Карма багшийн хэл яриа, ээрүү гацаа засал, ярианы уран чадварын төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Карма багшийн хэл яриа, ээрүү гацаа засал, ярианы уран чадварын төв

Карма багшийн хэл яриа, ээрүү гацаа засал, ярианы уран чадварын төв Монголд хамгийн их үр дүнд хүрч буй хэл яриа, тультраа, ээрүү гацаа засах сургалт

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлэв үү?Багш нь ч бас сар шинээ сайхан угтаж, сургалтаа бясалгалаар  баяжууллаа……Бясалгал...
25/02/2026

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлэв үү?
Багш нь ч бас сар шинээ сайхан угтаж, сургалтаа бясалгалаар баяжууллаа…

…Бясалгал нь хүүхдийн сэтгэл зүйд тайвшрах, өөртөө итгэх, анхаарал төвлөрөлтөнд хүчтэй нөлөөлж, цаашдын амьдралын суурь тавихад маш чухал гэдэг нь батлагдлаа.

Энэ нь ялангуяа АДХШ-тэй болон аутизмийн хөнгөн хэлбэрийн хүүхдүүдэд, тогтворгүй хөдөлгөөнтэй, оюуны хоцрогдолтой хүүхдүүдэд их ажиглагдлаа…

Миний сургалтанд сурснаар, зөвхөн хэл яриа сайжраад зогсохгүй, өөртөө итгэх итгэл олж авч, баяр хөөртэй, цог золбоотой болох бөгөөд цаашдаа хичээл номондоо идэвхитэй, дуртай болох суурь тавигдаж бгааг эцэг эхчүүд ойлгож бгаа нь бүр таатай сайхан бна!!!

Та бүхэндээ Гал морин жилдээ өөдрөг сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Манай үүд хаалга ямагт нээлттэй…
Утас: 99719121
Цагийн хуваарь: Пүрэв, Баасан гаргуудад амрана.
Бусад өдрүүдэд ажиллана.
МУГЖ. Хэл ярианы урлагийн мастер багш Төрмөнхийн Карма

25/01/2026

Аргын тооллын ууган, билгийн тооллын отгон шавь нартайгаа хичээлээ хийгээд л…
Олон түмэн та бүхэндээ ирж буй гал морин жилдээ эрүүл энх, цог жавхлантай, баяр баясгалантай байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье!!!
Морин жилийг цоо шинэ хүн болж угтъя гэвэл сургалтанд ирэхийг урья!
Амжуулаад өөрийнхөө хэл ярианд томоохон хөрөнгө оруулаарай!💪💪
Туулсан амьдрал, хийсэн ажлаараа олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шимээр хурааж хуримтлуулсан туршлагаараа олон ч хүүхдийг сайхан болголоо доо❤️❤️❤️
Одоо орон нутгаас амжуулаад зөвхөн “Р” үсэгний төлөө 7 хоногийн чөлөөгөөр ирсэн шавь минь өнөөхөө олчихсон бөөн баяр л сууж бна!
Тэгээд бид 3-ын зургийг батиардав. 🤗🤗🤗
МУГЖ.хэл ярианы уран чадварын мастер багш Т.Карма…

2026 оны мэнд хүргэе!🌹🌹🌹Нүүнэ нүүнэ гэсээр насаа барах вийдээ😂😂😂Монголчууд маань барилгын ажил нь чирэгдүүлж, зарим нь х...
02/01/2026

2026 оны мэнд хүргэе!🌹🌹🌹
Нүүнэ нүүнэ гэсээр насаа барах вийдээ😂😂😂
Монголчууд маань барилгын ажил нь чирэгдүүлж, зарим нь хулхидах болсныг мэддэггүйсэн бол би худалч болж хувирлаа л даа!!!😂😂😂
Арай болоогүй бололтой хавраас нүүгээсэй🙏🙏🙏🙏🙏
Юутай ч хичээл явагдсаар бгаа…
Цөөн хүүхэдтэй ганцаарчлан ажиллах учир зар түгээдэггүй шүү!
Мэддэг нь ам дамжаад, миний нүүр номтой танилцаад ирж бгаа!! 99719121

04/10/2025

Удахгүй ашиглалтанд орох Зайсан дахь Sunny vista руу нүүх дөхөж бгаа тул ойрхон байгаа үед минь сургалтанд явна даа гэж бодож байгаа хүүхдүүд яаравчлаарай! Багш нь нүүлээ шүү!! Зайсанд уулзсан ч болно доо!😘😘😘

03/09/2025
Манай сургалт өвлийн хуваарьт шилжлээ… 4,5 дахь өдрүүдэд амрана. Хагас, бүтэн сайн,1,2,3 дахь өдрүүдэд ажиллах бөгөөд аж...
03/09/2025

Манай сургалт өвлийн хуваарьт шилжлээ…
4,5 дахь өдрүүдэд амрана.
Хагас, бүтэн сайн,1,2,3 дахь өдрүүдэд ажиллах бөгөөд ажлын өдрүүдэд ирж оношлуулаад өөрийн боломжийн цагаа авч, ганцаарчлан суралцана.

