07/12/2025
Эрт урьдын цаг биш хориод жилийн өмнө юм гэнэ. Үзэсгэлэн гоо Монголжиноо бүсгүй хүний өөрийн нийлсэн 35 хүүхэдтэйгээ өвөг дээдсээс нь өвлүүлсэн уудам том газартаа амьдран суудаг байжээ. Тэгтэл нэгэн харь нутгийн Рио гэх бүсгүй: танай энэ том газрын өчүүхэн хэсгийг нь ашиглан асар их мөнгөтэй болох боломж байна. Чи газраа гаргаж байгаа юм чинь ашиг олох хүртэл би мөнгөө гаргаад ашгийн 66%-г, чи 34%-ийг аваарай гэж санал тавьж гэнэ.
Монголжингоо хүүхнийг эргүүлдэг олон эрчүүд байдаг бөгөөд тэдгээр эрчүүдээс зөв бурууг асуухад цөөнгүй нь энэ саналыг дэмж, олон хүүхдэд чинь хэрэгтэй, чамаас ямар юм гарах биш, ашигруугаа 10жилийн дараа(2019онд) л орчихно гэж байна гэх мэтчлэн ятгасанаар зөвшөөрч гэнээ.
Цаг хугацаа явсаар, ашигруугаа орох хугацаа нь болоход Монголжингоо бүсгүй Рио хүүхнээс ашгаасаа 34%-аа авмаар байнаа тохирсоноороо гэхэд Рио: Хүүеэ чи яасан юм ойлгодоггүй юм бэ. Бизнес хийх чинь тийм амар биш анхнаасаа би чамд хэлсэн дээ эрсдэл бас байгаа шүү гэж. Тэгээд ч чи мөнгө гаргахгүй ч гэсэн зардлын 34%-нхаа хүүг төлөх ёстой шүү. Тэр чинь энэ 10 жилд хуримтлагдаад өчнөөн юм болчихлоо. Эхлээд тэр хүүгээ төлчихөөд ашиг машиг ярь за. Тэгээд ч танай 35 хүүхдээс ажилд авсан, бизнесийг нь дэмжиж бараа, бүтээгдэхүүнээс нь авч, мэдлэг боловсрол олгон ажилд сургаж байна гээд халгаасангүй.
Яг үнэндээ Монголжингоогийн 35 хүүхдийн 2-г нь ажилд оруулж, 1-нх нь бүтээгдэхүүнээс авдаг бөгөөд бусад 32 хүүхдэд нь гоё ганган цаастай ч биед нь хортой чихэр жимс өгч, ирээдүйд их мөнгөтэй болно гэсэн суртал ухуулгаар бөмбөгдөж тархийг нь угаадаг ажээ.
Энэ цагаас хойш дахин 6 жил өнгөрөхөд Монголжингоо бүсгүйн өр шир дийлдэхээ байж өдөрт 10тэрбумын хүү төлөх зовлонд унасанаа мэдэн олон түмнээс тусламж хүсэхэд учир мэдэх зарим нь хэлж байна:
Наад чиний төлж байгаа 11% хүү чинь дэлхийн дунджаас дахин их байнаа. Бусад улсад бол 5-6%-тай л байгаа. Тэгээд бас дэндүү их зарлагатай юм байна тэр Рио хүүхэн чинь. Зарлага нь юунд ингэж зарцуулагдаад байдаг талаар нууцалдаг юм байна. Чи 34%-г эзэмшдэг юм чинь энэ талаар ууг нь мэдэж байх ёстой шүү дээ.
Чамаас нууцаар цаагуураа зардлыг хэд дахин өсгөж тайлагнаж байгаа байх магадлал өндөр байна. Тэр их зардлынх нь 34%-н хүү төлнө. Тэгээд ашигруугаа орох хугацаа нь хойшлогдоод 2039он болсон байна гэхээр чи луйвардуулсантай ялгаагүй л харагдаж байна гэжээ. Мөн яг Монголжингоо шиг Рио хүүхэнд 2016 онд залилуулсан гадаад улсын иргэн шүүхэд өгч заргаа саяхан авч чадсаныг ч олж мэдэж гэнэ.
Ингээд энэ мэдсэн зүйлс, бодит байдлаа хүүхдүүддээ хэлэхэд: Рио хүүхэнд ажилдаг хүүхдүүд нь сонсохыг ч хүссэнгүй, зарим нь ирээдүйн ашгийн хувь бага байнаа дор хаяж 51%-с их байх ёстой гэж, зарим нь зардлаас нь төлөлцөхгүйгээр зөвхөн ашгийн хувь л тохирох ёстой байсан байнаа анхнаас нь буруу тохиролцсон байна. Таны буруу юм чинь бидэнд наад өр шир чинь хамаагүй шүү гэж бараг эх хүүхдийн холбоогоо таслах дээрээ тулав.
зарим нь тэр гадаад компани шиг хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгч байсан, менежментийн зардлыг хэт өндөр гаргасан, мэдээлэл нуусан гээд шүүхдээд өрнөөсөө хасуулья гэв, зарим нь ерөөсөө ирээдүйд ч ашигтаа хэзээ хүрэх нь тодорхойгүй анхнаасаа луйвардах арга байсан юм чинь гэрээг цуцлуулья. Бид ийм цөөхүүлээ ч өвөг дээдсийн буянд яаж ч ашиглаж болох өргөн уудам тал нутаг минь байхад болноо, бүтнээ ээжээ гэж гэнэ.
Хэдэн ч үеэрээ ашиг шимийг нь хүртэж болох том газар нь байхад 2 ч хүрэхгүй үед нь дуусах газар доорх нөөцийг ашиглуулахыг зөвшөөрсөндөө гэмшин гэрээг цуцлуулахыг хүсэвч чухам ямар аргаар, хэнд хандаж, хэнтэй хамтарч, хэнд найдахаа үл мэднэ.
Учир нь түүнийг эргүүлддэг байсан залуусын багагүй нь Рио хүүхэнтэй нэг ор хөнжилд ороод амжсан байсныг хожуу мэджээ. Бүр түүний хүүхдүүдээс, хамаатнуудаас хүртэл Рио хүүхний өвөрт орсонууд нь байв. Бас Рио хүүхэн Монгол улсынх нь шүүгч, засгийн газар, прокурор гээд эрх мэдэл бүхий хүмүүст ч авилга, хээл хахууль өгдөг байх нь захаасаа илчлэгдээд ирсэн байна.
Яах учраа олохгүй Монголжингоо бүсгүй мэргэн ардаас очиж асуухаар болж гэнэ.
Энэ хүртэл уншсан МЭРГЭН АРД таны бодлыг сонсоё?
2025оны 12сарын 7өдөр
Copy #
Маргааш 12сарын 8ны өдрөөс 10, 12ны өдрүүдэд анх удаагаа Рио хүүхэнээс болон улсаа худалдсан нэг хөнжилд орсон итгээдүүдээс нээлттэй тайлбар авах сонсгол болно. Анхаарлаа сайн хандуулна биз ээ Монголжингоогийн 35 хүүхдүүд минь.