст нь цаг алдалгүй заавал мэргэжлийн хүнд хандаж дүгнэлт гаргуулахыг хүсье. Тухайн хүчирхийлэгч ганцхан Narcissist зан чанарын эмгэгтэй хүн байх албагүй. Энэ эмгэгтэй төстэй төрлийн маш олон зан чанарын онцлог байдаг. Зарим нь өөрсдийнхөө зан чанарыг эртхэн илрүүлээд, өөрсдийнхөө төлөө сайн сайхан болоод явчихдаг бол Narcissist-ууд аврал байхгүй. Тэгээл дуусдаг.
Сонголтоо зөв хийгээрэй. Танд хорвоогийн бүхийл сайн сайхныг хүсье. ❤️❤️❤️❤️