Сурагчдын амралтын үед ачаалалтай байдаг бөгөөд бусад үед ачаалал хөнгөн байдаг учир томчуудад таатай нөхцөл бүрддэг.
Сургалтын талаар сонирхвол манай пэйжээр аялаарай!
Товчхондоо:
Буруу хэлэгддэг үсэгнүүд засах, бөөрөнхий хэлийг тодотгон засах, ээрүү гацаа, бүрэг ичимхийг засах, ярианы логик алдаан дээр ажиллах гэх мэтчилэн хэл ярианы бүхий л асуудалтай тулж ажилладгаараа онцлогтой!!!

Өнгөрсөн 12 жилд ганцаарчлан ажилласан гэхэд чамлахааргүй олон хүнтэй амжилттай ажиллаж, амьдралд нь гэрэл нэмж, баяр хөөр бэлэглэжээ👏👏👏

Суралцагчиддаа амжилт хүсье!!!
👏👏👏
Утас: 99719121
Салбар байхгүй, хаяг одоогоор хуучнаараа, би өөрөө тулж ажилладаг.
(Нүүх үедээ шинэ хаягаа мэдээлнэ)

Бага байхад хатуу багшдаа дургүй, муу хэлэх хандлагатай … Эргээд бодоход “хатуу” ч , хамгийн сайхан сэтгэлтэй, хүүхдийг ...
08/05/2025

Бага байхад хатуу багшдаа дургүй, муу хэлэх хандлагатай …
Эргээд бодоход “хатуу” ч , хамгийн сайхан сэтгэлтэй, хүүхдийг чин сэтгэлээсээ сургах гэж зүрх сэтгэл, стресс нервээ барж байсан тэр багш нараасаа их юм сурч үлдсэн байх юм.

Харин зөөлан багш нараас “элэг бариад” юу сураагүй өнгөрсөн байдаг…
Тиймээс хүүхэд л болсон хойно шаардуулж шахуулж байж сурдаг болохоор “хатуу” гэж бодсон багшаасаа дөлөх шаардлагагүй, харин ч наалдаж байгаад хамаг эрдмийг нь аваарай!!!

Багш хүн наалдах тусам баярладаг онцлогтой яг хүүхэд шиг “ХӨӨРХӨН” хүмүүс шүү!!!

04/03/2025

Сургалтандаа анхаарал төвлөрөлт, дотоод ертөнцдөө нэвтэрч, өөрийгөө танин мэдэх, гайхамшигтай арга болох бясалгалыг туршиж үзлээ…
5 настангууд дээр туршихад үр дүн хурдтай илэрч, томчуудад бүүр сайхан байлаа…
Энэ бол миний хувьд “ТОМ”АМЖИЛТ!!!!

22/12/2024

Сайн байцгаана уу? Хэл ярианы асуудал улам бүр сэтгэл зовоох боллоо. Энэ хүүхэд 1-р ангид орсон боловч, нэг ч үг хэлэхгүй, ярьж чадахгүй, үсэг танихгүй. Цөөн хүүхэдтэй, өндөр төлбөртэй хувийн сургуульд явдаг.
Яаралтай арга хэмжээ авахын тулд эцэг эх нь хичээлээс нь 14 хоногийн чөлөө авч өдөр бүр манай сургалтанд суулгасан. Мөн багшийн даалгаврын дагуу гэртээ ажиллаад маш өндөр амжилт гаргасан.
Энэ бичлэг ажиллаж эхлээд дөнгөж 8 дахь өдрийнх...
Хүүхэд илт сэргэж хичээлдээ дуртай болсон үе шүү!
Огт ярьдаггүй хүүхэд 8 хоног яваад өдий дайны болох нь амжилт биш гэж үү!?
Хүүхэд амжилтаа мэдэрдэг, омогшдог, тэгээд цаашаа улам сайжирна.

Сонголтоо зөв хийвэл хүүхэд чинь ярих л болно.
Амжилт хүсье!!
Утас: 99719121, 99116802.

22/11/2024

Бидний ажлыг бид л ойлгоно.
Маш хүнд бөгөөд хариуцлагатай ажлыг даваад гардаг ухаантай шавь нартаа үргэлж баярладаг шүү!
Өдөр бүр шахаж сургадаг ажлын онцлогийг ойлгож, үр хүүхдээ хотын их түгжрээ, өөрийн ажлаа зохицуулан олон бэрхшээлүүд даван хүргэж ирдэг эцэг эхчүүдэд бас баярладаг! Бид хамтарч хүүхдийнхээ хэлний бэрхшээлийг даван туулж, амжилтанд хүрдэг!!!
Энэ бол зөвхөн өнөө маргаашийн асуудал биш, Монголын ирээдүйг амьдралын замыг тэгшитгэхэд оруулж бгаа том хөрөнгө оруулалт юм шүү!
Нийгмийн харьцаанд хэл ярианы чадваргүйгээр өв тэгш оролцож чадна гэж үү???
Хүйтнээс халшралгүй, хүний сийрэг дээр хүүхдээ явуулаарай!!!
99719121
99116802
Дулааны улиралд ачаалал ихсдэг шүү!!!

Сайн байцгаана уу? Нүүр номын найзуудаа! Уулзалгүй нэлээд уджээ… Зуны 3 сар, хавар намрын улирлуудад эцэг эх, хүүхдүүдий...
12/10/2024

Сайн байцгаана уу? Нүүр номын найзуудаа!
Уулзалгүй нэлээд уджээ…
Зуны 3 сар, хавар намрын улирлуудад эцэг эх, хүүхдүүдийн нуруу тэнийж, амсхийх зуураа хэл ярианы асуудлаа цэгцэлдэг уламжлал тогтжээ…
Энэ үед ачаалал нэмэгдэж, сул чөлөөтэй цаг үлддэггүй ёсоор нэлээд ажиллалаа!
Сэрүүний улиралд багшийн ачаалал хөнгөрдөг учир нэгэнт хэл ярианд явна гэж шийдсэн л бол сэрүүний улиралд, хүн цөөтэй цагт явбал илүү үр дүнтэй шүү!
Манай сургалтын онцлог нь ганцаарчилсан, ганц багшийн гараар хичээллэдэг, үр дүн шууд харагддагаараа онцлогтойгоос гадна багш хэт ачаалал авах боломжгүй болж байгаа учир ачааллаа тэнцүүлэн ажиллаж, олон хүүхэдтэй зэрэг ажиллахгүй…
Явах хүүхдүүд үзлэгний дараа өөрийн боломжит цагаа сонгон хичээллэдэг!
99719121
99116802

Та бүхнийг урьж байна!!!

Address

Баруун 4 зам, Компьютер ланд-ын арын 55 байр, 1 давхар, 7 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 16:00
Tuesday 07:00 - 16:00
Wednesday 07:00 - 16:00
Thursday 07:00 - 16:00
Friday 07:00 - 16:00

Telephone

+97699719121

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Карма багшийн хэл яриа, ээрүү гацаа засал, ярианы уран чадварын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Хэл яриа, ээрүү гацаа, засал, ярианы уран чадвар, харилцааны урлагийн сургалтын тухай

Карма багш сургалтын үйл ажиллагаа явуулж эхлээд 5 жил өнгөрч, 500 гаруй хүний хэл, яриаг зүгшрүүлжээ.

Хэллэг, үг яриагаа сайжруулах гэсэн, зарим үсгийг ялгаж дуудаж чадахгүй байгаа 5-50 хүртэлх насныхан Т.Карма багшийн удирддаг сургалтыг зорьж ирдэг аж. Тэрбээр хүүхдүүдэд долоо хоногт 2-3 удаа сургалт хийдэг бөгөөд нэг удаагийн хичээл нэг цаг, 30 минут үргэлжилдэг байна. Сургалтын төлбөрийн тухайд 270 мянган төгрөг бөгөөд нэг курс сургалтад 12 удаагийн хичээл багтдаг ажээ. Хамгийн сүүлд гэхэд ж, ч, ш, р, з, с, г үсгийг тод хэлж чаддаггүй 35 настай эмэгтэй түүний хичээлд хамрагдан, нэг сарын хугацаанд зөв, тод ярьж чаддаг болсон тухай жүжигчин Т.Карма ярилаа.

Орчин үед хүүхдүүдийн хэл ярианы хөгжил удаашрах, саарах тохиолдол нэмэгдэж байгаа тухай түүний ярианаас анзаарагдлаа. "Энэ бол цэвэр эцэг, эхийн хүмүүжил, хүүхдэдээ хэрхэн үлгэрлэж, харьцдагийн илрэл" гэж тэр тайлбарлав. Тухайлбал, гадаадад төрж, өсвөр насанд хүртлээ тэндээ амьдарч байгаад ирсэн хүүхэд Монголд ирэхдээ монгол хэлээрээ ярьж, бичиж чадахгүй байх нь элбэг болжээ. Англи хэлээр чөлөөтэй ярьж, ном уншдаг мөртөө эх хэлээрээ ярих чадваргүй байгаа хүүхдүүдэд тус төвийнхөн С.Эрдэнэ, Д.Нацагдорж, Ч.Лодойдамба нарын ном, зохиолыг уншихыг даалгавар өгч байлаа. Монгол хэлний баялаг үг хэллэгтэй ном уншиж байгаа хүүхэд үгийн сонголт ихтэй болж, аажмаар эх хэлээрээ төгс ярьж, суралцдаг ажээ.